Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/779

 

 

 

 

 

 

  

 

   2023         10           03                                   2023/ШЦТ/779

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх,

Шүүгдэгч А.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт А******* Б*******д холбогдох эрүүгийн 220*******009681460 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо Хужирбулангийн ******* дугаар хэсэг, 8******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд

            -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

            Х******* овогт А******* Б******* /РД:МЮ940*******1817/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч А.Б******* нь “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бест” нэртэй караоке пабд байхдаа, тухайн үйлчилгээний газраар хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Т*******ий өмчлөлийн нийт 1,*******7*******,000 төгрөгийг үнэ бүхий айфоне-11 про загварын гар утсыг ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр сэм, нууцаар авсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б******* нь “...2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бест” нэртэй караоке пабд байхдаа, тухайн үйлчилгээний газраар хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Т*******ий  өмчлөлийн нийт 1,*******7*******,000 төгрөгийг үнэ бүхий айфоне-11 про загварын гар утсыг ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр сэм, нууцаар авсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б*******гийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 220*******009681460 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн  авсан тухай “...2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бест паб дотор иргэн Д.Т******* гар утсаа алдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Т*******ий хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз Гэрэлцацралын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн урд талын автобусны буудлын урд байрлах Бест караоке пабд орсон юм. Бид хоёр ороход манай найз Гэрэлцацралын найз Шунхлай гэх эрэгтэй нь нэг найзын хамт сууж байсан ба тухайн найзыг нь Б******* гэж дуудаж байсан бөгөөд бид дөрөв нэг ширээнд хамт суугаад хүний 2-3 ширхэг сэнгүр нэртэй шилтэй пиво уугаад хоорондоо танилцаад тухайн Б******* гэх залуу нь миний эзэмшлийн Айфоне-11 про загварын цагаан өнгийн гар утсаар хүн рүү 1 удаа яриад, юүтүбэ сайтаас дуу сонсож байгаад бид нар тухайн Бест пабын хоёр давхарт байрлах караокед 1 цаг дуулаад тухайн караокед сэнгүр нэртэй шилтэй пиво хүний тус бүр 2-3 ширхгийг уугаад цагаа дуусахаар нь доошоо 1 давхар луу буугаад хоол захиалаад сууж байтал хоол гарлаа гэх үед нь би өөрийн гар утсыг ширээн дээр үлдээгээд хүлээн авах хэсэг рүү очоод буцаж ширээн дээрээ ирэхэд миний гар утас байхгүй байсан ба манай Гэрэлцацрал гэх найз караокенаас гараад ирчихсэн ширээн дээр сууж байхаар нь гар утсаар нь өөрийн дагуур луу залгахад дуудлагыг авахгүй байсан юм. Тухайн үед надтай хамт ширээн дээр сууж байсан Б******* гэх эрэгтэй нь явчихсан байсан ба тухайн пабын зөөгч нь улаан гэртэй гар утас тухайн Б******* гэх эрэгтэйг аваад гараад явсан гэж хэлсэн юм. Миний гар утас нь улаан өнгийг ямар нэгэн зураггүй бөгж мэт төмөр тогтоогчтой байсан юм. Ингээд би тухайн пабаас өөрийн найз Гэрэлцацрал, түүний найз Шунхлай нартай гараад Модны хоёрын дунд замд байрлах зочид буудалд тэр хоёр өрөө түрээсэлж ороод би харин гэр лүүгээ шууд харьсан юм. Маргааш нь буюу 02 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед би тухайн зочид буудалд байсан Гэрэлцацрал, Шунхлай хоёрын түрээсэлсэн өрөөнд ороход Гэрэлцацрал, Шунхлай хоёр үл таних эрэгтэй хүн байсан бөгөөд би Шунхлайгаас нөгөө Б******* гэх залууг асуухад Б******* чиний гар утсыг аваад явчихсан байх, найз нь гэрийн хаяг болон фэйсбүүкийг нь мэдэх ба удахгүй олоод өгье битгий санаа зов гэсэн. Би тухайн зочид буудлын өрөөнд байхдаа Шунхлай гэх залуугаас Б*******гийн гар утасны дугаар болон Бүдхүүтэй бичсэн чатны  зургийг авсан бөгөөд тухайн чатад Монител гар утасны худалдааны төвийн гадна зогсдог гар утасны өндөр, цэмбэгэр, 170-174 см өндөртэй ахад 200,000 төгрөгөөр өгсөн ба чи өөрөө олоод авчих тэгэх үү гэсэн утгатай зүйлс бичсэн байсан юм. Би тухайн Б******* гэх хүний гар утасны дагуур луу залгахад гар утсаа авахгүй байсан бөгөөд мессеж бичихэд хариу Монител гар утасны захын гадна 200,000 төрөгөөр гар утасны наймаа хийдэг хүнд зарчихсан, чи өөрөө тэндээс олоод авчих, цагдаад битгий өгөөрэй манай гэрийн хаяг дээр очвол манай өндөр настай аав байдаг шүү, найз нь удахгүй өнөө маргаашдаа олж өгнө гэх утгатай мессеж бичсэн юм. 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 47 минутад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүлжүүлэн саатуулах байранд байна, энд асуудалтай байгаа юм гэх утгатай зүйлс бичсэн. Ингээд миний гар утсыг тухайн Б******* гэх эрэгтэй нь өгөхгүй байгаа учир би Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан юм. Би 2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед ширээн дээрээ орхиж захиалсан хоолоо авахаар тухайн пабын хүлээн авах хэсэг рүү явсан юм. Тухайн үед миний сууж байсан ширээнд Б******* бид хоёр хамт сууж байсан ба манай найз Гэрэлцацрал болон Шунхлай нар караокенаас бууж ирээгүй байсан юм. Миний гар утасны байршил хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 14 минут хүртэл Монителийн гар утасны худалдааны төвд зааж байсан юм. Б******* гэх хүний гар утасны дугаар нь 881*******-2684. Тухайн Бест нэртэй пабын зөөгч Зоригоо гэх хүн нь Б******* гэх хүнийг миний гар утсыг аваад гарч байгааг харсан гэж байсан. Миний гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьсан хэлсэн зүйл бүгд үнэн зөв. Би Б*******гийн 881*******-2684 дугаарын утас руу залгахаар утсаа авдаг боловч сонсож байгаад тасалчихдаг, мессеж бичихээр хариу бичээд байдаг байсан. Би Айфоне-11 про загварын гар утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-44 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Борын гэрчээр өгсөн “...Би тэр өдөр найз Т*******ий хамт Бест пабд найз Т*******, Гэрэлцацрал, Шонхлой, Шонхлойгийн найзын хамт бид хэд гандангийн Бест гэдэг нэртэй пабд үйлчлүүлээд пиво ууж байгаад 2 давхарт нь байдаг караоке ороод дуулж байгаад 02 цагийн үед санагдаж байна Т******* хэсэг унтаж байгаад сэрээд гар утас хаана байна алга болчихлоо гээд хэлсэн бид нар тэгээд утсыг нь хайгаад олохгүй байсан тэр үед Шонхлойгийн найз Б******* гэдэг залуу ганцаараа яваад өгсөн байсан бусад нь тэнд байсан тэгээд Т******* утас руугаа залгасан холбогдох боломжгүй байсан санагдаж байна тэгээд тэндээсээ гараад би гэр лүүгээ харьсан. Тухайн үед хэн авсныг нь мэдээгүй дараа нь Шонхлойгийн найз Б******* гэх залуу манай найз Т*******гийн гар утсыг аваад бид нараас түрүүлээд явсан байсан тэгээд хүнд зарсан байна гэж манай найз Т******* надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-*******0 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...танигчаас асуухад 1 дугаараар дугаарласан МЮ940*******1817 регистрийн дугаартай Алтанцэцэг овогтой Б*******г миний утсыг хулгайлаад аваад явсан Б******* мөн байна гэж зааж байсан. Би Б*******тэй хамт архи ууж байсан болохоор царайг нь хараад таньж байна. Мөн Б*******гийн фэйсбүүк хаягнаас татаж авсан зураг нь байгаа учраас таньж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 26-29 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай БГ1-23-132 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн *******2-*******6 тал/,

 

Хохирогч Д.Т*******гээс гаргаж өгсөн иргэн А.Б*******тэй харилцсан тухайн зурвас /хх-ийн 16-21 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Б*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч А.Б******* нь “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс  18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бест” нэртэй караоке пабд байхдаа, тухайн үйлчилгээний газраар хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Т*******гийн өмчлөлийн нийт 1,*******7*******,000 төгрөгийг үнэ бүхий айфоне-11 про загварын гар утсыг ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр сэм, нууцаар авсан...”  болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Р.Борын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Дамно ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БГ1-23-132 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Д.Т******* шүүгдэгч А.Б******* нарын харилцсан зурвас зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.           

 

Шүүгдэгч А.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Б*******гийн  “...2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бест” нэртэй караоке пабд байхдаа, тухайн үйлчилгээний газраар хамт үйлчлүүлж байсан иргэн Д.Т*******гийн өмчлөлийн нийт 1,*******7*******,000 төгрөгийг үнэ бүхий айфоне-11 про загварын гар утсыг ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр сэм, нууцаар авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч А.Б*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч А.Б*******гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т*******д 1,*******7*******,000 /нэг сая таван зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч А.Б*******гээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,*******7*******,000 /нэг сая таван зуун далан таван мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Д.Т*******д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Б******* нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч А.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч А.Б*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт А******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б*******г 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Б*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

*******. Шүүгдэгч А.Б*******гээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,*******7*******,000 /нэг сая таван зуун далан таван мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Д.Т*******д олгосугай.

 

6. Шүүгдэгч А.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ