Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч  *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ы , ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, дүү нарын хамт Ховд аймгийн сумын ******* дүгээр () багийн тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пв98**************16.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн сумын ******* дүгээр () багийн дугаар гудамжны тоот хашаанд хохирогч ын нүүр хэсэг рүү гараараа цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Хохирогч ын “...******* миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон өөр цохиогүй /******* намайг цохисныг би санаж байна/. Би *******г хоёроос гурван удаа өшиглөж, алгадсан гэж хүргэн ах хэлсэн /тухайн үеийн үйл явдлаа санахгүй байна/” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас);

- Гэрч ын “...Манай хүргэн архи уучихсан, согтуу хашаан дотор орж ирээд надтай автомашин янзалж байсан *******г үг дуугүй хоёроос гурван удаа өшиглөөд хоёр удаа нүүр хэсэгт нь алгадаж ташсан. Тэгэхээр нь би хүргэн ыг чи боль гэж хэлээд дундуур нь орж салгасан. Тэгтэл ******* ын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиход газарт унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн сумын багийн тоот хашаанд 16- цагийн хооронд тай маргалдаж нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон, өөр цохиогүй. миний нүүр хэсэгт нэг удаа алгадсан, өөр цохиогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэргээр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн сумын ******* дүгээр () багийн дугаар гудамжны тоот хашаанд хохирогч архидан согтуурсан байхдаа шүүгдэгч *******г цохисны улмаас шүүгдэгч нь хохирогчийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.

1.2. Хохирогч ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 404 дугаартай “...ын зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээд болон төгсгөл хэсэгт тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

1.3. Хохирогч ын “...Би *******г хоёроос гурван удаа өшиглөж, алгадсан гэж хүргэн ах хэлсэн /тухайн үеийн үйл явдлаа санахгүй байна/” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас), гэрч ын “...Манай хүргэн архи уучихсан, согтуу хашаан дотор орж ирээд надтай автомашин янзалж байсан *******г үг дуугүй хоёроос гурван удаа өшиглөөд хоёр удаа нүүр хэсэгт нь алгадаж ташсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “... миний нүүр хэсэгт нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг болон хохирогч т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100’000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудас зэргээр уг гэмт хэрэг хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гарсан болох нь тогтоогджээ.

1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн сумын ******* дүгээр () багийн дугаар гудамжны тоот хашаанд хохирогч архидан согтуурсан байхдаа шүүгдэгч *******г цохисны улмаас буюу хохирогчийн хууль бус үйлдлээс болж шүүгдэгч нь хохирогчийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон байна. Шүүгдэгч хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээд болон төгсгөл хэсэгт тус бүр зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийг цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас) тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгч хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн “...Миний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Хохирогч шүүгдэгчийн биед халдсаны улмаас шүүгдэгч хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Мөн хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч хохирогчийг цохих гэмт санаа гэнэт бий болсон тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч П.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах газар эдлүүлэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Талууд ялын төрлийн талаар маргаагүй ба шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Харин ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 0 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн оршин суугаа газраас үл шалтгаалан тухайн нийгэмд хэрэгцээтэй, шаардлагатай ажлыг биечлэн гүйцэтгүүлэх замаар гэм бурууг нь ойлгон ухамсарлуулахад чиглэдэг. Иймд уг ялыг “Шинэ Ховд- тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

3.3. Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын -ний өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 60 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шинэ Ховд- тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 0 (хоёр зуун дөчин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА