Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/777

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          10            03                                       2023/ШЦТ/777

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

улсын яллагч В.Батдэлгэр, 

шүүгдэгч С.Ж*******,

хохирогч С.О*******, түүний өмгөөлөгч Т.Балжинням /ҮД:3276/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ч******* Ж******* овогт С******* Ж*******т холбогдох 2303002220224 дугаартай эрүүгийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар зүтгүүрийн депо-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд яд шийтгэлгүй,

Ч******* Ж******* овогт С******* Ж******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ж******* нь “...2023 оны 04  дүгээр сарын 07-ны өдөр 6 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн ******* дугаар хороо Хасбаатарын гудамж, Энхбаярын замын уулзвар дээр Toyota Alphard маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.О*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Ж******* нь “...2023 оны 04  дүгээр сарын 07-ны өдөр 6 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн ******* дугаар хороо Хасбаатарын гудамж, Энхбаярын замын уулзвар дээр Toyota Alphard маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.О*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ж*******ын “... гэм буруутай  маргахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.О*******ийн “...2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа явж байхад машин мөргөсөн. Машинд оруулсан болоод амь авраач гэж орилход гэмтэл үзүүлж, эмчилгээ хийлгэсэн. Нүдний яр хугаралттай, хөл, хавирга хугарсан. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж байгаад өдий хүрсэн. Надад 1,400,000 төгрөгийг бэлэн өгсөн. Эмнэлэгт хэвтэж байхад эхнэр нь ирээд даатгалаас мөнгө авах гэсэн гээд өргөдөл бичүүлээд ирээд авсан. Тэгэхэд шүүх хурал дууссан байсан. Надад шүүх хурал болсон талаар мэдэгдээгүй. Түүнээс хойшхи эмчилгээний зардал, цалин болох 3,623,552 төгрөг нэхэмжилснээс 3,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 623,552 төгрөгийг нэхэмжилж байна гэв....” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2303002220224 дугаартай хэргээс

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-ийн 4 тал/,

2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 тал/,

Эд зүйл /хяналтын камер/-т үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.О*******ийн хохирогчоор өгсөн “...Энхбаярын зам дагуу алхаж яваад бичлийн замыг хойноос урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн зараад алхаад явсан, тухайн үед 2 талаас машин байгаагүй, би замын хойд талыг гараад урд талын хэсгээр явж байтал нэг цагаан юм нүдний үзүүрт гялс хийгээд баруун талаас нэг юм түг гээд нэг мэдсэн би газарт унаад зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн 4856 дугаартай “С.О*******ийн биед зүүн гайморын хөндйн урд хана, зүүн шуу, хамар, баруун 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушгины шугаман авчилт, цээжний хөндийд бага хэмжээний шингэн хуралт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, уруул, баруун бугалга, зүүн гуяны зовхи, хацар, баруун тохой, сарвуу, өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 39-41 тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч У.Э гаргасан 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 554 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 53-54 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******4 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ж******* нь “...2023 оны 04  дүгээр сарын 07-ны өдөр 6 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн ******* дугаар хороо Хасбаатарын гудамж, Энхбаярын замын уулзвар дээр Toyota Alphard маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.О*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйл /хяналтын камер/-т үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн 4856 дугаартай дүгнэлт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч У.Э гаргасан 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 554 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч С.Ж Тоёота Алпард маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч С.О*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч С.О*******  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас бий болсон хохиролд 6.476.192 /зургаан сая дөрвөн зуун далан зургаан мянга нэг зуун ерэн хоёр мянга / төгрөг нэхэмжилснээс 3.068.000 / гурван сая жаран найман мянга / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 3.399.194 /гурван сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч С.Ж*******аас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Ж*******т холбогдох хэргийг шүүхийн шатанд дахин хянан хэлэлцэхээс өмнөх шатанд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.456.000 төгрөг,  ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 1.400.000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан байх тул түүний төлсөн нийт 2.856.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас гарсан хохиролд төлсөн төлбөр гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь энэ шүүх хуралдаан эхлэхээс өмнө дахин 3.000.000 төгрөгийг хохирогчид эмчилгээний зардал гэж төлсөн байх тул шүүгдэгч С.Жыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд нийт 5.843.642 / таван сая найман зуун дөчин гурван мянга зургаан зуун дөчин хоёр / төгрөгийг хохирогч С.О*******ттөлсөн мөн  1.775.190 / нэг сая долоон зуун далан таван мянга нэг зуун ер/ төгрөгийг  Эрүүл Мэндийн Даатгалын Санд тус тус төлсөн гэж дүгнэлээ.

 

Хохирогч С.О******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас бий болсон хохиролд 6.476.192 /зургаан сая дөрвөн зуун далан зургаан мянга нэг зуун ерэн хоёр мянга / төгрөг нэхэмжилснээс 3.068.000 / гурван сая жаран найман мянга / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн 3.068.000 / гурван сая жаран найман мянга / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох нь тогтоогдохгүй байна гэж шүүхээс дүгнэсэн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг тайлбарлаж байна.

 

Хохирогч С.О******* нь цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Ж нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч С.Ж*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлөх боломж зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож  500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад учирсан хохирол төлбөр төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэг хавсарган үлдээхийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч******* Ж******* овогт С******* Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ж*******ыг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч С.О*******ээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас бий болсон хохиролд 6.476.192 /зургаан сая дөрвөн зуун далан зургаан мянга нэг зуун ерэн хоёр мянга / төгрөг нэхэмжилснээс 3.068.000 / гурван сая жаран найман мянга / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 3.399.194 /гурван сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч С.Ж*******аас гаргуулж хохирогчид олгосугай.

 

5. Шүүгдэгч С.Ж******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд нийт 5.843.642 / таван сая найман зуун дөчин гурван мянга зургаан зуун дөчин хоёр / төгрөгийг хохирогч С.О*******т, 1.775.190 / нэг сая долоон зуун далан таван мянга нэг зуун ер/ төгрөгийг  Эрүүл Мэндийн Даатгалын Санд тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.О******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол С.Ж*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ