Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/215

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, хохирогч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ******* ургийн овогт ******* *******, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, гурван хүүхдийн хамт аймгийн сумын дугаар () багт оршин суудаг, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пл8112.

Холбогдсон хэргийн талаар: аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг “шүүгдэгч ******* нь хохирогч оос 22 оны дугаар сард хөлсөөр маллуулахаар өгсөн 75 толгой бог малаас 9 тооны ямааг 22 оны дугаар сараас 23 оны дугаар сарын хооронд бусдад зарж хохирогчид 1’170’000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч *******аас 2019 оны 11 дүгээр сарын -ны үед хөлсөөр маллуулсан 150 толгой бог малаас 40 ямаа, 98 хонь буюу нийт 138 тооны бог малыг 22 оны 11 дүгээр сараас 23 оны дугаар сарын хооронд бусдад зарж хохирогчид 20’860’000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

-Хохирогч ын “...22 оны дугаар сарын сүүл хэсгээр өдрөө сайн санахгүй байна. сумын багийн нутаг дэвсгэр *******ы байгаа “*******мт” гэх газарт 75 толгой бог мал тоолж ******* болон эхнэр нарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед би 75 толгой малыг сарын 75’000 төгрөгөөр тохирч, сар бүр малын хөлс мөнгөө бүрэн төлж байсан. Гэтэл ******* Казакстан Улс руу явах гэж байгаа гэж сонсоод утсаар нь залгахад утас нь дуудаад авахгүй, сүүлдээ унтраачихсан. Тэгэхээр нь би 23 оны дугаар сарын -ны өдөр сумын багийн нутаг дэвсгэрт байрлах *******мт гэх газарт *******ы гэрт очиход хаваржаан дээр нь *******ы дүү гэх залуу байсан ба нэрийн мэдэхгүй байна. Тухайн залуугаас мал хаана байна гэж асуухад уулын цаана байна гэж хэлсэн. Малаа тууж авч ирээд тоолоход 9 ямаа дутсан, харин тухайн үед *******ы утас руу залгахад утсаа аваагүй, дүүгээс нь асуухад сум руу явсан гэж хэлсэн. Би дүүгийнхэн хамт 64 толгой ямаа тоолж аваад “9 ямаа дутаж байна, ах *******даа төлж өг гэж хэлээрэй” гэж хэлчхээд малаа туугаад сумын гэх газарт айлд хүргэж өгсөн. Тэр орой 21 цагийн үед аймгийн төв орж ирээд Малчны хороолол очоод ******* болон эхнэртэй нь уулзаад “9 ямаа яагаад дутдаг юм төлж өг” гэхэд төлөөд өгнө гэж хэлээд үлдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -11 дүгээр хуудас);

- Гэрч “...Манайх малтай бог, бод нийлсэн 200 гаруй толгой мал байгаа 22 оны дугаар сарын дундуур ******* гэх хүнд бог малаа маллуулахаар 75 толгой ямаа сарын 75’000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирч ьсан байгаа. Мал дээр *******ы дүү гэх хүн маллаж байхаар нь малаа дүүгээс нь тоолж хүлээж авахад 9 ямаа дутсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);

- Гэрч “...22 оны дугаар сард хүргэж өгсөн өдрөө санахгүй байна дүү Д.Энхболдын хамт аймгийн багийн нутаг “*******мт” гэх газарт байх ******* /хоч нэр Саха/ гэх айлд дүү ын 75 толгой ямаа хүргэж тоолж хүлээлгэн өгсөн. Тухайн үед *******, дүү хоёр автомашинаас ямаа буулгахдаа хамт тоолоод зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас);

- Гэрч “...ын малыг хөлсөөр маллахаар тохирч 22 оны дугаар сард өдрийн сайн санахгүй байна 75 толгой ямаа тоолж хүлээж авсан. ын 75 ямаанаас 9 ямаа дутсан гэж миний нөхөрт хэлсэн яагаад дутсан эсэхийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас);

- Малд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 46-51 дүгээр хуудас);

- Мал таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас);

- Хохирогч ын малын А дансны хуулга, мал хүлээлгэн өгсөн талаарх баримт (хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас);

- Үнэлгээний мэргэжилтэн ын мал үнэлсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч оос 22 оны дугаар сард хөлсөөр маллуулахаар өгсөн 75 толгой бог малаас 9 тооны ямааг 22 оны дугаар сараас 23 оны дугаар сарын хооронд бусдад зарж хохирогчид 1’170’000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогджээ.

1.2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 86 дугаар хуудас);

- Хохирогч *******ын “...Би 2019 оны 11 дүгээр сарын -ны үеэр аймгийн Мөст Сумаас өөрийн 66 толгой малыг сумын багийн нутаг дэвсгэрт байх ******* гэгчид манай хүргэний найз болох н.Гандөш гэдэг залуугийн Маяти загварын автомашинтай ачиж, маллуулахаар хүлээлгэн өгч байсан. Тэрнээс хойш сар болгон нэг малыг 1’000 төгрөгийн хөлсөөр хариулгаж байсан. Би 20, 21, 22 онуудын хавар очиж ямаагаа самнаж, малаа бүртгээд, төлөө имнээд, чихэнд нь даавуу зүүдэг байсан. Энэ жил буюу 23 оны 05 дугаар сард *******тай утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан. Сураглахад аймгийн төвд нүүгээд ирчихсэн байна гэхээр нь аймгийн төвд байдаг хаягаар нь очиж уулзахад надад гэртээ орж дээлээ өмсөөд гараад ирье гэж хэлээд зугтчихсан. ...Би 2019 онд 42 толгой хонь, ямаа нийт 66 толгой мал хүлээлгэн өгч байсан. Үүнээс 20 онд ирж тоолоход 35 хурга, 17 ишиг шинээр авсан байсан. Дараа жил нь 21 онд дахин ирж бүртгэхэд шинээр 30 хурга, 12 ишиг төл авсан байсан. 22 онд болохоор 25 хурга, 15 ишиг авсан байсан. 22 оны өвлийн идэшний үеэр манай хүргэн очиж 12 тооны хонь авсан. Өөр ямар нэгэн мал аваагүй. Иймээс нийтдээ 3 жилийн хугацаанд хорогдлоо тооцоод үзэхэд 150 толгой мал авах ёстой байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас);

- Хохирогч *******ын дахин өгсөн “...150 толгой малаас манай хүргэн өвлийн идэшний үеэр 12 тооны хонь авсан. Би *******ы ярьж байгаа 138 толгой малын тоог хүлээн зөвшөөрч байна. Би 138 толгой мал нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дугаар хуудас);

- Гэрч ийн “...******* надад мал зараагүй. Би 22 оны дугаар сарын 29-ний өдөр нийт 118 толгой, 61 тооны хонь, 57 тооны ямааг *******д хүлээлгэн өгч хөлсөөр маллуулж байсан. 23 оны дугаар сарын дундуур очиж малаа тоолоход миний малаас 13 тооны ямаа, хонь 12 толгой нийт 25 тооны мал дутаж 93 тооны мал үлдсэн байсан. ******* надад өөрөө хэлэхдээ таны мал чинь бүрэн байгаа гэж хэлж байсан. Гэтэл би өөрөө очиж тоолж үзсэний дараа ******* надад би таны бүх малыг төлж өгнө гэж хэлсэн. Миний дутсан 25 тооны малыг хүнд зарчихсан байсан. Тэгээд намайг малаа нэхээд очиход надад хотноосоо өөр мал барьж өгч миний малыг гүйцээж малын оронд тоо ёсоор нь мал барьж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас);

- Гэрч “...Надад ******* 23 оны дугаар сарын 06-ны өдөр 12 тооны хонь, 23 тооны ямаа нийт 35 тооны мал өгсөн. Нэг ямааг 50’000 төгрөгөөр тооцож 23 ямааг 1’150’000 төгрөгөөр, нэг төлгийг 20’000 төгрөгөөр тооцож 13 тооны төлгийг 260’000 төгрөгөөр, нийт 1’4’000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас);

- Гэрч ”...Надад ******* нь 23 оны дугаар сард сумын багийн худаг гэх газарт байх хаваржаанаасаа тооны хонь зарсан. Үүнээс эм хонь 5, төлөг 5, нэг бүрийг 40’000 төгрөгөөр тооцож хонийг нийт 400’000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Гэрч “...Би 23 оны дугаар сард сумын багийн Баажин худаг гэх газраас *******ы хаваржаанаас очиж тооны хонь авсан дараа нь дахиад нэмж шүдлэн ямаа авсан. Уг тооны хонь, тооны шүдлэн ямаа яг ямар им тамгатайг нь мэдэхгүй байна. Шүдлэн ямаа, хонинууд нь одоо манай хашаанд байгаа. Миний авсан хонь зүүн чихэндээ араасаа ухам имтэй, баруун чихэндээ улаан өнгийн даавуу зүүсэн байсан харин тооны шүдлэн ямааны 2-3 нь бас хоньтой ижилхэн зүүн чихэндээ араасаа ухам имтэй, баруун чихэндээ улаан өнгийн даавуутай байсан. Үлдсэн 8 шүдлэн ямаа нь онь цуулбар имтэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Гэрч “...******* надад 22 оны 12 дугаар сард 15 ямаа зарсан. Би нэг шүдлэн ямааг 30’000 төгрөгөөр үнэлж авч байсан. Миний авсан 15 тооны ямааны 4 тооны ямаа нь гунжин эм ямаанууд байсан. Би гунжин ямааны нэгийг нь 40’000 төгрөгөөр авсан. Үүнээс энэ өвөл хэдэн ямаа нь муу байсан болохоор онд оролгүй үхсэн. Одоо ямаа нь үлдсэн байгаа. Үлдсэн ямаанууд дотор нэг тооны цагаан эм ямаа зүүн чихэндээ араасаа ухам имтэй ямаа байгаа. Бусад нь ижилхэн онь, цуулбар имтэй ямаанууд байгаа. Энэ өвөл манай сумын ий, гэдэг хүмүүсийн иул ямаа нь бас миний худалдаж авсан мал дотор зарагдаж ирсэн байсныг ирж үзээд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);

- Гэрч “...******* надаас 23 оны 01 дүгээр сарын эхээр 25 тооны ямаа өгнө гээд 1’250’000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэрнээс би малыг нь тэрнээс хойш 3-4 хоногийн дараа багийн нутагт байдаг *******ы хаваржаанаас очиж гэгчийн автомашинаар 25 тооны ямаа авсан. Үүнээс 16 тооны ямаа нь эр ямаа, 9 тооны ямаа нь эм ямаа байсан. Тухайн үед би 5 тооны төлөг /хонь/ нэмж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас);

- Гэрч “...Манай ах ******* өөрийн малаа зарж байна гэж хэлсэн. Би гэртээ байхад ганц хоёр удаа хүмүүс ирж мал авдаг байсан. Яг хэн ирж ямар мал авч явж байсныг сайн санахгүй байна. 23 оны дугаар сарын эхээр ирж малаа тоолж аваад явах үед би малын хүлээлгэн өгсөн. Тухайн үед нийт 75 толгой мал байх ёстойгоос 9 тооны ямаа дутлаа гээд 66 тооны малаа аваад явсныг санаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);

- Гэрч “...Би 23 оны дугаар сарын дундуур сумын багийн нутаг дэвсгэрт байх *******ы хаваржаанаас очиж эхлээд 12 тооны ямаа дараа нь 6 ямаа нийтдээ 18 тооны ямаа авснаа санаж байна. Эхлээд очиж авсан 12 ямааны хоёр ямаа нь эр ямаа байсан. Ямаануудын им тамгыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эвэрт нь цэнхэр өнгийн будагтай зарим ямаануудын чихэнд нь улаан шаргал даавуу зүүсэн ямаанууд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас);

- Малд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 115-126 дугаар хуудас);

Үнэлгээний мэргэжилтэн ын мал үнэлсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч *******аас 2019 оны 11 дүгээр сарын -ны үед хөлсөөр маллуулсан 150 толгой бог малаас 40 ямаа, 98 хонь буюу нийт 138 тооны бог малыг 22 оны 11 дүгээр сараас 23 оны дугаар сарын хооронд бусдад зарж хохирогчид 20’860’000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн субъект нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх бөгөөд итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээлгэхийг ойлгоно. Шүүгдэгч *******ыг хохирогч ын 75 тооны малыг болон хохирогч *******ын 150 тооны малыг итгэмжлэн хариуцсан гэж үзнэ.

Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч ******* нь хөлсөөр маллаж байсан малыг хохирогч , ******* нарын зөвшөөрөлгүйгээр өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор дур мэдэн бусдад зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

2.2. Шүүгдэгч *******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч хохирогч од 1’170’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол, хохирогч *******т 20’860’000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Гэм буруугийн шүүх хуралдаанаас дээрх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгчээс 1’170’000 төгрөгийг гаргуулан хохирогч од, 20’860’000 төгрөгийг гаргуулан хохирогч *******т тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас шүүгдэгч хохирогч нарт учруулсан дээрх хохирлыг төлөхөөр завсарлага авсан боловч зөвхөн хохирогч од учруулсан 1’170’000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас 20’860’000 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 160 дугаар хуудас), аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 162-167 дугаар хуудас), шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 80, 151 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

3.1. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 7 (долоон) сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.2. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Шүүгдэгч нь уг ялаас 320 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 320’000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн, 2’380 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’380’000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй болох нь шүүгдэгч, улсын яллагч нарын тайлбараар нотлогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр журамласан.

Шүүгдэгч нь хохирогч *******т учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй тул хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн тус шүүхийн 23 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын үлдэгдлийг хорих ялд нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Тодруулбал торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15’000 төгрөгөөр торгох ялыг хорих ялын 1 хоногоор тооцож өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 2’380’000 төгрөгийн торгох ялыг 158 (нэг зуун ин найман) хоногийн буюу 5 (ан) сар 8 (найман) хоногийн хорих ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 (долоон) сарын хугацаагаар хорих ял дээр дүйцүүлэн сольсон 5 (ан) сар 8 (найман) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найман) хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

3.3. Шүүгчийн 23 оны 08 дугаар сарын -ний өдрийн 23/ШЗ/407 дугаартай захирамжаар шүүгдэгч *******д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тул энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* нура ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 7 (долоон) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******д тус шүүхийн 23 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 2’380’000 (хоёр сая гурван зуун наян мянган) төгрөгийн торгох ялыг 158 (нэг зуун ин найман) хоногийн буюу 5 (ан) сар 8 (найман) хоногийн хорих ялаар дүйцүүлэн сольж,

- шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 (долоон) сарын хугацаагаар хорих ял дээр дүйцүүлэн сольсон 5 (ан) сар 8 (найман) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найман) хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 20’860’000 (хорин сая найман зуун жаран мянган) төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон болохыг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Ж.Уранцэцэгт даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА