| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/01637/И |
| Дугаар | 102/ШШ2020/01774 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/01774
2020 06 102/ШШ2020/01774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: БГД-ийн 00 дугаар хороо, З а а 00 гудамж 000 тоотод оршин суух Т овогт Н-н Б /РД:АБ00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, Ү х-ийн гудамж, 0 тоотод байрлах НШШГГт холбогдох
Баянгол дүүргийн******* дугаар хороо,******* дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б, Ц.Бямба-Очир нарт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрээр “Голден************** ББСБ” ХХК-д 252,239,933 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Отгончимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.******* оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн авсан байдаг. Тухайн мэдэгдлийг гардан авснаас хойш хуулийн хугацаанд энэ нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий Баянгол дүүргийн******* дугаар хороо,******* дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж ******* тоотод байрлах,******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 244,500,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Гэтэл бид үнийн саналаа*******20,000,000 төгрөг гэж өгсөн. “Мөнх оргил трейд” ХХК нь маргаан бүхий объектэд үнэлгээ хийхдээ ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр очсон. Барилга байгууламжийн талбайн хэмжээнээс гадна үнэ цэнийг тодорхойлоход дотоод засал чимэглэлийн асуудал яригдана. Тухайн объектод цагаан сарын баярын дараа шинээр засвар үйлчилгээ орсон байсан. Засвар үйлчилгээ нь дуусах шатандаа орсон байхад түүнийг үнэлээгүй байсан. Адилхан******* м.кв талбайтай 2 объект байлаа гэхэд засал чимэглэлээрээ ялгарна. Тэгэхээр хялбарчилсан байдлаар үнэлгээ тогтоосон гэж үзэж байна. Тухайн хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч мэдэгдэлд дурдсанаар үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдал, хэмжээг тооцолгүй тогтоосон нь барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07814 дугаар шийдвэрээр Н.Б, Ц.Бямба-Очир нараас 252,239,933 төгрөгийг гаргуулж “Голден******* партнерс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн******* дугаар хороо,******* дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж ******* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжлэх болон хураах ажиллагааг хуулийн хугацаанд хийж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч талаас шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу “Мөнх оргил трейд” ХХК-г хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн. Тус хөрөнгийн үнэлгээний компани маргаан бүхий объектийг 244,500,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн. Хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдлийн хамт талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2019/07814 дугаартай захирамжаар Н.Б, Ц.Бямба-Очир нар нь 252,239,933 төгрөгийг “Голден******* партнерс ББСБ” ХХК-д оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөх, төлөөгүй тохиолдолд улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн******* дугаар хороо,******* дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж ******* тоотод байршилтай, тоот гэрчилгээтэй,******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн******* дугаар хороо,******* дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19251280/01 дугаартай тогтоолоор битүүмжилж,******* оны дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр авагч “Голден хилл партнерс ББСБ” ХХК-аас хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хэргийн 44 тал/
Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр НШШГГ нь******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/169 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.
НШШГГ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр “Мөнх оргил трейд” ХХК-ийг томилсон, шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 244,500,000 төгрөг болохыг тогтоосон байна.
Шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хэргийн*******7 тал/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн үл хөдлөх эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох Баянгол дүүргийн******* дугаар хороо,******* дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******0.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ