Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ******* ургийн овогт ******* *******, ******* оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , Ховд аймгийн сумын дугаар () багийн дүгээр гудамжны тоотод оршин суудаг, Сум дундын 25 дугаар шүүхийн 205 оны дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар: пг79.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол “шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 3 цаг 50 минутын орчимд Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах () гэх зочид буудлын тоот өрөөнөөс хохирогч ын эзэмшлийн Самсунг Галакси А3 (Samsung Galaxy А3) загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, хохирогчид 4200 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

.. Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах гэх зочид буудал байв. ...Тус буудлын 3 давхар руу гарахад өрөөнүүд байх ба хулгай орж гар утас алдагдсан гэх тоот өрөөнд” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас);

- () гэх зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хар хөх өнгийн хавар намрын куртик, цэнхэр өнгийн жийнсэн өмд, дотроо хар өнгийн футболк өмссөн эрэгтэй хүн тоот өрөө рүү хяналтын камерын бичлэгийн цагаар 2023.05.-ний цаг 54 минутад ороод цаг 55 минутад баруун гартаа хар өнгийн гар утас бариад тоот өрөөнөөс гараад явсан дүрс бичлэг бичигдсэн байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас);

- Хохирогч ын “...2023 оны 05 дугаар сарын -нд Ховд аймгийн сумын Жаргалан багт байрлах буудлын тоот өрөөнд байрлаж байгаад 2 цагийн үед эхнэртэйгээ видео коллоор ярьж дуусаад хаалгаа цоожлоогүй унтсан. 23 цагийн үед босоод гар утсаа харах гэтэл миний гар утас байгаагүй, өрөөндөө хайж үзсэн боловч байгаагүй. Тэгээд буудлын үйлчлэгчтэй уулзаад камер шүүгээд үзэхэд үл таних залуу манай өрөө рүү ороод гарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар хуудас);

- Гэрч ийн “...тус өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын -ний өдрийн 23 цагийн орчимд эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд 304 тоот өрөөнд таньдаг хүн байгаа уулзаад гарна гэж хэлээд дээшээ 3 давхар луу гарсан. Удалгүй буцаад гараад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Ховд аймгийн Цагдаагийн газрын , тоот өрөөнд 0 цаг 25 минутад эхэлж гэрч ийг Ховд аймгийн сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын тоот өрөөнөөс 2023 оны 05 дугаар сарын 2-ны өдөр иргэн ыг А3 загварын гар утас хулгайлсан гэх хэрэгт... т 2 тоо бариулж, од 3 тоо бариулж, д тоо бариулж, *******т 4 бариулж зогсоон “, 2, 3, 4-ийн тоо барьж зогсож байгаа хүмүүсээс иргэн ын А3 загварын гар утас тоот өрөө рүү орж авч гарсан залуу энэ дөрвөн залуу дотор байна уу, байвал хэдийн тоо барьж зогсож байна вэ, та заана уу?” гэж заалгахад 4-ийн тоо барьж зогсож байгаа хүнийг зааж байсныг зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас);

- Вендо ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ХЦ23-92 дугаартай “...20 оны 2 дугаар сард Мобикомоос худалдан авсан Samsung а3 маркийн гар утас 4’200 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 9- дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би Ховд аймгийн сумын багийн - тоотод байрлах гэх дүүгийн гэрт түүнтэй хамт архи уусан бөгөөд шөнө нь Ховд аймгийн сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Роял” зочид буудлын тоот өрөөнөөс унтаж байсан эрэгтэй хүний гар утсыг аваад гарч байснаа санаж байна түүнээс цааш юу болсныг санахгүй байна би их согтсон байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн - дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын -ний шөнө Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах () гэх зочид буудлын тоот өрөө рүү нэвтэрч, тухайн өрөөнд амарч байсан хохирогч ын Самсунг Галакси А3 (Samsung Galaxy А3) загварын гар утсыг авч, хохирогчид 4’200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь () гэх зочид буудлын тоот өрөө рүү нэвтэрч, тухайн өрөөнд амарч байсан хохирогч ын Самсунг Галакси А3 (Samsung Galaxy А3) загварын гар утсыг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тодорхойлсон ба хохирогч ын амарч байсан Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах () гэх нэртэй зочид буудлын тоот өрөөг орон байр гэж үзнэ.

Хүний орон байранд болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тодруулбал хүний орон байрны халдашгүй байдлыг Эрүүгийн хуулиар хамгаалж, хүний орон байрны халдашгүй байдалд халдвал тус хуулийн 3.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Иймд хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилнэ.

Хүний орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон нь обьектив талын нэмэгдэл шинж юм. Тодруулбал хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно. Өөрөөр хэлбэл түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд гол шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.

Тухайн цаг хугацаанд хохирогч ын амарч байсан Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах () гэх нэртэй зочид буудлын тоот өрөө нь шүүгдэгч *******ын хувьд орохыг зөвшөөрөгдөөгүй орон зай байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

2.2. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч т 4’200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Шүүгдэгч ******* 2023 оны дугаар сарын 2-ны өдөр хохирогч ын Хаан банкны 585709898 тоот дансанд 4’200 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) гэх баримтаар нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 6 дүгээр хуудас), Сум дундын 25 дугаар шүүхийн 205 оны дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь Сум дундын 25 дугаар шүүхийн 205 оны дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх санал;

- шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны ээс багагүй ял буюу жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны ээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны ээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар шүүгдэгч *******т жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас) авсан байх ба энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн () гэх зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий сиди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Шүүгдэгч ******* шар ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар шүүгдэгч *******ыг () жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан () жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн () ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА