| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00504/И |
| Дугаар | 139/ШШ2020/00489 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 139/ШШ2020/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух хаягтай, Б овогт Ц.Б /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. миний бие 1965 онд төрсөн, ..хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт бүдгэрсэн шаардлага хангахгүй байгаа тул хэрэг авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 1983 оны 1 сарын 1-ээс 1984 оны 7 сарын 1-нийг хүртэл, 1987 оны 9 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бнь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс 1991 оны 11 сарын 15-ны өдөр Ц.Болгосон “1991, 1993-1994 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий; 1984 оны 1 сарын 5-ны өдөр Ц.Болгосон “1984, 1987-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий” хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-11-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 08/641 дугаартай Цагаандэлгэр сумын “Шинэ-Эхлэлт нэгдэл”, “Цагаан залаа ХК”, “Их цэгээн хоршоо”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 14-р хуудас/
-Гэрч Н.Баярсайханы “...Ц.Бнь 1983 оноос эхлээд Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар нэгдэл тартал ажилласан. Одоо чгэсэн мал малладаг. Тухайн үед морь сайн уядаг байсан болохоор сумын алдарт уяач болж байсан. Би 1991-1997 оноос эхлээд Цагаандэлгэр суманд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/
- Гэрч А.Таяагийн “...Б нь 1983 оноос эхлээд эцэг, эхийн хамтаар Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Дэлгэрэх зам бригадад бог мал маллаж байсан. Нэгдэл тартал мал малласан. Одоо ч гэсэн мад малладаг. Би 1983-1987 он хүртэл Цагаандэлгэр суманд намын үүрийн орлогчоор ажиллаж байсан. Баярсайханыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/
- Гэрч Д.Одгэрэлийн “...Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд 1987 оноос эхэлж мал малласан. Би Ц.Б-ыг 1987 оноос өмнө Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчин байсныг нь мэднэ. Одоо ч гэсэн мал малладаг. Би 1987-1991 оныг хүртэл Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд мал маллаж байсан. Ц.Б-ыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Баярсайхан нь бог мал маллаж байсан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ц.Б /РД/-ыг 1983 оны 1 сарын 1-ээс 1984 оны 7 сарын 1, 1987 оны 9 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б