Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 64

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар  зүйлүүдийг  тус тус  удирдлага                                                                                                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гэрэлт-Одын Алтангэрэл,  насанд хүрээгүй шүүгдэгч Одхүүгийн Даваахүү, Оюунчимэгийн Ууганбаяр, Баатарцогтын Отгонбилэг нарыг  шунахайн  сэдэлтээр, бүлэглэж, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-ийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтангэрэлийг  эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.     

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  62 дугаар зүйлийн 621.1-ийг  журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О.Даваахүү, О.Ууганбаяр, Б.Отгонбилэг нарыг тус бүр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Алтангэрэлд оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.             

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Даваахүү, О.Ууганбаяр, Б.Отгонбилэг нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар  хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.                                                

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Даваахүү, О.Ууганбаяр, Б.Отгонбилэг нарт  оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, хууль ёсны төлөөлөгч Г.Оюунчимэг, С.Эрхэмбаяр, Д.Оюун нарт  хариуцуулсугай.                                                                  

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч О.Даваахүү, О.Ууганбаяр, Б.Отгонбилэг нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.         

           8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтангэрэлийн цагдан хоригдсоныг 147 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

           9. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч О.Даваахүү, О.Ууганбаяр, Б.Отгонбилэг нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Алтангэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс  эхлэн тоолсугай. 

           10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           11.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх  хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч О.Даваахүү, О.Ууганбаяр, Б.Отгонбилэг нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх, шүүгдэгч Г.Алтангэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

       

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТЖАРГАЛ 

 

                                 ШҮҮГЧИД                                    Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                       Н.БАЯРМАА