Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/776

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          10            03                                       2023/ШЦТ/**************6

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

улсын яллагч Э.Намуун, 

шүүгдэгч Б.Н*******,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ө*******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б******* овогт Б******* Н*******д холбогдох 2303003*******20331 дугаартай эрүүгийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монте Роза” сургуульд нярав ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт Б******* Н******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н******* нь “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* цаг 04 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Далив хутагт Жамсранжавын гудамж, Ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн зүүн урд талын замд “Toyota Aqua” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртсон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж уг гарцаар зам хөндлөн гарч явсан О.Ж /12 настай эмэгтэй/-ыг шүргэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н******* нь “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* цаг 04 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Далив хутагт Жамсранжавын гудамж, Ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн зүүн урд талын замд “Toyota Aqua” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртсон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж уг гарцаар зам хөндлөн гарч явсан О.Ж /12 настай эмэгтэй/-ыг шүргэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н*******ы “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ө*******ын “...Хохирол төлбөр төлөөгүй. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2303003*******20331 дугаартай хэргээс

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ө*******ын өгсөн “...Тэгээд гэрээсээ гараад 54 дүгээр сургуулийн урд замын урд хэсэгт ангийнх нь хүүхэд эмээтэйгээ хүлээж байсан ба тэд нар хамтдаа хичээлдээ явах гэж байсан. Уг нь хичээл нь 08 цагаас ордог тул цагийн хувьд хоцорсон юм байхгүй гэрээсээ гарсан. Тэгээд ангийнхаа хүүхэд болон эмээ нартай нь уулзаад хамтдаа сургууль руугаа явахаар 54 дүгээр сургуулийн зүүн урд хэсэгт явган хүний гарцаар замыг хойноос нь урагшаа гарах үеээ автомашинд мөргүүлсэн. Тэгээд гараад явсны дараа Ж манай ээж буюу эмээ рүүгээ утсаар залгаад осол гарсан тухай хэлсэн. Удалгүй нөгөө мөргөсөн автомашины жолооч эмэгтэй залгаад би энэ хүүхдийг Гэмтлийн эмнэлэг рүү авч үзүүлье гайгүй бол сургууль руу нь хүргээд өгье гээд ярьсан. Удалгүй дахиад нөгөө жолооч охин залгаад уйлаад эгчээ охин хагалгаанд орох юм байна та хүрээд ирээч гэхээр нь би ээжийн хамт очиход баруун хөлийг нь гипсэдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн *******101 дугаартай “Жын биед баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 39502658 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-65 тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн 10 дэх секундын явган зорчигч зорчих хэсэг рүү алхаж орж байгаа нь харагдаж байх бөгөөд автомашинууд баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцож байх ба бичлэгийн 13 дэх секундэд зорчих хэсэг рүү алхаж орсон хүүхэд баруунаас зүүн тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож явсан автомашинд мөргүүлж байгаа нь харагдах ба автомашин ямар нэгэн зогсох үйлдэл хийлгүй явсаар автомашины зүүн талын хэсгээр хүүхдийг мөргөж, зогсох үйлдэл хийлгүй явсаар автомашины зүүн талын хэсгээр хүүхдийг мөргөж, бичлэгийн 16 дахь секундэд зогсож байгаа нь харагдаж байв. Бичлэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 89 тал/,

Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн 2023 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр гаргасан 960 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 90 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******ы хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 3******* тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н******* нь “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* цаг 04 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Далив хутагт Жамсранжавын гудамж, Ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн зүүн урд талын замд “Toyota Aqua” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртсон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж уг гарцаар зам хөндлөн гарч явсан О.Ж /12 настай эмэгтэй/-ыг шүргэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн болон түүний  хууль ёсны төлөөлөгч Т.Ө*******ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн *******101 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 39502658 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн 2023 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр гаргасан 960 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч Б.Н*******ы Тоёота Акуа маркийн 9210 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч О.Жын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ө******* нь баримтаар 130,000 /нэг зуун гуч/ төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Н*******аас уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

 

 Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт  насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ө******* нь гэмт хэргийн улмаас О.Жд учирсан сэтгэл санааны хямрал болон хичээл тасалдсан байдал зэргийг дурдаж насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах шаардлагыг гаргав.

 

 

Шүүх, гэмт хэрэг гарсан байдал бага насны буюу 12 настай насанд хүрээгүй хохирогч О.Жын эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод  учирсан өвдөлт шаналал,  гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Жын амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын Дөрөвт заасны дагуу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 дахин нэмэгдүүлэн тооцож 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж  насанд хүрээгүй хохирогч О.Жд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалт, 511.3 дахь заалт болон Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтын агуулга, зарчмыг баримтлан дээр дурдсан 25 дугаар тогтоолын Хавсралтаар баталсан   Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг Аргачлал-ын батлагдсан хугацаагаар хязгаарлахгүйгээр насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Мөн, насанд хүрээгүй хохирогч О.Ж нь гэмтлийн улмаас  эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,836,000 /нэг сая найман зуун гучин зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Н*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ө*******д  гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Н******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлөх боломж зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэг хавсарган үлдээхийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Н*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Н******* нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Жын эмчилгээний зардалд  төлбөр төлсөн болохыг дурдаад шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар нэхэмжилсэн 130,000 /нэг зуун гуч/ төгрөгийг болон насанд хүрээгүй хохирогч О.Жын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Н*******аас гаргуулж О.Жд олгосугай.

 

5. Гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол болох 1,836,000 /нэг сая найман зуун гучин зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Н*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 49*******.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ө******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

*******. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Б.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ