Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч Ё.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигин овогт Ёндонсамбуугийн Чимэдцэрэнд холбогдох эрүүгийн 201710010044 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, нийтийн хоолны газрын зөөгч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр,  хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р баг, 12-1 тоотод оршин суух,   эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигин овогт Ёндонсамбуугийн Чимэдцэрэн /РД: ХЕ64092261/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Ё.Чимэдцэрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Замын-Үүд дэх АЗШНБ-оор нэвтэрсэн 28-82 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын талбай дээр байх үедээ тээврийн хэрэгслийн банкин дээрээс бор шаргал өнгөтэй 10 метрийн урттай дрож буюу /хивсэнцэр/-ийг гээгдүүлснийг олж аван хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ё.Чимэдцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 25-ны өдөр 16 цагийн үед БНХАУ-ын Эрээн хотоос би 23-78 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын хилээр орж ирсэн. Тэгээд хил дээр ачаа бараагаа гаальд мэдүүлэн үзүүлж шалгуулан 18 цагийн үед хилээс гарах болсон. Энэ үеэр манай нөхөр А.Дугарсүрэн тээврийн хэрэгслийг хилээс гаргахаар ирсэн. Тэгээд гаалийн хяналтын талбайгаас манай нөхөр жолоодож хөдөлсөн ба өндөр туг өнгөрөөд хаалганы ойролцоо зам дээр бөмбийсөн зүйл харагдахаар нь би нөхрөө пракитан шалны зөөлөвч байх шиг байна наадахаа аваад банкин дээр тавьчих гэж нөхөртөө хэлэхэд би дийлэхгүй байна хүнд юм байна гэхээр нь би машинаас бууж очиж имэрч үзэхэд дрож хивс байсан болохоор нь би нөхрийн хамт уг зүйлийг машины банкин дээр өргөж арай хийж тавьсан гарах үүдэн дээр очоод урд зогсож байсан 2 бенз маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан тэр хоёрын ачаа бараанаас унасан байж магадгүй гэж бодож тойрсон боловч ямар нэг зай гараагүй юм унасан шинжгүй болохоор нь жолооч нараас асуулгүй шууд хөдөлж Сод монголын хажуу талын Нэмэхээгийн каргонд тээвэрлэж ирсэн ачаагаа хүлээлгэн өгсөн. Тэгээд гэртээ очиж уг дрожоо машиндаа үлдээх гэж байснаа алга болчихож магадгүй гэж бодоод гэртээ оруулан гал тогооны өрөөндөө оруулсан хэд хоног Замын-Үүдийн зар мэдээгээр харсан боловч зар явахгүй байсан. 2017 оны  02 сарын 06-ны өдөр манай охин Янжинлхам Улаанбаатар хотоос манай гэрт ирсэн тэгээд гэрт байсан дрожийг харчихаад та хоёр авсан юм уу гэж асуухаар нь аав, ээж хоёр нь олсон зар харсан боловч зар явахгүй байна гэж хэлсэн. Гэтэл манай охин хүү хоёр бид хоёрыг байгаа дээр дэвсчих гэж надад хэлэхээр нь за дэвчих гээд хэлчихсэн гэтэл хоёр том өрөөнд дэвсчихсэн байсан. Манай том өрөө 3 метр 50 см-ийн өргөнтэй 4 метрийн урттай юм илүү гарсаныг нь тайрсан байсан 3 метр дрож үлдсэн байсан гэв. Би дрожний эзэнтэй уулзаж түүнд учирсан хохирол болох 872.400 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан, түүнтэй ярилцаж ойлголцсон гэмшиж байна гэв.

-Хохирогч Ц.Бат-Эрдэний хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 сарын 24-ний орой 18 цагийн үед манай нөхөр Зэмүүн 28-82 ДГО улсын дугаартай бенз маркийн тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Эрээн хотоос барилгын материал оруулж ирсэн юм. Тэгээд Замын-Үүдийн гаалийн хяналтын талбайд машинаа байрлуулсан ба тухайн өдөр машинаа пүүлүүлээд бүрдүүлэлтийг хийж нэвтэрч амжилгүй тэндээ хоносон. Маргааш нь би уг тээврийн хэрэгслээр орж ирсэн бараагаа гаальд мэдүүлэхээр 2017 оны 01 сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд бараагаа үзэж харж явахад гэртээ авсан байсан дрож /хивсэнцэр/  бензины савны дээр байрлуулж тавьсан харагдсан байсан юм. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 01 сарын 26-ны өглөө гаалийн байцаагчид очиж шалгуулахаар очиход уг дрож алга болчихсон байсан тухайн өдөр ажил үүрэг гүйцэтгэж байсан ахлах байцаагч Өнөрөө гэх байцаагчтай уулзаж тээврийн хэрэгслээс ачаа бараа алга болсон байна гэж хэлж 11 цагийн үед тэдний камерийг шүүлгэсэн боловч харанхуй нөхцөлд машин байрлуулсан хэсэг сайн харагдахгүй бүрэлзэж гарч байсан ба та өргөдлөө өгч төв дээр очиж шалгуул тэнд камерийн бичлэг сайн харагдана гэж хэлсэн юм. Түүнээс хойш 6 орчим хоногийн дараа гаалийн төв дээр очиж хүсэлтээ гарган камерийг шүүж үзсэн боловч манай машиныг бүрэн харагдахгүй зөвхөн дээд хэсэг нь харагдаж байсан 18 цагаас хойшхи бичлэг харанхуйд харагдахгүй байсан ба ямар нэг бичлэг бичигдсэн дүрс байхгүй байсан юм.  Уг дрож бор шаргал өнгөтэй цэцгэн хээтэй байсан ба өргөн нь 4 метр, 10 метрийн урттай байсан ба 1 метр нь 240 юаний үнэтэй байсан ба нийт 2400 юань болсон юм. Тухайн өдрийн юанийг төгрөгийн ханшаар бодоход 363.5 төгрөгөөр бодоход нийт 872.400 төгрөг болж байсан юм. Манай нөхөр уг тээврийн хэрэгслийг жолоодож гаалийн хашаанд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 18 цагийн үед гаалийн хойно байрлууж тавьсан юм. Харин маргааш нь би уг тээврийн хэрэгслээ тавцанд байрлуулахдаа 18 цагийн орчимд тэнд байсан Ууганбаяр гэх том тэрэгний жолоочийг гуйж гаалийн тавцан дээр машинаа байрлуусан юм. Энэ үед бол би дрож байсан эсэхийг би анзаараагүй юм гэтэл машиныг байрлуулсан жолооч маань дрож байсан би харсан гэж хэлсэн ба би түүнээс энэ талаар 2017 оны 01 дүгээр 26-ны өдөр түүнтэй уулзаж асуухад байсан гэж хэлсэн юм. Тэр машиныг асааж унтраах үедээ бензины савны ойролцоо байдаг тог залгаж салгах хэсэгт хүрч асааж унтрааж байсан юм тэр үедээ дрож байсныг харсан байна лээ түүнээс хойш алга болсон юм. Машиныг тавцанд байрлуулахаар гаалийн хяналтын талбайд хөдөлгөөн хийж явах үедээ машины банкин дээр байсан хивсэнцэрээ унагаачихсан юм шиг байна лээ. Биднийг машинаа байрлуулсны дараа гаалиас гарч явсан машинтай хүмүүс авсан юм болов уу гэж бодож байна эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагын ажилчид олсон ба надтай уулзан учруулсан хохирол болох 872.400 төгрөгийг бэлнээр барагдуулсан учир одоо надад ямар нэг нэхэмжлэx зүйл гомдол санал хүсэлт байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан хурдан шуурхай шийдвэрлэж дуусгана уу гэжээ. /хх-ийн 13/   

- Гэрч А.Дугарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: БНХАУ-ын Эрээн хотоос манай эхнэр Чимэдцэрэн жолоодож 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Монгол Улсын хилээр орж ирсэн юм. Тэгээд хил дээр би 18 цагийн үед хилээс гарах үед нь очиж 23-78 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаалиас гарах үед нь би жолоодож гарсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг би жолоодож эхнэр миний хажууд байсан юм. Хөдлөөд гэрлийн шонгийн ойролцоо зам дээр ногоон шуудайтай зүйл хэвтэж байсан хажууд нь ямар нэг хүн байгаагүй тийм болохоор уг зүйлийг эхнэрийн хамт тээврийн хэрэгслийн банкин дээр авч тавин хилээс гарсан ба тухайн үед юу байсныг нь үзэж хараагүй юм. Бид хоёр гэрийнхээ гадаа очиж юу болохыг нь үзэхэд шалны дрож /хивсэнцэр/ байсан юм. Тэгээд түүнийг гэртээ оруулж хэд хоног хадгалсан ба Замын-Үүд сумын зар харсан боловч эрж хайсан ямар нэг зар харагдаагүй юм. Тэгээд манай охин хүү хоёр гэрт уг дрожийг дэвсчихсэн байсан түүнийг хэрэглэчихсэн юм. Уг дрож ногоон шуудайгаар ороосон байсан ба одоо гэрт тайрч дэвссэн байгаа ойролцоогоор 7 метр орчим шар өнгөтэй юм. Би хадгалж байсан ба манай хүүхдүүд ээжээсээ асуугаад гэрт дэвчихсэн байсан ер нь бол хэд хоног Замын-Үүд сумын зар харсан юм /хх-ийн 14/  

- Шинжээчийн 19 тоот дүгнэлт /хх-ийн 16/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/

-Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 23/

-Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 34/

-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-33/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ё.Чимэдцэрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Замын-Үүд дэх АЗШНБ-оор нэвтэрсэн 28-82 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын талбай дээр байх үедээ тээврийн хэрэгслийн банкин дээрээс бор шаргал өнгөтэй 10 метрийн урттай 872.400 төгрөгийн үнэ бүхий дрож буюу /хивсэнцэр/-ийг хохирогч Ц.Бат-Эрдэнэ гээгдүүлснийг олж аван хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ё.Чимэдцэрэнгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Бат-Эрдэний “...Машиныг тавцанд байрлуулахаар гаалийн хяналтын талбайд хөдөлгөөн хийж явах үедээ машины банкин дээр байсан хивсэнцэрээ унагаачихсан юм шиг байна лээ. Биднийг машинаа байрлуулсны дараа гаалиас гарч явсан машинтай хүмүүс авсан юм болов уу гэж бодож байна эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагын ажилчид олсон ба надтай уулзан учруулсан хохирол болох 872.400 төгрөгийг бэлнээр барагдуулсан учир одоо надад ямар нэг нэхэмжлэx зүйл гомдол санал хүсэлт байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг, гэрч А.Дугарсүрэнгийн “....Тэгээд хил дээр би 18 цагийн үед хилээс гарах үед нь очиж 23-78 ДГА улсын тээврийн хэрэгслийг гаалиас гарах үед нь би жолоодож гарсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг би жолоодож эхнэр миний хажууд байсан юм. Хөдлөөд гэрлийн шонгийн ойролцоо зам дээр ногоон шуудайтай зүйл хэвтэж байсан хажууд нь ямар нэг хүн байгаагүй тийм болохоор уг зүйлийг эхнэрийн хамт тээврийн хэрэгслийн банкин дээр авч тавин хилээс гарсан ба тухайн үед юу байсныг нь үзэж хараагүй юм. Бид хоёр гэрийнхээ гадаа очиж юу болохыг нь үзэхэд шалны дрож /хивсэнцэр/ байсан юм” гэх мэдүүлэг, шинжээчийн 19 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэргийн обьектийн нэг хэлбэр нь гээгдэл эд хөрөнгө байх бөгөөд энэ нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх юм.

Хохирогч Ц.Бат-Эрдэний хувьд өөрийн эзэмшлийн эд хөрөнгө болох 872.400 төгрөгийн үнэ бүхий дрож буюу /хивсэнцэр/-ийг өөрийн хайхрамжгүй байдлын улмаас гээгдүүлсэн болох нь түүний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ё.Чимэдцэрэнг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ё.Чимэдцэрэн нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Ё.Чимэдцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигин овогт Ёндонсамбуугийн Чимэдцэрэнг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд тооцсугай.

2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ёндонсамбуугийн Чимэдцэрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ё.Чимэдцэрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ё.Чимэдцэрэнд урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ё.Чимэдцэрэн, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА