Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2018/00588/И |
Дугаар | 135/ШШ2020/00801 |
Огноо | 2020-07-06 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2020/00801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2018/00588/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ё-гийн Г/РД:..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... багт байрлах “Д.г.б” ХХК /РД: .../,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хотхон ... тоотод оршин суух ... овгийн Т-ын У /РД:..., утас:.../ нарт холбогдох,
"... Т.У, Ё.Г нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хэлцлийн гэрээг цуцлах, Т.У-ын эзэмшлийн Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... аймаг, ... сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах албаны байрны зориулалт бүхий ... мкв талбайтай барилгын /1-р давхар/ өмчлөгч, ... аймаг, ... сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах албан байрны ... мкв талбайтай 2 давхар барилгын /үл хөдлөх эд хөрөнгийн ..., гэрчилгээ ... дугаар бүхий/ өмчлөгч, Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах ... мкв талбайтай моорогийн барилгын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, Эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн ... аймаг, ... сум, ... баг, бид нэгдсэн эмнэлгийн урд байрлах ... мкв талбайтай 8 машины гараашийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, ... сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах ... мкв албан байрны зориулалтаар газар эзэмших эрхийн ...дугаар гэрчилгээгээр нэгж талбарын ... дугаар бүртгэлтэй газрын эзэмшигч, Д.г.б ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах ... мкв, 2017.11.07-ны өдрийн ... тоот захирамжтай газрын гэрчилгээний дугаар ..., нэгж талбарын дугаар ... газрын эзэмшигч Ё.Г болохыг тогтоолгох...” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ё.Г би Т.У-тай 2008 онд танилцаж улмаар 2009 оноос эхлэн ... хотын ...-ийн ... хороо 12 хороолол ... байрны ... тоотод 2017.04.30-ыг хүртэл хамт амьдарсан.
Би ч У-т итгэж тэр ч надад хайртай гэж халамж анхаарал тавьж байсан ба нэгэнт хамтран амьдрахаар харилцан ярилцаж улмаар “Ю.С.А.А” ХХК-ийг 2010.03.10-нд Уын нэр дээр байгуулж, дүрмийн сан нь 1 сая төгрөг, эрхлэх үйл ажиллагаа нь Гадаад худалдаа, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх байсан бөгөөд энэ компаний захирал нь Т.У байсан боловч компанийн дүрмийн сан болоод эргэлтийн хөрөнгийг би гаргасан. Үйл ажиллагаа явуулж байсан боловч ашиг, орлого олж чадахгүй байсан тул компанийн үйл ажиллагаа явуулж байсан ...-ийн ... хороо ... байрны ... тоот ... талбайтай орон сууцыг 416,360,000 төгрөгөөр зарж, мөн ...-ийн .. хороо ... байрны ... тоот ...талбайтай Ё.Г, Ц.А, Ц.Б нарын өмч болох орон сууц, мөн байрны ... тоот ... хүний өмчлөлийн орон сууцуудыг 230 сая төгрөгөөр, мөн ... хороо Энхтайваны өргөн чөлөө ...байрны ... тоот ... орон сууцыг 130 сая төгрөгөөр У зарсан.
Эдгээр 4 орон сууц зарсан мөнгөнөөс Ц.А нь 2011.08.25-ны өдөр Хаан банкинд “Ю.С.А.А” ХХК-нд 100 сая төгрөг хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн. ... тоот орон сууцны үнэ 2011.08.03-ны өдөр Ё.Г миний Голомт банкны ... дугаартай дансаар орж ирсэн ба бусад байрны үнийг бэлнээр авч зарцуулахдаа У бид хоёр харилцан тохирч улмаар ****** аймаг, ****** сум ... баг, Нэгдсэн эмнэлгийн зүүн талд иргэн М.Эийн хувийн эмнэлэг барих зориулалтаар авсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008.09.19-ний өдрийн ... дугаар захирамжтай ... м2 талбайтай газрын эзэмших эрхийг “Ю.С.А.А” ХХК-ийн нэр дээр 10 сая төгрөгөөр шилжүүлэн авахаар М.Этэй тохирч улмаар 10 сая төгрөгийг би Ут бэлнээр 2011 оны 8 сард өгч 2 тал холбогдох баримтаа газрын албанд өгсний дараа уг газар дээр барих оффисийн байр, граж, барилга барих зураг төсөл хийлгэх гэрээг “Д.д” ХХК-тай би байгуулсан.
Ингээд зураг төсөл бэлэн болж газар эзэмших эрх шилжүүлэх захирамж 2012.01.23-ны өдрийн 34 дугаар захирамжаар “Ю.С.А.А” ХХК-нд шилжсэн учир 2011 оны 08 сараас эхлэн оффисийн 18x12 хэмжээтэй ... м2 талбайтай барилга, ... м2 талбайтай 8 машины граж барихад 194 сая төгрөг, 3 автомашин, дэлгүүрийн бараа зэргийг авахад 65,854,000 төгрөг бүгд 259,854,000 төгрөгийг 2011 оны 8 сараас 2012 оны 5 сарыг хүртэл хугацаанд зарцуулсан.
“Д.г.б” ХХК-ийг 2012.07.25-ны өдөр байгуулан МУ-ын ...-ийн ... дугаартай гэрчилгээ авч дүрмийн сан нь 1 сая төгрөг, гишүүн нь 1 буюу захирал нь Т.У болсон ба оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах зориулалтаар байгуулан “Ю.С.А.А” ХХК-ны нэр дээр авсан газар дээр барьсан оффисийн барилга, 8 машины граж, моорогийн барилга, дэлгүүрийн барилгыг “Д.г.б” ХХК-нд шилжүүлэн үйл ажиллагаагаа 2012.09.05-ны өдөр эхлүүлсэн.
Оффисын байраа 2012-2014 оны 4 сар хүртэлх хугацаанд 2 давхар болгон эзэмшил газар дээрээ блокон хашаа барьсан.
Бурхантын хөндийд Цэцэрлэгт хүрээлэн манаачийн байр зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьж ашиглалтанд оруулсан. Энэ бүгдэд охин Агийн дансаар шилжүүлсэн 100 сая төгрөг, би байруудаа зарсан мөнгөнөөс 460 сая төгрөгийг оруулсан.
Т.У-ын оруулсан ямар ч хөрөнгө байхгүй, харин барилга обьект бариулах, бараа материал дотоод гадаадаас татах зэрэг үйл ажиллагаанд надтай цуг явж хамтарч ажилласан болно.
1. Гэтэл Т.У нь “Д.г.б” ХХК-ны үндсэн хөрөнгө болох ... аймаг ... сум ... баг 1 хорооны Нэгдсэн эмнэлгийн хашаанд барьсан ... м2 талбайтай моорогийн барилгыг 2013.08.08-ны өдөр “Д.г.б” ХХК-ны нэр дээр хувьчлан авсан.
2. 2012.02.20-ны өдөр эзэмшил газар дээрээ барьсан 8 машины ... м2 талбайтай гражийг Т.У нь өөрийнхөө нэрээр ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээгээр хувьчлан авсан.
3. Дархан-Уул аймаг Дархан сум ... баг “Бид” эмнэлгийн урд байрлах албан байрны ... м2 талбайтай барилгыг 2012.02.20-ны өдөр ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... гэрчилгээгээр ... дугаарт бүртгүүлж Т.У авсан.
Т.У нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг авахдаа чи бид хоёр хамтран амьдарч байгаа бөгөөд чиний хөрөнгөөр боссон нь үнэн юм. Харин компани миний нэр дээр байгаа учраас би өөрөө өмчлөх эрхийн гэрчилгээ авъя сүүлд нь зээл авах, бусдад шилжүүлэх зэрэгт 1 хүний нэр дээр байх нь амар тэртэй тэргүй энэ хөрөнгийг би ганцаараа шийдэхгүй чиний зөвшөөрөл авна шүү дээ бид 2 баталгаагүй болохоос биш эхнэр, нөхөр 2 шүү дээ гэж хэлдэг байсан учраас тэр үгэнд нь итгэж одоо хүртэл явж ирсэн.
Т.У бид 2 “Д.г.б” ХХК-ийн нэр дээр
1. ... аймгийн Засаг даргын 2011.12.07-ны өдрийн ... дугаар захирамжаар ... сум ... дугаар багт 2 га газрыг оршуулгын газрын зориулалтаар авч газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээгээр,
2. ****** аймгийн Засаг даргын 2013.05.21-ний өдрийн ... тоот шийдвэрээр 3,12 га газрыг Дархан сум 15 дугаар багт оршуулгын газрын зориулалтаар газар эзэмших эрхийн 000301093 гэрчилгээгээр нэгж талбарын ... дугаартай газрыг 2013.09.13-ны өдрөөс эзэмшиж эхэлсэн.
3. ... аймгийн Засаг даргын 2011.09.29-ний өдрийн 450 дугаар шийдвэрээр ... сум ... баг “Бид” эмнэлгийн урд байрлах ... газрыг албан байрны зориулалтаар газар эзэмших эрхийн ...дугаар гэрчилгээгээр нэгж талбарын ... дугаар бүртгэлтэй газрыг эзэмшихээр авсан.
4. ***** ймгийн Засаг даргын 2014.06.04-ний өдрийн 285 дугаар шийдвэрээр ... сум ... баг ... гудамжний ард 6,4 га газрыг нийтийн эзэмшлийн оршуулгын газрын зориулалтаар газар эзэмших эрхийн ... дугаартай нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй газрыг эзэмших үйл ажиллагаа явуулж байна.
Би “Д.г.б” ХХК-ны Бурхантын хөндийн цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн ажилд 50,842,000 төгрөгийг зарцуулсан.
Т.У нь надтай хамтран амьдрах хугацаандаа 8 машин авч унасан, үүнийгээ өөрөө мэдэж байгаа.
Би “Ю.С.А.А” ХХК-нд хөрөнгө оруулж компанийг байгуулсан бөгөөд захирлаар нь Т.У нэртэй боловч би өөрөө гүйцэтгэх захирлыг хийж бүх ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж улмаар бид 2 Дархан-Уул аймагт аж ахуйн нэгж байгуулан буяны үйл ажиллагаа явуулах зорилгоор “Д.г.б” ХХК-ийг байгуулан хөрөнгө оруулж улмаар гүйцэтгэх захирлаар 2018 оны 03 сарыг дуустал ажилласан бөгөөд Т.У нь миний цалин гэж эхний жилүүдэд 150,000-200,000 төгрөг өгдөг бөгөөд сүүлдээ цалин нэмсэн сард 600,000 төгрөг өгнө гэсэн хирнээ тэр хэмжээндээ хүрэхгүй болсон ба 2017.03.30-нд эхнэр болох Март нь төрсөн учраас би Ут хэлж чи нэгэнт эхнэр хүүхэдтэй болсон учраас хоёулаа цаашид хамтын амьдралаа зогсооё гэж хэлж явуулсан. Иймд:
Т.У нь 2012.09.05-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж олсон ашгаас надад ямарч мөнгө өгөөгүй. Хэрэв миний хөрөнгөөр босгож авсан эд хөрөнгийн талаар маргаан үүсгэх юм бол би дараагийн шатны маргаан үүсгэхэд бэлэн байгаа.
Олсон бүх орлогын талаарх баримтуудыг мэдэж байгаа. Энэ хөрөнгө хэний мөнгөөр боссон У ямар ямар машин унаж яаж хөл дээрээ боссон, анх ямар байсан, одоо ямар болоод байгаа гэдгийг олон улсуудаар гэрчлүүлэх болно.” гэжээ.
Нэхэмжлэгч Ё.Г 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Миний бие Т.Утай хамтран амьдарч байсан учраас түүний нэр дээр Ю.С.А.А ХХК-ийг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, Д.г.б ХХК-ийг 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус үүсгэн байгуулсан. Иймд:
Ингээд миний бие дараах үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулсан ба хувь хүмүүсээс зээлж авсан мөнгөний үндсэн дээр дээрх компаниуд болон Т.Уын нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд 100 хувь хөрөнгө оруулсан болно. Үүнд:
Миний бие 100 хувийн хөрөнгө оруулалт хийж түүгээр худалдан авсан хөрөнгүүд:
Т.У, Ё.Г нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хэлцэл болон 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Т.Уын гар бичмэлд “Ё.Г-гаас эргэж буцахгүй салж байна. Д.г.б ХХК нь 100 хувь Ё.Ггийн өмч” гэж удаа дараа бодит үнэнийг баталж байсан юм. Дээрх гэрээний гол агуулгад “доор дурдагдаж буй Компани хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, газар бүгд одоогийн байдлаар Т.У миний нэр дээр өмчлөгдөн эзэмшигдэж байгаа ба эдгээрийг Ё.Г-д хүссэн үед нь шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Нийт 10 тооны хөрөнгийг бичсэн байдаг.
Тэдгээр хөрөнгөөс 1-т заасан Д.г.б ХХК-ийг 2011 оноос хойш миний бие санхүүгийн үйл ажиллагааг нь гардаж явуулаагүй төдийгүй Компанийн нэрээр Т.У нь зээл авсан байгаа тул Компанийн эрхийг шилжүүлэн авахаас татгалзаж байна. Мөн түүнчлэн дээрх гэрээний 6, 9, 10-т заасан Д.г.б ХХК-ний нийтийн эзэмшлийн оршуулгын газрыг “нийтийн” гэдэг утгаар нь ёс заншлаа хүндэтгэж, заавал шүүхдэж нэхэх шаардлагагүй гэж үзлээ.
Миний бие Д.г.б ХХК болон түүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, Т.Уын эзэмшлийн газруудыг /нийт 9 хөрөнгө/ хамтран амьдарч байх хугацаандаа нэр дээр нь байлгахаар харилцан тохиролцсон бөгөөд дээрх гэрээний жич 3-т зааснаар “Ё.Г би Т.У-ын зүгээс тохиролцсон хэлцлийн дагуу ямарваа хууль бус зүйл гаргаагүй тохиолдолд Д.г.б ХХК-ны болон түүний нэр дээрх эд хөрөнгийг нэхэмжлэх, маргаан үүсгэх зэрэг ямар ч асуудал гаргахгүй” гэсэн гэрээний үүргээ зөрчиж, дээрх Компанид намайг гүйцэтгэх захирлаар 2017 оны 03 сараас ажиллуулахаа больж, хамтын амьдралаа зогсоож, миний 100 хувь хөрөнгө оруулсан Компани, бусад хөрөнгүүдийг одоог хүртэл үнэ төлбөргүй ашиглаж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний гол нөхцөл болох Ё.Г миний бие хүссэн үедээ энэ гэрээнд заасан хөрөнгүүдийг нэхэмжлэх эрхтэй байхаар тохиролцсоныг үндэслэж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Миний бие тэмдэгтийн хураамжид 2,790,000 төгрөгийг 2018.05.02-ны өдөр тушаасан бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 500,000 төгрөгт үнэлэн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн нийт үнэлгээг 288,479,000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд энэхүү үнэлгээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцоход 1,600,345 төгрөг болж байх тул нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэхээр байна.” гэжээ. /хэргийн 3 дугаар хавтас 127-131 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч Ё.Г 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нь шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... Нэхэмжлэгч Ё.Г миний бие Т.Утай 2008 онд анх танилцаж, 2010 онд Ю.С.А.А ХХК-ийг байгуулах ажлыг гардаж гүйцэтгэж, дүрмийн санг 1 сая төгрөг бүхий эргэлтийн хөрөнгийг бүхэлд нь гаргаж бизнесийн үйл ажиллагаа эхэлж байсан болно. Бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого олж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул Ё.Г миний бие өөрийн төрсөн охин Ц.А, Ц.А өөрийн төрсөн хүү Ц.Б нартай ярилцаж, Т.У-т маш ихээр итгэж байсны үндсэн дээр өөрийн өмчлөлийн амьдарч байсан орон сууц, Ё.Я.К ХХК-ний үйл ажиллагаа явуулж байсан ажлын байруудыг худалдан борлуулж түүгээрээ .. аймгийн ... сумын ... багт иргэн М.Э-ийн өмчлөлийн ....0 м.кв талбай бүхий газрыг 10,000,000 төгрөгөөр Ю.С.А.А ХХК-ний нэр дээр худалдан авч, уг газар дээр компаний бүтээн байгуулалтын ажлаа анх 2011.09.04-ний өдрөөс хийж эхэлсэн байдаг. Уг ажил 2012.05.09-ний өдөр дуусч, энэ өдөр албан ёсоор нээлтээ хийж эхлүүлсэн ба 2012.07.25-ны өдөр Д.г.б ХХК-ийг оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр шинээр үүсгэн байгуулж Ю.С.А.А ХХК-ний нэр дээр шилжүүлсэн.
Миний бие дээрх худалдан авсан газар дээрээ барих оффисын барилга, граж барих зураг төслийг хийлгэх гэрээг Д.д ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний дагуу зураг төсөл бэлэн болж дээрх хөрөнгийн эх үүсвэрээрээ барилгын үйл ажиллагаанд нийт 259,854,000 төгрөгийг зарцуулсан.
Энэ хугацаанд тус хоёр компаний захирал нь Т.У гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа боловч миний бие нь 2010.03.10-ны өдрөөс эхлэн Ю.С.А.А ХХК, Д.г.б ХХК, Т.Уын өмчлөл, эзэмшилд байгаа дээрх хөрөнгө, газруудын эх үүсвэрийг 100 хувь гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн бөгөөд бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулан явуулж ирсэн.
Компанийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д Компанийг шинээр эсвэл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болохыг хуульчилжээ. Д.г.б ХХК-ийг өнгөц харахад шинээр байгуулсан мэт харагдах боловч Ю.С.А.А ХХК-ийн эзэмшлийн газар болон түүн дээр барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийг нэгтгэх, үйл ажиллагааг өөрчлөх замаар байгуулсан бөгөөд Ю.С.А.А ХХК-ийг үүсгэн байгуулагч миний бүхий л хөрөнгө нь Д.г.б ХХК-ний үндсэн хөрөнгөд тооцогдон хувьцаанд шилжсэн учир миний бие бизнесийн хугацаанд бий болсон үл хөдлөх хөрөнгө, газар нь миний эд хөрөнгө болох хууль зүйн үндэслэлтэй байх тул нэгтгэх замаар байгуулсан Д.г.б ХХК-ний үүсгэн байгуулагчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны шударга өмчлөгч, эзэмшигч нь ... овогтой Ё-гийн Г би мөн болно.
Т.У нь дээрх хөрөнгүүдэд өөрийн хувь оруулаагүй, хамааралгүй болохоо 2014 оны 04 сарын 08-ны өдрийн хэлцлийн гэрээ, 2014 оны 05 сарын 03-ны өдрийн өөрийн гараар бичсэн тодорхойлолт зэргээр тус тус нотолдог юм.
Нэхэмжлэгч миний бие эмэгтэй хүний хувьд Т.У-т хэт итгэж, түүнийг надтай хамт цаашид хамтран ажиллана гэсэн итгэл үнэмшлээр, сэтгэл зүрхээрээ өөрийн санаачлага, хөрөнгөөр Ю.С.А.А ХХК, Д.г.б ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж, хөрөнгө оруулж, үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж ирсэн байтал Т.У нь намайг алсдаа хуурч, мэхлэх субъектив санаа зорилгоор...” гэв.
... аймаг, ... сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах ...м.кв талбай бүхий оффисын 2 давхар барилга, ... м.кв талбай бүхий 8 машины гражийн барилга, ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар, ... аймаг, ... сум, ... баг, нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах ... мкв талбайтай моорогийн барилга, ....0 м.кв талбай бүхий эмнэлгийн зориулалттай газар, ... аймаг, ... сум, ... баг, ... гудамжны ард, ... га талбай бүхий нийтийн эзэмшлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд, газруудыг өөрийн өмчлөлд бүртгүүлж авч байсныг нэхэмжлэгч Ё.Г миний бие мэдээгүй.
Эдгээр үндэслэлээр өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар татгалзаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч Ё.Г миний болон охин Ц.А, хүү Ц.Б нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ... аймгийн ... сумын ... баг, Бид эмнэлгийн урд байрлах ...м.кв талбай бүхий оффисын 2 давхар барилга, ... м.кв талбай бүхий 8 машины гражийн барилга, ....0 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар, ... аймаг, ... сум, ... баг, нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах .... мкв талбайтай моорогийн барилга, .... м.кв талбай бүхий эмнэлгийн зориулалттай газар, ... аймаг, ... сум, ... баг, ...гудамжны ард, ... га талбай бүхий нийтийн эзэмшлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд, газруудын хууль ёсны шударга өмчлөгчөөр ... овгийн Ё-гийн Г /РД: .../-г тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. /хэргийн 4 дүгээр хавтас 12-... хуудас/
Нэхэмжлэгч Ё.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн 7 шаардлага хэвээрээ байгаа, гэхдээ шинжээчийн дүгнэлтийн дагуу мөнгөн дүнгээр авахаар тодруулсан.
Би Т.У-тай анх 2008 онд танилцаад ...од хамт амьдардаг байсан. 2017 онд Ю.С.А.А ХХК-ийг байгуулсан. Энэ үйл ажиллагаа 2011 оноос эхлүүлсэн. Анх компани байгуулахын тулд ... хотхонд байдаг байраа 416,000,000 төгрөгөөр зарсан. Бүх зардлыг би гаргасан. Ингээд Т.У аавтайгаа хамт барилгын материал, тохижилтын материалыг явж авчирсан. Надаас мөнгө нь гарсан. н.Мөнгөнхүү гэдэг хүнээр дамжуулан би 15,000,000 төгрөгөөр 1 удаа, 20,000,000 төгрөгөөр 1 удаа гээд нийт 2 удаа мөнгө шилжүүлсэн. н.М-гээс мэдүүлэг авахуулах гэсэн боловч тэнээд алга болсон байсан. Би компани байгуулахад ...,000,000 төгрөг гаргасан. 2 охиндоо байраа зарсан мөнгөнөөс 100,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ 2 охин маань уг мөнгөөрөө энэ компанид хөрөнгө оруулалт хийе гэж тохирсон. Манай том охин С.А мөнгөө аваад шууд уг компанийн дансанд хийсэн. Бага охин бид 2 мөнгөө бэлнээр өгсөн. Ингээд н.Эгэж хүнээс газар 10,000,000 төгрөгийг худалдаж авсан, мөнгийг нь би тушаасан. Тэгээд барилгын зураг гаргуулсан, үүний гэрээг би хийсэн. Би барилгын материал болох тоосгыг авсан, Төмөр замд болохоор ирсэн, ачсан гэх баримт бий. Гэхдээ яг мөнгө тушаасан баримт авах гэхээр нөгөө компани нь татан буугдсан учир авч чадаагүй. Барилга барихад дээвэр хэрэгтэй, тэр дээврийг би өөрөө Улаанбаатараас явж авсан. Материалын зардал болон ажилчдын цалинг би өгсөн, бүгдийн бэлэн мөнгөөр тооцоог нь хийж байсан.
Энэ хөрөнгөнөөс оффисын байр, 1, 2 давхар дугаар давхар ... мкв талбайтай, 8 машины граж 138 мкв энэ 3 хөрөнгө хамгийн түрүүнд боссон. Дараа нь талийгаачдаа оршуулдаг газарт хашаа авч хийсэн, бурхан барьсан, зам талбай тохижуулсан, тэрний материалыг бүгдийг нь урдаас бэлэн мөнгөөр авчирсан. Ингээд ямар ч өр зээлгүй энэ компанийн үйл ажиллагааг эхлүүлээд 06 дугаар сарын 09-ний өдөр нээлтээ хийсэн. Т.У нэг ч төгрөг гараагүй, түүний эгч нар, манай ажилчид, хотод байгаа миний найз нөхөд бүгд гэрчилдэг. Би мөн өөрт байсан баримтуудаараа ч гэрчилнэ. Ийм учраас оффисын байр, 1, 2 давхар ... мкв, 8 машины граж 138 мкв, 2 газар, мооргийн барилга, түүний газар эдгээр 7 үл хөдлөх эд хөрөнгө бүгд миний зүйл юм. Энэ барилгыг барихад Т.Уын оролцоо, мөнгө төгрөг ерөөсөө ороогүй. Үйл ажиллагаа гэвэл би нэг компанитай яриад 20,000,000 төгрөгөөр хийлгэе гээд тохирсон байсан чинь Т.Уын аав нь ийм их мөнгө хүнд өгч байхаар би өөрөө баръя гээд байсан. Гэхдээ одоо аав нь шал өөр зүйл ярьж байгаа, уг барилгыг аав нь барьсан, хөлсөнд нь би Шинэ дарханд 2 өрөө байр авч өгсөн, бариулсан хөлсөө төлсөн гэж бодож байна.
Т.У ямар ч хөрөнгө оруулаагүй, юу ч хийгээгүй, миний 9911-тэй 4 дугаарыг зарсан. Хэлэх юм бол өчнөөн зүйл бий. Эр хүн юм байж өнөөдөр зүгээр сайхан тохиролцоод, заавал шүүх цагдаа гэхгүйгээр явж болох байсан. Тэгэхэд заавал шүүхээр шийдүүлнэ гээд байж байна. 2015 оноос өнөөдрийг хүртэл тэр компани 9 жил үйл ажиллагаа явуулж байна, энэ хугацаанд хир ашигтай байхыг би өөрөө гүйцэтгэх захирал хийж байсны хувьд мэднэ. Тэр хооронд би ерөөсөө ашиг аваагүй, надруу мөнгө шилжүүлсэн гээд байх шиг байсан. Тэр мөнгө бол энэ мөнгөний 1 хувьд ч тэнцэхгүй. Би 2018 оны 03 сар хүртэл гүйцэтгэх захирлаар тэр компанид ажилласан. Намайг шүүхэд материалаа өгөхөд халсан, халснаа ч огт хэлээгүй. Би Т.Уаас оффисын 1, 2 давхар ... мкв, 8 машины граж газар, оффисын газар, Д.г.б ХХК-аас мооргийн газар, барилга, оршуулгын ... га газар, Ю.С.А.А ХХК-аас яагаад оруулж байна гэхээр би анх энэ компанийн нэр дээр оффиссын газрыг 2011 онд худалдаж авсан, газрыг 2017 онд Т.У нэр дээрээ шилжүүлсэн. Эдгээр хөрөнгүүдийг үнийг нэхэмжилж байна.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамьяан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэлийн үндэслэл юу вэ? гэхээр зэрэг нэхэмжлэгч өөрөө тодорхой тайлбарласан, гэрчүүдийн мэдүүлгээр болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар доорх байдал тогтоогдоно.
Иргэн Ё.Г-гийн дансны хуулга, 100,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, гэрч н.Б, н.Ц гэх гэрчүүдийн мэдүүлгээр иргэн Ё.Ггийн хөрөнгөөр энэ компани боссон гэдэг нотлогдоно. Мөн Хятад улсаас удаа дараагийн барилгын материал татсан байдлаар нотлогдоно. Иргэн Ё.Г Д.г.б ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Томилсон тушаал шийдвэр байхгүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоох нотлох баримт хэрэгт авагдсан, жишээ нь явуулж байсан албан тоотууд дээр Ё.Ггийн гарын үсэг бий, гэрчүүдийн Ё.Ггаас цалингаа авч байсан мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Захирлаар томилсон шийдвэр тушаалыг компанийн удирдах зөвлөл гаргах ёстой болохоос биш гүйцэтгэх захирал өөрөө өөртөө тушаал гаргаж томилдоггүй, чөлөөлдөггүй.
Эдгээр дүгнэлтүүдээс энэ иргэний хэргийг хэрхэн уялдуулах вэ? гэж шүүх үзэж байгаа байх, өөрөөр хэлбэл хэдийгээр Ю.С.А.А ХХК, Д.г.б ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй боловч нэхэмжлэгчийн зүгээс компанийн үйл ажиллагаанд оролцоод явж байсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдоно.
Т.Уын зүгээс Ё.Ггийн хөрөнгө юм гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь хэргийн материалд авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хэлцлийн гэрээ гэж үйлдэгдсэн баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч үүнийг тайлбарлахдаа Т.Утай харилцан тохиролцоод хэлцлийн гэрээ гэх баримтыг үйлдэж байсан гэж тайлбарладаг. Түүн дээр зурагдсан байгаа гарын үсэг ч Т.Уынх мөн гэдгийг удаа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, түүн дээр нөхөөд бичсэн мэтээр ярьж байна. Гэтэл үүнийг үгүйсгэсэн баримт бий, үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан. Т.Уын өөрийн гараар Д.г.б ХХК нь 100 хвь Ё.Ггийн өмч юм, салахад татгалзах зүйлгүй, өгөх авах зүйл байхгүй, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бичсэн баримт бий. Өөрөө ч үүн дээр удаа дараа маргахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлж, баримт үйлдэж гарын үсэг зурдаг байсан байна. Түүн дээр нэхэмжлэлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 100 хувь дурдаж өгсөн, өөрөө гарын үсгээ зурсан байна.
Ё.Ггийн хувьд 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 416,000,000 төгрөгийг дансаар авсан байдаг. Ингээл 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Д.д ХХК-тай зураг төслийн гэрээ Ё.Г өөрөө байгуулж, зураг төслийг гаргуулсан. Мөн иргэн н.Э-гээс 2011 онд газар 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр байдлаас үзэхэд иргэн Ё.Г өөрөө анхнаасаа оролцоод явж байсан, Т.У, Д.г.б ХХК, Ю.С.А.А ХХК нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 497.3-т тус тус зааснаар авсан өгснөө буцаах хэрэгтэй. Гэтэл дээрх хөрөнгүүд бүгд барьцаанд байгаа тул 288,497,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар шаардах эрх үүссэн. Өөрөөр хэлбэл иргэн Ё.Г өөрийн хууль ёсны эрх зөрчигдсөн байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Д.г.б ХХК нь Ё.Ггийн байраа зарсан хөрөнгөөр эх сурвалжаа олж авсан. Харин Т.У уг компанийг байгуулсан хөрөнгийн эх сурвалжаа зааж чадаагүй.” гэв.
Хариуцагч Т.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие Т.У нь Ё.Гтай хамтран амьдарч байгаагүй. “Д.г.б” ХХК болон түүнтэй холбоотой эд хөрөнгүүд нь миний өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон миний хуваарьт хөрөнгө учраас Ё.Г миний хуваарьт хөрөнгөөс дундын өмч гаргуулахаар шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. / хэргийн 1 дүгээр хавтас 71 дүгээр хуудас /
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Ё.Ггийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2 хавтас бүхий баримтан дотор нэхэмжлэлийн шаардлагыг нотлож байгаа баримт байхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ё.Ггийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус “Д.г.б” ХХК, Т.У нарыг хариуцагчаар татсан атлаа энэ хоёр хариуцагчийн хэнээс нь юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, бичгээр гаргасан нэхэмжлэлд дурьдсанаар “2009 оноос 2017 оны 03 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын өмчлөлийн оффисийн барилга, газрын хамт 300 сая төгрөгөөр үнэлнэ, 8 машины авто зогсоол 90 сая төгрөг, моорогийн дутуу баригдсан барилга, газрын хамт 110 сая төгрөгөөр үнэлж үл хөдлөх хөрөнгөө авна. Мөн оршуулгын зориулалтаар авсан 3 газрыг авна.” гэж тодорхойлжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс “үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Ё.Г нь өөртөө шилжүүлж авахыг хүсэж” байна гэж ойлгож байна. Ийм тохиолдолд Ё.Г нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь байсныг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хавтаст хэргийн материал дотор Ё.Г нь нэхэмжлээд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч байсныг нотлож байгаа баримт байхгүй байна. Харин хавтаст хэргийн материалаас харахад Ё.Ггийн нэхэмжлээд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүд нь бүгд Т.У, “Д.г.б” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд уг бүртгэл болон гэрчилгээнүүд нь хүчинтөгөлдөр хэвээр байна. Ё.Г нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үл хөдлөх хөрөнгүүд нь өөрийнх нь өмч мөн гэдгийг нотлох баримтаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй этгээд юм. Ё.Г нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Т.Утай хамтран амьдарч байсан учраас Т.У болон “Д.г.б” ХХК-ийн өмч нь бидний дундын өмч мөн гэсэн үндэслэлийг гаргаж тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Зөвхөн хариуцагчтай хамтран амьдарч байсан нь түүний өмчийг бүхэлд нь нэхэмжлэх үндэслэл болохгүй юм. Ё.Г нь хариуцагч Т.Утай гэрлэлтээ бүртгүүлээгүй, нэхэмжлээд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь Ё.Ггийн шаардах эрхийг үгүйсгэж байна. Ё.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2011 оны 8 сараас эхлэн оффисийн ... мкв талбайтай барилга, ... мкв талбайтай 8 машины граж барихад 259,854,000 төгрөг 2012 оны 5 сар хүртэл зарцуулсан...” гэж бичсэн байгаа боловч энэ мөнгийг хэзээ хэнд бэлэн буюу бэлэн бусаар өгсөн баримт байхгүй байна.
Харин 1-р хавтаст хэргийн 14-15-р талд авагдсан Хаан банкны орлогын мэдүүлгээр 2011 оны 08 сарын 25-нд “Ю.С.А.А” ХХК-ны Хаан банкин дахь ... тоот дансанд 100,000,000 төгрөг хөрөнгө оруулалт гэсэн утгаар шилжүүлсэн байгаа нь Ё.Ггаас биш Ц.Агаас шилжүүлсэн нь нотлогдож байгаа бөгөөд чухам юунд хөрөнгө оруулсан нь тодорхойгүй, хөрөнгө оруулалтын талаар бичгийн гэрээ хэлцэл байхгүй, шилжүүлгийн утгаас харахад хөрөнгө оруулалтын гэрээг амаар хийсэн байх магадлалтай байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Ц.А гэгч этгээдээс орсон орлого байх тул Ё.Г үүнийг нэхэмжлэх эрх, хууль зүйн үндэслэл байхгүй байгаагаас гадна Ц.Агаас шилжүүлсэн 100 сая төгрөг нь “Ю.С.А.А” ХХК-ийн дансанд орсон нь нотлогдож байх бөгөөд “Ю.С.А.А” ХХК-ийг хариуцагчаар татаагүй байна. Ё.Г нэхэмжлэлдээ өөрийн болон Ц.А, Ц.Б нарын өмч болох 4 орон сууцыг Т.У зарсан гэж бичсэн байгааг зөвшөөрөхгүй учир бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч бус этгээд бусдад худалдах эрх байхгүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна. Ё.Г нь /ХХ-ийн159 дэх талд/ авагдсан хүсэлтэндээ: “... 2012 оны 12 сарын 03-аас 2013 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдож байсан...” гэж бичсэн байна. Энэ талаар Т.Уаас тодруулахад: Ё.Г нь Герман улсад 10 гаран жил амьдарсан тэнд амьдарч байх хугацаандаа тус улсын иргэн 60 настай М.Л.К гэдэг этгээдтэй хамтран амьдарч байсан 2005 оны орчим герман эр Г-тай хамт 13 сая евротой Монголд орж ирсэн, маш их хэмжээний валюттай орж ирсэн учраас Монголын тагнуулын байгууллагын хараанд өртөж шалгагдаж байхдаа сураггүй алга болсон. 2015 оны 4 сарын 17-нд нас барсан байдалтай олдсон, энэ асуудалтай холбогдуулж Ё.Г нь Улсын мөрдөн байцаах газар Эрүүгийн хуулийн 148, 91 дүгээр зүйл ангиар шалгагдаж жил орчим цагдан хоригдож байсан бөгөөд Т.У-тай хамтран амьдарч байсан гэх хугацаандаа Герман улсын иргэнтэй хамт амьдарч байсан гэх мэдээлэл цахим сүлжээ, интернэтээр цацагдсан байна. Энэ талаар Ё.Г нь Ут хэлээгүй нууж байсан гэх бөгөөд У нь -Гг цагдан хоригдсон үед олж мэдсэн байдаг. Т.У-ыг Улсын мөрдөн байцаах албан шалгаж байх үед Ё.Г нь “... У-ын компанид болон өөрт нь нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагүй ..” /нотлох баримтыг гаргуулна/ гэсэн мэдүүлэг өгсөн байдаг, одоо энэ эрүүгийн хэрэг шийдэгдсэн эсэхийг У мэдэхгүй байгаа бөгөөд энэ байдлаас харахад Ё.Г нь Герман улсаас их хэмжээний валюттай орж ирсэн этгээдтэй холбоотой асуудлаас зайлсхийхийн тулд У-тай хамт амьдарч байгаа мэтээр түүгээр халхавч хийж байсан гэж үзэхээр байна.
Ё.Г нь “Д.г.б” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэргийн материалд “Д.г.б” ХХК нэг гишүүнтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх нь Т.У гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа бөгөөд Ё.Г нь тус компанид гишүүнээр бүртгүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн баримт байхгүй байна. Ё.Г нь “Д.г.б” ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх албан тоотууд хэрэгт авагдсан байгаа боловч Ё.Г-г гүйцэтгэх захирлаар томилсон тушаал байхгүй байгаа нь энэ хүн сайн дураараа компанийн бланк тамга тэмдэгийг ашиглаж албан тоот үйлдэж байсныг нотлож байна. Ё.Г нь нэхэмжлэлдээ: “..Т.Уын оруулсан ямар ч хөрөнгө байхгүй, бүх хөрөнгийг өөрөө оруулсан гэж бичсэн нь үндэслэлгүй бөгөөд Т.У нь Хас банкнаас 2012 оны 3 сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай өөрийн нэрээр зээлийн гэрээ хийж авсан., Голомт банкнаас 2012 оны 07 сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээлийг өөрийн “Ю.С.А.А” ХХК-ийн нэр дээр зээлийн гэрээ хийж авсан, Хаан банкнаас 2013 оны 05 сарын 31-ний өдөр 200,000,000 төгрөгийг “Д.г.б” ХХК-ийн нэрээр тус тус зээлж, нийт 330,000,000 төгрөгийн зээлийн эх үүсвэрээр өөрийн болон компанийн хөрөнгүүдийг барьж байгуулсан байна. Түүнээс гадна Т.Уын аав Б.Т нь өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 54 сая төгрөгөөр худалдаж хөрөнгө оруулалт хийсэн байна. Ё.Г “Д.г.б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч биш учраас энэ компанийн хөрөнгөнөөс шаардах эрхгүй, Т.Уын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй, хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Т.Уын нэр дээр улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл байхгүй байна. Ё.Г нь нэхэмжлэлдээ Т.Утай 2009 оноос эхлэн 2017 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан гэж бичжээ. Энэ нь үндэслэлгүй бөгөөд Т.У нь одоогийн эхнэр Э.Мтай 2014 онд гэрлэж хамтран амьдарсныг 2017 оны 04 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Түүнээс гадна Ё.Г нь 1-р хавтаст хэргийн 106-р талд “хэлцлийн гэрээ нэртэй баримтыг хуурамчаар үйлдэж Т.Уын гарын үсгийг дуурайлган зурсан буюу нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байх тул энэ баримтыг шүүхийн шинжилгээний албаар шинжлүүлж хэний гарааг уг хэлцэл бичигдсэн, Уын гарын үсэг мөн эсэхийг дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа уг хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийн талаар сөрөг нэхэмжлэл гаргах эсэх асуудлыг шийдэх болно.” гэжээ. /хэргийн 2 дугаар хавтас 96-97 дугаар хуудас /
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Ё.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах зэрэг үйлдлүүд нь тус тусдаа эрх зүйн үр дагавартай байдаг гэж ойлгож байна. Ё.Г анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан “2009 оноос 2017 оны 03 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 05 сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай” нэхэмжлэлдээ дурьдаагүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгож байна. Ё.Г энэ хэрэгт гурван этгээдийг хариуцагчаар татсан атлаа аль хариуцагчаас нь юу нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул хариуцагч тус бүрээс ялгамжтай тайлбар гаргах боломжгүй байна гэж үзэж байна. Харин уг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... мкв талбай бүхий ажлын байрны 1 давхар, Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... мкв талбай бүхий ажлын байрны 2 давхар, Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ... мкв талбай бүхий 8 машины гараж, Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ... мкв моорогийн зориулалттай барилга, зэрэг 4 төрлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, мөн нэгж талбарын ... дугаартай ... мкв талбай бүхий газар, нэгж талбарын ... дугаартай ... мкв талбай бүхий газар, нэгж талбарын ... дугаартай ... га газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай давхцаж байх тул урьд нь энэ шаардлагуудын талаар шүүхэд тодорхой тайлбар гаргасан болно.” гэв. /хэргийн 4 хавтас 18 дугаар хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ё.Ггийн нэхэмжлэлтэй энэ хэрэг шүүх дээр бараг 2 жил болсон. Үүн дээр шүүх үнэхээр их ажиллагаа хийсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас маш олон хүсэлт гарсан. Гол ярих гээд байгаа зүйл бол нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, замбараагүй байна. 3 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Эхний нэхэмжлэлийн дагуу бид тайлбараа өгөөд явсан. Өнөөдөр тэгтэл нэхэмжлэлийн шаардлага нь огт өөр болоод ороод ирсэн байна.
Хамгийн анх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2009 оноос 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Т.Утай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дээрээс нь хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс оффисын барилга, газрын хамт 300,000,000 төгрөгөөр үнэлнэ, машины зогсоол 90,000,000 төгрөг, мооргийн дутуу баригдсан барилга, газрын хамт 110,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үл хөдлөх хөрөнгөө тогтоолгоно, эзэмшлийг нь авъя гэсэн. Үүн дээр манай хариуцагч талаас тайлбар гаргасан.
Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд Т.У, Ё.Г нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан хэлцлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Т.Уын өмчлөлийн ... мкв талбайтай, 1 давхар барилгын өмчлөгч Ё.Г болохыг тогтоолгох, ... мкв талбайтай, 2 давхар барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, Т.Уын өмчлөлийн ... мкв талбайтай мооргийн барилгыг Ё.Ггийн өмч болохыг тогтоолгох, Т.Уын өмчлөлийн ... мкв талбайтай 8 машины гражийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ё.Г мөн болохыг тогтоолгох, ... мкв талбайтай газрыг албан байрны зориулалттай газрын газар эзэмшигчээр Ё.Г болохыг тогтоолгох, Д.г.б ХХК-ийн эзэмшлийн ... мкв талбайтай газрын эзэмшигч Ё.Г болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрчлөх ч гэж зүгээр л урдны нэхэмжлэлийн шаардлага дээр хэлцлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэн байна.
Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн л нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүн дотор сая дурдсан 4 үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрын хууль ёсны шудрага эзэмшигчээр Ё.Гг тогтоолгох болгож өөрчилсөн. Энэ 3 нэхэмжлэлийн шаардлага дотор үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгоё гэсэн шаардлага хэвээрээ явж байна гэж ойлгож байна. Гэхдээ өмчлөгчөөр тогтоолгох гэдгээ өөрчлөөд эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Капитал зууч ХХК-ийн үнэлгээгээр /7 үл хөдлөх эд хөрөнгө/ 288,479,000 төгрөг болгож үнэлсэн. Үүнийг нэхэмжилж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ анхны нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Т.Утай хамтын амьдралтай байсныг тогтоолгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж би ойлгож байна.
Энэ 7 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг Капитал зууч ХХК үнэлсэн. Оффисын 1 давхрын барилгыг 142,900,000 төгрөгөөр, оффисын дутуу баригдсан 2 давхар барилгыг 5,370,000 төгрөгөөр, 8 машины гражийг 4,115,000 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай газрыг 1,437,000 төгрөгөөр, мооргийн барилгыг 2,920,000 төгрөгөөр, эмнэлгийн зориулалттай газрыг 5,280,000 төгрөгөөр, блокон хашааг 1,388,000 төгрөгөөр, хашааны том төмөр хаалгыг 385,000 төгрөгөөр үнэлээд нийтдээ 288,479,000 төгрөгөөр бүх хөрөнгийг үнэлсэн.
Хариуцагчийн зүгээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь татгалзаж байна. Ё.Г сая энэ бүгдийг миний мөнгөөр авсан, бэлэн мөнгө өгсөн гэж яриад байна. Гэтэл бэлэн мөнгө өгсөн баримтууд нь хавтаст хэрэгт байдаггүй. 4 хавтаст хэрэг байгаа, үүнээс үзэхэд зөвхөн н.А гэх этгээдээс Ю.С.А.А ХХК-ийн данс руу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн баримт л бий. Түүнээс бусад бэлэн мөнгө өгсөн, эд материал авч өгсөн, Т.У тэр материалыг хүлээгээд авсан гэх баримтууд огт байдаггүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маань нэхэмжлэлийнхээ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Зөвхөн өөрийн танил тал, найз нөхдийг авчираад гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Миний зүгээс гэрчийн мэдүүлэгт идэвхтэй хандахгүй байна. Хөрөнгө оруулалт гэрчээр нотлогдох зүйл биш юм.
Энэ хэрэгт Түвшинжаргалын Уыг хариуцагчаар татсан байдаг. Дээрээс нь Д.г.б ХХК, Ю.С.А.А ХХК гээд нийт 3 хариуцагч татсан. Одоо болтол яг хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа юм бэ?. Сая Ё.Г Т.Уаас оффисын 1, 2 давхар ... мкв, 8 машины граж газар, оффисын газар нэхэмжилнэ гээ байна, хэдэн төгрөг нэхээд байгааг нь би ер ойлгосонгүй. Мөнгөөр нэхэж байгаа бол энэ 3 хариуцагчийн яг хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай. Ингэж байж шүүх энэ асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэлийн шаардлага маш ойлгомжгүй, шүүх шийдвэрлэхэд бэрхшээлтэй нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Үнэхээр нэхэмжлэл гаргаж байгаа бол энэ 2 жилийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа маш сайхан тодорхой болгоод, нэгтгээд бичгэн хэлбэрт оруулаад, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүх шийдэхэд амар болгох хэрэгтэй. Би өөрөө хуульч хүний хувьд энэ 3 хариуцагчаас яг хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Өмч нэхээд байгаа юм уу, өмчлөх эрх нэхээд байгаа юм уу, мөнгө нэхээд байгаа юм уу? энэ нь огт тодорхойгүй байна.
Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Д.г.б ХХК-г би үүсгэн байгуулсан, Ю.С.А.А ХХК-г би үүсгэн байгуулсан гэж яриад байна. Гэтэл энэ тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогддоггүй. Тэр компанийг үүсгэн байгуулсан анхны гэрээ, дотоод дүрэм, компанийн гэрчилгээ бүгд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа, түүн дээр Ё.Г гэдэг нэр байхгүй, бүгд анхнаасаа Түвшинжаргалын Уын нэр дээр, тэр хүн Д.г.б ХХК, Ю.С.А.А ХХК-г байгуулсан байдаг.
Мөн 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газар яриад байна. Энэ бүх 4 төрлийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд хандаад бүртгүүлсэн, гэрчилгээ нь бүгд Т.Уын нэр дээр, Д.г.б ХХК-ийн нэр дээр бий. 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрын аль нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлээд байгаа 7 төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг Ё.Г нэхэмжлэх эрхгүй. Яагаад гэвэл энэ 7 төрлийн үл хөдлөх хөрөнгийг Ё.Г нэг ч удаа бүртгүүлж байгаагүй, өмчлөл нь мөн гэдгийг тогтоох ямар ч баримт байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй.
Үнэхээр энэ 7 үл хөдлөх хөрөнгө Ё.Ггийн эд хөрөнгө мөн юм бол Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 3-т “...Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй...” гэж заасан, гэтэл нэхэмжлэгч өчнөөн жил өнгөрчихөөд байхад энэ хүн буруу, миний хөрөнгө, би гомдолтой байна, миний нэр дээр бүртгэгдэх ёстой байсан гэх гомдлыг улсын бүртгэлд гаргаж байсан удаа байдаггүй. Одоо зүгээр л амаараа л ийм зүйл ярьдаг, яг энэ хүний нэр дээр байх ёстой гэсэн нотлох баримт байхгүй, хэлцлийн үндсэн дээр шилжсэн, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, худалдсан зүйл огт байхгүй. Анхнаасаа Т.Уын нэр дээр бүртгэгдсэн, өмчлөх эрх нь хүчинтэй байна.
100,000,000 төгрөгийн хувьд энэ бол тусдаа хэрэг, энэ нэхэмжлэлийг буцаасан захирамж байна. Нэхэмжлэгч Ц.А нь Ю.С.А.А ХХК-аас 100,000,000 төгрөг нэхэмжилсэн. Уг компанийн дансанд 100,000,000 төгрөг хийсэн баримт бий. Гэхдээ яг шүүх хуралдааныг хийх гэтэл нэхэмжлэгч ирдэггүй. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1909 тоот шүүгчийн захирамжаар Ц.Аг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Энэ нэхэмжлэл дахиад шүүхэд орж ирээгүй. Өнөөдөр энэ хэрэг тусдаа учраас үүнийг нэхэмжлэлийн шаардлагатай холбон тайлбарлах шаардлага байхгүй. Мөн энэ 100,000,000 төгрөгийг 2011 онд шилжүүлсэн. Тэгэхээр хуульд зааснаар мөнгийг шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. 9 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Ц.А нэг ч удаа мөнгөө нэхэмжилж байгаагүй.
Нөгөөтэйгүүр Ц.А гадаад явж суралцахын тулд энэ компанийн дансанд мөнгийг шилжүүлж, харагдуулж ашигласан, тэгээд буцаагаад энэ мөнгөө бэлнээр нь авсан. Энэ талаар Т.У ингэж тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл энэ компанид ямар нэгэн байдлаар өмч хөрөнгө болж ороогүй. Үүнийг авсан хүн нь сайн мэдэж байгаа гэж бодож байна.
Мөн Ё.Г энэ бүх юмыг өөрөөсөө гаргаад, хийсэн гээд байна. Гэтэл энэ хүн чинь 2011 оноос хойш 2 удаа мөрдөн шалгагдаж байсан. Герман улсын иргэнтэй хамтран амьдарч байсан, нөгөө Герман улсын иргэн 17 сая евротой Монгол улсад орж ирээд нуугдсан. Цагдаа болон Тагнуулын газраас тэр хүнийг эрэн сурвалжилж байсан. Тэр хүн нь олдохгүй алга болсон учраас Ё.Гг тэр хүний мөнгийг залилж байсан тухай эрүүгийн хэргийн тогтоолыг уншуулах гэтэл шүүгч үүнээс татгалзсан. Ё.Г тэр хүнтэй хамтран амьдарч байсантай ч юм уу, эсхүл тэр хүнийг орж ирээд алга болсонтой холбогдуулан 2 жил цагдан хоригдож байсан юм билээ. Интернэтээр дүүрэн энэ мэдээлэл бий, өөрөө ч энэ талаар сайн мэдэж байгаа, үүнийг зөвшөөрч байгаа гэж бодож байна. Ингэж хоригдож байсан хүн хэдийдээ энэ байшинг бариад хэзээ энэ компанийг үүсгэн байгуулах юм бэ?. Харин ч энэ хугацаанд нь У энэ хүнд өдөр тутам мөнгө төгрөг шилжүүлж байсан. Энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Жишээ нь 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш /энэ бол яг хоригдож байсан үе нь/ хойш 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Ё.Ггийн Хаан банк дахь ... тоот данс руу нийт 10,160,000 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн, энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Д.г.б ХХК-ийн менежер ажилтай Илчтунгалагийн Золбоогийн Хаан банк дахь ... тоот данснаас 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Ё.Ггийн Хаан банк дахь ... тоотод дансанд 19,646,000 төгрөг бэлэн бусаар шилжин орсон, энэ баримтыг бид шүүхэд мөн адил нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Ё.Ггийн найз С-гийн Б гэдэг эмэгтэй дансаар дамжуулаад ойролцоогоор 40,000,000-50,000,000 төгрөг Ё.Ггийн данс руу бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. С-гийн Бгийн дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг маань хувь хүний нууцад халдах гэж байна гэдэг үндэслэлээр хангаагүй. Нийтдээ 70,000,000-80,000,000 төгрөгийг Ё.Ггийн хоригдаж байх хугацаанд данс руу нь Т.У гэдэг хүн өөрийн менежер, Ё.Ггийн найзаар дамжуулан хийсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд Т.Уаас огт мөнгө авч байгаагүй гэдэг байдал үгүйсгэгдэж байна.
Ё.Г нь Т.Уыг нэг ширхэг ч зүйл хийгээгүй, ямар ч мөнгө оруулаагүй гэж ярьж байна. Үүнийг үгүйсгэгдсэн баримтыг би шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримт 1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан. 2012 онд Т.У Хаан банкнаас 200,000,000 төгрөг зээлсэн, энэ зээлийн гэрээ авагдсан. Голомт 100,000,000 төгрөг, Хас банкнаас 30,000,000 төгрөг, н.Баясгалан гэдэг хувь хүнээс 10,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нийтдээ 340,000,000 төгрөг буюу яг барилга баригдаж байх үед, Ё.Гг хоригдож байх үед нь зээл аваад өөрийн нэр дээр бүртгэгдсэн 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрыг авсан. Хөрөнгө оруулалт хийсэн баримт нь бий. Энэ нотлох баримтыг үгүйсгэх арга байхгүй. Гэтэл энэ хүнийг Ё.Г яагаад нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Харин ч нэхэмжлэгч өөрийн хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийснийг нотлохгүй байна.
Ер нь болсон үйл баримт гэвэл энэ 2 хүн хэсэг хугацаанд нэг гэрт орсон, нааш цааш явсан гэх асуудлыг гэрчүүд ярьдаг. Гэхдээ үүнийг Т.У тайлбарлахдаа Ё.Г Герман улсын алга болсон иргэнтэй хамтран амьдарч байсан, тэр хүн нь өөрийнхөө амьдарч байсан байрны хажуугийн байранд хамаатныхаа гэрт нуусан, тэрийг нь Монголоор дүүрэн хайгаад олдохгүй байж байгаад олдсон. Тэр хүнтэй хамтран амьдарч байсан гэдгээ хуулийн байгууллагуудаас нуун далдлахын тулд намайг хамтран амьдрагч гэж харуулах гэж л надтай наана цаана болж Дархан, Улаанбаатар хоёрын хооронд явж байсан гэж тайлбарладаг. Энэ бол миний тайлбар биш, үүнийг худлаа гэж байгаа бол шалгасан газар нь байгаа, баримт нь хуулийн байгууллагуудад байгаа гэж ойлгож байна.
Тэгэхээр энэ Ё.Ггийн нэхэмжлэл үндэслэлгүй байна, Д.г.б ХХК-г үүсгэн байгуулсан гэх баримт байхгүй, энэ компанид хувь эзэмшиж байсан гэх баримт байхгүй, Ю.С.А.А ХХК-г байгуулсан гэх баримт байхгүй, энэ компанийг эзэмшсэн, эсхүүл гишүүнээр бүртгүүлсэн гэх бүртгэл байхгүй, энэ маргаад байгаа 4 төрлийн үл хөдлөх хөрөнгө, 3 төрлийн газрыг эзэмшдэг, өмчилдөг гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа болохоор энэ хүн шаардах эрхгүй байна.
Т.У бол юу ч гэж хэлнэ. Ах дүү нараар өгүүлсэн гэж байна. С.Б миний 10 жилийн найз, бас Д.г.б ХХК-д олон жил ажилласан, дэлгүүрийг маань ажиллуулж байсан. Гэхдээ С.Бгээр тийм их мөнгө шилжүүлээгүй. Би байраа 416,000,000 төгрөгөөр зарсан, задаргаа нь ч байгаа, яагаад буцааж өгсөн гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Компанид ямар ч хувьцаа эзэмшээгүй гэж ярьлаа. Эхнээс нь ярьвал би ... гэсэн дугаартай байсан, эзэмшиж байсан гэх лавлагаагаа Мобикомоос гаргуулаад авчраад өгсөн. Нийт 40 ширхэг зүйл дээр миний энэ дугаар, гэрийн хаяг тавигдсан. Жишээ нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д.г.б ХХК байгуулсан /хх-146 хуудас/, түүн дээр миний дугаар бий, Ю.С.А.А ХХК-ийг байгуулсан баримт бичиг дээр миний гэрийн хаяг, факс бүгд бий, мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн Т.Уын өөрийн гараар бичсэн Д.г.б ХХК нь 100 хувь Ё.Ггийн өмч, эд хөрөнгө, мөнгөний маргаан байхгүй гэсэн нотлох баримт бий.
Хэлцлийн гэрээний хувьд Т.Ут би итгээд 10 гэрээ хийсэн. Ямар нэг асуудал үүсвэл энэ асуудлыг сөхөж гаргана. 2014 оны 04 дүгээр сарын 08-аас өмнө аман гэрээ хийгээд түүгээрээ явж байсан. Сүүлд бичгэн гэрээ хийгээд, түүн дээр бүх байшин сав, газраа бүгдгийг жагсаагаад Т.У гарын үсэг зураад, хэзээ нэгэн цагт Ё.Гд өгөхөд татгалзах зүйлгүй гэж тодорхой бичсэн. Энэ баримтаа өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, шүүх шинжилгээгээр 3 удаа ороод 2 удаа дээр нь Т.Уынх гэж тогтоосон, шинжээчийн дүгнэлт бий. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харсан байлгүй.
Нотлох баримт байхгүй гээд байна, газар 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан баримтаа би гаргаж өгсөн. Мөн барилгын зураг төсөл гаргуулахаар гэрээ хийхэд мөнгө тушаасан энэ баримтыг мөн л гаргаж өгсөн. Барилгын материал нүхт хавтан авсан баримт, дотоод тохижилтын ажил хийлгэсэн бүх нотлох баримтаа гаргаж өгсөн.
Би 2011 оны 08 дугаар сард байраа зарсан. Тэгээд хамт явсан, хэзээ яваад юмаа авсан талаар хилээр гарсан лавлагаагаар гарч ирсэн, мөн Т.Уын гадаад паспортыг гаргаж өгсөн. Түүнээс өмнө Т.У аавтайгаа яваад ирсэн. Яг миний мөнгө авсны дараагаар яваад ирсэн байдаг. Зээлийн асуудлын хувьд гэвэл Т.У 4 удаагийн зээл авсан юм билээ. Тэрийг би огт мэдэхгүй. Ю.С.А.А ХХК-ийн нэр дээр 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авсан байна, тэгэхэд бид нар 2012 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн. Дарханы холбогдох хүмүүсийг оролцуулсан, баримт нь бий. Тэгэхэд сар гаруйн өмнө бүх юм дууссан, тавилга байршуулах гэх мэт дотоод тохижилт хийх гэж байхад энэ 30,000,000 төгрөгийн зээлийг авсан юм билээ. Би үүнийг огт мэдээгүй. Компанид оруулсан гэх бичиг баримт огт байхгүй. Би өөрөө ажиллаж байсан болохоороо мэднэ. 2017 оны 07 дугаар сарын 05-нд Голомт банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авчихсан байсан. Бүх юм дууссан байхад энэ мөнгийг аваад тэр юунд хэрэглэсэн гэдгийг мэдэхгүй, Д.г.б ХХК-д юм авсан гэх зүйл, нотлох баримт байхгүй. 2013 оны 05 дугаар сард 200,000,000 төгрөгийн зээл авсан байна лээ. Яг намайг байхгүй үед авсан байсан, энэ мөнгөнөөсөө юу хийснийг мэдэхгүй. Ийм юм энэ компанид авсан гэх юу ч байхгүй. 2013 оны 08 дугаар сард 35,000,000 төгрөг авсан байна лээ. Өнгөрсөн 5 сард нь 200,000,000 төгрөгийн зээл авчихсан мөртлөө 8 сард нь 35,000,000 төгрөг авсан байна. Энэ мөнгийг өөрөө л авсан гэж бодож байна. Би энийг мэдэж байсан бол компанид бүртгэлтэй байх ёстой байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Г нь хариуцагч “Д.г.б” ХХК, “Ю.С.А.А” ХХК, Т.У нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хувийг шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр тогтоосон үнэ /2 дугаар хавтас 74-86 дугаар хуудас/ 288,479,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “энэ хэрэгт гурван этгээдийг хариуцагчаар татсан атлаа аль хариуцагчаас нь юу нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа, хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар дараахь үйл явдал, нотлох баримт тогтоогдов.
Т.У, Ё.Г нар 2009 оноос 2017 оны 04 дүгээр сарын 30 хүртэл хамтын амьдралтай, хамтын үйл ажиллагаа эрхлэж байжээ. /хамтран амьдарч байх үеийн болон ажил үйлчилгээ эрхлэж байх үеийн гэрэл зураг, харилцан илгээсэн мессэж, хуулийн этгээдийн удирдан зохион байгуулалттай холбоотой хөтөлсөн албан бичиг, барилгын ажил, худалдаа, ажил үйлчилгээнд зориулж хөтөлсөн гар бичмэл, санхүүгийн тайлан, баримт зэрэг хэргийн 1 дүгээр хавтас 10-12, 18 -57 , 83-106 ,173-175 хэргийн 3 дугаар хавтас 17-27 дугаар хуудас/
Зохигчдыг хамтран амьдарч байх үед Ё.Г ..., ... дүүрэг, ... хороо, ... гудамж ... дугаар байр ... тоот, ... байр ... тоот, ... тоот, ... дүүрэг ... хороо Энхтайвны өргөн чөлөө ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан. /1 дүгээр хавтас 107 дугаар хуудас/
Энэ хугацаанд “Ю.С.А.А” ХХК-ийг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 111, 10-12 дугаар хуудас, хэргийн 3 дугаар хавтас 203-208 дугаар хуудас/
Тухайн хуулийн этгээдийн албан ёсны хаяг ... дүүрэг 1 дүгээр хороо ... тоот утас: ... гэж бичигджээ.
Т.Уын өмчлөлд албаны зориулалттай ... мкв талбайтай ... дугаарт бүртгэлтэй барилга, ...м.кв талбайтай ...дугаарт бүртгэлтэй 8 машины граж 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгджээ. /хэргийн 1 дүгээр хавтас 112, 114 дүгээр хуудас/
“Д.г.б” ХХК-ийн эзэмшилд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135 тоот захирамжаар ... м.кв талбай бүхий эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлээр ашиглах газар 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдэж, ... тоот гэрчилгээ олгогджээ. /1 дүгээр хавтас 113 дугаар хуудас/
“Д.б” ХХК –ийг /2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан /“Д.г.б” ХХК болгон 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрчилжээ. /1 дүгээр хавтас 115-117 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 450 тоот захирамжаар албан байрны зориулалтаар ... м.кв газар эзэмшүүлэхээр болж ...тоот гэрчилгээ олгогдож, газар эзэмших гэрээ байгуулагджээ. /1 дүгээр хавтас 118 -120 дугаар хуудас/
Уг гэрээнд Т.Уын хаягийг ... ... дүүрэг ... хороо... тоот, утас ... гэж тэмдэглэгдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 120 дугаар хуудас/
“Д.г.б” ХХК-ийн өмчлөлд ... сум, ... баг ... хороолол нэгдсэн эмнэлэгийн хашаанд байрлах ... м.кв талбайтай “...дугаарт бүртгэлтэй Моорогийн” барилга 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгджээ. /1 дүгээр хавтас 135 дугаар хуудас/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд үүсгэн байгуулагчийн мэдээлэлд Т.У утас: ...., ... хороо ... тоот гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудас /
“Д.г.б” ХХК-ийн эзэмшилд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 285 дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн оршуулгын газрын зориулалтаар 6,4 га газар олгогдож, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ... тоот гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан /1 дүгээр хавтас 151-153 дугаар хуудас/
Дээрхи гэрээнд хаягийг ... сум ... баг, ... дугаарын хэрэглэгч гэжээ / хэргийн 1 дүгээр хавтас 153 дугаар хуудас /
...сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах албан байрны ... мкв талбайтай ... дугаарт бүртгэлтэй 2 давхар барилгын 2 дугаар давхарын өмчлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлжээ. / 1 дүгээр хавтас 243-246, 2 дугаар хавтас 1-3 дугаар хавтас /
2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн газарт “... мкв га газарт ... мкв талбай бүхий барилгыг хувиараа өөрийн хөрөнгөөр,төвийн дулаанд холбогдсон албан байрны зориулалтаар барьж дууссан тул /250 саяын хөрөнгө орсон/, 139 м.кв талбайд төвийн дулаанд холбогдсон 8 машины граж өөрийн хөрөнгөөр тоосгоор барьж дууссан тул /50 саяын хөрөнгө орсон/ мөн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Д.г.б ХХК 120 000 000 төгрөг бүхий Моорогийн барилга барьж гүйцэтгэсэн тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргажээ. /1 дүгээр хавтас 222-229 дүгээр хуудас 2 дугаар хавтас 16-21 дүгээр, 32-43,45 дугаар хуудас/
Дээрхи үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ХААН банкны зээлийн гэрээний барьцааны зүйл /1 дүгээр хавтас 230-234 дүгээр хуудас/
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэснээр зохигчдийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Б.Д “2009 оноос Т.У-ыг танина. 2009 оноос Ё.Г бид 2-г Удирдлагын акедамид сурч байхад сургуульд хүргэнэ, хоол зөөнө. Рояал кастелд хамт амьдарч байсан. Тэр байраа зарж Ууганаа нэг юм хийх гэж байна гэж байсан. Байр зарсан мөнгөнөөс хавтан авах мөнгийг Уугнаа, аав руу нь шилжүүлж байсан. Тухайн үед ...д оффистэй байснаа буулгаад оффисын тавилга, компьютер, принтер зэргээ надад зарсаныг Д.г.бд хэрэг болоод байна гээд зарсан үнээрээ буцааж авсан” гэж мэдүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 198-200 дугаар хуудас/
Гэрч Э.З “Ё.Г-гийн хүү Б-той нэг анги, Т.Уын компанид ажиллаж байгаа. 2008 оноос эхэлж 2011 оны зун хүртэл Г эгчийн 2 хүүхэд, У ахтай ... хотхоны ... байрны ... тоотод хамт амьдарч байсан. 2011 оны 9 сард ажлаа эхлүүлэх гээд Дархан руу ирсэн. Ирээд олон байранд түрээсээр амьдарч байсан. У, Г, У ахын хамаатнуудтай 2012 оны 3 сард компаний үйл ажиллагаа эхлэхээс өмнө шашны дэлгүүр нээх гээд Эрээн явсан. Нилээн их юм худалдаж авсан. Тооцоог Г эгч хийсэн. Голомт банкнаас 70 000 000 төгрөг зээлж У ах авч, Хаан банкнаас 200 000 000 төгрөгийг Г эгчийг хоригдсон байх үед авч Голомт банкны зээлийг дарж моорогийн барилгыг барьж, тоног төхөөрмж авч байсан. Д.г.б ХХК байгуулагахдаа 1 давхар тоосгон барилга, гарааштай, мужааны цехтэй үйл ажиллагаа эхлүүлж байсан. Анх Рояль Кастелийн байрыг зараад Дарханд буяны чиглэлийн үйл ажиллагаа эхлүүлье гэж байсан. Голомт хотхоны 64 тоотыг зарсан. Мөнгийг компани байгуулахад ашигласан” гэж мэдүүлжээ./ 1 дүгээр хавтас 212-2... хуудас /
Гэрч Н.Ц “Г манай бэр. У миний дүүгийн хүүхэд. 2010-2013 он хүртэл ажиллаж байсан. У, Ё.Г нар бараг 10 жил хамт амьдарсан. Манай хүн манаач, би ажилчдын хоол хийдэг тогооч. Д.б гүн ХХК Ггийн хөрөнгөөр байгуулсан, тэрийг баттай хэлнэ. Барилгын материалыг Г, У нар хотоос авч ирдэг байсан. Тооцоог Г хийдэг.” гэж мэдүүлжээ. / хэргийн 2 дугаар хавтас 55-57 дугаар хуудас /
Гэрч Н.Б “Уын аав Т нь миний дүү. 2008, 2009 онд Утай хамтран амьдарч эхэлсэн үеэс танина. Одоо Г-тай хааяа л нэг утсаар ярина, бараг холбоогүй. Голомт хотхонд байхад манай эгч гээд бид 2 очиж байсан. ... гээд Сансарт байдаг байранд нь ээж бид хэд нэг удаа очиж байсан. Хамт амьдарч байсныг мэднэ. Т.У Ё.Гтай амьдрахаас өмнө үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Д.г.б ХХК нь Ггийн хөрөнгөөр боссон. Би тэгж боддог, У нь улсад нэг жил ч ажиллаагүй. Гтай нийлснээс хойш л машин тэргийг янз янзаар сольж унаад амьдрал нь дээшилсэн. Тэрнээс биш өөрт нь компани байгуулах мөнгө байгаагүй. Боломж нь ч байгаагүй” гэж мэдүүлжээ. /хэргийн 2 дугаар хавтас 61-62 дугаар хуудас/
Гэрч С.Б “2012 оны 04 сараас 2016 оны хавар хүртэл шашны дэлгүүрийн худалдагч хийж байсан. Анх компани үүсгэн байгуулагдахад Г, У, Уын хамаатнууд хамт урагшаа явж байсан. Би 2012 онд урагшаа явж байсан. Шашны зан үйлийн холбогдолтой бүх зүйлийг худалдан авахад Г мөнгө гаргасан. Би тоосго авахад зуучилж өгсөн. Тооцоог Г хийсэн. Газар бүтчихлээ10 сая төгрөг Уугнаад өгөөд газраа авна гэж байсан. Бүх л хөрөнгө Ггаас гарсан. /2 дугаар хавтас 65-67 дугаар хуудас/
Гэрч Б.Э “Уын аав миний төрсөн дүү. Г манайд 2008 онд бэр болж ирсэн. Д.г.б ХХК анх байгуулагдахад Уын аав эхлэж хөөцөлдөж, санаачилж зөвшөөрөл бичиг баримтыг аваад өөрт нь хөрөнгө, мөнгө байхгүй тул надад санал болгож байсан. Тухайн үед миний хөрөнгө хүрэхгүй байсан тул У, Г нарыг Дарханд манайд ирсэн байхад нь энэ талаар санал болгож байсан. Тэр хоёр удаагүй тэр ажлыг хийхээр боллоо гээд Г өөрт байсан мөнгө дээрээ хотод байсан нэг байраа зараад компанийг байгуулах хөрөнгийг гаргасан. У, Г нар танилцаад У лангуугаа аавдаа өгөөд хот руу Гтай амьдраад ажилгүй байсан” гэж мэдүүлжээ. /хэргийн 2 дугаар хавтас 68-69 дүгээр хуудас /
Гэрч Б.Т “У 2005 оноос Улан-Үд рүү ганзагын наймаанд дагуулж явсан. 2008 онд буян зах дээр гар утасны лангуу авч өгсөн. Энд наймаа олигтой явахгүй байна гээд Улаанбаатар мобиком дээр наймаа хийхээр явсан. Өөрийн гэсэн унах унаа, эргэлтийн хөрөнгөтэй явсан. Тэнд байхдаа Гтай танилцсан юм билээ. 2011 онд оршуулгын үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан. Энэ бизнесийн талаар ярьж зөвлөхөөр Сансарын гэрт нь очиж байсан. Хүүхэддээ энэ хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоохыг эсэргүүцдэг байсан. Учир нь Г надтай чацуу. Би Д.г.б ХХК хөрөнгө оруулалт хийсэн. 2011 оны 8 сарын үед газрын албаны байцаагч Н-гаас газрыг авахаар хүүгээ холбож өгсөн. 2011 онд 22-23 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Би машин тэрэг, байраа зарсан мөнгөнөөс хөрөнгө оруулсан. У газрыг авчихлаа, тоосго авчихлаа гэж ярьж байсан. Г надад хөрөнгө орууллаа, ийм зүйл авлаа гэж хэлж байгаагүй. Хэрэв Г хөрөнгө оруулалт хийсэн бол бид банкнаас зээл авах шаардлагагүй. 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөхийн гэрчилгээг барьцаалаад Хас банкнаас 30 000 000 төгрөгийн зээл, Голомтоос 100 000 000 төгрөгийн, ХААН банкнаас 200 000 000 төгрөгийн зээл авсан. Одоо моорогийн барилгын дотоод засал дутуу байгаа” гэж мэдүүлжээ. / хэргийн 2 дугаар хавтас 109-111 дүгээр хуудас /
Гэрч Н.А “Д.г.б ХХК-д 2012 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. Компани барьж байгуулахад банкны зээлээр барьж байгуулсан гэдэг. 2013 онд урагшаа явж моорогийн хөргөгч авч байсан. З гэдэг хүний байрыг 10 000 000 төгрөгөөр ломбардад тавьж цалин тавьж байсан. Барилга баригдаж байхад Т гэдэг хүн машинаа барьцаанд тавьж цалинг өгч байсан” гэж мэдүүлжээ. / хэргийн 2 дугаар хавтас 120-122 дугаар хуудас /
Гэрч Д.Г “Д.г.б ХХК”-нд нягтлан бодогчоор ажиллаж байгаа. 2012 оны 12 дугаар сарын 01-нээс үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Гг 2012 оноос танина. 2012 онд намайг ажилд ороход Г нийгмийн даатгалын тайлан дээр гүйцэтгэх захирал гэж явдаг байсан. Надаас цалин авч байгаагүй. 2013 онд 200 000 000, 35 000 000 төгрөгийн зээлийг ерөнхий захирал У, Уын аав Т нар ХААН банкнаас хөрөнгө оруулалтын зээл авч байсан. Зээлийг юунд зарцуулсныг нарийн сайн мэдэхгүй. Компанийн үйл ажиллагаанд зарцуулна гэж бичиг баримт бүрдүүлсэн. Голомт, Хас банкнаас авсан зээлийг санхүүгийн баримтад тусгаагүй байсан. 200 сая, 35 сая төгрөгийн зээлийг комданийн санхүүгийн баримтад тусгасан байсан. /хэргийн 2 дугаар хавтас 152-156 дугаар хуудас/
Гэрч Ч.З “2012 оны 02 дугаар сараас Д.г.б ХХК-ий барилгын ажилчнаар ажиллаж эхэлсэн. Тэр үед барилгын ажил ид явагдаж байсан. Уын аав Т бид 2 барилгын материал авдаг байсан. Мөнгийг Уаас авдаг байсан. Миний амьдарч байсан ... байрны ... тоот арктай нэг өрөг 10 сая төгрөгийн барьцаанд тавьж, 2013 оны билүү цагаан сарын өмнө Тын Делика маркын автомашиныг 2 төгрөгт байх барьцаалж цалин тавьж байсан. Хас, Хаан банкны зээлийн талаар бүтлээ гэж ярьж байхыг сонсож байсан.” гэж мэдүүлжээ. /хэргийн 2 дугаар хавтас 196-197 дугаар хуудас/
Томилогдсон шинжээч “ Капитал зууч “ ХХК-ийн үнэлгээний тайланд
Т.Уын өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй барилга - 2011 онд ашиглалтад орсон оффисын барилга 142 900 000 төгрөг
... мкв талбайтай ... дугаарт бүртгэлтэй, 2 давхар барилгын 2 дугаар давхар- 2014 онд ашиглалтад орсон оффисын барилга 53 700 000 төгрөг
...м.кв талбайтай ...дугаарт бүртгэлтэй 8 машины гражийн барилга-2011 онд ашиглалтад орсон 41 150 000 төгрөг
Д.б ХХК-ийн эзэмшлийн ... м.кв талбай газар - 5 280 000 төгрөг
Д.б ХХК-ийн эзэмшлийн ... м.кв талбай газар - 14 376 000 төгрөг
Блокон хашаа 62.0 м х 1.6 м / 1 488 000 төгрөг
Хашааны том төмөр хаалга 385 000 төгрөг нийт 288 479 000 төгрөг гэж үнэлжээ. /2 дугаар хавтас 74-86 дугаар хуудас /
Томилогдсон шинжээч ШШҮХүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ****** тоот дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн” хэлцэлийн гэрээний “32 мөр шинжилж буй бичгүүд нь Ё.Ггийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа, гэрээний арын доод хэсэгт 1. Тын У” гэсний ард зурсан гарын үсэг Уын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байгаа гэжээ” / дээрхи хэлцэл 1 дүгээр хавтас 106 дугаар хуудаст байгаа/, Шинжилгээнд ирүүлсэн Бор шаргал өнгийн А5 хэмжээтэй цаасан дээр дээрхи 10 мөр шинжилж буй бичиг/ уг бичвэр 31 дүгээр хавтас 30 дугаар хуудаст байгаа/ нь Т.Уын гэх, шинжилгээнд ирүүлсэн “Samsung“ гэсэн бичиг болон зурагтай дэвтрийн 12 мөр шинжилж буй бичиг /уг бичиг хэргийн 3 дугаар хавтас 15 дугаар хуудаст байгаа/ нь Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэжээ. /хэргийн 2 дугаар хавтас 200-217 дугаар хуудас, дүгнэлт хэсэг 205 дугаар хуудас/
Томилогдсон шинжээч ШШҮХүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2993 тоот дүгнэлтэд “ Шинжилгээнд ирүүлсэн” 2014.04.08 гэсэн огноотой “Хэлцэлийн гэрээ” гэсэн баримтад бичигдсэн бичвэрийг Ё.Г бичсэн, Т.У гэсний ард гарын үсгийг Т.У зурсан байна. Шинжилгээнд ирүүлсэн “2014.05.03” гэсэн огноотой бор шаргал өнгийн цаасан дээр бичигдсэн бичвэрийг Т.У бичсэн байна” гэжээ. / хэргийн 2 дугаар хавтас 230-243 дугаар хуудас /
НДШ төлсөн төлөлтийн талаарх тодорхойлолтод /2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ё.Г / Ё.я.к ХХК, ...СӨХ/ Д.г.б ХХК 2012 оны 09 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл ажил олгогч, ажилтан шимтгэл төлсөн, 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл ажилтан төлжээ. /1 дүгээр хавтас 143-147 дугаар хуудас/
Хас банк, Т.У нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “баталгаат ипотекийн гэрээ” байгуулж 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд үйлчилгээний оффисын барилга, ...м.кв 8 машины граж, газар, оршуулгын газрыг барьцааны зүйл болгожээ. /хэргийн 3 дугаар хавтас 36-44 дүгээр хуудас /
Д.Г, Э.З нарын данснаас Ё.Ггийн ... гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 3 дугаар хавтас 68-111 дүгээр хуудас/
Б.Дгээс Ё.Гд 15 000 000 төгрөг зээлүүлсэн тухай гэрээ. /хэргийн 3 дугаар хавтас 151-154 дүгээр хуудас/
Барилгын материалд 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 424 юань төлсөн талаарх баримт, 13 031 юанийн бараа худалдсан баримт, 898 юанийн бараа худалдсан баримт, 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2581.6 юанийн бараа худалдсан баримт, 2556 юанийн бараа худалдсан баримт, дээрх баримтаар барилгын материал, шашны зан үйлтэй холбоотой бараа материал авсан тухай тэмдэглэгджээ. /хэргийн 3 дугаар хавтас 158-167 дугаар хуудас/
2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр М.Эээс Ю.С.А.А ХХК-ийн захирал Т.У, гүйцэтгэх захирал Ё.Г нарт Бид эмнэлэгийн урд байрлах ... м.кв газрыг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон тухай мөнгө хүлээлцсэн баримтад 6,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн, 3,500,000 төгрөгийг гэрчилгээ гарахад өгөхөөр тохирч, 3,500,000 төгрөгийг хүлээлгэн өгчээ. /хэргийн 3 дугаар хуудас 175 - 177 дугаар хуудас/
Д.д ХХК-д зураг төслийн үнэ 1 850 000 төгрөгийг Ё.Г төлж зургийг хүлээн авчээ. /хэргийн 3 дугаар хавтас 178-179 дүгээр хуудас/
Д ХХК-аас оффисын тавилга 2014 оны 01 дүгээр сарын 25, Б.а ХХК-аас 18 ширхэг хавтан 2011 оны 10 дугаар сарын 17-нд Д.г.б ХХК, Ю.С.А.А ХХК худалдан авч, үнийг Ё.Г төлсөн талаар бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэгджээ. /хэргийн 3 дугаар хавтас 180-184 дүгээр хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн тухайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э итгэмжлэлээр 2018 оны 12 дугаар сарын 05-наас /2 дугаар хавтас 94, 95 дугаар хуудас/ оролцож байгаа, өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Содболд нараас татгалзсан.
Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний ****** дугаартай хуульч Н-ийн Ж хүсэлтээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож, бусад өмгөөлөгч нараас татгалзсан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, үйл явдлыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ , мөн зүйлийн 107.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй
Нэхэмжлэгч Ё.Г нь ... ... дүүрэг 1 дүгээр хороо ...гудамж 102 дугаар байр ... тоот, 26 дугаар байр 204 тоот, 205 тоот, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө ...64 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийг буюу өөрийн болон бусдын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсан төлбөрөөс Ю.С.А.А ХХК-ийг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, Д.б ХХК-г 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулан, /Д.г.б ХХК болгон 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрчилсөн/ хариуцагч Ю.С.А.А ХХК, Д.г.б ХХК, Т.У нарт хөрөнгө оруулжээ.
Энэ нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдсон .
Хариуцагчийн татгалзалд дурдсан “хариуцагч Ю.С.А.А ХХК, Д.г.б ХХК, Т.У нарт хөрөнгө оруулаагүй, Хас, Хаан, Голомт банкын зээлээр болон Б.Тын хөрөнгө орууулалтаар үл хөдлөх хөрөнгөтэй болсон” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.
Маргааны зүйл болсон Д.г.б ХХК, Т.Уын өмчлөлд байгаа үйл хөдлөх хөрөнгө тухайлбал 126 м.кв талбайтай оффисын зориулалттай 1, 2 давхарын барилга, 139 м.кв 8 машины граж, ... м.кв “Моорогийн” барилга зэрэг нь зээл авахаас өмнө буюу 2012 оны 02 дугаар сарын 20, 2013 оны 08 дугаар сарын 08-нд ашиглалтад орсон талаар Т.У “2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн газарт” ... мкв га газарт ... мкв талбай бүхий барилгыг хувиараа өөрийн хөрөнгөөр,төвийн дулаанд холбогдсон албан байрны зориулалтаар барьж дууссан тул / 250 саяын хөрөнгө орсон /, ... м.кв талбайд төвийн дулаанд холбогдсон 8 машины граж өөрийн хөрөнгөөр тоосгоор барьж дууссан тул /50 саяын хөрөнгө орсон/ мөн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Д.г.б ХХК 120 000 000 төгрөг бүхий Моорогийн барилга барьж гүйцэтгэсэн тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл” гаргаж байснаар нотлогдож байна.
Дээрх үл хөдлөх хөрөнгө, байрлаж буй эзэмшлийн газрыг бий болгоход Ё.Ггийн оролцоог үгүйсгэж чадахгүй, зээл авсан /2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 07 дугаар сарын 06-ны өдөр тус тус зээл авсан/ цаг хугацаанаас өмнө бий болсон хөрөнгө байна.
Нөгөө талаар хариуцагч дээрх үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн газрыг харилцагч банкны хөрөнгө оруулалтаар барьж, гүйцэтгэсэн гэж байгаа бол хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, орлого, зарлагын баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд яхнан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, шүүхэд ирүүлээгүй.
Гэрч Н.Ц, Н.Б, Б.Д, С.Б, Б.Э, Э.З нар дээрх үл хөдлөх хөрөнгийг хэн бүрдүүлсэн, барилгын болон дэлгүүрийн бараа материалын татан авахад хэн тооцоо хийсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд Б.Д-гээс Ё.Г-д 15 000 000 төгрөг зээлүүлсэн тухай гэрээ, Барилгын материалд 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 424 юань төлсөн талаарх баримт, 13 031 юанийн бараа худалдсан баримт, 898 юанийн бараа худалдсан баримт, 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2581.6 юанийн бараа худалдсан баримт, 2556 юанийн бараа худалдсан баримт, дээрх баримтаар барилгын материал, шашны зан үйлтэй холбоотой бараа материал авсан тухай баримт, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр М.Э-ээс Ю.С.А.А ХХК-ийн захирал Т.У, гүйцэтгэх захирал Ё.Г нарт Бид эмнэлэгийн урд байрлах ... м.кв газрыг 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон тухай мөнгө хүлээлцсэн баримтад 6 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн, 3 500 000 төгрөгийг гэрчилгээ гарахад өгөхөөр тохирч, 3,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт, Д.д ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 22-ны байгуулсан гэрээний дагуу /хэргийн 1 дүгээр хавтас 18-24 дүгээр хуудас/ зураг төслийн үнэ 1 850 000 төгрөгийг Ё.Г төлж зургийг хүлээн авсан тухай баримт, Д ХХК-аас оффисын тавилга 2014 оны 01 дүгээр сарын 25, Б.а ХХК-аас 18 ширхэг хавтан 2011 оны 10 дугаар сарын 17-нд Д.г.б ХХК, Ю.С.А.А ХХК худалдан авч, үнийг Ё.Г төлсөн талаар бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдож байх тул эдгээр баримт, гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой хамааралтай байна.
Гэрч Н.А, Д.Г, Ч.З, Б.Тын мэдүүлэгт дурдагдсан “үл хөдлөх хөрөнгийн барилгын үе шаттны ажилд зарцуулсан гэх хөрөнгийг зээл, Т.У, Б.Т нарын орон сууц, тээврийн хэрэгсэл зэргийг худалдан борлуулсаны үнээс төлсөн гэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул үгүйсгэгдэж байна.
Хэрэгт Д.Г, Э.З нарын данснаас Ё.Ггийн ... гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулгыг хариуцагч талаас ирүүлж энэ тооцоогоор мөнгө шилжсэн үйл явдлыг Ё.Г үгүйсгээгүй, харин хариуцагч компанийн болон өөрийн зүгээс ямар зориулалтаар шилжүүлснээ нотлоогүй, Ё.Г “Т.У бусдад их хэмжээний төлбөртэй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас данс хаачихсан учраас над руу бусдын дансыг ашиглан шилжүүлсэн. Тухайн үед бид хамт амьдарч байсан учраас л хэрэглээнд зориулан шилжүүлж байсан” гэж тайлбарлаж байгаа.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1. Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно , 108.8.Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэснээр нэхэмжлэгч Ё.Гд үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн газар бусдын барьцаанд байгаа нь өөр ногдох хэсгээ салгаж авах боломжгүй байдал үүссэн тул томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зах зээлийн үнэ 288 479 000 төгрөгөөр өөрт ногдох хэсгийг тодорхойлж байгаа нь хууль зөрчөөгүй.
Хариуцагч Т.У бусдатай хамтран амьдарч охин У.А 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрснөөр /хэргийн 2 дугаар хавтас 101 дүгээр хуудас/ Т.У, Ё.Г нарын хамтын амьдрал үргэлжлэх боломжгүй болжээ.
Энэ хугацаанд Т.У “2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгө, газрыг хэрхэн хуваарилах талаар хэлцэлийн гэрээ” үйлдсэн, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Т.У миний бие Ё.Ггаас салж байна. Д.г.б ХХК нь 100 хувь Ггийн өмч. салахад ямар ч гомдолгүй, өр авлага байхгүй” гэж бичиж байсан, дээрх бичвэрийн талаар томилогдсон шинжээч ШШҮХүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2993 тоот дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн” 2014.04.08 гэсэн огноотой “Хэлцэлийн гэрээ” гэсэн баримтад бичигдсэн бичвэрийг Ё.Г бичсэн, Т.У гэсний ард гарын үсгийг Т.У зурсан байна. Шинжилгээнд ирүүлсэн “2014.05.03” гэсэн огноотой бор шаргал өнгийн цаасан дээр бичгдсэн бичвэрийг Т.У бичсэн байна” гэж дүгнэсэн, дээрхи баримтыг үйлдэх болсон цаг хугацаа, өөрийн санаа зорилгын талаар хариуцагч мөн үгүйсгээгүй болно.
Иймд шүүхээс талуудын оролцоо, хэн аль нь хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оролцож хамтран амьдарч байсан нөхцөл байдлыг харгалзан Т.Уаас /142 900 000, 53 700 000, 41 150 000, 14 376 000/ нийт 252 126 000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн 70 хувь болох 176 488 200 төгрөгийг, Д.б ХХК-аас /29 200 000 , 5 280 000 , 1 873 000 / нийт 36 353 000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн 70 хувь болох 25 447 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.Гд олгож, 86,543,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг / нэхэмжлэлийн үнэ 288 479 000 төгрөг – нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 201 935 300 төгрөгийн зөрүү/ болон хариуцагч Ю.С.А.А ХХК-д хөрөнгө бүртгэлгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр Төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2018 оны 05 сарын 02-ны өдөр ХААН банкаар 70,200 төгрөг, Төрийн банкаар 62,950 төгрөг, 2,657,950 төгрөг нийт 2,790,000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын дүн 288,479,000 төгрөг тул илүү төлсөн 1,089,655 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Т.Уаас 176 488 200 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 1,040,391 төгрөг, Д.г.б ХХК-аас 25 447 100 төгрөгт ноглох тэмдэгтийн хураамж 285,185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.Гд олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас хэрэгт хамааралгүй Ц.Агаас Ю.С.А.А ХХК-д хөрөнгө оруулалт гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн тухай баримт, дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 13-15 дугаар хуудас/, ЧМ-3дугаар курс О гэсэн бичвэр бүхий ногоон өнгийн хавтастай / 14 гэсэн дугаартай хэсгээс Тэмдэглэл Д.г.б гэсэн бичвэртэй 15-25 дугаар хуудаст орлого зарлага гэсэн бичвэртэй /Д.г.б ХХК-ийн дэлгүүрт бараа, өгч авч, зарцуулж байсан гэх дөрвөлжин шугамтай/ гадна хавтас ууланд авирч байгаа хүний зураг болон цахилгааны зурагтай / Ё.Ггийн шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн чөлөөт загварын гарын үсэг, бусад баримт 12 хуудас, бусад баримт /ломбоор лацадсан 22 хуудас материал/, Нягтлан С-ийн тооллогын баримт 2012-05 сар гэсэн бичвэр бүхий 4 хуудас А 4 цаас дээр хар балаар бичсэн баримт /хэргийн 3 дугаар хавтас 185-188 дугаар хуудас/, Д.г.б тооллого гэсэн бичвэр бүхий А4хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас дээр цэнхэр балаар бичсэн баримт /хэргийн 3 дугаар хавтас 17-27 дугаар хуудас/ Т.Уын гарын үсгийн шинжилгээнд хүргүүслэн чөлөөт загварын гарын үсэг, дагалдах баримт 6 хуудас материал зэргийг нэхэмжлэгч Ё.Гд тус тус үзлэг хийн бэхжүүлэн нэрлэн буцааж өгөхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 14-ний өдрийн 2288 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 65.1.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Д.г.б ХХК, ... аймаг, ... сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах оффиссын барилга /1,2 давхар гэрчилгээ ..., .../, Дархан-Уул аймаг, ... сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах оффиссын барилгын хашаан дотор байрлалтай 8 машины гарааш /Улсын бүртгэлийн гэрчилгээ ..., .../, ... аймаг, ... сум, ... баг, Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах моорогийн барилга /улсын бүртгэлийн гэрчилгээ ...,.../, Д.г.б ХХК-ийн нэр дээр байгаа газруудыг битүүмжилж, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглосугай.” гэсэн 3 дугаар заалт мөн захирамжийн 6-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэхүү арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.” гэснээр давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байхыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар Т.Уаас нийт 252,126,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн 70 хувь болох 176,488,200 төгрөгийг, Д.г.б ХХК-аас нийт 36,353,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн 70 хувь болох 25,447,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.Г.д олгож, 86,543,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Ю.С.А.А ХХК-д хөрөнгө бүртгэлгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс Төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2018 оны 5 сарын 02-ны өдөр ХААН банкаар 70,200 төгрөг, Төрийн банкаар 62,950 төгрөг, 2,657,950 төгрөг нийт 2 790 000 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 089 655 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогоос, хариуцагч Т.Уаас улсын тэмдэгтийн хураамж 1,040,391 төгрөг, Д.г.б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 285,185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ё.Гд олгосугай.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас хэрэгт хамааралгүй Ц.Агаас Ю.С.А.А ХХК-д хөрөнгө оруулалт гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн тухай баримт, дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 13-15 дугаар хуудас/, ЧМ-3дугаар курс О гэсэн бичвэр бүхий ногоон өнгөтэй хавтастай /14 гэсэн дугаартай хэсгээс Тэмдэглэл Д.г.б гэсэн бичвэртэй 15-25 дугаар хуудаст орлого зарлага гэсэн бичвэртэй/ Д.г.б ХХК-ы дэлгүүрт бараа, өгч авч, зарцуулж байсан гэх дөрвөлжин шугамтай /гадна хавтас ууланд авирч байгаа хүний зураг болон цахилгааны зурагтай/ Ё.Ггийн шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн чөлөөт загварын гарын үсэг, бусад баримт 12 хуудас, бусад баримт /ломбоор лацадсан 22 хуудас материал/, Нягтлан Сарангийн тооллогын баримт 2012-05 сар гэсэн бичвэр бүхий 4 хуудас А 4 цаас дээр хар балаар бичсэн баримт /хэргийн 3 дугаар хавтас 185-188 дугаар хуудас/, Д.г.б тооллого гэсэн бичвэр бүхий А4хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас дээр цэнхэр балаар бичсэн баримт /хэргийн 3 дугаар хавтас 17-27 дугаар хуудас/ зэргийг нэхэмжлэгч Ё.Гд, Т.Уын гарын үсгийн шинжилгээнд хүргүүслэн чөлөөт загварын гарын үсэг, дагалдах баримт 6 хуудас материалыг Т.Ут тус тус үзлэг хийн бэхжүүлэн нэрлэн буцааж өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 14-ний өдрийн 2288 дугаартай “хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 65.1.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Д.г.б ХХК, ... аймаг, ... сум, ... баг, Бид эмнэлгийн урд байрлах оффиссын барилга /1,2 давхар гэрчилгээ ..., .../, ... аймаг,... сум, .... баг, Бид эмнэлгийн урд байрлах оффиссын барилгын хашаан дотор байрлалтай 8 машины гарааш /Улсын бүртгэлийн гэрчилгээ ..., .../, ... аймаг, ... сум, .. баг, Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах моорогийн барилга /улсын бүртгэлийн гэрчилгээ ..., .../, Д.г.б ХХК-ийн нэр дээр байгаа газруудыг битүүмжилж, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглосугай.” гэсэн 3 дугаар заалт мөн захирамжийн 6-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэхүү арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.” гэснээр давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ