Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2020/00518

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, Б овогт С.Э /РД/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие 1959 онд төрсөн. 1979 оны 6 сарын 25-наас 1982 оны 6 сарын 16-ныг хүртэл цэргийн алба хаасан. Хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэгийн зөрчилтэй шаардлага хангахгүй байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн 1978 оны 7 сарын 3-ны өдрөөс 1979 оны 6 сарын 25-ныг хүртэл Барилга угсралтын 6-р трестэд слесараар, 1982 оны 7 сарын 10-наас 1992 оны 1 сарын 2-ныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1992 оны 1 сарын 2-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл Гэрэлт зам ХХК-нд барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.  

           

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 08/487 дугаартай Дэлгэрцогт сумын “Нэгдэл дундын үйлдвэр”, “Гэрэлт зам ХК”, “Бүрдийн домог ХХК”-ын талаарх, 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 08/488 дугаартай тус аймгийн “Барилга угсралтын 6-р трест”, “Барилгын нэгтгэл”, тус аймгийн “Ханы материалын үйлдвэр”, “Дээд буян ХК”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 6-7-р хуудас/

-Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6-р трестийн даргын 1978 оны 07 сарын 05 өдрийн 154 дугаартай “Ажилд томилж хувиарлах тухай” , 1979 оны 06 сарын 25 өдрийн 257 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 09-11-р хуудас/

-С.Эы 1978 оны 07 сарын 03 өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг хүртэл хугацааны  Барилга трест, Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК-д ажилласан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-14-р хуудас/

-Гэрч Э.Чулуунбаатарын “С.Э нь 1978 онд Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Сайнцагаан сумын барилгын 6-р трестэд 1979 он хүртэл сан техникчээр ажиллаж байгаад цэрэгт явсан. С.Эийг хэдээс хэдэн он хүртэл цэргийн алба хаасан талаар мэдэхгүй. .... Би Сайнцагаан сумын барилгын 6-р трестэд 1977-2003 оны гагнуурчинаар ажиллаж байсан. С.Эыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/

-Гэрч Б.Батцогтын “С.Э нь 1979 онд цэрэгт яваад 1982 онд цэргээс халагдаж ирээд Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар нэгдэл тартал ажилласан. С.Э нь Гэрэлт зам болж өөрчлөгдөхөд нь ажиллаж байсан. Би Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадын даргаар 1983-1997 он хүртэл ажилласан. С.Э нь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан байх. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 28-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт С.Э /РД /-ийг 1978 оны 07 сарын 3-наас 1979 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн барилга угсралтын 6-р трестэд слесараар, 1982 оны 7 сарын 10-наас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК-нд барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б