Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01918

 

 

 

 

 

 

 

 

 

 2020          06             15                                                 102/ШШ2020/01918

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: СБД-ийн 0 дүгээр хороо, ЭТӨЧ, А оффис 00А/0, 000б тоотод байрлах “С к” ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, М оффис 000 тоот хаягт байрлах “Р т” ХХК /РД: 000000/,

Хариуцагч: ХУД, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Д овогтой Г-ын Б /РД: АА00000000/ нарт холбогдох

 

        Харилцан шилжүүлсэн хөрөнгийн зөрүү төлбөр 251,907,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, гэрч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С К” ХХК нь “Р т” ХХК-тай *******, 16/4 тоот дугаар бүхий бараа материал худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. “С К” ХХК нь дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээний талбайгаар тооцож бартерын гэрээ байгуулсан бөгөөд барилгыг улсын комисс хүлээн авахад талбайн хэмжээ томорсон тул гэрээнд заасан талбай нь болон нэхэмжлэлд заасан талбай нь зөрүүтэй байгаа.

******* тоот гэрээний тухайд, “Р т” ХХК ******* тоот бараа материал худалдах, худалдан авах гэрээгээр 854 тонн арматур. катанг нийлүүлэхээр үүрэг хүлээсэн. 1 тонн арматур, катангийн үнэ нь 1.0 сая төгрөг, нийт гэрээний үнийн дүн нь 854.0 сая төгрөг байхаар талууд тохиролцсон.

Төлбөрийг 2016 оны 8 сарын 9-ний өдөр 147,940,000 сая төгрөгийн 147,94 тонн арматур нийлүүлнэ. Нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 88,746,000 төгрөгийг 2016 оны 9 сарын 1-ний өдөр бэлнээр, үлдэгдэл 40 хувь буюу 59,176,000 төгрөгийг бартераар барагдуулна. Дараагийн 6 удаагийн татан авалтанд нийт 706,060,000 төгрөгийн 706,06 тонн арматур худалдан авах бөгөөд нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 497,286,000 төгрөгийг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу татан авалт бүрийн өмнө бэлнээр төлж, үлдэгдэл ******* хувь буюу 208,774,000 төгрөгийг бартераар барагдуулна.

Бартераар Хан-Уул дүүргийн******* хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны*******,******* кв.метр талбайтай 15 тоот,******* кв.м талбайтай******* тоот орон сууцнуудыг тус тус шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх байруудын 1 кв.м талбай нь 2,*******0,000 төгрөг, нийт 267,950,000 төгрөг байна.

“С К” ХХК нь гэрээний дагуу гэрээ байгуулснаас хойш бартерын байрыг худалдагчийн өмчлөлд шилжүүлсэн. “Р т” ХХК-аас 246,*******4,000 төгрөгийн 246.4 тонн арматур нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл арматурыг нийлүүлээгүй.

16/4 тоот гэрээний тухайд, “Р т” ХХК 16/4 тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээгээр 2816 тонн цемент нийлүүлэхээр үүрэг хүлээсэн. 1 тонн цементийн үнэ нь арматур, катангийн үнэ нь 170,000 төгрөг, нийт гэрээний үнийн дүн нь 478,720,000 төгрөг байхаар талууд тохиролцсон.

Төлбөрийг 2016 оны 8 сарын *******-ны өдөр 76,160,000 төгрөгийн 448 тонн цемент нийлүүлнэ. Нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 45,696,000 төгрөгийг 2016 оны 9 сарын 14-ний өдөр бэлнээр, үлдэгдэл 40 хувь буюу *******,464,000 төгрөгийг бартераар барагдуулна.

Дараагийн 6 удаагийн татан авалтанд нийт 402,560,000 төгрөгийн 2368 тонн цементийг худалдан авах бөгөөд нийт үнийн дүнгийн 60 хувь буюу 241,536,000 төгрөгийг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу татан авалт бүрийн өмнө бэлнээр төлж, үлдэгдэл 40 хувь буюу 161,024,000 төгрөгийг бартераар барагдуулна.

Бартераар Хан-Уул дүүргийи******* хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в байрны*******.******* кв метр талбайтай ******* тоот орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх байрны 1 кв.м талбай нь 2,200,000 төгрөг, нийт 141,460,000 төгрөг байна.

“С К” ХХК нь гэрээний дагуу гэрээ байгуулснаас хойш бартерын байрыг худалдагчийн өмчлөлд шилжүүлсэн. “Р т” ХХК-аас 84,660,000 төгрөгийн 498 тонн цементийг арматур нийлүүлсэн бегөөд үлдэгдэл цементийг нийлүүлээгүй. Худалдагчийн зүгээс бартераар шилжүүлсэн байрыг солих зорилгоор Хан-Уул дүүргийн******* хороо, Үйдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 1 кв.м талбайг 2,000,000 төгрөгөөр тооцож 44в байрны 74.71 кв.метр талбайтай 27 тоот орон сууцыг “Р т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд тус юмпаниас буцаан шилжүүлэх байрыг шилжүүлээгүй юм.

Дүгнэхэд, “С К” ХХК нь “Р т” ХХК руу 1 кв.м талбайг 2,*******0,000 сая төгрөгөөр тооцож 68.8 кв.м ба 53.89 кв.м талбайтай 2 орон сууц, 1 кв.м талбайг 2,000,000 төгрөгөөр тооцож 74.71 кв.м талбайтай 1 орон сууц, 1 кв.м талбайг 2,200,000 төгрөгөөр тооцож 68.8 кв.м талбайтай 1 орон сууц нийтдээ 582,967,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн байна.

“Р т” ХХК-ийн зүгээс 1 тонн 1,000,000 төгрөгийн үнэтэй, нийт 246,400,000 төгрөгийн үнэ бүхий 246.4 тонн арматур, 1 тонн нь 170,000 төгрөгийн үнэтэй, 84,660,000 төгрөгийн үнэ бүхий 498 тонн цемент, нийт*******31,064,000 төгрөгийн бараа нийлүүлсэн.

Үүнээс үзэхэд, “Р т” ХХК нь 251,907,000 төгрөгийн*******56 тонн цемент, 2569.6 тонн арматур нийлүүлээгүй, “Соёмбо констракшн ХХК-д хохирол учруулсан байна. Иймд нэхэмжлэгч нь “Р т” ХХК-аас 251,907,000 төгрөг гаргуулахаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус компанийн гүйцэтгэх захирал иргэн Г.Быг хамтран хариуцагчаар татаж, “С К” ХХК-д учирсан хохирлыг хариуцагч нараас гаргаж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч “Рапидлайн-транс” ХХК нь “С К” ХХК-ийн 251,907,000 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу таллбарыг гаргаж байна. Талуудын хооронд 2016 онд №16/03, №16/04 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулсан нь үнэн болно. Уг гэрээгээр нэхэмжпэгч “С К” ХХК нь *******, 16/4 дугаартай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийн хавсралтанд заасан хуваарийн дагуу арматур, цементны төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх, тодорхой хувийг нь бартерын орон сууцаар төлөх үүргийг хүлээсэн байдаг. Манай компанийн зүгээс гэрээнд заасан эхний ээлжний аматур, цементийг нийлүүлсэний дараа нэхэмжлэгч нь уг хавсралтанд заасан бэлэн мөнгийг огт төлөөгүй, үүнээс болж хариуцагч тал маш хүнд байдалд орсон бөгөөд гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхийг хариуцагчийн зүгээс удаа дараа бичгээр мэдэгдэж, шаардсан боловч нэхэмжпэгч энэ үүргээ огт биелүүлээгүй болно.

Бид нэхэмжлэгч талд нийлүүлсэн арматур, цементийг бусдаас худалдан авч нэхэмжпэгч талд нийлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн үүргээ биелүүлээгүй энэхүү үйлдлээс болж бидэнд арматур, цемент нийлүүлсэн компаниуд биднээс төлбөрөө нэхэж манай компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, бартерт шилжүүлсэн орон сууцнуудыг бусдад худалдан борлуулж, өөрсдийн хохирлыг гарган авсан байдаг.

Хариуцагч нь нэхэмжпэлд дурьдсан шиг тухайн орон сууцнуудыг метр квадратыг нь 2,000,000, 2,200,000, 2,*******0,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С К” ХХК нь хариуцагч “Р т” ХХК болон хариуцагч Г.Б нарт холбогдуулан харилцан шилжүүлсэн хөрөнгийн зөрүү төлбөр 251,907,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч “С к” ХХК нь хариуцагч “Р т” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай ”Бараа материал худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Р т” ХХК нь 2016.08.08-ны өдөр 147,94 тн, 2016.09.01-ний өдөр 122 тн, 2016.09.02-ны өдөр 122 тн, 2016.09.12-ны өдөр 122 тн, 2016.09.22-ны өдөр 122 тн, 2016.10.02-ны өдөр 122 тн, 2016.10.12-ны өдөр 96,06 тн, нийт 854 тн арматур, катанг нийлүүлэх,

“С К” ХХК нь 1 тн арматурын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож, 2016.09.01-ний дотор 88,746,000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 128,100,000 төгрөг, 2016.09.22-ны өдөр 85,400,000 төгрөг, 2016.10.02-ны өдөр 85,400,000 төгрөг, 2016.10.12-ны өдөр 85,400,000 төгрөг, 2016.10.22-ны өдөр 67,242,000 төгрөг, нийт 583,006,000 төгрөг, түүнчлэн Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 В байрны 6 дугаар давхрын 15 тоот*******,******* мкв талбайтай, 44В байрны 6 дугаар давхрын******* тоот 52,20 мкв талбайтай орон сууцнуудыг 1 мкв талбайн үнийг 2,*******0,000 төгрөгөөр үнэлж, нийт 267,950,000 төгрөгт тооцож “Р т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Мөн талууд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16/4 дугаартай “Бараа материал худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Р т” ХХК нь 2016.08.*******-ны өдөр 448 тн, 2016.09.14-ний өдөр 448 тн, 2016.09.28-ны өдөр*******84 тн, 2016.10.12-ны өдөр*******84 тн, 2016.10.26-ны өдөр*******84 тн, 2016.11.10-ны өдөр*******84 тн, 2016.11.24-ний өдөр*******84 тн, нийт 2816 тн цемент нийлүүлэх,

Нэхэмжлэгч “С к” ХХК нь 1 тн цементийг 170,000 төгрөгөөр тооцож, 2016.09.14-ний өдөр 45,696,000 төгрөг, 2016.09.14-ны өдөр 45,696,000 төгрөг, 2016.09.28-ны өдөр*******9,168,000 төгрөг, 2016.10.12-ны өдөр*******9,168,000 төгрөг, 2016.10.26-ны өдөр*******9,168,000 төгрөг, 2016.11.10-ны өдөр*******9,168,000 төгрөг, 2016 .11.24-ний өдөр*******9,168,000 төгрөг, нийт 287,232,000 төгрөг шилжүүлэх, мөн Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44В байрны*******,******* мкв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2,200,000 төгрөгөөр үнэлэн 141,460,000 төгрөгт тооцож, “Р т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

            Зохигчийн хооронд 2 удаагийн гэрээ байгуулагдаж, “Р т” ХХК нь арматур болон цемент шилжүүлэх, “С к” ХХК нь хариу төлбөрт нь орон сууц болон мөнгөн төлбөр тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

            Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний талаарх хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Дээрх гэрээний дагуу хариуцагч “Р т” ХХК-аас 2016.08.10-ны өдрөөс 2016.08.11-ний өдөр 246 тонн арматур, 2016.08.23-ны өдрөөс 2016.08.*******-ны өдөр 498 тонн цемент тус тус нийлүүлж,

Нэхэмжлэгч “С К” ХХК-аас

2016.08.11-ний өдөр Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 44 в байрны 15 тоот*******,3 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Мягмардоржид,

2016.09.06-ны өдөр Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 44 в байрны 27 тоот 72,5 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг Г.Баярсайханд,

2016.08.11-ний өдөр Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 44в байрны******* тоот 52,2 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Мягмардоржид,

2016.08.24-ний өдөр Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 44 в байрны ******* тоот*******,3 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Одонтуяад тус тус шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “”С к” ХХК-нд 1 м.кв талбайг 2,*******0,000 төгрөгөөр тооцож, 68,8 м.кв болон 53,89 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр тооцож, 74,71 м.кв талбайтай орон сууц, 1 м.кв талбайг 2,200,000 төгрөгөөр тооцож 68,8 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, нийт 582,967,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууц шилжүүлсэн бөгөөд “Р т” ХХК-аас 246,400,000 төгрөгийн үнэ бүхий 246,4 тонн арматур, 84,660,000 төгрөгийн үнэ бүхий 498 тонн цемент, нийт*******31,064,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн тул зөрүү 251,907,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан” гэж тайлбарлаж байна.

 

Хариуагч талаас татгалзлын үндэслэлээ ““Р т” ХХК нь манай нийлүүлсэн эхний ээлжний арматур, цементийг хүлээн авсан атлаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нийт төлбөрийн 60 хувь болох бэлэн мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс цаашид арматур, цемент нийлүүлэх боломжгүй болсон” гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох 4 орон сууцыг хариуцагч “Р т” ХХК-ийн өмчлөлд бус Г.Мягмардорж, Б.Одонтуяа, Г.Баярсайхан нарын өмчлөлд БНХАУ-ын иргэн**************-с шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан орон сууц захиран зарцуулах итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч “С к” ХХК дээрх орон сууцыг БНХАУ-ын иргэн**************-оос захиран зарцуулах эрх олгосны дагуу “Р т” ХХК-ийн хүсэлтээр Г.Мягмардорж, Б.Одонтуяа, Г.Баярсайхан нарын өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар орон сууцыг Г.Мягмардорж, Б.Одонтуяа, Г.Баярсайхан нарын өмчлөлд шилжүүлсэн явдлыг “Р т” ХХК зөвшөөрсөн байх тул “С к” ХХК-ийг үүргийг гүйцэтгэсэнд тооцох үндэслэлтэй байхаас гадна нэхэмжлэгч “С к” ХХК нь БНХАУ-ын иргэн**************-той байгуулсан гэрээний дагуу дээрх орон сууц захиран зарцуулах эрхтэй болох нь итгэмжлэл, тэдгээрийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан дугаартай хөрөнгө оруулалтын гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

Мөн шүүх хуралдаанд хариуцагчаас нийт 498 тонн цементийг графикийн дагуу, 246 тонн арматурыг 2 удаагийн нийлүүлэлтээр гэрээ хийсэн өдөр болон маргааш нь тус тус нийлүүлсэн, манай компани******* удаа нүүсэн учраас архивгүй болж, комьпютерээ алдсан тул бүтээгдэхүүн нийлүүлсэн талаарх баримт байхгүй гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч талаас арматур, цемент нийлүүлсэн хэмжээ болон хугацааны талаар маргаагүй, хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул шүүх хариуцагчийн “гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнийг нийлүүлсэн” гэх тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.

 

Дээрх баримтууд, зохигчийн тайлбараас дүгнэхэд, нэхэмжлэгч ”С к” ХХК-аас нийт 582,967,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууц хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч “Р т” ХХК-аас 246,400,000 төгрөгийн үнэ бүхий 246,4 тонн арматур, 84,660,000 төгрөгийн үнэ бүхий 498 тонн цемент, нийт*******31,064,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид нийлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

“С к” ХХК нь “Р т” ХХК-тай байгуулсан хоёр гэрээний*******.3-т заасны дагуу цемент, арматурыг татан авалт бүрийн өмнө төлбөрийн 60-70 хувийг мөнгөн төлбөрөөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч “Р т” ХХК-ийн зүгээс цемент, арматурыг нийлүүлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заажээ. Талуудын хооронд байгуулагдсан *******, 16/4 дугаартай гэрээний*******.3-т цемент, арматурыг татан авалт бүрийн өмнө төлбөрийн 60-70 хувийг мөнгөн төлбөрөөр төлөх талаар тодорхой тусгасан байх тул “С к” ХХК гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөөгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй явдлыг буруутгах боломжгүй юм.

Мөн талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай гэрээ 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 16/4 дугаартай гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч “С к” ХХК-ийн зүгээс гэрээний хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2 орон сууцыг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 орон сууцыг, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1 орон сууцыг тус тус шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”; мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2.-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж тус тус зааснаар талууд дээрх хоёр гэрээний хугацааны дотор харилцан хөрөнгө шилжүүлсэн байх бөгөөд сүүлийн буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа дууссан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эрх нь зөрчигдсөн тухай мэдэх ёстой гэж үзэж, энэ өдрөөс нэхэмжлэгч харилцан шилжүүлсэн хөрөнгийн зөрүү төлбөрийг шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө******* жилийн хугацаанд шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрч, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байх тул хариуцагч “Р т” ХХК-нд холбогдуулан харилцан шилжүүлсэн хөрөнгийн зөрүү төлбөр 251,907,000 төгрөг гаргуулах хариуцагч “Р т” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч “С к” ХХК болон хариуцагч Г.Б нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “С к” ХХК болон “Р т” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хариуцагч Г.Б хариуцах үндэслэлгүй болно. Иймд хариуцагч Г.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч Г.Б холбогдуулан шүүхэд гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө татгалзсан тул шүүх хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Р т” ХХК болон хариуцагч Г.Б-д холбогдох харилцан шилжүүлсэн хөрөнгийн зөрүү төлбөр 251,907.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С к” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,417,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухаи хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ