| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0151/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/225 |
| Огноо | 2023-09-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч *******, өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон Улсын иргэн ******* ургийн *******ын *******, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пи93*******15.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг “шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах захын 2 давхрын 10 тоот павильонд гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа хохирогч ээс түүний айфоне-11 про (I phone-11 pro) загварын гар утсыг хот руу явуулж засаж өгнө гэж гар утсыг нь болон 100’000 төгрөг авсан, мөн 2023 оны 02 дугаар сарын эхээр гар утас засагдаж ирсэн гэж хохирогч ийн аав аас 1’000 төгрөг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах, мөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах захын 2 давхрын 10 тоот павильонд гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа хохирогч ын айфоне-11 про (I phone-11 pro) загварын гар утсыг засварлахаар авч, засварын үнэд 150’000 төгрөгийг авч, улмаар хохирогчийн гар утсыг барьцаат зээлийн газарт 450’000 төгрөгөөр барьцаанд тавьж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогч ийн “...Миний утас зүгээр байж байгаад гэнэт унтраад эргээд асахаа больчихоор нь 2023 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 16 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” захын 2 давхрын 10 тоот павильонд суух ******* гэх хүн дээр очиж өөрийн эзэмшлийн айфоне-11 про маркийн гар утсыг үзүүлэхэд “дотор схем буюу плат нь шатсан байна. Улаанбаатар хот руу явуулж засуулна, засварын хөлс 2’000 төгрөг болно” гэхээр нь гар утас болон бэлнээр 100’000 төгрөг өгөөд явсан. Тэгтэл 2023 оны 02 дугаар сарын эхээр ******* миний аав руу залгаад “утас нь засагдаад ирсэн байна, үлдэгдэл мөнгөө шилжүүлчих” гээд ааваас дансаар 1’000 төгрөг авлаа гэхээр нь би утсаа авах гээд *******ийн ажил дээр очиход байхгүй байсан. Манай аав гэрийн сураглаж байгаад 2023 оны ******* дугаар сарын 13-ны өдөр гэрт нь очиж уулзахад “2023 оны ******* дугаар сарын 22-ны дотор таны утсыг Улаанбаатар хотоос авч ирж өгнө” гэж хэлээд явуулсан байсан. Гэвч ******* өнөөдрийг хүртэл миний гар утсыг надад засварлаж хүлээлгэн өгөөгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);
- Гэрч ийн “... ******* нь манай “ ” гар утасны захын 2 давхрын 10 тоот павильоны 2020 оны 06 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл түрээслэн гар утас засварын үйл ажиллагаа явуулж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас);
-Гэрч ийн “...Тухайн үед манай нагац ах над руу *******ийнх гэх айфоне-11 маркийн нэг ширхэг гар утас, айфоне-7 маркийн хоёр ширхэг гар утас нийт гурван ширхэг гар утсыг засуулахаар явуулсан. Тэр айфоне-11 маркийн гар утасны плат нь шатсан байсан учир шинэ плат суулгаад хуучин платанд байсан файлуудыг шинэ плат руу зөөж суулгах засвар хийсэн. Айфоне-7 маркийн хоёр ширхэг гар утас нь адилхан гэмтэлтэй буюу цэнэглэдэг хэсэг нь эвдэрсэн байсан учир би тэрийг нь солиод гурвууланг нь буцаагаад явуулсан. Над руу ******* гэдэг хүн утсаар яриад “таныг цагдаа байцаах юм бол айфоне-11 про маркийн гар утас засуулахаар явуулсан. Засвар авахгүй болохоор айфоне-11 болгоод явуулсан” гэж хэлээрэй гээд гуйгаад байгаа. Мессежнүүд нь бас байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас);
- Гэрч ийн гар утасны мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-46 дугаар хуудас);
- Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн хохирогч ийн гар утсыг үнэлсэн тайлан (хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах захын 2 давхрын 10 тоот павильонд гар утас засвар дээр 2023 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 16 цагийн үед байтал , охин ийн хамт ирээд айфоне-11 про загварын гар утасны дэлгэц нь шатчихлаа гэж ирсэн. Тухайн утсанд дэлгэц тавьж үзэхэд дэлгэц нь зүгээр плат буюу дотор схем нь шатчихсан байхаар нь хот руу явуулж засварлуулан гэж хэлж авч үлдсэн. Би тухайн утасны засварын хөлсөнд авсан 2’000 төгрөгөө хувьдаа хэрэглээд дуусгасан учраас өнөөдрийг хүртэл утсыг буцааж өгч чадахгүй байгаа. ...Би гар утас засварын хөлсөнд эхлээд 100’000 төгрөг бэлнээр дараа нь эмээ гийн Хаан банкны тоот дансаар 1’000 төгрөг авсан. Би тухайн утасны засварын хөлсөнд авсан 2’000 төгрөгөөр онлайн покер тоглоод алдчихсан учраас утсыг нь одоо болтол буцааж өгөхгүй яваад байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах захын 2 давхрын 10 тоот павильонд гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа хохирогч ээс түүний айфоне-11 про (I phone-11 pro) загварын гар утсыг хот руу явуулж засаж өгнө гэж гар утсыг нь болон 100’000 төгрөг авсан, мөн 2023 оны 02 дугаар сарын эхээр гар утас засагдаж ирсэн гэж хохирогч ийн аав аас 1’000 төгрөг шилжүүлэн авсан нь нотлогджээ.
1.2. Хохирогч ын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” захын 2 давхрын 10 тоот павильонд суух ******* гэх залууд өөрийн эзэмшлийн айфоне-11 маркийн гар утасны цэнэглэгчийн оролт хэсгийг засуулахаар өгсөн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед очиж уулзахад “таны утсыг засуулахаар Улаанбаатар хот руу явуулсан, та надад урьдчилгаа өгөх хэрэгтэй байна” гээд 75’000 төгрөгийг авсан. Тэгтэл 2023 оны 02 дугаар сарын эхээр ******* над руу залгаад таны утас засагдаад ирсэн байгаа үлдэгдэл мөнгөө шилжүүл гэхээр нь би 75’000 төгрөгийг шилжүүлсэн. *******ийн ажил дээр очиж утсаа авах гэсэн боловч ажилдаа ирээгүй байхаар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоот хашаанд байх гэрт нь хоёр удаа очиход гэртээ байгаагүй. Тэгтэл ******* нь миний эзэмшлийн айфоне-11 маркийн гар утсыг төвийн В1 давхарт байрлах “” барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан. Би *******д гар утас засварын хөлсөнд нийт 150’000 төгрөг өгсөн, ******* нь миний гар утсыг засварлаад “” барьцаалан зээлдүүлэх газар тавьсан байсан. Тухайн барьцаалан зээлдүүлэх газраас миний утсыг авч өгсөн, одоо миний утас хэвийн ажиллаж байгаа учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас);
- Гэрч ий “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах төвийн В1 давхарт байх “” нэртэй барьцаалан зээлдүүлэх газартаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчим сууж байтал ******* гэх эрэгтэй орж ирээд айфоне-11 маркийн гар утсыг 350’000 төгрөгийн барьцаанд тавьчхаад дахин хоёр удаа ирж 50’000 төгрөгөөр нийт 100’000 төгрөг нэмж авсан ба нийт 450’000 төгрөг барьцаанд тавьсан. Тэгээд 2023 оны ******* дугаар сарын 29-ний өдөр ирээд 486’000 төгрөг төлөөд тухайн утсыг авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар хуудас);
- Хохирогч ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас);
- Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн хохирогч ын гар утсыг үнэлсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед гэх хүн орж ирээд өөрийн айфоне-11 загварын гар утасны цэнэглэгчийн оролт нь эвдэрчихлээ гэхээр нь би тухайн утсыг задалж үзэхэд плат буюу дотор схем нь шатчихсан байхаар нь хот руу явуулж засварлуулан гэдгээ хэлээд тухайн утсыг авч үлдсэн. Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны үед тухайн утсыг Улаанбаатар хотод байх гэх хүн рүү явуулж засуулаад 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буцааж аваад 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрахн багийн нутаг дэвсгэрт байрлах төвийн В1 давхарт байх “” гэх барьцаалан зээлдүүлэх газарт нийтдээ 450’000 төгрөгийн барьцаанд тавиад буцааж авч өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас) зэргээр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах захын 2 давхрын 10 тоот павильонд гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа хохирогч ын айфоне-11 про (I phone-11 pro) загварын гар утсыг засварлахаар авч, засварын үнэд 150’000 төгрөгийг авч, улмаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн гар утсыг “” гэх барьцаалан зээлдүүлэх газарт 450’000 төгрөгөөр барьцаанд тавьсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах захын 2 давхрын 10 тоот павильонд гар утас засварын үйл ажиллагаа явуулдаг байсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хохирогч ийн айфоне-11 про загварын гар утсыг засахаар хохирогчоос 100’000 төгрөг, уг гар утас авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй болно. Харин шүүгдэгч онлайн покер тоглодог байсан нь түүний мэдүүлгээр нотлогдож байх ба хохирогч ийн гар утсыг засаагүй байхдаа түүнээс “гар утас чинь засагдаж ирсэн” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 1’000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын эхээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн субъект нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх бөгөөд итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээлгэхийг ойлгоно. Иймд шүүгдэгч *******ийг хохирогч ын айфоне-11 про загварын гар утсыг итгэмжлэн хариуцсан гэж үзнэ.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ын засуулахаар өгсөн гар утсыг зөвшөөрөлгүйгээр өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор дур мэдэн бусдад барьцаанд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.
2.3. Шүүгдэгч *******ийн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3, 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан уг гэмт хэргүүдийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн тус хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* хохирогч т 1’000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол, хохирогч С.Содномд 900’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч ийн дахин өгсөн “...******* нь надад айфоне-11 про макс загварын шинэ гар утсыг миний хуучин эвдэрхий айфоне-11 про маркийн гар утасны хамт өгөхөөр нь би хуучин эвдэрхий айфоне-11 про маркийн гар утсаа *******д өгөөд айфоне-11 про макс маркийн гар утсыг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), хохирогч д гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 78 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь нотлогджээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн тус хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 1******* дугаар хуудас), шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 54-55, 98-99 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан ялуудыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 3’0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’0’000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн хэргийг нэгтгэж 2’700’000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэж уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна. Мөн тус хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял; мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’800 (хоёр мянга найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3’0 (гурван мянга гурван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’0’000 (гурван сая гурван зуун мянган) төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. Иймд улсын яллагч, өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа болон хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 550’000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Мөн шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг энэ хэсэгт тайлбарлах нь зүйтэй.
3.5. Мөрдөгч 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’800 (хоёр мянга найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3’0 (гурван мянга гурван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3’0’000 (гурван сая гурван зуун мянган) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 550’000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******ийг энэ хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА