| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00384/И |
| Дугаар | 139/ШШ2020/00361 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 139/ШШ2020/00361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, Б овогт Ю.Э /РД:/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Энь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 1965 онд төрсөн. 1983 оны 6 сарын 13-наас 1986 оны 6 сарын 15-ныг хүртэл цэргийн алба хаасан. 1986-1994 он хүртэлх хугацааны бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэр нь зөрчилтэй дутуу бичилтэй мөн 1990 оны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1986 оны 1 сараас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Хөгжил нэгдэлд адуучинаар, 1990 оны 1 сараас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Хөгжил бүрэн бус компанид ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ю.Э-ийн 1986 оны 1 сараас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл адуучинаар ажиллаж байсан жилийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Мөн хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ю.Э мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э нь ажиллаж байсан байдал, мөн нэрийн зөрүүтэй, буруу бичигдсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ю-гийн Ц гэх хөдөлмөрийн дэвтэрт нэрийн зөрүүтэй, нэр буруу бичигдсэн, шаардлага хангахгүй гэсэн ч уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. .
Б овогт Ю.Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон түүний хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Б овогт Ю.Э-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 08/464 дугаартай Эрдэнэдалай сумын “Хөгжил нэгдэл”, “Хөгжил хувьцаат компани”, “Далайн хөгжил хоршоо”-ын талаарх хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1982 оны 12 сарын 22 өдөр Юндэн Цогтод олгосон, 1982-1983, 1986-1989 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиар /хэргийн 11-р хуудас/
-Гэрч Н.Наранцэцэг “....Ю.Э нь 1981-1983 онд Хөгжил нэгдэлд адуучнаар ажиллаж байгаад 1983-1986 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1986-1989 он хүртэл Хөгжил нэгдэлд адуучнаар ажиллаж байсан юм. Манайх айл саахалтын хүмүүс байсан учраас сайн мэднэ. Ю.Э нь цэрэгт явахаас өмнө мал маллаж байсан. Аав, ээжийн хамт мал маллаж байсан. Би аймагт гэрэл зурагчнаар ажилладаг байсан юм. Зуныхаа амралтаар хөдөө гэртээ очдог байсан. Э-той айл саахалт байдаг байсан. Ю.Э-ыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй. Ю.Э-ыг тухайн үед ажиллаж байхад нь Ц гэж дууддаг байсан. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд Ю.Э-оос өөр Ю-ийн Ц гэсэн нэртэй хүн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Э-ын аав Ю гэдэг хүн Р-т бригадад байсан. Э-ын аав Ю нь манай аавтай найз нөхөд байсан учраас айл саахалт байдаг байсан. Манай адуу малд их дуртай байсан болохоор Ю гэдэг хүнтэй найзууд байсан юм. Э /Ц/ нь мал маллахаас өөр ажил хийж байгагүй. Ц гэж хэлээд сурчихсан байна. Өнгөт бригадад Ю гэдэг нэртэй хүн байсан. Өөр мэдэхгүй байна. Э нь 1990-1994 оны дуустал Хөгжил бүрэн бус компанид ажиллаж байсан. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Эрдэнэдалай сумын нутгаас шилжиж үзээгүй, малаас өөр ажил хийж үзээгүй хүн байгаа юм. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 22-23-р хуудас/
-Гэрч А.С-ийн “...Ю.Энь 1965 онд төрсөн, 1981-1983, 1986-1989 онуудад Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд адуучин байсан. Бид хэд айл саахалтын хүмүүс байсан учраас хамт тоглож өсцгөөсөн хүмүүс байгаа юм. Ю.Энь 3 жил цэргийн алба хаасан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Ю.Энь цэрэгт явахаас өмнө мал маллаж байсан. Цэргээс ирээд ч гэсэн мал маллаж байсан. Сургуульд суугаагүй аав, ээжтэйгээ хамт мал малладаг хүн байсан юм. Би 1981-1983 онд хүүхэд байсан. 1983-1989 онд Эрдэнэдалай суманд багшаар ажиллаж байсан. Мөн би 1990 оноос хойш Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин байсан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Ю.Энь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй байх. Шагнал, урамшуулал авч байна гэж би огт сонсоогүй. Ю.Э-ыг тухайн үед ажиллаж байхад нь Э гэж дууддаг байсан. Өөр нэрээр дуудаж байгаагүй. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд Ю-ийн Ц гэсэн нэртэй хүн байгаагүй. Би тэрийг сайн мэднэ. Эхээсээ олууллаа болохоор ах, дүү нар нь Ц гэж дууддаг байсан байх. Би бол Э л гэж дууддаг байсан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 24-25-р хуудас/
-Гэрч Н.Н-йн “...Ю.Э нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө гараад 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1986-1989 онд Хөгжил нэгдэлд адуучинаар ажиллаж байсан юм. Э нь манай дээд талын төгсөлт байсан юм. Манайх айл саахалтын хүмүүс байсан учраас сайн мэднэ. Ю.Э нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал малласан. Би аймагт худалдагчаар ажилладаг байсан. Манай хөдөө гэр Э-той айл саахалт байсан учраас сайн мэдэж байгаа юм. Ю.Э-ыг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар нь сайн мэдэхгүй. Ю.Э-ыг тухайн үед бид нар Ц л гэж дууддаг байсан. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд Ю.Эоос өөр Ю-ийн Ц гэсэн нэртэй хүн байгаагүй. Одоо ч гэсэн манайх Э-той айл саахалт байдаг. Ах, дүү төрөл садан шиг байдаг юм. Э нь 1990-1994 оны дуустал Хөгжил бүрэн бус компанид ажиллаж байсан. Адуучинаар ажиллаж байсан. Хөгжил нэгдлийг тартал ажилласан. Ярьсан зүйл үнэн, өөр ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 26-27-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б