Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/836

 

 

 

 

 

 

  2023            10          24                                    2023/ШЦТ/836

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

хохирогч Д.*******,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ******* холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

******* Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 29 ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* дүүрэг, 14 дүгээр хороо, 13В байр, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн 14 дүгээр хороо 13в байрны орцонд 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.*******тай муудалцаж, улмаар хохирогчийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хүлээн зөвшөөрч байна....” гэж,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******: “...2022 оны 11 дүгээр сард болсон. ******* гэдэг байрны залуу байсан. Би нохойгоо салхилуулаад байж байсан. Манай хажуу өрөөг түрээсэлдэг манай цэргийн найз байсан. Би гадаа байхад энэ залуу согтуу манай найзтай муудалцаад байсан. Над руу дайраад орилоод байсан чинь ээж, аав нь аваад гэр лүүгээ орсон. Маргааш нь орцонд 3 найзтайгаа отоод намайг “гараад ир” гэж дуудсан. Уулзаад надаас уучлалт гуйсан. Манай цэргийн найзыг элэгдэж, цохиод, дээрэнгүй харьцаа үүсэж эхэлсэн. Би найзтайгаа гэр лүүгээ орохдоо ******* чиний 2 дахь чинь шүү гэж хэлэхэд над руу дайрсан. Би ам мурийж өнгөрөөд удалгүй хаалгыг нь тогшоод яагаад ингээд байгаа юм бэ гэж дуудсан. Тэгсэн чинь над руу дайраад найздаа хэл гээд үгийн зөрүүгүй хамар луу цохисон. Би учраа олох гэж очсон. Одоо хамар битүүрэлтэй гүйцэт нойроо авч чадахгүй цацлагын хамааралтай болоод байна. Хохиролд 135,000 төгрөг авсан...” гэж тус тус мэдүүлжээ.

мөрдөн байцаалтад хохирогч Д.*******гийн өгсөн: “... Би 2023 оны 05 сарын 19-нд манай найз оо гэрт ирээд бид хоёр дэлгүүр ороод гэр лүү орцоор орж байхад доод давхарт амьдардаг Бямбаа гэх залуу нэг давхрын шатаар зөрөөд гараад явсан. Намайг лифтэнд суух гэж байхад орцны хаалга онгойлгоод Бямбаа нь над руу ******* хоёрдохоо шүү харж байгаарай гэж сүрдүүлэх маягаар хэлсэн. Юм бодолгүй гэр лүүгээ орсон. Би дотроо бодохдоо яагаад намайг ингээд сүрдүүлээд байгаа юм бол гэж бодоод одоо ярилцаад учраа олохгүй бол согтуу энэ тэр таараад янз бүр болох байх гэж бодоод хувцсаа өмсөөд доод Бямбаагийн хаалгыг тогшиход Бямбаагийн охин дүү нь хаалга тайлахаар нь Бямбааг дуудаад өгөөч гэхэд Бямбаа гарч ирээд чи надтай уулзаж яах гэж байгаа юм” гэхээр нь чи яагаад намайг түрүүн заналхийлээд байгаа юм, дээд доод давхарт амьдарч байгаа хүмүүс эвтэй байя гээд яриад зогсож байтал хаалга нь онгойгоод аав, ээж нь гарч ирэхэд Бямбаа нь намайг баруун гараараа хамар луу нэг удаа цохиход аав нь бас толгой руу цохиод ээж нь цаанаас нь татаад болиулсан. Би яагаад намайг зүгээр байхад цохиж байгаа юм” гээд байж байтал манай найз оогийн дүү Дөлгөөн дээд давхраас бууж ирээд салгасан. Таарахаараа заналхийлээд байдаг. Бямбаа гэх залуутай ам хэлээрээ ойлголцох санаатай гэрээс нь дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-нд Тэрэлжид гэр бүлээрээ амраад ирээд байж байтал гэрийн хаалга нүдэхээр нь манай охин хаалга тайлаад агаа таныг хүн дуудаж байна гэхэд манай хүү гарсан. Удалгүй орцонд хүмүүс орилолдоод байхаар нь гартал Б.*******ийг дээд давхарт амьдардаг залуу заамдчихсан, цохисон. Тэгээд манай хүү зөрүүлээд хамар луу цохиход нөгөө залуугийн хамраас цус гараад, би дундуур нь ороод салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-нд 15-16 цагийн орчим ээж, ах, ээжийн найз залуу бид 4 гэртээ байж байхад хаалга тогшихоор онгойлготол Бямбааг дуудчих гэхээр нь би агаа таныг хүн дуудаж байна гэхэд агаа гарч уулзахад удалгүй коридорт хүмүүсийн чанга дуу гараад байхаар нь би ээжид агаа хүнтэй маргалдаад байх шиг байна гээд ээжтэй хамт коридорт гарахад манай агаа нэг залуутай муудалцчихсан агааг нөгөө залуу нь заамдчихсан байсан. Манай агаа чи ер нь гэрийн үүдэнд ирээд, хүн заамдаад гээд нөгөө залууг цохиход нөгөө залуугийн хамраас цус гараад тэр залуутай байсан залуу салгаад цаашаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.ийн өгсөн: “...Манай гэрт нөхрийн найз оо ирээд манай нөхөртэй хавьд уулзаагүй гээд оо, ******* хоёр дэлгүүр ороод ирэхдээ доод давхарт амьдардаг Бямбаа гэх залуу бид хоёрыг заналхийллээ гэсээр гайхсан байдалтай орж ирээд манай нөхөр ******* очиж ямар учраас ингээд байгааг тодруулахаар доод давхрын Бямбаатай очиж уулзахаар ганцаараа гарсан. Удалгүй орцонд орилолдох чимээ гарахаар нь юу болоод байгаа юм бол гэж бодоод гартал доод давхрын Бямбаа нь намайг чи нааш ир гэхэд манай нөхөр ******* намайг чи орж бай, бид хоёр ярилцаад ойлголцоод оръё гэхээр нь би нөхрийнхөө үгэнд ороод буцаж орсон. Удалгүй манай нөхөр ******* нь нил цус болсон, хамраас цус гоожсон байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ий өгсөн: “... 2023 оны 5 дугаар сарын 19-нд би оо гэх ахаас машинаа өгөөч гэж гуйхад ******* дүүргийн 15 дугаар хороо, 13в байран дээр ирээд ав гэсэн. Би уг байрны 7 давхраас оо ахаас түлхүүрийг нь аваад доош бууж байхад ******* ах нэг ахтай юм яриад зогсож байхаар нь орооч ах гэхэд нөгөө юм яриад зогсож байсан ах ******* ахыг юм ярьж зогсож байснаа гэнэт цохиод хамраас нь цус гараад цаад айлаас нэг эгч гарч ирээд хэрэлдээд байхаар нь би ******* ахыг гэрт оруулж өгөөд оо ахын машиныг аваад амжуулах ёстой ажлаа амжуулаад явсан. ******* ахыг юм яриад зогсож байхад нөгөө залуу гэрээс нь хүн гараад ирэхэд ******* ахыг шууд цохисон. ******* ахын хамраас их цус гараад доош тонгойгоод байж байсан. ******* ах нөгөө ахыг цохиогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай: “... Д.*******н биед хамар ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            -  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

           -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 5 дугаар сарын 19 ний өдөр ******* дүүргийн 14 дүгээр хороо, 13В байрны орцонд таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.*******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэнд гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 5 дугаар сарын 19 ний өдөр ******* дүүргийн 14 дүгээр хороо, 13В байрны орцонд таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.*******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэнд гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хүлээн зөвшөөрч байна....” гэж,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******: “...2022 оны 11 дүгээр сард болсон. ******* гэдэг байрны залуу байсан. Би нохойгоо салхилуулаад байж байсан. Манай хажуу өрөөг түрээсэлдэг манай цэргийн найз байсан. Би гадаа байхад энэ залуу согтуу манай найзтай муудалцаад байсан. Над руу дайраад орилоод байсан чинь ээж, аав нь аваад гэр лүүгээ орсон. Маргааш нь орцонд 3 найзтайгаа отоод намайг “гараад ир” гэж дуудсан. Уулзаад надаас уучлалт гуйсан. Манай цэргийн найзыг элэгдэж, цохиод, дээрэнгүй харьцаа үүсэж эхэлсэн. Би найзтайгаа гэр лүүгээ орохдоо ******* чиний 2 дахь чинь шүү гэж хэлэхэд над руу дайрсан. Би ам мурийж өнгөрөөд удалгүй хаалгыг нь тогшоод яагаад ингээд байгаа юм бэ гэж дуудсан. Тэгсэн чинь над руу дайраад найздаа хэл гээд үгийн зөрүүгүй хамар луу цохисон. Би учраа олох гэж очсон. Одоо хамар битүүрэлтэй гүйцэт нойроо авч чадахгүй цацлагын хамааралтай болоод байна. Хохиролд 135,000 төгрөг авсан...” гэж тус тус мэдүүлжээ.

мөрдөн байцаалтад хохирогч Д.*******гийн өгсөн: “... Би 2023 оны 05 сарын 19-нд манай найз оо гэрт ирээд бид хоёр дэлгүүр ороод гэр лүү орцоор орж байхад доод давхарт амьдардаг Бямбаа гэх залуу нэг давхрын шатаар зөрөөд гараад явсан. Намайг лифтэнд суух гэж байхад орцны хаалга онгойлгоод Бямбаа нь над руу ******* хоёрдохоо шүү харж байгаарай гэж сүрдүүлэх маягаар хэлсэн. Юм бодолгүй гэр лүүгээ орсон. Би дотроо бодохдоо яагаад намайг ингээд сүрдүүлээд байгаа юм бол гэж бодоод одоо ярилцаад учраа олохгүй бол согтуу энэ тэр таараад янз бүр болох байх гэж бодоод хувцсаа өмсөөд доод Бямбаагийн хаалгыг тогшиход Бямбаагийн охин дүү нь хаалга тайлахаар нь Бямбааг дуудаад өгөөч гэхэд Бямбаа гарч ирээд чи надтай уулзаж яах гэж байгаа юм” гэхээр нь чи яагаад намайг түрүүн заналхийлээд байгаа юм, дээд доод давхарт амьдарч байгаа хүмүүс эвтэй байя гээд яриад зогсож байтал хаалга нь онгойгоод аав, ээж нь гарч ирэхэд Бямбаа нь намайг баруун гараараа хамар луу нэг удаа цохиход аав нь бас толгой руу цохиод ээж нь цаанаас нь татаад болиулсан. Би яагаад намайг зүгээр байхад цохиж байгаа юм” гээд байж байтал манай найз оогийн дүү Дөлгөөн дээд давхраас бууж ирээд салгасан. Таарахаараа заналхийлээд байдаг. Бямбаа гэх залуутай ам хэлээрээ ойлголцох санаатай гэрээс нь дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-нд Тэрэлжид гэр бүлээрээ амраад ирээд байж байтал гэрийн хаалга нүдэхээр нь манай охин хаалга тайлаад агаа таныг хүн дуудаж байна гэхэд манай хүү гарсан. Удалгүй орцонд хүмүүс орилолдоод байхаар нь гартал Б.*******ийг дээд давхарт амьдардаг залуу заамдчихсан, цохисон. Тэгээд манай хүү зөрүүлээд хамар луу цохиход нөгөө залуугийн хамраас цус гараад, би дундуур нь ороод салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-нд 15-16 цагийн орчим ээж, ах, ээжийн найз залуу бид 4 гэртээ байж байхад хаалга тогшихоор онгойлготол Бямбааг дуудчих гэхээр нь би агаа таныг хүн дуудаж байна гэхэд агаа гарч уулзахад удалгүй коридорт хүмүүсийн чанга дуу гараад байхаар нь би ээжид агаа хүнтэй маргалдаад байх шиг байна гээд ээжтэй хамт коридорт гарахад манай агаа нэг залуутай муудалцчихсан агааг нөгөө залуу нь заамдчихсан байсан. Манай агаа чи ер нь гэрийн үүдэнд ирээд, хүн заамдаад гээд нөгөө залууг цохиход нөгөө залуугийн хамраас цус гараад тэр залуутай байсан залуу салгаад цаашаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.ийн өгсөн: “...Манай гэрт нөхрийн найз оо ирээд манай нөхөртэй хавьд уулзаагүй гээд оо, ******* хоёр дэлгүүр ороод ирэхдээ доод давхарт амьдардаг Бямбаа гэх залуу бид хоёрыг заналхийллээ гэсээр гайхсан байдалтай орж ирээд манай нөхөр ******* очиж ямар учраас ингээд байгааг тодруулахаар доод давхрын Бямбаатай очиж уулзахаар ганцаараа гарсан. Удалгүй орцонд орилолдох чимээ гарахаар нь юу болоод байгаа юм бол гэж бодоод гартал доод давхрын Бямбаа нь намайг чи нааш ир гэхэд манай нөхөр ******* намайг чи орж бай, бид хоёр ярилцаад ойлголцоод оръё гэхээр нь би нөхрийнхөө үгэнд ороод буцаж орсон. Удалгүй манай нөхөр ******* нь нил цус болсон, хамраас цус гоожсон байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ий өгсөн: “... 2023 оны 5 дугаар сарын 19-нд би оо гэх ахаас машинаа өгөөч гэж гуйхад ******* дүүргийн 15 дугаар хороо, 13в байран дээр ирээд ав гэсэн. Би уг байрны 7 давхраас оо ахаас түлхүүрийг нь аваад доош бууж байхад ******* ах нэг ахтай юм яриад зогсож байхаар нь орооч ах гэхэд нөгөө юм яриад зогсож байсан ах ******* ахыг юм ярьж зогсож байснаа гэнэт цохиод хамраас нь цус гараад цаад айлаас нэг эгч гарч ирээд хэрэлдээд байхаар нь би ******* ахыг гэрт оруулж өгөөд оо ахын машиныг аваад амжуулах ёстой ажлаа амжуулаад явсан. ******* ахыг юм яриад зогсож байхад нөгөө залуу гэрээс нь хүн гараад ирэхэд ******* ахыг шууд цохисон. ******* ахын хамраас их цус гараад доош тонгойгоод байж байсан. ******* ах нөгөө ахыг цохиогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай: “... Д.*******н биед хамар ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний доод зовхи, зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Д.*******гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт аваагдаагүй, мөн хохирогч нь шүүх хуралдаанд хохиролд 135,000 төгрөг хүлээж авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй /хамар битүүрэлтэй, гүйцэт нойроо авч чадахгүй, цацлагын хамааралтай болоод байна/ гэж мэдүүлсэн тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна ...” гэх,

шүүгдэгч өмгөөлөгч Ц.Цогтсайхан: “...Улсын яллагчтай санал нэг байна...”  гэх,

шүүгдэгч: “...Хохирлыг төлнө, гэмшиж байна...” гэх тус тус санал, дүгнэлтийг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

******* Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ