Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/207

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Мон Улсын иргэн, ******* ургийн овогт ******* *******, оны дугаар сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн сумын дүгээр ( ) багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пв9237.

- Мон Улсын иргэн, ургийн овогт , оны дүгээр сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пэ90.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын дүгээр ( ) багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч гийн 2 тооны (сарвай) адууг буюу олон тооны бод малыг нууцаар, хууль бусаар авч иргэн т 00’000 төгрөгөөр худалдан борлуулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогч гаас Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол  (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас);

- Хохирогч гийн “...би Ховд аймгийн сумын багийн “ ” гэх газраас адуун дотроосоо 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үеэр байхаа /өдрөө сайн санахгүй байна/ 2 тооны даага хулгайд алдсан. Тухайн үед манай хүү ижлээсээ салсан юм байлгүй гээд хайсан, одоо болтол олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Бор хээр зүсмийн 2 тооны сарвай /одоо даага болсон/ ямар нэгэн им, тамга байхгүй. Би хулгайд алдагдсан 1 сарвайг 500’000 төгрөгөөр, 2 сарвайг нийт 1’000’000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);

- Гэрч ын “...би 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх, өдрөө сайн санахгүй байна. Ховд аймгийн овогтой ******* гэх залуу “адуучин тэмцээнд орох гэтэл мөнгөгүй болчихлоо 2 тооны сарвай зарна авах уу?” гэж асуухаар нь “нэг сарвайг хэдээр өгөх вэ?” гэхэд “200’000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр өгнө” гэсэн. Би өөрийн эзэмшлийн -03 ХОА улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” маркийн автомашинтай, найз ын хамт өдрийн цагаар очиж 2 тооны сарвай ачиж авсан. Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр болох “ ” гэх газраас барьж өгсөн. Тухайн үед өөрийнхөө адуунаас барьж өгч байна гэж ойлгосон. Миний худалдаж авсан сарваанууд хоёулаа хээр зүсмийн ямар нэгэн им, тамгагүй байсан. Ховд аймгийн сумын багийн иргэн овогтой гэдэг хүнд 2 тооны сарвайг 00’000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч ын дахин өгсөн “...Б.Байгал-Эрдэнийн адуун дээр очиход Б.Байгал-Эрдэнийн найз гэх нэг залуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас);

- Хаан банкны Ховд салбарын захирал ийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсаргасан Б.Байгал-Эрдэнийн эзэмшлийн 51605296 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн - дүгээр хуудас);

- Гэрч Д.Баттулгын “...би 2023 оны дүгээр сарын эхээр байх /өдрөө сайн санахгүй байна/ Ховд аймгийн сумын иргэн овогтой гэх залуу “надад зарах 2 тооны сарвай байна” гэхээр нь би 2 тооны, охин хээр зүсмийн сарвайг нэгийг нь 200’000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцож, нийт 00’000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Миний худалдаж авсан сарваанууд хоёулаа хээр зүсмийн ямар нэгэн им, тамгагүй байсан. Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт миний адуунд байгаа. Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан сугалааны азтан болсон Ховд аймгийн сумын иргэн овогтой гэх залууд охин хээр зүсмийн сарвай өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);

- Гэрч ын “...2023 оны дүгээр сарын 05, -ны үеэр миний бие мал дээр байж байтал над руу утсаар залгаад “би ******* гэх залуугаас 2 тооны сарвай авах гэсэн юм аа газар сайн мэдэхгүй байна, надтай хамт яваад өгөөч” гэхээр нь хамт Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр болох “ ” нууран дээр очиход ******* гэх залуу хээр азаргатай 10 гаруй тооны адуунаас 2 тооны сарвайг барьж т өгсөн. т барьж өгсөн 2 тооны хээр зүсмийн, ямар нэгэн им тамгагүй охин сарвайнууд байсан. ын өөрийнх нь эзэмшлийн -03 ХОҮ улсын дугаартай “Портер” маркийн автомашинтай очиж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-25 дугаар хуудас);

- Гэрч ын дахин өгсөн “... цагаан өнгийн портер маркийн автомашинтай манай худаг дээр ирээд надтай уулзаад бид хоёр руу ******* гэх залуугаас хоёр даага авч ирэхээр явсан, ******* Хар-Ус нуурын зах дээр байх нуурын цоолго дээр хажуудаа нэг танихгүй залуутай, хоёулаа морьтой сууж байсан. бид хоёр очоод *******тэй уулзаад “зарах даага чинь хаана байгаа юм” гэж асуухад ******* “та хоёр наанаа зогсож бай одоо адуугаа туугаад ирье” гэж хэлээд нэг танихгүй залуу хоёр морьтойгоо хулс руу ороод удалгүй адуу тууж гарч ирсэн. Ирэхдээ ******* бор хээр даага бугуйлдаж, бугуйлаараа ногтолж хөтөлж гарч ирээд автомашин дээр ачсан. ******* дахин явж бор хээр даага хамт байсан залуутайгаа барьж ирээд автомашинд ачих гэж байгаад алдсан. Тэгэхээр нь би Б.Байгал-Эрдэнийн бугуйлаар бугуйлдаж бариад дахин автомашинд ачиж бид хоёр явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас);

- Адуунд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн -0 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Б.Байгал-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны дүгээр сарын 07-ны өдрийн 12-13 цагийн орчимд гэрээсээ гараад Ховд аймгийн сумын багийн нутаг “ бургиулын баруун үзүүр” гэх газарт байх мал услахаар нуурын мөсийг цоолсон цоолго руу хээр зүсмийн морьтой явж байхад миний эзэмшлийн 802813 гэсэн дугаар луу ******* гэх залуу 89558 гэсэн дугаараас залгаад “чи хаана явна” гэхээр нь би “цоолго руу явж байна” гэхэд ******* “би яваад очъё” гээд утсаа тасалсан. Тэгээд би цоолго дээр очсон байхад ******* хонгор зүсмийн морь унаж цоолго дээр ирсэн. ******* надтай уулзаад “надад мөнгөний хэрэг гараад байна, би “Адуучин” тэмцээнд ормоор байна, энэ хээр азаргатай адуунаас хоёулаа хоёр тооны сарвай /даага/ зараад ачуулчихъя, би мэдэж байна” гэж хэлсэн. ******* тухайн өдөр над руу утсаар яриад над дээр өөрөө ирсэн. ... 2 тооны дааганы үнэ болох 00’000 төгрөгөөс 200’000 төгрөгт нь ******* бид хоёрын захисан архи, пиво, тамхи зэрэг эд зүйл авч ирж ******* бид хоёрт өгсөн. ын авч ирсэн эд зүйлийг ******* бид хоёр авсан бөгөөд ... сумын төв ороод шилжүүлье гээд явсан. Тэр орой цаг өнгөрч байх үед миний 51605296 дугаарын Хаан банкны данс руу 2 тооны сарвааны үлдэгдэл үнэ болох 200’000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь ******* нь ын миний данс руу шилжүүлсэн 200’000 төгрөгөөс “Адуучин” тэмцээний хураамжаа авна гэхээр нь би Лувсан-Очир гэх хүний 586761 тоот данс руу *******ын “Адуучин” тэмцээний хураамж болох 150’000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн, харин үлдэгдэл 50’000 төгрөгийг маргааш өдөр нь “Адуучин” тэмцээн болж байхад ******* архи, тамхи авчих гэхээр нь би “Адуучин” тэмцээн дээр наймаа хийж ирсэн хүмүүсээс 50’000 төгрөгөөр нь архи, тамхи аваад ******* бид хоёр хэрэглэсэн юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-5 дүгээр хуудас);

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны дүгээр сарын 17-ны өдрийн №ХЦ23-71 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас);

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 128-1 дүгээр хуудас);

- Шүүгдэгч *******ын “...Миний үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-12 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн сумын дүгээр ( ) багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч гийн өмчлөлийн 2 тооны (сарвай) адууг нууцаар, хууль бусаар авч иргэн гэрч т 1 сарвайг 200’000 төгрөгөөр тооцож, нийт 00’000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.

Шүүгдэгч *******, ******* нар хохирогч гийн 2 тооны бод малыг буюу адууг хүч хэрэглэхгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” заажээ. Тодруулбал шүүгдэгч нар хохирогчийн 2 тооны адууг буюу бод малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүгдэгч *******, ******* нар хохирогчийн 2 тооны адууг хулгайлахдаа үйлдлээрээ нэгдсэн байх тул уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

2.2. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч д 1’000’000 төгрөгийн хохирол учирсан болох нь Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас) нотлогджээ.

Хохирогч д шүүгдэгч ******* 500’000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, шүүгдэгч ******* 500’000 төгрөгийг төлсөн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн, хохирогчоос хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

3. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон хоёр тооны адууг гэрч т худалдан борлуулсан бөгөөд гэрч нь уг адуунуудыг иргэний нэхэмжлэгч Д.д зарсан байна. Гэрч , иргэний нэхэмжлэгч Д. нарын хооронд уг адууг худалдахдаа хийсэн хэлцлийг хууль ёсны гэж үзэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Баттулгын хууль ёсны дагуу хийсэн хэлцлийн үндсэн дээр олж авсан эд хөрөнгийг хураан авч түүний эрхийг зөрчсөн байна. Гэвч иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүгдэгч ******* нөхөн төлсөн ба энэ нь иргэний нэхэмжлэгч Д.Баттулгын “...******* миний хохирол мөнгийг барагдуулж өгсөн ...хохирлын баримт гаргаж өгөхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас)-ээр нотлогджээ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.Байгал-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 10 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 1 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 135 дугаар хуудас), дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн -152 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жил сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсгийг баримтлан шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 тооны адууг хураан авч улсын орлого болгуулах саналтай. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ын эзэмшлийн Тоёта Портер маркийн -03 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох ’17’92 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгуулах” гэх санал;

- шүүгдэгч Б.Байгал-Эрдэнийн өмгөөлөгч “...******* нь өөрөө хөдөө мал маллаж, хар ажил хийж амьдардаг. Бага хүүхэд нь 2 сартай. Улсын яллагчийн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх санал;

- шүүгдэгч *******ын өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ад 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Энэхүү хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Байгал-Эрдэнийг нийт хоног, шүүгдэгч *******ыг 8 хоног тус тус цагдан хорьжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж, мөн тус хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасаж, биечлэн эдлэх 1 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид, шүүгдэгч *******ад оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон 8 хоногийг хасаж, биечлэн эдлэх 1 жил сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэх үндэслэлтэй.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт этгээдээс албадан гаргуулдаг. Шүүгдэгч нарын хулгайлсан хоёр тооны адууг мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны өмчлөгчөөс нь буюу иргэний нэхэмжлэгч Д.ас хураан авч шүүгдэгч *******д хариуцуулжээ. Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлсөн тул уг хоёр тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзнэ. Иймд тус хэсгийг баримтлан шүүгдэгч *******эс уг хоёр тооны адууг буюу даагыг хураан авах үндэслэлтэй.

Мөн дээрх зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах ба илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлдэг. Шүүгдэгч нар хохирлын нөхөн төлсөн тул уг хоёр тооны адууг худалдан борлуулж үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Харин улсын яллагчийн “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ын эзэмшлийн Тоёта Портер маркийн -03 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох ’17’92 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгуулах” гэх саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогч гийн хоёр тооны адууг авч бусдад худалдан борлуулах боломжтой болсноор уг гэмт хэрэг төгсөх бөгөөд гэмт хэрэг төгссөний дараа гэрч уг хоёр тооны адууг худалдан авахдаа автомашин ашигласныг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй болно.

3.. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан, улсын яллагч шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх санал гаргасныг үндэслэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******, шүүгдэгч ургийн овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Байгал-Эрдэнийг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 5 (таван) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялаас цагдан хоригдсон (арван найман) хоногийг хасаж, биечлэн эдлэх 1 (нэг) жил 5 (таван) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид,

- Шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялаас цагдан хоригдсон 8 (найман) хоногийг хасаж, биечлэн эдлэх 1 (нэг) жил (дөрвөн) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, дэх хэсгүүдэд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 2 (хоёр) тооны даагыг шүүгдэгч М.*******эс хураан авч худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч М.*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА