| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0197/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/211 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, ******* оны дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн сумын дүгээр () багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар: пе7215.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч ******* нь 23 оны дугаар сарын 05-ны өдрийн цагийн үед Ховд аймгийн сумын багийн гэх газарт байх гэрч гийн гэрт хохирогч *******тай “хүүхдийг маань хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогч *******гийн “...Би 23 оны дугаар сарын 05-ны өглөө цагийн үед сумын багийн Хойд гэх газар малаа янзалчхаад гэр лүү орж цай чанаж байхад гаднаас , , ******* нар орж ирсэн. Орж ирчхээд ******* над руу орилж хашхираад “та нар миний хүүхдийг хэрэгт хийх гэж янз бүрийн зүйл ярьсан” гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон зүйл шүү дээ гэж хэлэхэд. Танай “ цагдаагийн байгууллагад хүнд зодуулаагүй гэж мэдүүлсэн шүү зүгээр байгаарай” гэж хэлээд “намайг хулгайч, янхан, лалар, гөлөг минь” гэж хэл амаар доромжилсон. Тэгж байтал босож ирээд миний нүүр хэсэг рүү гараараа хүчтэй цохиход миний хамраас цус гарч, аймар их өвдсөн. Яг тэр үед *******ы эхнэр салгаж авсан. Би хамрынхаа цусыг угаачхаад *******ыг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд нуруу нь дээр цохиход, намайг үсдэж, хувцаснаас татаж унагаахад эхнэр нь хүрч ирж салгасан. Тухайн үед ******* цагдаагаа одоо дуудаж намайг өг гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);
- Гэрч гийн “...Тухайн өдөр эхнэр бид хоёр өглөө цагийн үед босчхоод цайгаа уух гэж байхад гаднаас *******, , нар манайд орж ирсэн. Тухайн үед ******* халамцуу байсан ба миний эхнэр ******* руу “авгай минь чамтай ярих зүйл байна, чи яагаад манай хүүхдийг ял завшсан гэж хэлдэг билээ” гэж дайраад байсан. Миний эхнэр тухайн үед би тийм зүйл яриагүй гэж *******тай хэрэлдээд эхэлсэн. Тэгж байтал ******* босож ирээд миний эхнэр *******гийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. *******гийн хамраас цус гоожоод цусаа угаах гээд гадаа гараад ороод ирсэн. Миний эхнэр ******* *******д “чи миний хамрыг хугалчихлаа яаж байгаа юм бэ” гэж хэлээд нуруу руу нь нэг удаа цохих үед нь ******* нь *******гийн үснээс барьж аваад татаж унагаахад *******ы эхнэр болох салгаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);
- Гэрч “...Тухайн өдөр миний бие *******ы гэрт нь өглөө эрт очиж түүнтэй 2 литрийн пиво ууж байтал “*******гийнд очиж уулзах ажил байна” гэж байсан. Тэгээд би *******, түүний эхнэр бид гурав *******гийнд очсон. ******* нь ******* руу “чи яасан их хууль мэддэг лалар вэ” гэж хэлээд хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэгтэл ******* нь *******ыг 2 удаа бөгс хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд ******* босож очоод *******гийн цээж рүү нь түлхээд барилцаж аваад байж байтал ******* ёо ёо хамар гэж орилсон юм. Тухайн үед салгаж авсан. Би *******ыг явъя гэж хэлээд гэрээсээ авч гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн “...би тухайн зүйл ангийг зөвшөөрч байна. ...Одонтуяагийн нүүр хэсэг рүү цохитол хамраас нь цус гарчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 23 оны дугаар сарын 05-ны өдрийн цагийн үед Ховд аймгийн сумын багийн гэх газарт байх гэрч гийн гэрт очиж хохирогч *******тай “хүүхдийг маань хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийг зодсон үйл баримт тогтоогдож байна.
1.2. Хохирогч *******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 545 дугаартай “...Б.Одонтуяагийн биед хамар ясны дотогш цөмөрсөн далд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна /дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой/. ...Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл ******* нь 23 оны дугаар сарын 05-ны өдрийн цагийн үед Ховд аймгийн сумын багийн гэх газарт байх гэрч гийн гэрт очиж хохирогч *******тай “хүүхдийг маань хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийг зодсон байна. Шүүгдэгч хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны дотогш цөмөрсөн далд хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийг цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч ******* “...Миний бие энэ оны дугаар сарын 22-ны өдөр төгсөлтийн жилийн ойн арга хэмжээнд Хятад улсын Жининь хотод аялахаар билет, зардал мөнгө гэж 6’000 төгрөг төлчихсөн байгаа ба миний бие эрүүл мэндийн шалтгаанаар явж чадахгүй болж тухайн билет аяллын зардлыг төлүүлж авмаар байна. Мөн эмчилгээ хийлгэсэн зардал, сумаас Ховд аймаг руу очсон ирсэн зардлаа төлүүлэх хүсэлтэй байна” гэж (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас) мэдүүлжээ.
Хохирогч гэмт хэргийн улмаас төлөвлөсөн аялалдаа явж чадаагүйн улмаас уг аяллын зардалд урьдчилан төлсөн 6’000 төгрөгийн хор уршиг учирсан гэх ба уг зардал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч 117’180 төгрөгийн эм авсан, эмчилгээ оношилгоо хийлгэхээр Улаанбаатар хот руу явахад зарцуулсан 224’000 төгрөгийн зардал гаргасан болох нь нотлогджээ. Шүүгдэгч хохирогчийн дансанд 6’000 төгрөг шилжүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.
Харин хохирогч нь цаашид Улаанбаатар хотод очиж хамар ясны дотогш цөмөрсөн далд хугарлыг эмчлүүлэхээр хагалгаа хийлгэх шаардлагатай байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй гэж үзнэ. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн дугаар хуудас), шүүгдэгч *******ы “...би тухайн зүйл ангийг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 52-63 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх санал гаргасныг хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Талууд ялын төрлийн талаар маргаагүй ба шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурван зуун тавин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн оршин суугаа газраас үл шалтгаалан тухайн нийгэмд хэрэгцээтэй, шаардлагатай ажлыг биечлэн гүйцэтгүүлэх замаар гэм бурууг нь ойлгон ухамсарлуулахад чиглэдэг. Иймд уг ялыг “Шинэ тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.
3.3. Мөрдөгч 23 оны 07 дугаар сарын -ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шинэ тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 3 (гурван зуун тавин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА