| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2022/0206/Э/208/2023/0006 |
| Дугаар | 2022/ШЦТ/217 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/217
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Энхзул,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батжаргалын Батзаяад холбогдох эрүүгийн 2231003110219 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сум 3 дугаар баг ** тосгоны төвийн ** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ** аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, ******* овогт ******* ****, /РД:Р*****************/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Б********* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд С********* аймгийн Ерөө сумын 3 дугаар Бугант тосгоны нутагдэвсгэр “Хэрээн гол” гэх газарт Хюндай 2900 LС маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 20.719 (хорин мянга долоон зуун арван ес)-н төгрөгийн шууд хохирол, 110.071 /нэг зуун арван мянга далан нэг/-н төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар алт олборлох гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Эр******** мэдүүлэхдээ: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Эр*********** мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдоийн 13 цагийн орчимд Хэрээн голоос доош уруудаад явж байсан чинь Ба******** ах гэнэт зогссоноо “ах нь тэнд байгаа алт угаадаг гитаран бууг узээдэхье” хэр юм байна гээд буугаад явсан. Тэгээд удалгүй ирснээ “хуучин буу юм байна, гайгүй ажиллачих байхаа” гээд унаж явсан Хюндай 2900 ЛС-3 маркийн экскаватораа эргүүлээд очиж гитаран бууг босгоод экскаваторынхаа багажинд байсан ус татах насос, 2 ширхэг помп байсныг урт шланктай гаргаж ирээд угсраад Б******** ах намайг “чи экскаватор барьж чадах юм чинь наад доороосоо шанагдаад хутгаад хий” гэж хэлэхээр нь 5 гаран шанагдаж өгчхөөд байж байтал Бугантын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ш.Э******** ирж үйлдэл дээр минь барьсан. Би хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдаж байгааг мэдээгүй. Б.Б********** ах л намайг туслаадах энэ талбайд жоохон ажиллахад асуудалгүй гэж л надад хэлсэн. Би Хэрээн голд Б.Ба****** ахын Хюндай 2900 ЛС-3 маркийн экскаваторыг цуг янзлаад буцаад Бугант тосгоны төв рүү орохоор анхнаасаа очсон. Б.Батзаяа ахыг түлшний хэдэн төгрөг хийгээдэхье гэхээр нь л тусалсан. Б.Ба****** ах л Хюндай 2900 ЛС-3 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж болох гитаран бууг олж угсран ус татах насос, помп болон усны шланк зэргийг бүгдийг нь хийж гүйцэтгэн ажиллуулж эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Байгалмаа мэдүүлэхдээ: “...Би Батзаяагийн хууль бусаар ашигт малтмал олборлож газрын газрын хэвлийд халдсан асуудлыг Б.Батзаяагаас өөрөөс нь сонсож мэдсэн. Ажил олдохгүй өнөөгийн нийгэмд их л хэцүү байна. Тэглээ гээд хууль бусаар ашигт малтмал олборлосон нь мэдээж буруу. ...Манай хамтран амьдрагч Б.Батзаяа нь Хюндай 2900 ЛС маркийн экскаваторыг өөрийн кутгийн танил ах гээд Батмөнх ахаас зээлээр 2022 оны 06 дугаар сард худалдэж авч байсан мөнгө төгрөгийг нь төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Батмөнх мэдүүлэхдээ: “...Б.Батзаяатай 2015 онд танилцаж ах дүүс болсон. Миний хувьд 2018 оны сүүлээр Өвөрхангай аймгийн нэг иргэнээс Хюндай 2900 ЛС маркийн экскаваторыг 12.000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр худалдан авч байсан. Нэлээд хуучны улсын дугааргүй, арлын дугаар гээд юм байхгүй байсан Өвөрхангайгаас Бугантад энд түрээсэлж байгаад зарна гэхээр нь би авч байсан. Тэгээд би өөрөө ч бараг ашиглаагүй хүн амьтан түрээсээр авч яваад эвдэрчихлээ гээд байхаар нь хашаандаа авчраад сүүлийн 2 жил гаран болсон байх. Харин энэ оны 06 дугаар сард хуурай дүү болох Б.Батзаяа нь надаа зарчих гэхээр нь би авсан үнэндээ өгнө нэлээд юм хийсэн 12.000.000 /арван хоёр сая/-д авбал ав гэсэн чинь надаас зээлээр авъя гээд гуйхаар нь бид 2 харилцан тохиролцоод би худалдан борлуулсан. Тэгэхдээ би одоогоор худалдан борлуулсан мөнгөө Б.Батзаяагаас аваагүй байгаа. Надад энэ жилдээ багтаад удаахгүй өгнө өе гэж хэлсэн. Би болсон асуудлыг Батзаяагаас өөрөөс нь сонссон хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад цагдаа нарт баригдсан гэж ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Батзаяагийн сэжигтнээр өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цэгийн орчимд Хэрээн голоос доош уруудаад явж байгаад түлшний мөнгө хийчих санаатай жоохон алт гарчих болов уу гэж бодоод голын ойролцоо алт угаах тоног төхөөрөмж болох гитаран хуучин буу харагдахаар нь зогсож очиж үзэхэд ажиллахаар харагдахаар нь босгоод чирч голын эрэг орчим дээр байрлуулаад надад экскаваторын багаж дотор байсан ус татах насос болох хятад улсад үйлдвэрлэгдсэн хуучин 2 ширхэг помп байсныг шланктай холбож угсран 5 шанага орчим хийж ойролцоогоор 1 цаг гаран ажиллаж байхад Бугантын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ш.Энхбаатар ирж үйлдэл дээр минь барьсан. Надад тийм тусгай зөвшөөрөл байхгүй. Буцах түлшний мөнгө хийчих санаатай хууль бусаар ашигт малтмал олборлосон. Би Хэрээн голд экскаватораа янзлаад Бугант тосгоны төв рүү орохоор анхнаасаа очсон хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан минь үнэн. Би өөрөө хууль бусаар ашигт малтмал олборлох болон газар ухах санааг гаргасан. Мөн бүх эд зуйлийг угсарч алт олборлох ажлыг бэлэн болгосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 сарын 22-ны өдрийн ТХҮ-822-4346 дугаартай шинжээчийн “...
| № | Төрөл | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Нийт нэгжийн үнэ |
| 1 | Hyundai 2900 LC3 экскаватор /хуучин/ | Ш | 1 | 12,000,000 | 12,000,000 |
| 2 | Помп /хуучин/ | Ш | 2 | 300,000 | 600,000 |
| 3 | Алт угаах төхөөрөмж, гитаран буу /хуучин/ | Ш | 1 | 600,000 | 600,000 |
| 4 | Нийт үнэ, төгрөг |
| 13,200,000 | ||
Гэх дүгнэлт, хх-ийн 42-43 дугаар тал/,
“Эрдэнийн ногоолин” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22/063 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн: “...Б.Батзаяа нь нийт 9 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 20.719 төгрөг болж байна. Дээрх талбайг нөхөн сэргээх ажлын техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 15.433 төгрөг, Екологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 40.366 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 55.770 төгрөг, ...Нөхөн төлбөрийн хэмжээ 54.301 төгрөг гэх дүгнэлт, /хх-ийн 52-59 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-12 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 44-45, 60-61 дүгээр тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84 дүгээр тал/,
Урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 87-88 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 93 дугаар тал/,
Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 86 дугаартай албан бичиг, /хх-ийн 90 дүгээр тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Батзаяа нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар Бугант тосгоны нутагдэвсгэр “Хэрээн гол” гэх газарт Хюндай 2900 LС маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 20.719 (хорин мянга долоон зуун арван ес)-н төгрөгийн шууд хохирол, 110.071 /нэг зуун арван мянга далан нэг/-н төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар алт олборлосон үйлдэлд нь:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Эрдэнэбулган мэдүүлэхдээ: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Эрдэнэсүхийн мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдоийн 13 цагийн орчимд Хэрээн голоос доош уруудаад явж байсан чинь Батзаяа ах гэнэт зогссоноо “ах нь тэнд байгаа алт угаадаг гитаран бууг узээдэхье” хэр юм байна гээд буугаад явсан. Тэгээд удалгүй ирснээ “хуучин буу юм байна, гайгүй ажиллачих байхаа” гээд унаж явсан Хюндай 2900 ЛС-3 маркийн экскаватораа эргүүлээд очиж гитаран бууг босгоод экскаваторынхаа багажинд байсан ус татах насос, 2 ширхэг помп байсныг урт шланктай гаргаж ирээд угсраад Батзаяа ах намайг “чи экскаватор барьж чадах юм чинь наад доороосоо шанагдаад хутгаад хий” гэж хэлэхээр нь 5 гаран шанагдаж өгчхөөд байж байтал Бугантын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ш.Энхбаатар ирж үйлдэл дээр минь барьсан. Би хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдаж байгааг мэдээгүй. Б.Батзаяа ах л намайг туслаадах энэ талбайд жоохон ажиллахад асуудалгүй гэж л надад хэлсэн. Би Хэрээн голд Б.Батзаяа ахын Хюндай 2900 ЛС-3 маркийн экскаваторыг цуг янзлаад буцаад Бугант тосгоны төв рүү орохоор анхнаасаа очсон. Б.Батзаяа ахыг түлшний хэдэн төгрөг хийгээдэхье гэхээр нь л тусалсан. Б.Батзаяа ах л Хюндай 2900 ЛС-3 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж болох гитаран бууг олж угсран ус татах насос, помп болон усны шланк зэргийг бүгдийг нь хийж гүйцэтгэн ажиллуулж эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Байгалмаа мэдүүлэхдээ: “...Би Батзаяагийн хууль бусаар ашигт малтмал олборлож газрын газрын хэвлийд халдсан асуудлыг Б.Батзаяагаас өөрөөс нь сонсож мэдсэн. Ажил олдохгүй өнөөгийн нийгэмд их л хэцүү байна. Тэглээ гээд хууль бусаар ашигт малтмал олборлосон нь мэдээж буруу. ...Манай хамтран амьдрагч Б.Батзаяа нь Хюндай 2900 ЛС маркийн экскаваторыг өөрийн кутгийн танил ах гээд Батмөнх ахаас зээлээр 2022 оны 06 дугаар сард худалдэж авч байсан мөнгө төгрөгийг нь төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Батмөнх мэдүүлэхдээ: “...Б.Батзаяатай 2015 онд танилцаж ах дүүс болсон. Миний хувьд 2018 оны сүүлээр Өвөрхангай аймгийн нэг иргэнээс Хюндай 2900 ЛС маркийн экскаваторыг 12.000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр худалдан авч байсан. Нэлээд хуучны улсын дугааргүй, арлын дугаар гээд юм байхгүй байсан Өвөрхангайгаас Бугантад энд түрээсэлж байгаад зарна гэхээр нь би авч байсан. Тэгээд би өөрөө ч бараг ашиглаагүй хүн амьтан түрээсээр авч яваад эвдэрчихлээ гээд байхаар нь хашаандаа авчраад сүүлийн 2 жил гаран болсон байх. Харин энэ оны 06 дугаар сард хуурай дүү болох Б.Батзаяа нь надаа зарчих гэхээр нь би авсан үнэндээ өгнө нэлээд юм хийсэн 12.000.000 /арван хоёр сая/-д авбал ав гэсэн чинь надаас зээлээр авъя гээд гуйхаар нь бид 2 харилцан тохиролцоод би худалдан борлуулсан. Тэгэхдээ би одоогоор худалдан борлуулсан мөнгөө Б.Батзаяагаас аваагүй байгаа. Надад энэ жилдээ багтаад удаахгүй өгнө өе гэж хэлсэн. Би болсон асуудлыг Батзаяагаас өөрөөс нь сонссон хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад цагдаа нарт баригдсан гэж ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Батзаяагийн сэжигтнээр өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 13 цэгийн орчимд Хэрээн голоос доош уруудаад явж байгаад түлшний мөнгө хийчих санаатай жоохон алт гарчих болов уу гэж бодоод голын ойролцоо алт угаах тоног төхөөрөмж болох гитаран хуучин буу харагдахаар нь зогсож очиж үзэхэд ажиллахаар харагдахаар нь босгоод чирч голын эрэг орчим дээр байрлуулаад надад экскаваторын багаж дотор байсан ус татах насос болох хятад улсад үйлдвэрлэгдсэн хуучин 2 ширхэг помп байсныг шланктай холбож угсран 5 шанага орчим хийж ойролцоогоор 1 цаг гаран ажиллаж байхад Бугантын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ш.Энхбаатар ирж үйлдэл дээр минь барьсан. Надад тийм тусгай зөвшөөрөл байхгүй. Буцах түлшний мөнгө хийчих санаатай хууль бусаар ашигт малтмал олборлосон. Би Хэрээн голд экскаватораа янзлаад Бугант тосгоны төв рүү орохоор анхнаасаа очсон хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан минь үнэн. Би өөрөө хууль бусаар ашигт малтмал олборлох болон газар ухах санааг гаргасан. Мөн бүх эд зуйлийг угсарч алт олборлох ажлыг бэлэн болгосон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 сарын 22-ны өдрийн ТХҮ-822-4346 дугаартай эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт
“Эрдэнийн ногоолин” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22/063 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн: “...Б.Батзаяа нь нийт 9 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 20.719 төгрөг болж байна. Дээрх талбайг нөхөн сэргээх ажлын техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 15.433 төгрөг, Екологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 40.366 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 55.770 төгрөг, ...Нөхөн төлбөрийн хэмжээ 54.301 төгрөг гэх дүгнэлт, /хх-ийн 52-59 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-12 дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж хэрэгт авагдсан нотлох баримтыг шинэчлэн судалж үзэхэд :
Шүүгдэгч Б.Батзаяагийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулжээ.
Шүүгдэгч Б.Батзаяа нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд бодит хохирол 20.719 төгрөг, хор уршиг нь 110.071 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д ... энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан боловч мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д ...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байна.
Энэ гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээр тодорхойлогдоно гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Батзаяагийн үйлдсэн хэргийг нийгмийн аюулын хэр хэмжээ, бодит учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж үзэж дүгнэлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шүүгдэгч Б.Батзаяаг гэм буруугүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Батзаяа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирол, хор уршиг болох 130.790 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Б.Батзаяа нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай 2900 LС маркийн экскаваторыг мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Батмөнхийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэж битүүмжлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчид буцаан олгосон байна.
Гэвч уг “Хюндай 2900 LС” маркийн экскаватор нь номер дугааргүй ,иргэний нэхэмжлэгч А.Батмөнхийн өмчлөл болон эзэмшлийн хөрөнгө мөн болохыг нотолсон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа зэргийг хэрэгт ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Батзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч Б.Батзаяа урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Батзаяаг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Батжаргалын Батзаяад холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч Б.Батзаяа нь хохирол, хор уршигт 130.790 /нэг зуун гучин мянга долоон зуун ерөн/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Б.Батзаяа нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ