| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/01471/И |
| Дугаар | 102/ШШ2020/01953 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2020/01953
06 17 102/ШШ2020/01953
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, 0 хороолол, А-гийн гудамж, 00а байр, 0 тоот хаягт оршин суух Ш ж овогтой Н-ийн Т /регистрийн дугаар: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, Ү х-ийн гудамж 0 хаягт байрлах НШШГГ-т холбогдох,
Төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн******* дугаар хороо Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж*******0А байрны 2 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээд ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн******* оны дугаар сарын 26-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Д.Түвшинтөр, Н.Т нараас 78,946,384 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь төлбөрөөсөө төлж*******7,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь тэдний хөрөнгийг хураан авч үнэлгээ хийлгэн 200,282,100 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн ханшийг үнэгүйдүүлж байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байр 250,000,000 төгрөгийн хөрөнгө юм. Иймээс зах зээлийн бодит үнэлгээгээр шийдүүлэх хүсэлтэй байна. Н.Т нь нүдний хагалгаанд ороод гарч ирэхэд нөхөр Д.Түвшинтөрд мэдэгдсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны дугаар сарын 26-ны өдрийн******* дугаар шийдвэрээр Д.Түвшинтөр, Н.Т нараас 78,635,719 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Д.Түвшинтөр, Н.Т нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн******* дугаар хороо,******* дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж,*******0а дугаар байрны 2 тоот******* мкв талбайтай******* өрөө орон сууцыг хуульд зааснаар битүүмжилж, хураасан байна.
Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч нар нь 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 5/768 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтээр оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаар тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна.
Үнэлгээний тайланг оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад, оны 02 дугаар сарын 20-ны өдрийн******* дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 200,282,100 төгрөгийн 70 хувь болох 140,197,470 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд ХХБ ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Түвшинтөр, Н.Т нар нь тус банктай оны 7 дугаар сарын 04-ний өдөр №809-13/043-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 73,900,000.00 (далан гурван сая есөн зуун мянган) төгрөгийг сарын 1,6-н хувийн хүүтэй, 180-н сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нар нь №809-13/043-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү- 22050049192 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж,*******0А дугаар байрны 2 тоот хаягт байрлах 86,5-н м.кв талбай бүхий******* өрөө орон сууцыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.
Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул тус шүүхийн******* оны дугаар сарын 26-ны өдрийн №102/ШШ2018/00021 тоот захирамжаар хариуцагч буюу зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 78,635,719.00 (далан найман сая зургаан зуун гучин таван мянга долоон зуун арван есөн) төгрөг гаргуулж банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хийж гүйцэтгэн төлбөр төлөгч нараас үнийн санал авсан. Төлбөр төлөгч нараас гаргасан үнийн саналыг банк буюу төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч нарыг байлцуулсан, төлбөр төлөгч нар нь тус бүр өөрсдийн зүгээс хөрөнгийн үнийн саналыг өгсөн, дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн бөгөөд мэдэгдлийг хүлээн авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шинжээч нь “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн******* дүгээр зүйл болон 8 дугаар зүйлд заасан хараат бусаар, шударгаар, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг үндэслэн, мөн тухайн газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш, газар зүйн байршил, хөрөнгийн элэгдэл, хорогдол зэргийг бодитойгоор тогтоох зарчим, үнэлгээ гаргах арга замд нийцүүлж, харьцуулсны үндсэн дээр үнэлгээг бодитойгоор гаргасан байна.
Өөрөөр хэлбэл шинжээчийн тайлан, үнэлгээ нь холбогдох хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн******* оны дугаар сарын 26-ны өдрийн******* дугаар захирамжаар Д.Түвшинтөр, Н.Т нараас 78,635,719 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн******* дугаар хороо Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж*******0А байрны 2 тоот 86,5 м2 талбайтай******* өрөө, улсын бүртгэлийн******* дугаартай орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын-ны өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилж, оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хэргийн*******3 тал/
Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр НШШГГ нь оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.
НШШГГ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилсон, шинжээч Баянгол дүүргийн******* дугаар хороо Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж*******0А байрны 2 тоот 86,5 м2 талбайтай******* өрөө, улсын бүртгэлийн******* дугаартай орон сууцыг оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг 200,282,100 төгрөг болохыг тогтоосон байна. НШШГГ энэ талаар төлбөр төлөгч Н.Тд оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдэгджээ. /хэргийн 63 төл/
Шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хэргийн 60-62 тал/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн үл хөдлөх эд хөрөнгө ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.
Мөн хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Н.Тд оны 02 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан /хэргийн 63 тал/ байх бөгөөд нэхэмжлэгч оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох Баянгол дүүргийн******* дугаар хороо Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж*******0А байрны 2 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Т-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7,0 дугаар зүйлийн0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ