Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/866

 

 

 

 

 

 

 

 

   2023           11         07                                      2023/ШЦТ/866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.,                

улсын яллагч Б.Тэгшбаяр,  

шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн 23 дугаар хороо, ******* ******* ******* - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

дүүргийн 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлийн 1452 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж 2004 оны 01 дүгээр сарын -ны өдөр дүүргийн шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж бүгд 2 жил 6 сарын хорих ялаар,

дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145 4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар,

дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овгийн *******гийн ******* /РД:ЧО87032175/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 02-нд шилжих шөнө ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анчин” дэлгүүрийн гадна байрлуулсан байсан Тоёота Приус 30 загварын - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан Фортэ-10 Ар9мм /Fort 10R 9mm/ хийн гар буу 1 ширхэг, резинэн хошуутай 3 ширхэг сум, хар өнгийн арьсан гар бууны гэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* мэдүүлэхдээ:  “...Мэдүүлэг өгөхгүй. “*******” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын өгсөн: “...Манай “Бамбай Секьюрити сервис” ХХК нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлгөөнт харуул хамгаалалт буюу машинтай 3 чиглэлд алба хаагч нар үүрэг гүйцэтгэдэг ба тухайн хөдөлгөөнт харуул хамгаалалтын машинуудад маань тус бүр нэг нэг Украйн улсад үйлдвэрлэгдсэн Форте-10 загварын 9 мм-ийн резинэн хошуутай сумтай хийн гар бууг албан үүрэг гүйцэтгэх үедээ ашигладаг. Тэгтэл 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 02-нд шилжих шөнө манай хөдөлгөөнт харуул хамгаалалт буюу ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг гэрээтэй аж ахуй нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг хангах зорилттой чиглэлийн алба хаагчид болох жолооч , хамгаалагч нар нь өөрсдийн хангалтгүй үүрэг гүйцэтгэлээс болж хорооллын 28 дугаар сургуулийн хажууд байрлах зочид буудал руу хувийн шалтгаанаар орохдоо албаны хийн гар бууг машиндаа үлдээж орсон хойгуур нь ын машинд хулгай орж манай байгууллагын эзэмшилд байдаг Форте-10 загварын 9 мм-ийн гар бууг 3 ширхэг резинэн хошуутай сумны хамт хулгайлсан хэрэг гарсан байсан. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өглөө ээлж хүлээлцэхэд манай байгууллага уг асуудлыг мэдсэн учир цагдаагийн байгууллагад хандсан юм.

Тухайн алдсан хийн гар буугаа буцаан авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 127-128 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн:

“...Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 08:00 цагт М.ийн хамтаар ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел баарны гадна авто зогсоолд ээлж хүлээлцэж авсан. Бид хоёр 2023 оны 5 дугаар сарын 02-ны 00:00 цагаас 03:00 цагийн хооронд хариуцсан хамгаалалтад авдаг газруудаа шалгаж дуусаад ******* дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар сургуулийн баруун талд байрлах Анчин гэх дэлгүүрийн гадна - УЕМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тус дэлгүүрийн гадна байрлуулаад бид хоёр нэрийг нь сайн мэдэхгүй байна буудалд орсон. Бид хоёр буудалд орж бэлэн гоймон идчихээд автомашин дээрээ ирэх үед миний автомашины жолооч талын урд талын гурвалжин шилийг хагалчихсан дотор нь байсан /маркийг нь мэдэхгүй байна/ хийн гар буу алдсан. Алдсан гар бууг ээлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 08:00 цагт ээлж хүлээлцэх үедээ хийн гар буу алга болсон байсныг мэдсэн. Миний автомашины цонхыг хагалсан байх үед би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа ирэх үеэр нь автомашин дотроос алдагдсан эд зүйл байхгүй байна гээд үзлэг хийлгээгүй явуулчихсан. Цонх хагарсан байхаар нь би тухайн үед автомашин дотор байсан гар утсаа үзэх үед хүн оролдсон шинжгүй байрандаа байхаар тоогоогүй цагдаагаар үзлэг хийлгээгүй алдсан зүйл байхгүй гээд үзлэг хийлгэлгүй явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.ий өгсөн:

“...Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилтай байсан ба хамгаалагч ахын хамт ******* дүүргээс Нисэх чиглэлд манай Бамбай харуул хамгаалалтын компанийн  хариуцан ажилладаг аж ахуй нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг шалгаж ажиллах ээлжтэй байсан тэгээд албаны машин эвдрэлтэй байсан тул ах бид хоёр ахын - УЕМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хоёр охинтой уулзахаар болоод 23:30 цагийн орчимд хорооллын 28 дугаар сургуулийн тэр хавьд байдаг Анчин гэх дэлгүүрийн дээр байдаг зочид буудлын 302 тоот өрөөнд орсон. Тэгээд ах бид хоёр буудалд байж байгаад 04:00 цагийн үед гарч ирэхэд ахын машины жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байхаар нь бид хоёр цагдаа дуудаад цагдаа нар ирж шалгахад юм алга болоогүй байна гэж бодоод цагдаа нарт тэгж хэлээд явуулсан. Өглөө 08:00 цагт ажлаа дараагийн ээлжиндээ хүлээлгэж өгөх гэхэд машины голд байсан хийн гар бууг алга болсон байсныг мэдсэн тул ах бид цагдаад дуудлага өгч хийн гар буу алдсан талаараа хэлэхэд бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн өгсөн:

“...Намайг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт ажлаар явж байхад ******* надруу залгаад найзад нь мөнгөний хэрэг гарчихлаа 500,000 төгрөг зээлээч гэхээр нь би тухайн өдөр *******ын 475089996 тоот Худалдаа хөгжлийн банкны данс руу 500,000 төгрөгийг шилжүүлж зээлсэн юм. Тэгээд дараа нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дахиад мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь би 900,000 төгрөгийг Хаан банкны 5005577362 тоот Нямцэцэг гэх нэртэй данс руу шилжүүлсэн юм. 2023 оны 5 дугаар сарын 04-ний ******* надруу залгаад гэртээ хүрээд ирээч гэхээр нь би *******ын гэрийн гадаа очоод уулзахад ******* надаас зээлсэн 1,400,000 төгрөгийнхөө оронд энэ хийн гар бууг авчих гээд надад жижиг хар хайрцагтай төмөр хийн гар бууг өгсөн юм. Би хайрцгийг онгойлгож үзээд тухайн хийн гар бууг резинэн хошуутай 3 ширхэг сумны хамт авч явсан. Тэгээд би тэр хийн гар бууг өөрийн том машины урд талын хайрцаганд хийгээд хадгалчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас/,

- Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,

- Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 02-нд шилжих шөнө ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анчин” дэлгүүрийн гадна байрлуулсан байсан Тоёота Приус 30 загварын - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан Фортэ-10 Ар9мм /Fort 10R 9mm/ хийн гар буу 1 ширхэг, резинэн хошуутай 3 ширхэг сум, хар өнгийн арьсан гар бууны гэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Ч.*******ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Орон байранд нэвтэрч  үйлдсэн гэж зүйлчилсэн. Хэрэгт авагдсан баримтаар шилийг цохиж хагалж авсан талаар баримт хэрэгт байхгүй. Хэрвээ цохиж хагалсан бол энэ талаарх баримтыг хохирогч гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. 2 удаа хохирогч солигдсон. Хэн нь ч энэ талаар ярьдаггүй. Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч аваагүй байсан. Мөрдөгчийн зүгээс хөтөлж авсан талаарх баримт хэрэгт байгаа. Прокурорын хяналтын явцад энэ талаар гомдол гаргаж ажиллагаа хийгдэж засаж залруулсан байгаа. Хагараагүй байгаа шилийг хагалаад авсан байна гэж мэдүүлэг авсан байж болзошгүй. Хэрвээ хохирогч шилээ хагалуулсан бол энэ талаар баримтыг гаргаж өгч мэдүүлэх байсан. Эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа болохоос өмгөөлж байгаа өөгшүүлж байгаа зүйл байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тогтоож шинжлэн судлах ёстой учир ашигтай байдал үүсэж байна гэж үзэж байна. Хөнгөрүүлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 02-нд шилжих шөнө ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анчин” дэлгүүрийн гадна байрлуулсан байсан Тоёота Приус 30 загварын - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан Фортэ-10 Ар9мм /Fort 10R 9mm/ хийн гар буу 1 ширхэг, резинэн хошуутай 3 ширхэг сум, хар өнгийн арьсан гар бууны гэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөө 02-нд шилжих шөнө манай хөдөлгөөнт харуул хамгаалалт буюу ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг гэрээтэй аж ахуй нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг хангах зорилттой чиглэлийн алба хаагчид болох жолооч , хамгаалагч нар нь өөрсдийн хангалтгүй үүрэг гүйцэтгэлээс болж хорооллын 28 дугаар сургуулийн хажууд байрлах зочид буудал руу хувийн шалтгаанаар орохдоо албаны хийн гар бууг машиндаа үлдээж орсон хойгуур нь ын машинд хулгай орж манай байгууллагын эзэмшилд байдаг Форте-10 загварын 9 мм-ийн гар бууг 3 ширхэг резинэн хошуутай сумны хамт хулгайлсан хэрэг гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 127-128 дугаар хуудас/,

 

гэрч Б.ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 02-ны 00:00 цагаас 03:00 цагийн хооронд хариуцсан хамгаалалтанд авдаг газруудаа шалгаж дуусаад ******* дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар сургуулийн баруун талд байрлах Анчин гэх дэлгүүрийн гадна - УЕМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тус дэлгүүрийн гадна байрлуулаад бид хоёр нэрийг нь сайн мэдэхгүй байна буудалд орсон. Бид хоёр буудалд орж бэлэн гоймон идчихээд автомашин дээрээ ирэх үед миний автомашины жолооч талын урд талын гурвалжин шилийг хагалчихсан дотор нь байсан /маркийг нь мэдэхгүй байна/ хийн гар буу алдсан. Алдсан гар бууг ээлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 08:00 цагт ээлж хүлээлцэх үедээ хийн гар буу алга болсон байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

гэрч Н.ий өгсөн: “... ах бид хоёр буудалд байж байгаад 04:00 цагийн үед гарч ирэхэд ахын машины жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байхаар нь бид хоёр цагдаа дуудаад цагдаа нар ирж шалгахад юм алга болоогүй байна гэж бодоод цагдаа нарт тэгж хэлээд явуулсан. Өглөө 08:00 цагт ажлаа дараагийн ээлжиндээ хүлээлгэж өгөх гэхэд машины голд байсан хийн гар бууг алга болсон байсныг мэдсэн тул ах бид цагдаад дуудлага өгч хийн гар буу алдсан талаараа хэлэхэд бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

гэрч Х.ийн өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 04-ний ******* надруу залгаад гэртээ хүрээд ирээч гэхээр нь би *******ын гэрийн гадаа очоод уулзахад ******* надаас зээлсэн 1,400,000 төгрөгийнхөө оронд энэ хийн гар бууг авчих гээд надад жижиг хар хайрцагтай төмөр хийн гар бууг өгсөн юм. Би хайрцгийг онгойлгож үзээд тухайн хийн гар бууг резинэн хошуутай 3 ширхэг сумны хамт авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэрэгт авагдсан гэрч Б.ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 02-ны 00:00 цагаас 03:00 цагийн хооронд хариуцсан хамгаалалтанд авдаг газруудаа шалгаж дуусаад ******* дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар сургуулийн баруун талд байрлах Анчин гэх дэлгүүрийн гадна - УЕМ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тус дэлгүүрийн гадна байрлуулаад бид хоёр нэрийг нь сайн мэдэхгүй байна буудалд орсон. Бид хоёр буудалд орж бэлэн гоймон идчихээд автомашин дээрээ ирэх үед миний автомашины жолооч талын урд талын гурвалжин шилийг хагалчихсан дотор нь байсан /маркийг нь мэдэхгүй байна/ хийн гар буу алдсан. Алдсан гар бууг ээлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 08:00 цагт ээлж хүлээлцэх үедээ хийн гар буу алга болсон байсныг мэдсэн...” гэх мэдүүлгээс /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ үзэхэд шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ автомашины салхивч шил буюу жижиг гурвалжин шилийг хагалж автомашины хаалгыг онгойлгож оржээ. Хэрэг шалгах явцад тус жижиг цонх хагалсан хохирлын талаар хохирогч шүүгдэгч хэн аль нь нэхэмжлэл гаргаагүй боловч тус хохирлыг төлсөн талаар шүүгдэгч мэдүүлдэг. Тийм болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-д зааснаар нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хохирол хор уршгийг гарахад гарсан зардал буюу автомашины хагарсан цонхны үнэлгээг хийлгээгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулсан боловч улсын яллагч уг ажиллагааг хийлгээгүй. Энэ талаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч санал хүсэлтгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10-р зүйлд заасан шударга шүүхээр түргэн шуурхай шүүлгэх эрхийг хангаж анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс үзлээ.

 

3.Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин хамаарах бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зайд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Түүнчлэн эд хөрөнгийг хууль бусаар авсан гэдэг шинжид бусдын эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Ч.******* нь харуул хамгаалалтын автомашины цонхыг хагалсан, хагалаагүйгээс үл хамааран, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар автомашинд нэвтрэн эд хөрөнгийг авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байранд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинж хангагдаж, төгссөн байна.  

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Ч.*******од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 02-нд шилжих шөнө ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анчин” дэлгүүрийн гадна байрлуулсан байсан Тоёота Приус 30 загварын - УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан Фортэ-10 Ар9мм /Fort 10R 9mm/ хийн гар буу 1 ширхэг, резинэн хошуутай 3 ширхэг сум, хар өнгийн арьсан гар бууны гэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

  Хохирлын талаар

Хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл авагдсан, түүнчлэн мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын өгсөн: “...Тухайн алдсан хийн гар буугаа буцаан авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 127-128 дугаар хуудаст авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 2 жил 4 сарын хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ч.*******од 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байранд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ч.*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ч.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ