| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00336/И |
| Дугаар | 139/ШШ2020/00371 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 139/ШШ2020/00371
Талуудын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох
тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Э.Г-ийн нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа: Анх шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан. Бид хоёр одоо эвлэрээд хамт амьдарч байгаа тул хэргээ хаалгах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хариу тайлбартаа: Одоо хамтдаа амьдарч байгаа учир эхнэртэйгээ санал нэг байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Г Хариуцагч Д.М нарын хүсэлтийн дагуу 2020 оны 01 сарын 27 өдрийн 139/ШЗ2020/00267 дугаар захирамжаар талуудад эвлэрэх хугацаа олгож хэргийг түдгэлзүүлжээ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд эвлэрч 2020 оны 05 сарын 14 өдөр 139/ЭГ2020/00108 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.Б