Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01780

 

 

 

 

 

 

 

 

 

2020           06              03                                                102/ШШ2020/01780

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

 

Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, З н 0 гудамж, 000 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогтой Т-гийн Д /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, З н 0 гудамж, 000 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой Г-н Ө-Ё /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Г.Ө-Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д миний бие 1975 оноос Г.Ө-Ётой танилцаж 1977 оноос хамтран амьдарч******* оны******* дугаар сарын*******-ний өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ бүртгүүлж ******* дугаартай гэрчилгээ авсан. Бид 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд бүгд тус тусдаа амьдралтай болж тусдаа амьдарцгаадаг. Бидний амьдрал энэ олон жилийн хугацаанд сайн сайхан, муу муухай бүгд байлаа. Гэхдээ сүүлийн хэдэн жил архидалт, агсан тавилт ихдэж эхэлсэн. Одоо бүүр гэр орондоо хүүхэн авч ирж хонодог болсон. 2020 оны 01 дүгээр сарын 04-нд хаалга онгойлгохгүй байсан нь өөр хүнтэй байж байв. Улмаар эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Г.Ө-Ётой хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Бидний дунд өмч хөрөнгийн маргаан байхгүй. Учир нь бага хүүдээ хашаа байшингаа өгсөн. Харин сая банкны зээлээр лада машин авсан. Түүнийхээ үлдсэн мөнгийг Г.Ө-Ё өөрөө төлж дуусгана биз. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хором ч гэсэн тайван баймаар байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Ө-Ё миний бие эхнэр Т.Дтай 1975 онд оюутан байхаас эхлэн танилцаад 1978 оноос гзр бүл болж хамтран амьдарсан. Бид******* онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид дундаасаа 4 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 25 настай.

Хамтын амьдрах хугацаанд бэрхшээл зовлонг хамт даван туулж үр хүүхдзэ өсгөн хүмүүжүүлэхэд хамт зүтгэж өдий хүрсэн. Энэ хугацаанд бид гачигдал зовлонгүй сайхан амьдарч ирсэн.

 

Нэхэмжлэлд дурьдсан үйл явдал нь уучлахад бэрх дутагдал бөгөөд миний амьдралдаа гаргасан том алдаа гэдгийг ойлгож уучлалт гуйсан боловч уучлахгүй өдий хүрч байгаа билээ. Үүнээс хойш миний бие эхнэр Т.Дтай утсаар холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй байгаа болно. Бидний 42 жил хамт амьдарсан тэгш сайхан амьдарлаа нэг удаагийн болчимгүй үйлдлийн улмаас нураах хүсэлгүй байна.

 

Цаашид эхнэртэйгээ хамт амьдрах туйлын хүсэлтэй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй талаар өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан. Шүүх бидэнд эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч нэхэмжлэгч эвлэрэхгүй гэсэн тул гэрлэлт цуцуулахыг нь зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Г.Ө-Ёд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Т.Д, Г.Ө-Ё нар нь 1977 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж,******* оны******* дугаар сарын*******-ний иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн, тэд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн хүүхдүүд нь бүгд насанд хүрсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь нэхэмжлэгчид тодорхой хэмжээний сэтгэл санааны дарамт болж байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тэд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

           

Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Боржигон овогтой , Б овогтой Т-гийн Д /регистрийн дугаар: АА00000000/, БГД, 00 дугаар хороо, З н 0 гудамж, 000 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой Г-н Ө-Ё /регистрийн дугаар: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Ө-Ё-гоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-ад олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

 

4. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2,*******0 дугаар зүйлийн*******0.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.4,*******9.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ