Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, , боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл , эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт хотын дүүргийн дугаар хорооны дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа, регистрийн дугаар: пп96*******13.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч *******ыг Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод байрлах хохирогч ын эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэвтэрч зурагтын олон сувгийн хүлээн авагч нэг ширхэг, зааны дүрстэй шаазан баримал таван ширхэг, улаан алаг өнгийн нэг хос пүүз зэргийг хулгайлж хохирогчид 365’000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж;

- Мөн “шүүгдэгч *******ыг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт байрлах гэх байрны орцноос хохирогч хар өнгийн унадаг дугуйг хулгайлж хохирогчид 350’000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж тус тус дүгнэн, түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 67-72 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******оос эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 76 дугаар хуудас);

- Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 77-81 дүгээр хуудас);

- Хохирогч ын “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байтал манай ээж над руу 14 цагийн үед утсаар яриад “чи гэртээ ирсэн юм уу? танай гэр онгорхой байна” гэхээр нь би гэртээ очоогүй ээ, ажил дээрээ байна гэж хэлсэн. Би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай ээж над руу дахин утсаар яриад “танай гэрийн зурагтын хажууд байдаг олон сувгийн хүлээн авагч станц алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гарч яваад гэртээ очиж харахад зурагтын олон сувагт станц байхгүй байсан. Тэгээд гэрээс өөр юу алга болсон нь тухайн үед сайн мэдэгдээгүй. Тэгээд байж байтал гал тогооны шилэн хаалгатай шкаф дотор байсан таван ширхэг жижгээс том хүртэл зааны дүрстэй шаазан баримал байхгүй болсон байсан. Мөн байшингийн үүдэнд дотор талд хаалганы хажууд байсан миний улаан хар алаг өнгийн пүүз алга болсон байсан. ...Би уг нь өглөө гэрээсээ гарахдаа гэрээ цоожлоод ажилдаа явсан. Цоожийг нь цохиж онгойлгоод л орсон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас);

- Хохирогч ын урьд гэрчээр өгсөн “...Тухайн үед манай ээж над руу утсаар яриад танай гэр онгорхой байна гээд очиход манай гэрийн цоож байхгүй байсан. Цоожийг нь цохиж онгойлгоод л орсон юм шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ын “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас);

- Эд хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр () багийн тоотод байрлах хохирогч ын эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар нэвтэрч зурагтын олон сувгийн хүлээн авагч нэг ширхэг, зааны дүрстэй шаазан баримал таван ширхэг, улаан алаг өнгийн нэг хос пүүз зэргийг хулгайлж хохирогчид 365’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

1.2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

- Унадаг дугуйнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас);

- Хохирогч “...2021 оны 04 дүгээр сарын -ны өдөр би Номин худалдааны төв орох гээд гэрээсээ унадаг дугуйтай яваад :00 цагийн үед Цамбагарав багт байрлах байранд байх гэртээ ирэхдээ байрныхаа орцонд унадаг дугуйгаа үлдээчхээд гэртээ орсон. Гэртээ орчхоод би хэсэг унтаж байгаад 17:30 минутын үед утас дуугарахаар нь аваад ярьтал манай найз “унадаг дугуйгаа өгч байгаач” гэж хэлэхээр нь би ирээд ав гэж хэлчхээд утсаа таслаад орцондоо гартал орцонд байсан миний унадаг дугуй байхгүй алга болсон байсан. Манай байрны групп чат байдаг ба манай эхнэр дугуй алдлаа гэх чат тавихад гэх хаягаас гурван залуу аваад явсан уулзварын камерт бичигдсэн байхаа гэх утгатай чат бичсэн байсан. 2020 оны 08 дугаар сард баруун бүсийн төв захаас 350’000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Маркийн мэдэхгүй байна, хар өнгийн дугуй байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);

- Гэрч “...2021 оны 04 дүгээр сарын сүүлээр өдрөө сайн санахгүй байна. Нэг өдөр гэртээ байж байхад манай ногоон дээр ажилладаг байсан хажуудаа нэг унадаг дугуйтай залуутай хамт ирсэн. Тэгээд “би энэ дугуй авах гэсэн юм аа” гэж хэлэхээр би хэд гэж байгаа юм бэ гэж асуухад 100’000 төгрөг гэсэн. Тэгээд “би унаад үзэхэд хойд дугуй нь жаахан эвдэрсэн байна 50’000 төгрөгт өгчих гэсэн тэг тэг гэж байна би үүнийг авмаар байна” гэж хэлэхээр нь би наадах чинь хулгайн дугуй биш биз гэж асуухад тухайн дугуйны эзэн гэх жижиг бор царайтай залуу “миний дугуй байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би халаасанд байсан 50’000 төгрөгийг өгөөд тухайн дугуйг д авч өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 04 дүгээр сарын -ны өдөр эгч гийн гэрт унтаж амарчхаад 08 цагийн үед байхаа цагаа сайн санахгүй байна. Гэрээс нь ганцаараа гараад зах дээр очоод захын дээд талаас нэг шил Хараа гэх 0.33 литрийн архи аваад захын хойд талд ганцаараа сууж байгаад ууж дуусгаад гол гарах гээд эмнэлгийн ойролцоо явж байгаад гэх ахтай тааралдсан. ахын хажууд намхан нэг ах явж байсан. Тэр ахын нэг нүд цагаан өнгөтэй байсан. Би тэр хоёрыг хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад гол гарах гэж байна гэхээр би хамт явъя гээд тэр хоёр ахыг дагаад явсан. Бид гурав эмнэлгийн арын нарийн гудмаар гараад зам дагаад дээш алхаад явж байтал 5 давхар орцны хаалга нь онгорхой, орцонд хар өнгийн дугуй байхаар нь би шууд ороод авчихсан. Надтай явж байсан ах тухайн үед түрүүлээд явж байсан. Би араас нь дугуйгаа түрж очсон. гэх ах “ямар учиртай дугуй вэ?” гэхээр нь манай ахын хүүхдийн дугуй байгаа юм гэж хэлсэн. Зүүн хаалганд байх дэлгүүрийн гадаа ирээд нэг залууд дугуй авах уу гэж асуухад авъя гэхээр нь тэр залууд 60’000 төгрөгөөр зарсан. Дугуйгаа зарчхаад би эгчийнхээ гэрт очоод хоол идчихээд буцаад зах гараад архи авч уугаад тасраад уначихсан. Маргааш ухаан ороход Цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд байж байсан. Дугуй зарсан мөнгөнөөс 10’000 төгрөг үлдсэн байсан. Бусад мөнгөөр нь архи аваад уучихсан байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт байрлах Цагдаа-90 гэх байрны орцноос хохирогч хар өнгийн унадаг дугуйг хулгайлж хохирогчид 350’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч унадаг дугуйг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгон гэж тус тус заажээ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Г.Бат-Эрдэнэд 350’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч ******* нь хохирогч ын гэрт хууль бусаар нэвтэрч зурагтын олон сувгийн хүлээн авагч нэг ширхэг, зааны дүрстэй шаазан баримал таван ширхэг, улаан алаг өнгийн нэг хос пүүз зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангасан байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг. Хохирогч ын байшингийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

2.3. Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч ******* нь хулгайлах болон хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргүүдийг өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдсэн байх тул тус тусад нь гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлүүд тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч д 365’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол, хохирогч Г.Бат-Эрдэнэд 350’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учирсан. Хохирогч дугуйг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч хохирогчид буцаан олгосон нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр (хавтаст хэргийн 123 дугаар хуудас) нотлогджээ. Мөн хохирогч ын эд зүйлийг шүүгдэгчээс хураан авч хүлээлгэн хохирогчид өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр (хавтаст хэргийн 152 дугаар хуудас) нотлогдсон тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 36-38, 107-109 дүгээр хуудас), дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 5-178 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ... хорих ял дээр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх” гэх санал;

- шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх санал тус тус гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэх ялын төрлүүдийг, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хорих ялын төрлийг тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй.

3.2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, тус зүйлийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай /2021 оны/ хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, ******* оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хотын дүүргийн дугаар хорооны дугаар гудамжны тоотод байнга оршин суух хаягтай зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангаж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэхээр журамлажээ. Тодруулбал шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан болон тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг тус тусад нь өршөөлд хамруулж нэмж нэгтгэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од эдлүүлэхээр тус тус тогтоосон 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж нийт 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтооно.  Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар уг ялаас түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 1 сар 28 хоногийн хугацааг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил 04 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох үндэслэлтэй.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаагаар хотын дүүргийн дугаар хорооны дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 3 жил 04 сар 02 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.

3.4. Шүүгдэгч ******* нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 02 жил 03 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялын үлдэгдэлтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулиар шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон бөгөөд уг ялыг дахин хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэх нь уг хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй төдийгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдэл болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од эдлүүлэхээр тогтоосон 3 жил 04 сар 02 хоногийн хугацаагаар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял болон дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сар 24 хоногийн хугацаагаар нээлттэй хорих ангид эдлэх хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

3.5. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 02 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялын үлдэгдэлтэй тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар;

- тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******од эдлүүлэхээр тус тус тогтоосон 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, уг ялаас түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 01 (нэг) сар 28 (хорин ан) хоногийн хугацааг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 (гурван) жил 04 (дөрвөн) сар 02 (хоёр) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 3 (гурван) жил 04 (дөрвөн) сар 02 (хоёр) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од эдлүүлэхээр тогтоосон 3 (гурван) жил 04 (дөрвөн) сар 02 (хоёр) хоногийн хугацаагаар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял болон дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 03 дугаар сарын 01-ний өдрийн /ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 (хоёр) жил 03 (гурван) сар 24 (хорин дөрвөн) хоногийн хугацаагаар нээлттэй хорих ангид эдлэх хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

7. Шүүгдэгч *******од тусад нь эдлүүлэхээр тогтоосон 3 (гурван) жил 04 (дөрвөн) сар 02 (хоёр) хоногийн хугацаагаар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан, эсхүл уг хорих ялыг хугацааны өмнө тэнссэн сулласан үеэс эхлүүлэн тоолсугай.

8. Шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА