Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2018/0492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Гуравдагч этгээд: М ТӨХК, П ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаартай шийдвэр, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд М ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, гуравдагч этгээд П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, С.З, Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаартай шийдвэр, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаартай шийдвэр нь тендерт оролцогч Б ХХК-ийн тендерт оролцон шалгарах, даатгалын үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулах эрх, бизнесийн үйл ажиллагааны нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Б ХХК нь М ТӨХК-аас зарласан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх MIAT/******* дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт-д оролцож хамгийн сайн үнэлэгдэн гэрээ байгуулах эрх авсан.

Улмаар даатгалын гэрээ байгуулахаар олон улсын зах зээл дээр хэлэлцээ хийх ажлыг эхлүүлсэн байтал Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2281 дугаар албан бичгээр дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг захиалагчид даалган шийдвэрлэсэн тухай Захиалагч тал буюу М ТӨХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/1898 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Сангийн яамны шийдвэрийн дагуу захиалагч нь Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах MIAT/******* тоот нээлттэй тендерийн үнэлгээг дахин хийж нислэгийн үйл ажиллагааны аюулгүй найдвартай байдлыг ханган ажиллах үүднээс Б ХХК-ийн хүргүүлсэн тендерийг шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа 2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 01/1980 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаартай албан бичгээр Захиалагч нь тендерийг дахин үнэлэхдээ Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2281 дугаартай албан бичгийн дагуу үнэлээгүй хэмээн дүгнэж үнэлгээг дахин хийхийг Захиалагчаас шаардсан байна.

Түүнчлэн дээрх шаардлагын дагуу захиалагчийн үнэлгээний хороо дахин хуралдаж Б ХХК-ийн Тендерийн дахин хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж М ТӨХК-аас 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/2417 дугаартай албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгосон тухай манай компанид мэдэгдсэн боловч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаартай албан бичгээрээ Тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх хоёр удаагийн акт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тендерт оролцогч Б ХХК-ийн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан Даатгалын үйл ажиллагаа эрхлэх буюу даатгалын гэрээ байгуулан даатгагчийн эрсдэлийг шилжүүлэн авч ажиллах эрх, даатгалын хураамжийн орлого төвлөрүүлэх бизнесийн үйл ажиллагааны хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Учир нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны 6-1/3498 дугаартай албан бичиг буюу маргаан бүхий захиргааны актууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т зааснаар захиалагч М ТӨХК-ийн Даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо-ноос Б ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор даатгалын гэрээ байгуулах боломжгүй болгож Б ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:

1.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг зөрчин шийдвэрлэсэн тухай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Сангийн яамнаас тендерт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээний хязгаар, гаргах шийдвэрийн тухай зохицуулсан.

55.3.1-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох өөрчлөх эрхтэй тухай заажээ.

Гэвч энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн захиалагчийн буруутай үйлдэл байхгүй байна.

Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П ХХК нь туршлагын талаарх мэдээлэлийг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/-д заасны дагуу ирүүлсэн байхад ижил төстэй ажлын туршлага бага гэж давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, орчуулга, танилцуулгыг тендерийн баримт бичгийн, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 29.2 г.6-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хийсвэр дүгнэлт болсон байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагыг үнэлэх-тэй холбоотой асуудлыг зохицуулсан бөгөөд 16.1.3-т Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаарх өмнөх худалдан авагчдын тодорхойлолт-ыг үндэслэн туршлагыг үнэлэх тухай зохицуулсан.

Мөн тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4 /б/-д Тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагын мэдээлэл, түүний гүйцэтгэл буюу түүний гэрээний үүргийг хамгийн багадаа 70% гүйцэтгэснийг нотлох баримт-ыг ирүүлэх тухай заасан байна.

Дээрхээс үзвэл захиалагч нь Тендерт оролцогчийн туршлагыг үнэлэхэд Өмнө нь гүйцэтгэж байсан нарийн түвэгтэй байдлаараа дүйцэхүйц ажлыг гүйцэтгэхээр зөвхөн гэрээ байгуулсан байхаас гадна түүний гүйцэтгэлийг харгалзах тухай тодорхой заасан гэж үзэж болохоор байна.

Гэтэл П ХХК нь А******* М******* ХХК-тай агаарын хөлгийн даатгалын гэрээ байгуулсан боловч гэрээ дуусаагүй байхад даатгуулагч даатгалын гэрээг илүү туршлагатай Тэнгэр даатгал ХХК-руу шилжүүлсэн, мөн Г******* ХХК нь зөвхөн Cessna маркийн 2ш тусгай зориулалтын жижиг онгоцтой зэргээс дүгнэхэд ТОЭЗ 4.4 /б/-д нарийн түвэгтэй байдлаараа ижил төстэй 2-с доошгүй ажил гүйцэтгэж, дүгнэсэн туршлагатай гэж үзэх үндэслэлгүй юм.

П ХХК-ийн А******* М******* ХХК болон Г******* ХХК-ийн Fokker 50, Cessna маркийн онгоцнуудын их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулан ажиллаж байсан нь М ТӨХК-ийн онгоцнуудын их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулан даатгалын үйлчилгээ үзүүлэхтэй нарийн түвэгтэй байдлаараа дүйцэхүйц гэж үзэх ямарч боломжгүй юм.

Учир нь, М ТӨХК-ийн авах Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ нь Г******* ХХК болон А******* М******* ХХК-ийн авдаг Агаарын хөлгийн даатгалын үйлчилгээ-ээс гэрээний эрсдэл, даатгалын зүйлийн үнэлгээ, хариуцлагын даатгалын үнэлгээгээрээ эрс ялгаатай бөгөөд даатгалын зүйл болох онгоцны техникийн үзүүлэлт, нислэг үйлдэх чиглэл зэрэг нь ч мөн харьцуулшгүй өргөн цар хүрээтэй, нарийн түвэгтэй байдаг.

Жишээлбэл, Г******* ХХК-ийн Cessna маркийн онгоц нь зөвхөн орон нутагт, А******* М******* ХХК-ийн Fokker 50 онгоц нь зөвхөн бүс нутагт нислэг үйлддэг бол М ТӨХК-ийн онгоцнууд нь олон улсын нислэг үйлддэг бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн албан тушаалтны гадаад айлчлалын үеэр ямарч улс руу захиалгат нислэг үйлдэж болдог гэдгээрээ Нислэг үйлдэх чиглэлийн хувьд харьцуулшгүй эрс ялгаатай юм.

Мөн дээрх хоёр компанийн онгоцнууд нь зөвхөн орон нутаг, бүс нутагт нислэг үйлддэг учир Дайны эрсдэл-ээс даатгадаггүй байхад М ТӨХК-ийн онгоцнуудын дайны эрсдлээс зайлшгүй даатгах шаардлагатай байдаг зэргээрээ нарийн түвэгтэй байдлаараа дүйцэхүйц гэж үзэх үндэслэлгүй болох нь нотлогдоно.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.6-д Хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт-ээр буюу тендерийн баримт бичигт заасан туршлагаар харьцуулан тендерийг үнэлж болох тухай заажээ.

Иймд захиалагчийн П ХХК-ийн тендерийг Б ХХК-ийн тендертэй туршлагын хувьд харьцуулан үнэлсэн байдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй байх тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасны дагуу Тендер сонгон шалгаруулалтыг хэсэгчлэн хүчингүй-д тооцох хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, үндэслэлгүй байсан байна.

2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан Үнэлгээний хорооны чиг үүрэг-ийг хэрэгжүүлэх, үнэлгээний хорооноос гарах дүгнэлтэд нөлөөлөх, өөрсдийн шийдсэнээр дүгнэхийг шаардах эрхгүй тухай:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Тендерийн сонгон шалгаруулалт зарлах, тендерийн баримт бичиг боловсруулах, тендерт үнэлгээ хийх, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгох асуудлыг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан тусгай шаардлагыг хангасан, 47.4-т заасан бүрэлдэхүүн бүхий Үнэлгээний хороо хэрэгжүүлдэг билээ.

Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т Тендерийг үнэлэх нь үнэлгээний хорооны чиг үүрэг байх тухай заасан байна.

Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь удаа дараагийн албан бичгээр Тендерийг дахин үнэлэх, үнэлэхдээ Пратикал даатгал ХХК-ийн тендерийг Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан хэмээн үнэлэх тухай шаардаж буй нь Үнэлгээний хороо-ны чиг үүрэгт нөлөөлж улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамны тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээ-г тогтоосон боловч Үнэлгээний хороонд чиглэл өгөх, яамнаас шийдсэний дагуу тендерт үнэлгээ хийхийг даалгах эрх олгоогүй байна.

3. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах захиалагчийн шийдвэрийн биелэлтийг удаа дараа үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн нь Тендерт оролцогч Б ХХК-д илтэд хохиролтой нөхцөл байдлыг бий болгож байна.

Тодруулбал, Захиалагчийн Б ХХК-тай Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах тухай шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн нь тендерт оролцогч Б ХХК-д илтэд хохиролтой нөхцөл байдлыг бий болгохоор байна.

Б ХХК болон М ТӨХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 17/067 дугаартай Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ-ний үндсэн хугацаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусах байсан боловч М ТӨХК-аас гэрээний хугацаанд Дараагийн даатгагчийг сонгон шалгаруулж амжихгүй болсон хэмээн 2 сараар сунгах хүсэлт ирүүлсэн.

Учир нь М компанийн давхар даатгалын сертификатын хугацаа 1 минут тасалдсан тохиолдолд агаарын хөлгүүдийг шууд зогсоох, нислэг үйлдэх эрхгүй болох өндөр эрсдэлтэй юм. Иймээс олон улсын давхар даатгалын брокер, 51 давхар даатгагч, онгоцны эзэмшигч болон түрээслэгч, санхүүжүүлэгч, хуулийн фирм, онгоцны буудлуудад болж буй нөхцөл байдлыг нэг бүрчлэн тайлбарлаж, маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсны үндсэнд даатгалын гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 сараар сунгаж чадсан.

Гэтэл М ТӨХК-с 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 03/1898 тоот албан бичгээр дахин Сангийн яамны 6-1/2181 дугаартай албан бичгийг үндэслэн гэрээний хугацааг 2 сараар сунгах саналтай байна хэмээн хүсэлт ирүүлсэн.

Уг хүсэлтийн дагуу давхар даатгагчид хандахад олон улсын зах зээлд Агаарын хөлгийн даатгалын гэрээ нь 12 сараас доошгүй хугацаагаар байгууллагддаг, нэг удаагийн гэрээ байгуулахын тулд 50 гаруй давхар даатгагчдын зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг, өмнө нэг удаа 2 сараар сунгасан зэрэг нөхцөл байдлуудын улмаас давхар даатгалын гэрээг 2 дахин сараар сунгах ямарч боломжгүй гэсэн хариу ирсэн.

Гэвч Б ХХК нь олон улсын зах зээл дахь нэр хүнд, олон жилийн түншлэл хамтын ажиллагаа, бусад бүхий л нөөц бололцоогоо ашиглан урьдчилан 100 мянган ам.долларыг байршуулаад давхар даатгалын гэрээг 2 сараар сунгах, үүнээс цааш гэрээ үргэлжлэхгүй нөхцөлд уг 100 мянган ам долларыг үйл ажиллагааны зардалд суутган тооцох тусгай нөхцөлөөр гэрээний хугацааг сунгах зөвшөөрлийг давхар даатгагчаас авч чадсан.

Улмаар М ТӨХК-аас 2018 оны 4 сарын 25 өдрийн албан захидлаар Марш олон улсын брокерт Даатгалын гэрээний хугацааг 2 сараар сунгасны дараа үргэлжлүүлэн 12 сарын хугацаатай гэрээ байгуулаагүй тохиолдолд 100,000 ам.долларын торгууль төлөх амлалт өгснийг үндэслээд Б ХХК нь даатгалын гэрээг 2 сараар сунгаж, хэрвээ гэрээ үргэлжлэхгүй нөхцөлд 100 мянган ам.долларыг төлөх үүргийг давхар даатгагчдын өмнө хүлээсэн байдаг.

Мөн М ТӨХК-д давхар даатгагчаас урьдчилан мэдэгдсэний дагуу даатгалын гэрээг 3 дахь удаа сунгах боломжгүй зөвхөн шинэ гэрээ 12 сарын хугацаатай байгуулах, уг гэрээг цуцалсан тохиолдолд даатгалын үйлчилгээний 2 сарын хураамжийг жилийн хураамжийн 25%-р тооцож нэхэмжлэх нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс маргаан бүхий захиргааны акт нь Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г Б ХХК-тай байгуулах тухай шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэнээр гэрээ байгуулах боломжгүй болж Б ХХК нь давхар даатгагчид 100,000 ам.доллар төлөх, М ТӨХК-д 1.2 тэрбум төгрөгийн нэмэлт зардал үүсэх буюу илтэд хохиролтой нөхцөл байдлыг бий болгож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Сангийн яамны гаргасан шийдвэр нь нэг талаар Тендерт оролцогч цаашлаад Захиалагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4, 55.4.3-т заасан Захиалагч болон тендерт оролцогчдод илтэд хохиролтой бол захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэхийг хориглох тухай заалттай нийцэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаартай шийдвэр, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Б ХХК нь 2018 оны 6 сарын -ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаартай шийдвэр нь тендерт оролцогч Б ХХК-ийн тендерт оролцон шалгарах, даатгалын үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулах эрх, бизнесийн үйл ажиллагааны нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан билээ.

Уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим үйл баримт тодорхой болсны улмаас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Б ХХК нь М ТӨХК-аас зарласан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээг үзүүлэх MIAT/ ******* дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт-д оролцож хамгийн сайн үнэлэгдэн гэрээ байгуулах эрх авсан.

Улмаар даатгалын гэрээ байгуулахаар олон улсын зах зээл дээр хэлэлцээ хийх ажлыг эхлүүлсэн байтал Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2281 дугаартай албан бичгээр дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг захиалагчид даалган шийдвэрлэсэн тухай захиалагч тал буюу М ТӨХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/1898 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Сангийн яамны шийдвэрийн дагуу захиалагч нь Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах MIAT/******* тоот нээлттэй тендерийн үнэлгээг дахин хийж нислэгийн үйл ажиллагааны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллах үүднээс Б ХХК-ийн хүргүүлсэн тендерийг шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/1980 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн.

Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаартай албан бичгээр Захиалагч нь тендерийг дахин үнэлэхдээ Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2281 дугаартай албан бичгийн дагуу үнэлээгүй хэмээн дүгнэж үнэлгээг дахин хийхийг Захиалагчаас шаардсан байна.

Түүнчлэн дээрх шаардлагын дагуу захиалагчийн үнэлгээний хороо 2018 оны 5 сарын 22-ны өдөр дахин хуралдаж дахин үнэлгээ хийхгүй байхаар шийдвэрлэж, Сангийн яаманд үүсээд байгаа нөхцөлийн талаар тайлбар албан бичиг явуулахаар шийдвэрлэсэн болох нь Тендерийг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр нотлогддог.

Тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2018 оны 5 сарын 28-ны өдөр дууссан боловч захиалагчийн зүгээс 2018 оны 5 сарын 30-ны өдөр дахин үнэлгээг хийсэн болох нь Шүүгчийн захирамжаар гаргуулан авсан тендерийн үнэлгээний хорооны үнэлгээний хуудсуудаар нотлогддог. Үүнээс үзэхэд Захиалагч нь маргаан бүхий актыг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн боловч тендер шалгаруулалтын хугацаа дууссаны дараа дахин үнэлгээ хийсэн байдаг.

Иймд 2018 оны 5 сарын 30-ны өдөр хийсэн үнэлгээ нь маргаан бүхий актын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Харин тендер шалгаруулалтын хугацаа дууссанаар хэрэгжих боломжгүй болж улмаар дахин тендер явуулах шаардлагатай болохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаартай албан бичгээрээ Тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2018 оны 5 дугаар сарын 16 өдөр гаргасан 6-1/2993 дугаартай акт нь анхнаасаа хууль бус байсан бөгөөд тендерт оролцогч Б ХХК-ийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан даатгалын үйл ажиллагаа эрхлэх буюу даатгалын гэрээ байгуулан даатгагчийн эрсдлийг шилжүүлэн авч ажиллах эрх, даатгалын хураамжийн орлого төвлөрүүлэх бизнесийн үйл ажиллагааны хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2018 оны 5 сарын 16 өдөр гаргасан 6-1/2993 дугаартай актыг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Учир нь маргаан бүхий акт нь тухайн төрийн байгууллага албан тушаалтанд олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд буюу Тендерийн үнэлгээний хорооны эрх хэмжээнд халдаж гарган шийдвэр байх тул анхнаасаа хууль бус акт байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ТӨХК-иас зарласан Агаарийн хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах №MIAT/******* дугаартай нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон Монгол даатгал ХХК, П ХХК-иас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн баримт, материалд үндэслэн хянан үзсэн болно.

Тендерт оролцогч П ХХК нь А******* м******* ХХК болон Г******* ХХК-тай агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээллийг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4/а/-д заасны дагуу ирүүлсэн байхад ижил төстэй ажлын туршлага бага гэж, мөн давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, баталгаат орчуулга, таилцуулгыг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2 г.6/-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байсан тул тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2181 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Дээрх шийдвэрийн дагуу захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн бөгөөд тус яамнаас хүргүүлсэн шийдвэрийн дагуу хийгээгүй Практкал даатгал ХХК-ийн ирүүлсэн тендерээс урьд татгалзсан үндэслэлээр дахин татгалзсан байсан тул тус яамны шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Тендерийн үнэлгээний хороо тухайн тендерийн үнэлгээг хийхдээ тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгагдаагүй, үнэлгээний явцат гэнэт бий болсон шалгууруудаар хийсэн байгаа нь тендерийн үнэлгээ хийх зарчимд нийцэхгүй байх бөгөөд Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний заавар-ын 5 дугаар хэсгийн 5.2 дахь заалтад заасан Тендерийн баримт бичигт заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ гэж заасныг зөрчиж байсан тул захиалагчид тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг удаа дараа мэдэгдсэн болно.

Мөн М ТӨХК-иас зарласан Агаарийн хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлтийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байна. Хуулийн 29.4-т зааснаар сунгасан тендерийн нийт хүчинтэй байх хугацаа 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байсан тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах шийдвэрийг 2018 оны 6-1/3498 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.

Иймд Б ХХК-ийн гаргасан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 6-1/2993, 6-1/3498 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд П ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь М ТӨХК-аас зарласан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх М1АТ/******* дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт-д оролцож тендерийн материал хүргүүлсэн байдаг.

М ТӨХК-иас манай хүргүүлсэн тендерийг 3 удаа 1 ижил шалтгаанаар татгалзсан, бид тухай бүрт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу эрхээ эдлэн Сангийн Яамруу 3 удаа гомдол хүргүүлсэнийг Сангийн яам шалгаж үзээд П ХХК-ийг тендерийн бичиг баримтанд заасан шаардлагыг хангасан, тендерийн үнэлгээг хууль, дүрэм, журамд нийцүүлэн дахин хийх шийдвэрийг гарган 3 удаа хүргүүлсэн боловч М ТӨХК нь тус шийдвэрүүдийг зөрчиж хариу шийдвэр гаргасан.

М ТӨХК-аас П ХХК-нд хүргүүлсэн 2018 оны 03-р сарын 30-ны өдрийн 01/1544 тоот албан бичигтээ Тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил төстэй ажлын туршлага бага, олон улсын давхар даатгагчийн талаар ирүүлсэн бичиг баримт нь шаардлага хангаагүй гэж дурдсан байдаг.

Мөн М ТӨХК нь П ХХК-ийн дээрх шийдвэрт гаргасан гомдлыг хянаад 2018 оны 04-р сарын 26-ны өдрийн 01/1979 тоот албан бичгээр тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил гэсэн шалгуурыг тайлбарлахдаа ТББ-ын хавсралтад дурьдсан агаарын хөлгийн техникийн нөхцөлийг (овор хэмжээ, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн чадал, хөөрөлтийн жин) нарийвчлан зааж өгсний дагуу ойлгоно гэж Тендерийн бичиг баримтанд заагаагүй шалгуурыг үндэслэж П ХХК-ийн тендерээс татгалзсанаа дахин илэрхийлсэн.

Гэтэл П ХХК нь ТББ-ын ТШӨХ-ийн 4.4.б болон 29.2.г.6-д заасан шаардлагыг хангасан нь дараах үндэслэлээр нотлогддог.

1. ТББ-ын ТШӨХ-ийн 4.4.б-д Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэж байсан туршлагатай бол захиалагчийн шаардсан туршлагын чадварын доод үзүүлэлтийг хангаж байна гэж нотолно. Үүнд: Тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагын мэдээлэл, түүний гүйцэтгэл-ийг ирүүлэх гэж дурдсан. Уг тендерийн шалгуурын дагуу П ХХК нь А******* М******* ХХК болон Г******* ХХК нартай агаарын хөлгийн их бие эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээллийг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/-д заасны дагуу тендерийн материалын 100-136 хуудсаар хүргүүлсэн.

Мөн ТББ-ын ТШӨХ-ийн 29.2.г.6-д Давхар даатгагчийн албан бичиг-Олон улсын нэр хүнд бүхий давхар даатгалын брокер нь 100% давхар даатгасны баталгаа, үнийн саналаа баталгаажуулсан албан бичгийн баталгаат орчуулга, давхар даатгагчийн танилцуулгын хамт ирүүлнэ гэж заасны дагуу Аспен Даатгалын Холдинг Лимитед нь М ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээнд П ХХК-ийг төлөөлөн тэргүүлэгч давхар даатгагчаар оролцохоо, үнийн санал, нөхцлийн хамт тус тус албан бичгээр илэрхийлсэнийг, мөн бусад давхар даатгагч нар оролцохоор болсон, оролцох давхар даатгагч Жи Эл Ти Спешилти Лимитед нь тендерийн шаардлагыг хангасан байхыг албан бичгээр илэрхийлсэнийг тендерийн материалын 234-289 хуудсанд хавсаргасан.

Дээрх байдлаар П ХХК нь М1АТ/******* тоот нээлттэй, цахим тендер шалгаргуулалтын доод шалгуурыг хангасан болно. Мөн манай компаниас хүргүүлсэн даатгапын үнийн санал тус тендерийн нээлтэд зарлагдсан бусад тендерт оролцогч компаниудын үнийн саналаас бага байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-д заасан бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно; тус хуулийн 28.7.4 -т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэдэг нь М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т*******т хаягласан Үнэлгээний хорооны дарга Н.Э*******ын 2018 оны 03-р сарын 30-ны өдрийн 03/1534 тоот албан бичиг, М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрт хаягласан Үнэлгээний хорооны дарга Н.Э*******ын 2018 оны 05-р сарын 30-ны өдрийн 03/2425 тоот албан бичгүүдээр тус тус нотлогддог.

2. Монгол Улсын Сангийн Яам нь Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх М1АТ/******* дугаар бүхий тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой П ХХК-ийн гомдол болон М ТӨХК-иас хүргүүлсэн албан бичгүүдтэй танилцаад дараах шийдвэрүүдийг гаргасан байдаг.

2.1 Монгол Улсын Сангийн Яамны 2018 оны 04-р сарын 19-ний өдрийн 6-1/2181 тоот албан бичгээр П ХХК-иас ирүүлсэн гомдолыг хянаад Практикал Даатгап ХХК нь ТОӨЗ 4.4 /б/, ТОӨЗ /29.2.Г.6/-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, иймд тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журам нийцүүлэн дахин хийх шаардлагатай гэж Сангийн яам шийдвэрлэсэн.

2.2 Мөн захиалагч болох М ТӨХК нь тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг Сангийн Яамнаас хүргүүлсэн 6-1/2181 тоот шийдвэрийн дагуу хийгээгүй бөгөөд П ХХК-ийн ирүүлсэн тендерээс анх татгалзсан үндэслэлээр дахин татгалзсан байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 05-р сарын 16-ны өдрийн 6-1/2993 тоотоор шийдвэрлэсэн.

2.3 ...Тендерийн үнэлгээний хороо тухайн тендерийн үнэлгээг хийхдээ тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгагдаагүй, үнэлгээний явцад гэнэт бий болсон шалгууруудаар хийсэн байгаа нь тендерийн үнэлгээ хийх зарчимд нийцэхгүй байх бөгөөд Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний заавар-ын 5 дугаар хэсгийн 5.2 дахь заалтад заасан Тендерийн баримт бичигт заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ гэж заасан байдгийг зөрчиж байна. Түүнчлэн тухайн тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх тул дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгож хууль, журамд нийцүүлэн, дахин зохион байгуулах нь зүйтэй байна ... гэж Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн 6-1/3498 тоотоор шийдвэрлэсэн.

Тиймээс П ХХК нь МIАТ/201801 138 дугаар бүхий тендерийн шалгуур үзүүлэлтийг хангасан, мөн тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байх тул Монгол Улсын Сангийн Яамны 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн 6-1/3498 тоот шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээж, тус тендерийг хууль, дүрэм, журамд нийцүүлэн дахин зохион байгуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. М ТӨХК нь ТБОНӨБАҮХАТ хуулийн дагуу Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлилгээ үзүүлэх М/******* тоот нээлттэй, цахим тендер шалгаруулалт зарлаж 2018-03-15-ны өдөр нээсэн. Тендерт:

  • даатгал ХХК, 4,091,875,713.18 төгрөг,
  • даатгал ХХК, 4,388,988,557.67 төгрөг,
  • даатгал ХХК, 4,546,111,500.00 төгрөгийн санал ирүүлсэн.

Гүйцэтгэх захирлын 2018-03-15-ны өдрийн А/215 тоот тушаалаар байгуулагдсан Даатгалын үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо хуралдаж 2018-03-30-ны өдрийн 03/1534 тоот Үнэлгээний хорооны зөвлөмж гаргаж шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн Б ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

Монгол Улсын Сангийн яамны 6-1/2181 тоот албан бичгийн дагуу үнэлгээний хороо хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу хянан үзэхэд П ХХК-ийн тэргүүлэгч давхар даатгагч Аспен компанийн талаар дараах байдлууд тогтоогдсон.

  • компанийн нийт хөрөнгийн хэмжээ нь 12,1 тэрбум ам.доллар бөгөөд М ТӨХК-ийн 6 агаарын хөлгийн даатгалын нийт үнэлгээ болох 9,8 тэрбум ам.долларын эрсдэл нэг компанид байрших нөхцөл байдал үүснэ.
  • агаарын хөлгийг Олон Улсын аль зах зээл дээр байршуулах нь тодорхойгүй.
  • Аспен нь хувьцаагаа худалдаж байгаа нь компанийн эзэмшил өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдалтай байгаа.
  • компанийн 2017-2018 оны Агаарын хөлгийн давхар даатгалыг нийт 80 гаруй давхар даатгагч хариуцаж байгаагаас Аспен компани нь Дайны хариуцлагын давхар даатгалын гэрээнд 1,689174%-тай оролцож байгаа компани бөгөөд өмнөх жилийн гэрээнд давхар даатгагч нарын хувьд хамгийн ихдээ 13,75%-ийн эрсдлийг авсан байгаа нь гэрээг Аспен компани дангаар авч даатгах, эрсдэлийг хариуцан нөхөн төлбөр олгох ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл давхар даатгагч нь санхүүгийн хүчин чадалгүй, хувьцаа эзэмшлийн тогтворгүй байдалд байгаа, агаарын хөлгийг аль зах зээл дээр байршуулах нь тодорхойгүй, дотоодын даатгалын компани нь төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил төстэй ажлын туршлагагүй зэрэг нөхцөл байдал нь М ТӨХК-ийн хувьд 9,8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 6 ширхэг агаарын хөлгийг ийм эрсдэлтэй даатгагчид даатгах нь өндөр эрсдэлтэй байсан.

2. Тус зөвлөмжийг эс зөвшөөрч тендерт оролцогч П ХХК Үнэлгээний хорооны шийдвэрт гаргасан гомдлыг Сангийн яам хянаж үзээд 2018-04-19-ний өдрийн 6-1/2181 тоот албан бичгээр М ТӨХК-д тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг үүрэг болгосон.

Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2018 оны 4 дүгээр сарын 19, 25-ны өдрүүдэд тус тус хуралдаж тендерийг дахин үнэлж доорхи нөхцөлийг харгалзан Б ХХК-ийн ирүүлсэн тендер нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай, Дэлхийд тэргүүлэгч давхар даатгалын зуучлагч Их Британийн Марш тэргүүлэх давхар даатгагчаар ажиллаж, эрсдэлийг 100% байршуулан ажиллахаа баталгаажуулсан. Мөн Allianz, AIG /Airline Excess 52 war liability/, MSF /Hull and spare, all risk, airline liability/, Liberty /Hull war risk/ зэрэг газрууд нь манай агаарын хөлгийн ихэнхи хувийг Лондонгийн зах зээлд байршуулахаа баталгаажуулан илэрхийлсэн байсан тул Б ХХК-ийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн байна гэж дүгнэсэн.

П ХХК-ийн ирүүлсэн тендер нь манай ТББ-ын ТШӨХ-ийн 4.4.б, 29.2.г.6-д заасан туршлага байхгүй, шаардлага хангаагүй гэж дүгнэн 2018-04-26-ны өдрийн зөвлөмжийг гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. Тус зөвлөмжид:

  • ТШӨХ-ийн 4.4.б-д Тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагын мэдээлэл, түүний гүйцэтгэл-ийг ирүүлэх гэж заасан. Үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил гэсэн үзүүлэлтийг Даатгалын зүйл: ТББ-ын Гэрээний тусгай нөхцөл-3.4, Даатгалын үнэлгээ: Гэрээний тусгай нөхцөл-3.5(в), Техникийн тодорхойлолт: ТББ-ын хавсралтаар бүх агаарын хөлгийн техникийн нөхцөлийг (овор хэмжээ, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн чадал, хөөрөлтийн жин гэх мэт) тус тус нарийвчлан зааж өгсний дагуу ойлгоно.

Зөвхөн агаарын хөлгийн даатгалын үнэлгээний хувьд авч үзэхэд П ХХК-ийн ирүүлсэн тендерт А******* м******* ХХК (Fokker 50-3ш), Г******* ХХК-ийн (Cessna-2ш) онгоцыг даатгаж байсан туршлагын мэдээлэл ирүүлсэн ч эдгээр онгоцны нийт үнэлгээ нь 12,3 сая ам.доллар байна. Манай ТББ-д Boing 767-300 2ш, Boing 737-800 4ш, нийт 6 агаарын хөлгийн их бие, хөдөлгүүрийн үнэлгээ нь 201,3 сая ам.доллар, нийт даатгалын эрсдлийн үнэлгээ нь 9,8 тэрбум ам.доллар байгаа зэрэг нь илт харьцангуй үзүүлэлт буюу яагаад ч төрөл, нарийн төвөгтэй байдлаараа ижил түвшний гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

  • ТШӨХ-ийн 4.4.б-д гэрээний мэдээллийн гүйцэтгэлийг ирүүлсэн байхыг шаардсан байхад П ХХК нь А******* м******* ХХК болон Г******* ХХК байгуулсан гэрээг хэрхэн биелүүлсэн, хэдий хэмжээний нөхөн төлбөрийг яаж шийдвэрлэсэн, гэрээний талууд эрх, үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх гэрээ дүгнэсэн болон үүргийг гүйцэтгэсэн талаарх талуудын хамтран үйлдсэн тайлан, актыг ирүүлээгүй .
  • ТШӨХ-ийн 29.2.г.6-д Давхар даатгагчийн албан бичиг-Олон улсын нэр хүнд бүхий давхар даатгалын брокер нь 100% давхар даатгасны баталгаа, үнийн саналаа баталгаажуулсан албан бичгийг орчуулгын хамт ирүүлнэ гэж давхар даатгагчид тавих гол шалгуурыг шаардсан байхад тендерт орлцогч П ХХК нь энэ шаардлагыг хангаагүй. Манай агаарын хөлгийн 6 онгоцыг дангаараа 100% даатгах эсэх, өөр бусад тэргүүлэх давхар даатгал нь байгаа эсэх нь тодорхойгүй, Аспенаас ирүүлсэн албан бичиг нь Жи Эл Ти Спешилтиг даатгалын зуучлагчаар оролцох тохиолдолд Аспен тэргүүлэх давхар даатгагчаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн, үнийн саналгүй байх бөгөөд энэ нь зөвхөн хамтран ажиллах талаарх хүсэлт болохоос ТШӨХ-ийн 29.2.г.6-д заасан 100% давхар даатгасны баталгаа, үнийн санал гэж үзэх боломжгүй байна. Мөн зөвхөн Жи Эл Ти Спешилтиг даатгалын зуучлагчаар оролцох тохиолдолд Аспен тэргүүлэх давхар даатгагчаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байх ба Пана Харрисонтой хамтран ажиллах талаар дурьдаагүй байна. Пана Харрисон нь (https://www.panaharrison.com) Сингапурын компани ба Амьдралын болон Ерөнхий даатгалын зориулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг компани байсан.
  • даатгал ХХК-ны давхар даатгагч Аспен компанийн 2016 оны санхүүгийн тайланг харахад (http://investor.aspen.co/FinancialDocs) http://insurancejournal.com/news/international/2018/02/16/480985.htm) 2016 онд нийт хөрөнгө нь 12,1 тэрбум ам.доллар, нийт нөөц хуримтлал нь 5,3 тэрбум ам.доллар байгаа нь Аспен дангаараа М ТӨХК-ийн 9,8 тэрбум ам.долларын эрсдлийг даах эдийн засгийн чадавхи ,туршлага тогтоогдоогүй болохыг дурдсан .

5. Монгол даатгал ХХК нь Ард даатгал ХХК, Миг даатгал ХХК-иудтай түншлэлээр тендер ирүүлсэн бөгөөд тендерийн үнэ нь манай төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн байсан тул энэ тухай мэдэгдлийг түншлэлээр оролцогч талд хүргүүлсэн.

6. М ТӨХК нь Б ХХК-тай үнийн санал хэлэлцэж үнийг 10,222,737 төгрөгөөр буруулах талаар харилцан тохиролцсоны дагуу Б ХХК-тай гэрээ байгуулах хоёр дахь зөвлөмжийг Гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

7. 2018-05-16-ны өдөр Сангийн яамнаас ирүүлсэн 6-1/2993 тоот албан бичгээр дахин үнэлэх шаарлага тавьсан тул Үнэлгээний хороо хуралдаж дээр дурдсан үндэслэлээр Б ХХК-тай гэрээ байгуулах тухай 2018-05-30 -ны өдрийн 03/2425 тоот гурав дахь зөвлөмжийг Гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

8. Энэ хугацаанд Б ХХК болон М ТӨХК-ийн хооронд байгуулагдсан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь 2018-04-30-ны өдрөөр дуусгавар болох байсан тул М ТӨХК нь агаарын хөлгийн даатгалын гэрээний хугацааг 2 сарын хугацаагаар сунгах хүсэлтээ Агаарын хөлгийн даатгагч Б ХХК-д хүргүүлсэн. 2018-04-24-нд Б ХХК-иас захилагчид хариу ирүүлэхдээ ...Олон улсын давхар даатгагч Марш компанид манай хүсэлтийг уламжилсан тухай дурдаад даатгалын гэрээний хугацааг 2 сараар сунгах боломжгүй, зөвхөн 12 сараар гэрээг байгуулах боломжтой бөгөөд 2 сарын дараа гэрээг цуцалсан тохиолдолд 2 сарын хураамжийг бүтэн жилийн хураамжийн 25%-иар тооцох, мөн хугацаанаас өмнө гэрээг цуцалсны торгууль төлөхийг шаардсан тухай давхар даатгагчаас ирүүлсэн албан бичгийг М ТӨХК-д хүргүүлсэн.

Тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2 удаа буюу нийт 4 сараар 2018-06-30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан бөгөөд М ТӨХК нь даатгалын нэмэлт гэрээний улмаас өнөөдрийн байдлаар 163,279,558.47 төгрөгний даатгалын хураамжийн алдагдал хүлээгээд байна. Олон улсын давхар даатгагч Марш компаниас даатгалын хугацааг дахин сунгах боломжгүй тухайгаа удаа дараа бидэнд мэдэгдсэн.

10. 1999 оны Монтреалын конвенц, Иргэний нисэхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Иргэний нисэхийн багц дүрмийн 303 дугаар дүрэм болон М ТӨХК-ийн эзэмшиж буй гаарын хөлгийн Түрээсийн гэрээнд агаарын хөлөг нь албан даатгал хийлгэх эрх зүйн шаардлагатай бөгөөд Агаарын хөлөг олон улсын давхар даатгалд даатгагдаагүй тохиолдолд М ТӨХК-ийн олон улсын нислэг болон нойтон түрээс үйлдэгдэхгүй, манай компанийн нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсох өөрөөр хэлбэл олон улсад нийтэд зарлагдсан тогтмол болон захиалгат нислэгийн ачаа болон тийз борлуулалтаас үүдэлтэй тээвэрлэлтийн гэрээнүүд цуцлагдах түүнээс үүдэн гарсан шууд болон шууд бус бүх зардлуудыг нөхөн төлөх үүрэг агаарын тээвэрлэгч М ТӨХК-д үүсэх ноцтой нөхцөл байдал үүснэ.

Учир нь М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу нислэгийн цагийн хуваарийг жилийн турш тасралтгүй суудал захиалгын системд нээлттэй зарлаж энэхүү батлагдсан нислэгүүдээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдыг тээвэрлэх үүргийг М ТӨХК нь Монгол улсад төдийгүй олон улсад хүлээдэг. Түүнээс гадна Зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах, үйлчилгээний төвшинг сайжруулах зорилгоор мөрдөж буй нислэгийн цагийн хуваарийг жилийн турш суудал захиалгын системд нээлттэй байлгаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20-р зүйл 20.1.9 дүгээр зүйл компанийн дүрмийн 8.1.11 дүгээр зүйлийг удирдлага болгон Иргэний Нисэхийн багц дүрэм-ийн 307.5-д заасны дагуу Захиалгат нислэгийг Захиалагч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу үйлдэх ИАТА-ийн өвөл зуны цагийн хуваарийг түүхэн цагаар суудал захиалгын системд оруулж борлуулалтыг тасралтгүй зохион байгуулах үүднээс гадаадын нисэх буудлуудтай бууж хөөрөх цагуудыг эцэслэн тохирдог бөгөөд Захиалгат нислэгийн гэрээний дагуу нислэг цуцлагдсанаас үүдэн гарах бүх хохирлыг тээвэрлэгч байгууллага хариуцдаг.

Цаг хугацааны хувьд онцгой нөхцөл байдал бий болсонтой холбогдуулан одоо хэрэгжиж байгаа гэрээний хугацааг дараагийн гэрээ байгуулагдах хүртэл хугацаагаар сунгах асуудал өнөөдрийн байдлаар Б ХХК-тай хэлэлцээрийн шатанд явж байгаа бөгөөд М ТӨХК нь Тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой Сангийн яамны зүгээс гаргасан эрх зүйн актын үндэслэл болон тендерийг дахин үнэлэх албан шаардлагатай холбогдуулан Захиалагчийн байр суурийг илэрхийлсэн албан бичгүүдийг хүргүүлж байсан бөгөөд тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгээс татгалзсаныг баталж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс анх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993, 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах хэсгээс татгалзаж, үлдэх шаардлагаа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж заасныг баримтлан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Маргааны үйл баримтын талаар:

Гуравдагч этгээд М ТӨХК-ийн зүгээс Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх нээлттэй, цахим тендер шалгаруулалт-ыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарлаж 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээсэн байх бөгөөд тендер шалгаруулалтад П ХХК, Б ХХК, Монгол даатгал ХХК-иуд тус тус оролцжээ.

Улмаар М ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо хуралдаж хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор Б ХХК-г шалгаруулж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/1534 дүгээр зөвлөмжөөр нэхэмжлэгч Б ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухай захиалагчид мэдэгдсэний дагуу П ХХК-д мөн өдрийн 01/1544 дүгээр албан бичгээр ...тендер шалгаруулалтад шалгараагүй... болохыг мэдэгдсэн байна.

П ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь ... гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу Сангийн яаманд хандан 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасныг тус яамны зүгээс мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасны дагуу хянан үзэж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2181 дүгээр албан бичгээр ...П ХХК нь А******* М******* ХХК болон Г******* ХХК нартай агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээллийг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/-д заасны дагуу ирүүлсэн байхад ижил төстэй ажлын туршлага бага гэж, давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, баталгаат орчуулга, танилцуулгыг тендерийн баримт бичгийн Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2.г-6/-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй байна... гэсэн хариуг М ТӨХК-д хүргүүлжээ.

Дээрх албан бичгийн дагуу М ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж Б ХХК-г шалгаруулан захиалагчдаа зөвлөмж хүргүүлж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/1979 дүгээр албан бичгээр П ХХК-д хандан ...дахин үнэлгээ хийхэд мөн шалгараагүй... талаар мэдэгдсэнийг тус компанийн зүгээс эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасны дагуу маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгээр ...урьд татгалзсан үндэслэлээр дахин татгалзсан байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх-ийг анхааруулсан байна.

М ТӨХК-ийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/2345, 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/2394 дүгээр албан бичгээр тус тус Сангийн яаманд хандаж дээрх албан бичгийг хэрэгжүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн байх бөгөөд хариуцагчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаар албан бичгээр ...Тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдар дууссан байх тул дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгож хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй... гэсэн хариу хүргүүлсэн боловч гуравдагч этгээд М ТӨХК нь нэхэмжлэгч Б ХХК-тай шууд гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, түүнчлэн дахин тендер шалгаруулалт зохион байгуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Маргаан бүхий актын үндэслэлийн талаар:

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгээр М ТӨХК-д хандан ...П ХХК нь А******* М******* ХХК болон Г******* ХХК нартай агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээллийг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/-д заасны дагуу /4.4.б-г 4.4.а гэж бичсэн нь техникийн алдаа гарсны хариуцагч тайлбарласан бөгөөд үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй болно/ ирүүлсэн байхад ижил төстэй ажлын туршлага бага гэж, давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, баталгаат орчуулга, танилцуулгыг тендерийн баримт бичгийн Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2.г-6/-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байхыг тус яамнаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6-1/2181 тоот албан бичгээр шийдвэрлэж танайд хүргүүлсэн ...тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх-ийг шаардсаныг шүүх уг маргаан бүхий актын зарим хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Учир нь дээрх актаар хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс 2 үндэслэлээр М ТӨХК-ийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд тус компани сүүлийн 5 жил Агаарын хөлгийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалт хүчингүй болсны улмаас шууд гэрээ байгуулдаг гэх хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэр үр нөлөөтэй байх зарчимд тулгуурлан актын татгалзсан үндэслэл тус бүрт дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /б/-д Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд дараахь ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэж байсан туршлагатай бол захиалагчийн шаардсан туршлагын чадварын доод үзүүлэлтийг хангаж байна гэж нотолно. Үүнд: Тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагын мэдээлэл, түүний гүйцэтгэл гэж заасны дагуу гуравдагч этгээд П ХХК-ийн зүгээс тендерийн материалдаа А******* М******* ХХК болон Г******* ХХК нартай агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээллийг ирүүлсэн байхад гуравдагч этгээд М ТӨХК-ийн зүгээс ижил төстэй, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж дүгнэсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар актын хэсэг нь үндэслэлтэй байна.

Учир нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Иргэний нисэхийн ерөнхий газраас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06/2670 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэргээс үзэхэд Монгол улсын хуулийн этгээдүүдийн ашиглаж байгаа агаарын 16 хөлгөөс 3 нь Боинг маркийн онгоц байх бөгөөд бүгд гуравдагч этгээд М ТӨХК-ийн эзэмшилд байна.

Өөрөөр хэлбэл М ТӨХК-ийн эзэмшлийн агаарын хөлгийн үндсэн үзүүлэлт болох зорчигчийн тоо, агаарын хөлгийн даац зэргийг бусад компанийн агаарын хөлгийн үзүүлэлттэй харьцуулан дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй үйлдэл болохоор байна.

Түүнчлэн А******* М******* ХХК нь ачаа болон зорчигч, Г******* ХХК нь зорчигч тээвэрлэдэг болох нь Иргэний нисэхийн ерөнхий газраас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06/2670 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, П ХХК-тай Агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ зэргээр тус тус тогтоогдож байхад Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /б/-д ...Тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагын мэдээлэл, түүний гүйцэтгэл ирүүлээгүй гэж татгалзсан М ТӨХК-ийн татгалзал үндэслэлгүй байх тул маргаан бүхий захиргааны актын энэ байдлыг дүгнэсэн хэсэг нь үндэслэлтэй байна.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана гэж заасны дагуу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 29.2.г.6-д Үнэлгээнд харгалзаж болохоор Захиалагчийн тогтоосон хүчин зүйлсийг оруулна: Давхар даатгагчийн албан бичиг-Олон улсын нэр хүнд бүхий давхар даатгалын брокер нь 100 хувь давхар даатгасны баталгаа, үнийн саналаа баталгаажуулсан албан бичгийн баталгаат орчуулга, давхар даатгагчийн танилцуулгын хамт ирүүлнэ гэж заасны дагуу П ХХК нь Аспен даатгалын холдинг лимитед, Жи Эл Ти Спешилти лимитед-ийн тус тус танилцуулга, баталгааны хамт ирүүлсэнийг М ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь агаарын хөлгийн хувьд өөрийн өртөг өндөр, түүнчлэн зорчигчийн амь насыг даатгах асуудал өндөр эрсдэл дагуулах нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд олон улсын давхар даатгагчийн аюулгүй, найдвартай байдлыг гол шалгуураа болгон үнэлсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь гэрчүүдийн мэдүүлгээс дэлгэрэнгүй тогтоогдож байна.

П ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсаргасан Аспен даатгалын холдинг лимитед-ийн ирүүлсэн албан бичгээс үзвэл тус компани нь Жи Эл Ти Спешилти лимитед-ийг даатгалын зуучлагчаар оролцсон тохиолдолд тэргүүлэх давхар даатгагчаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байх бөгөөд Пана Харрисон ХХК-тай хамтран ажиллах талаар огт дурдаагүй байх тул эдгээр нөхцөл байдлыг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 29.2.г.6-д Үнэлгээнд харгалзаж болохоор Захиалагчийн тогтоосон хүчин зүйлсийг оруулна: Давхар даатгагчийн албан бичиг-Олон улсын нэр хүнд бүхий давхар даатгалын брокер нь 100 хувь давхар даатгасны баталгаа, үнийн саналаа баталгаажуулсан албан бичгийн баталгаат орчуулга, давхар даатгагчийн танилцуулгын хамт ирүүлнэ гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн М ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх, 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно, 55.3.3-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж заасан байна.

Дээрх хууль зүйн үндэслэлийн дагуу хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс М ТӨХК-ийн агаарын хөлгийн даатгалын MIAT******* дугаартай тендер шалгаруулалттай холбоотойгоор 3 шийдвэр гарсан байх бөгөөд маргаан бүхий актын хувьд нэгэнт хэрэгжсэнтэй талууд маргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох, 106.3.13-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох гэж тус тус заасны дагуу маргаан бүхий Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгийн ...давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, баталгаат орчуулга, танилцуулгыг тендерийн баримт бичгийн Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2.г-6/-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй... гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, актын үлдэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий актын агуулга болон найруулгаас үзэхэд 2 үндэслэлээр татгалзсан нь тус тус үндэслэлгүй гэж бичсэн байх бөгөөд шүүхээс зөвхөн 1 үндэслэлийг хууль бус байсан болохыг тогтоосон тул үлдэх хэсэгт ...захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлгүй... гэх хэсэг хэрэглэгдэх болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ТӨХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгийн ...давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, баталгаат орчуулга, танилцуулгыг тендерийн баримт бичгийн Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2.г-6/-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй... гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ТӨХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай 4240 дугаар захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Сангийн яамнаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА