Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1435

 

 

 

 

 

 

 

 

   2023       11          21                                    2023/ШЦТ/1435

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн “Б танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2655 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Хг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа толгой руу нь цохих, өшиглөх зэргээр зодож, улмаар биед нь тархи доргилт, уруулд язарсан шарх, зулгаралт, дух, гуя, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 04-05/,

 

Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн өдөр би өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны байран дээр байх үед гаднаас Дуламжав гэх эмэгтэй орж ирээд “манайх үерт автагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт авмаар байна, мөн өрхийн бүртгэл хийлгэнэ” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “өрхийн бүртгэл одоо хийх боломжгүй, таныг би танихгүй үер болсны дараа таныг харсан” гэж хэлэхэд “яахаараа тодорхойлолт хийдэггүй юм, та нар ажлаа хийхгүй байна, надад үзүүлэх тусламж үйлчилгээгээ үзүүлэхгүй байна” гэж хэлээд хэрүүл маргаан гаргаад эхэлсэн. Тэгэхээр нь би “та намайг ажлын байран дээрээ хараадаг, намайг|хөөдөг хүн нь биш” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдан хэрэлдээд зогсож байх үед гаднаас дүү Х гэх эмэгтэй орж ирээд “чи яахаараа миний эгчийг загнадаг юм” гэж хэлээд гартаа барьж явсан цаасаараа миний нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад “та нар миний ажил дээр орж ирээд намайг цохиод, хэл амаар доромжилдог хэн бэ” гэж хэлэхээр нь би ширээн дээр очиж иргэний бүртгэлийн дэвтэрийг Дуламжав гэх хүнд харуулаад “та энэ дэвтрийг хар, та байхгүй байгаа биздээ, тухайн бүртгэл дээр нь Хулгаанаа нь нөхөр, 3 хүүхдийн хамт бүртгэлтэй байна” гэхэд Дуламжав нь “тиймээ манай дүү байдаг юм” гэж хэлсэн. Харин тэр үед Х өрхийн бүртгэлээ харахгүй тэнд байсан хүмүүтэй хэрүүл хийгээд байсан. Тэгсэн гэнэт л Дуламжав нь надаас эд хөрөнгө нэхээд унасан. Эд хөрөнгө гээд байгаа нь тухайн хаягт байсан гэр үерт ороход дотор нь байсан эд зүйлийг яах гэж асуухад Дуламжав нь тэнд ажиллаж байсан онцгой байдлын хүмүүс дээр очоод хая хая гээд хаяулсан. Тэгээд гэнэт тэрийгээ нэхээд бөөн хзрүүл маргаан дахиад үүссэн. Тэр үед би утсаараа бичлэг хийгээд байж байсан. Тэгсэн даргын өрөөнд хурал болж байх үед тэр өрөөнд ороод маргалдаж байгаад гарах үедээ Х гэх эмэгтэй миний урд гарсан. Би араас нь дагаад утсаараа бичлэг хийгээд явж байх үед шууд эргэж хараад баруун гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохиод авсан. Тэгээд миний гар утсыг булааж авсан. Миний уруул язраад амнаас цус гараад байсан. Тэгээд би араас нь очиж утсаа авах гэхэд миний гар утсыг газар луу шидсэн. Тэгэхээр нь би гар утсаа авах гээд тонгойход Хуланаа миний толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би жаахан манараад дээшээ босох хооронд дахиад нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаж унаад сэргэхэд түргэний эмч ирсэн, намайг түргэний машинд оруулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Гэрч Т.Дуламжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүрэг 29 дүгээр хорооны байранд очсон. Хорооны засаг дарга Б.Нямдорж нь намайг ирж уулзаарай гэж хэлсэн болохоор уулзахаар очсон. Тэгтэл Б.Нямдорж дарга хорооны байрандаа байгаагүй ба хорооны хэсгийн ахлагч Б нь “...чи манай хорооны иргэн биш, манай өрхийн бүртгэлд ч байхгүй, чи ингэж худал хэлж, луйвардаад гэр орон салгаж авах гээд байгаа юм уу? яах гээд яваад байгаа юм...” гэж хэлээд гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Удалгүй манай дүү Х нь гаднаас орж ирээд “...яагаад манай эгчийг доромжлоод, бичлэг хийгээд байгаа юм...” гэж хэлээд намайг өмөөрсөн. Тэгтэл хорооны 5-6 үл таних эмэгтэй хүн ирээд маргаанд орж дүү Х, бид хоёрын биед халдаж, хэл амаар доромжилсон. Тэгээд Х нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

Гэрч А.Ягаанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүрэг 29 дүгээр хорооны байрны 2 давхарт байх өрхийн эмнэлэгт байх үед гаднаас хүн орж ирээд “...Б ухаан алдчихсан, газарт хэвтээд байна...” гэж хэлсэн. Тэгээд би буугаад очиход Б ухаан алдсан байдалтай газарт хэвтэж байсан ба дух нь хавдсан, уруул сэтэрч цус гарсан байсан. Би Бийн амин үзүүлэлтийг нь хэмжихэд даралт, зүрхний цохилт ихэссэн байхаар нь эмчилгээ хийх гэхэд үл таних эмэгтэй Бийн хөл рүү нь өшиглөөд дайраад байсан. Тухайн үед бид нар ярилцаад тухайн үл таних эмэгтэйгээс холдуулж эмчилгээ хийхээр өөр өрөө рүү зөөвөрлөх гэхэд үл таних эмэгтэй дайраад Бийн хөлөөс нь татаж унагаасан. Тухайн үед бид нар Бийг гараараа дамнаж өргөөд явж байсан юм. Тусгаарласны дараа Бт даралт бууруулах, зүрхний цохилт буулгах, тaйвшруулах эмчилгээ хийсэн. Үл таних эмэгтэй нь хорооны байранд байсан хүмүүс рүү дайраад байсан. Гэхдээ цохиж зодсоныг үзсэн харсан зүйл байхгүй. Ойролцоогоор 30 минутын дараа 103 ирж Бийг эмнэлэг рүү авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

Гэрч Э.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед цагийг нь сайн санахгүй байна. Баянзүрх дүүрэг 29 дүгээр хорооны байранд хэсгийн ахлагч нар хуралдаж байсан. Тэгтэл үл таних нэг эмэгтэй /Х гэдгийг нь дараа нь мэдсэн гэх/ хүн хурлын өрөөнд орж ирэхэд Б нь тухайн эмэгтэйг аваад гарсан. Б үл таних эмэгтэй хүнтэй хамт гараад маргалдаж байгаа нь сонсогдсон. Маргаан нь намдахгүй байхаар нь бид нар хурлын өрөөнөөс гараад харахад Б нь газарт уначихсан, уруул амнаас нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэр үед Х нь Б рүү дайраад “...чи битгий худлаа ухаан алдаад бай...” гэж хэлээд байсан. Бт эмчилгээ хийх гэхэд Х нь саад болоод байсан. Удалгүй 103-ын эмч, цагдаагийн алба хаагчид ирээд Бийг 103-н машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10268 дугаартай:

Э.Бийн биед тархи доргилт, уруулд язарсан шарх, зулгаралт, дух, гуя, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10262 дугаартай:

Т.Хгийн биед гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д  заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

шүдний үзлэгийн хуудас /хх-ийн 51/,

Хаан банкны 5039038296 тоот дансны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 53/,

фото зураг /хх-ийн 54/,

 

Шүүгдэгч Т.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны байранд очсон. Хорооны байранд очиход 29-р хорооны хэсгийн ахлагч нь манай эгч Дуламжавыг хэл амаар доромжлоод гар утсаараа бичлэг хийж байсан. Би хорооны байр руу ороод эгч Дуламжав руу орилоод байсан хүн рүү “чи хэн юм бэ, яагаад бие муутай хүн рүү орилоод байгаа юм бэ...” гэж хэлэхэд тухайн хэсгийн ахлагч нь гар утасныхаа камерыг над руу харуулаад “...чи хэн юм...” гэж асуусан. Би тухайн хэсгийн ахлагчид “танай хорооны дарга манай эгч Дуламжавыг дуудаж уулзана гэсэн байна, тиймээс манай эгч танай хороон дээр ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би хорооны дарга гэх хүний хаалгыг нь татахад дотор нь үл таних хүмүүс сууж байсан ба тухайн хүмүүс “...наад маргаан чинь бид нарт ямар ч хамаагүй, бид нар хурал хийж байна...” гэж хэлсэн. Тэгэхэд хэсгийн ахлагч нар гэх үл таних эмэгтэй хүмүүс манай эгч Дуламжав бид 2 руу дайраад, мөн гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би гар утсыг нь булааж авч үзсэн. Тэгтэл үл таних хэсгийн ахлагч нар үснээс зулгааж, гар хөлнөөс маажиж, хөл, бөгс рүү өшиглөж дагз руу цохиод байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 48/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Шинжээчийн дүгнэлтийг уг хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй этгээд хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан учир үнэн зөвд тооцох нь зүйтэй.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Т.Х нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Т.Х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Т.Хгийн хохирогч Э.Бийн биед тархи доргилт, уруулд язарсан шарх, зулгаралт, дух, гуя, цээжинд цус хуралт гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 240.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарсан зардлын талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүгдэгч Т.Хгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Тын Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ