Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2019/0013/З |
Дугаар | 123/ШШ2019/0027 |
Огноо | 2019-10-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 123/ШШ2019/0027
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би А У ХХК-ийн Төв аймгийн З Д холбогдуулан гаргасан Төв аймгийн З Д2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/385 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хянаж уг хуульд заасан хугацаанд багтаан шаардлагатай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонболд, хариуцагч Төв аймгийн З Дитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцогт нар 2019 оны 10 сарын 07-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас А У ХХК /РД:/-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонболд (цаашид А тал буюу нэхэмжлэгч гэх)
Нөгөө талаас: Төв аймгийн З Дтөлөөлөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн албан тушаалтай С.Эрдэнэцогт (цаашид Б тал буюу Хариуцагч гэх) нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хариуцагчид холбогдох Төв аймгийн З Д2019 оны 01/385 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хянаж уг хуульд заасан хугацаанд багтаан шаардлагатай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн тухайнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг үндэслэн дараах нөхцөлөөр эвлэрлээ.
1.1 Төв аймгийн З Д2019 оны 01/385 дугаар захиргааны акт нь цаашид хууль зүйн үр дагавар үүсгэхгүй болохыг талууд хүлээн зөвшөөрсөн болно.
1.2 Нэхэмжлэгч А талын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагч буюу Б тал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хянаж уг хуулийн хугацаанд шийдвэрлэх болон Монгол улсад хүчин төгөлөдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжид нийцүүлэн шаардлагатай захиргааны актыг гаргаж шийдвэрлэхээр талууд тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А У ХХК-ийн Төв аймгийн З Д холбогдуулан гаргасан Төв аймгийн З Д2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/385 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хянаж уг хуульд заасан хугацаанд багтаан шаардлагатай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцогт нар харилцан тохиролцож 2019 оны 10 сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч А У ХХК-ийн захирал Ц.Г 2019 оны 04 сарын 03-ны өдөр Н.Отгонболдод итгэмжлэл олгож, хариуцагчтай эвлэрэх эрхийг дурдсан байна. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаас Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцогтод итгэмжлэл олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг олгосон байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно мөн хуулийн 68.2-д Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Гуравдагч этгээд, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан А У ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн З Д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч А У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонболд, хариуцагч Төв аймгийн З Д итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцогт нар нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР