Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/784

 

 

 

 

 

 

     202*******          *******            04                                           202*******/ШЦТ/784

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Лхагвасүрэн /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,

Шүүгдэгч О.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арчин овогт О******* Б*******д холбогдох эрүүгийн 2*******080118*******940 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 200******* оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт Баязүрх дүүргийн ******* дугаар хороо, Шар хад ******* дүгээр гудамж, ******* тоотод бүртгэлтэй боловч одоогоор Налайх дүүргийн ******* дугаар хороо, 45******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Арчин овогт О******* Б******* /РД:УХ0*******29059*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б******* нь “202******* оны 0******* дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Хар хорин” захын автобусны буудал авто зам дээр “замын хөдөлгөөнд соёлгүй оролцож урдуур шахаж орж ирлээ” гэх шалтгаанаар Т.Хын баруун цээжин тус газарт хутгаар хатгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь цээжинд шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 202******* оны 04 дүгээр сарын *******0-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэгрт үйл ажиллагаа явуулдаг “XS” баарны гадна маргалдсан гэх шалтгаанаар хохирогч С.Жын биед халдаж ирмэгтэй зүйлээр нуруун тус газарт цохиж нуруунд сээрний нугалмын түвшинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Б******* нь “202******* оны 0******* дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Хар хорин” захын автобусны буудал авто зам дээр “замын хөдөлгөөнд соёлгүй оролцож урдуур шахаж орж ирлээ” гэх шалтгаанаар Т.Хын баруун цээжин тус газарт хутгаар хатгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь цээжинд шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдрөөс  05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “XS” баарны гадна маргалдсан гэх шалтгаанаар хохирогч С.Жын биед халдаж ирмэгтэй зүйлээр нуруун тус газарт цохиж нуруунд сээрний нугалмын түвшинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг,

2*******080118*******940 дугаартай эрүүгийн хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн *******-4 тал/,

Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх*ийн 5-6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Хын хохирогчоор өгсөн “...202******* оны 0******* дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим “Хар хорин” худалдааны төв орох гээд өөрийн найз болох Гтой цуг өөрийн төрсөн эгчийн тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хар хорины автобусны буудлын орчимд замын хөдөлгөөнд оролцоод явж байх үед цэнхэр өнгийн приус-20 маркийн 62-71 дугаартай тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнээс шууд шахаж орж ирээд тухайн тээврийн хэрэгслийн ард сууж байсан ногоон өнгийн куртиктэй залуу цонхоо онгойлгоод юм яриад байхаар нь би жолоочийн талын цонхоо онгойлгосон чинь наанаа зогсож бай чамайг ална шүү пизда гээд байхаар нь чи өөрөө яаж яваад байгаа юм мөрөөрөө дугуй зайл гэж хэлээд хөдлөөд явган хүний гэрлэн дохионы урд байсан машин хурдаа хасаад зогсох үед би тоормосоо гишгэж зогссон. Тэгсэн жолоочийн талын цонхоор нэг гар орж ирээд цээжин тус газар нэг удаа цохих шиг болохоор нь би гайхаад харсан чинь хар өнгийн хувцастай, шар царайтай залуу машин руугаа буцаад алхаж байсан. Тэгсэн тухайн хэрүүл маргаан хийсэн цэнхэр өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан бор өнгийн царайтай нүүрэн дээрээ шивээстэй залуу хоёр гартаа хутга барьчихсан намайг чиглээд алхаж байснаа миний цээжин тус нэг удаа цохисон залуутай цуг буцаад машин руугаа алхсан. Тэгсэн манай Г надад хандан чиний цээжнээс цус гараад байна гэж хэлэхээр нь харсан чинь миний өмсөж байсан бор өнгийн цамцыг цус нэвтрээд гоожоод байсан. Миний баруун талын хөхний хажуу тал буюу зүрх рүү чиглэсэн байдалтай эвхдэг жижиг төмөр хутгаар нэг удаа хутгалж миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тухайн гэмтлийн улмаас хоёр оёдол тавиулж долоо хоног эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-1******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Гийн гэрчээр өгсөн “...тэр залуу манай найз Хэрлэгийн цээж хэсэг рүү цохих шиг болохоор би хартал баруун гартаа хар өнгийн цаасны хутга барьчихсан байсан тэр үед манай найз цээж рүүгээ цохиулсандаа уурлаад машинаас дахиад буух гэхээр нь гарыг дахиж татаад буулгаагүй. Тэгтэл тэр хойноос хоёр залуу ирэхэд мөн гартаа хутга мэт зүйл барьчихсан байсан. Тэгээд ирээд манай найз Хэрлэнтэй “чамайг ална” гэж хэрэлдэж байгаад гэнэт зугтаагаар яваад өгсөн. Би найзыгаа хартал баруун талын энгэр нь урагдаж, цус цамцыг нэвчээд гараад ирэхээр нь би хутгалсан гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хутгалсан гэх залуу нь 20-22 орчим насны хөмсөг дээрээ “гадаад бичиглэлтэй” шивээстэй, бараан өнгийн хувцастай, туранхай, 170 см орчим өндөртэй, халимаг үстэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын гэрчээр өгсөн “...хоёрдугаар эгнээнээс нэг машин миний урдуур гэрэл дохио өгөлгүй шахаад ороод ирэхээр нь би зогссон. Тэгтэл тухайн машины жолооч нь цонхоо онгойлгоод яаж яваад байгаа юм бэ буугаад ир гэж хэлээд миний эсрэг талын суудал дээр сууж явсан Б******* маргалдсан. Тэгээд 19-н автобусны буудал дээр маргалдаад зогсоцгоосон. Тэгтэл Б******* машинаас буугаад хэрүүл хийгээд тухайн машины жолооч дээр очоод маргалдаад байсан. Тэгтэл хэсэг байж байгаад М буугаад Б зүг явахаар нь би араас нь машинаа байрлуулаад буусан. Тэгээд би Б рүү очих гэж байтал өөдөөс алхаж ирээд явъя гээд бид нар машиндаа суугаад явсан. Тэгтэл тэр хоёр залуу араас машинаараа хөөгөөд байхаар нь 1 дүгээр хорооллын арын замаар яваад ******* дугаар хороолол ороод хоёр эмэгтэй найзаа аваад Баянбүрдээс очиж Д аваад Гачуурт руу амралтын газар руу явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг Б******* хутгалсан байх М бид хоёр тухайн залуучуудтай очиж маргалдсан асуудал огт байхгүй. Тухайн үед надад хутга байгаагүй. Б*******, М нар биедээ хутга авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-*******1 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Мийн гэрчээр өгсөн “...Бид ******* нэгдүгээр эгнээгээр явж байсан чинь 1 машин хажуу талаас 2 дугаар эгнээнээс шууд огцом дараад ороод ирсэн, мөргөхийн даваад дээр ард нь очоод зогссон. Нөгөө машины жолооч цонхоо онгойлгоод наанаа зогсож бай гээд орилоод байсан. Хар хорин автобусны буудал руу бид ******* машинаа шахаж зогсож байтал нөгөө машин төв зам дээр зогссон. Манай урд сууж байсан найз болох Э машинаасаа буугаад цонхон дээр очоод хэрэлдээд байх шиг байсан. Би машинаас буусан чинь манай маргалдаад байсан найз буцаад хүрээд ирсэн тэгээд бид ******* машиндаа буцаад суусан. Бид ******* машиндаа суугаад автобусны буудлаар баруун эргээд яваад өгсөн. Би тухайн үед маргалдаж байхыг харсан. Э машинаасаа буугаад нээх удалгүй буцаад суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******2-*******5 тал/,

Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 202******* оны 0******* дугаар сарын 28-ны өдрийн 4156 дугаартай “Т.Хын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээр гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 77-81 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Ггийн өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас Т.Х нь 202******* оны 0******* дугаар сарын 14-ний өдөр цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,747,000 төгрөг гарсныг яллагдагч О.Б*******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Төрийн банк” дахь *******0900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-112 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Б яллагдагчаар өгсөн “...Дохио өгөхгүй хоёрдугаар эгнээнээс шахаж орж ирлээ гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж уурласан үедээ тухайн залууг нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Жын хохирогчоор өгсөн “...Би 202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр миний төрсөн өдөр болж хэсэг найз нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, хороололд байдаг “XS” нэртэй бааранд орсон. Тэнд байж байгаад бид нар гараад явчихаар нь би тэр залууд хандаад наадах чинь дэмий шүү гэж хэлсэн чинь тэр залуу над дээр ирээд би угаасаа шилддэг гэж хэлээд миний нуруу хэсэгт хүрэх шиг болсон. Би гайгүй байх гэж бодоод зогсож байхад манай найз Дөлгөөн баяр надад хандаж чи хутгалуулчихсан байна гэж хэлсэн тэгэхээр нь би найзтайгаа хамт зам гараад унаанд суух гэж байж байтал Соёл-Эрдэнэ намайг дагуулж унаанд суугаад бид хоёр хөдлөөд явж байгаад би ухаан алдсан байсан. Тэгээд өнөөдөр буюу 202******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр Цэргийн төв эмнэлэгт ухаан орсон. Би одоо болтол эмнэлэгт очиж боолт хийлгэж өрөвсөл дарах эм ууж байгаа тул миний зардал нэг мөр болоогүй байгаа. Ойролцоогоор нэг сая гаран төгрөг надаас гарсан байгаа. Би гомдолтой байна эмчилгээнд гарсан зардал мөнгөө гэм буруутай хүнээр нь нөхөн төлүүлмээр байна бусдын эрүүл мэндэд халдсан үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1**************-1*******4 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.С гэрчээр өгсөн “...202******* оны 04 дүгээр сарын *******0-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө би өөрийн найз нар болох Жын төрсөн өдөр болсон бөгөөд Э, Б, Э, Д, А нартай хамт 19 цагийн үед уулзацгаасан юм. Уулзаад эхлээд караоке орсон бөгөөд тэндээ хүний нэг нэг шил пиво уусан. Бид нар дотор байхдаа үл таних 4 залуутай маргаан хийсэн. Баарны хамгаалагч бид нарыг гаргасан. Биднийг гараад ирэхэд маргаан хийгээд байсан залуусын хоёр нь түрүүлээд алхаж байсан бөгөөд биди нар араас нь дагаад явж байхад тэдний нэг нь манай найз Жыг цохиод авсан. Бид нар тухайн үед нээх санаанд ороогүй хэсэг явж байгаад буцаад очсон чинь Ж надад миний нуруу цус алдаад байх шиг байн гээд гараараа нуруугаа дарж үзүүлсэн. Тэгээд харсан чинь манай найзын нуруунд ярагдсан шархтай цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******7-1*******9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бийн гэрчээр өгсөн “...202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр манай найз Жын төрсөн өдөр болоод бид нар нийлээд караоке орж нэг шил архи хүний нэг нэг пиво уугаад тэндээсээ гарч хорооллын “XS” гэх нэртэй бааранд орсон. Тэнд манай найз Э хэдэн хүнтэй маргаан хийгээд гарцгаасан. Гараад бид нар зүүн зүг чиглээд алхаж байхад нөгөө маргаан хийгээд байсан залуучуудын нэг нь пивоны шил хагалаад алхаж байсан бөгөөд наадхаа хаячих гээд хэлсэн чинь цагаан өнгийн подволк өмссөн цагаан царайтай туранхай залуу манай найз Жын нураа хэсэгт нэг удаа гартаа барьж байсан зүйлээрээ цохиод цааш зугтаасан. Харин Ж миний нураа нороод байна гэж хэлсэн бөгөөд харахад маш их цус гарч байсан. Бид нар энэ талаар мэдээд хэлсэн чинь нөгөө залуучууд цаашаа зугтаагаад гүйсэн би нэгийг нь хөөгөөд гүйцж байгаад бүдрээд унахаар нь бариад цагдаа нарт өгсөн. Соёл-Эрдэнэ такси бариад Жыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-144 тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 150-151, 152-15******* тал/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 202******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5792 дугаартай “С.Жын биед нуруунд сээрний нугалмын түвшинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 154-159 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Б яллагдагчаар өгсөн “...бүжгийн талбай дээр Мөнхөө үл таних хүнтэй маргалдаад уг баарнаас гараад явсан. Би араас нь гарахдаа ууж байсан пивоныхоо шилийг бариад гарсан. Гадаа гараад уг үл таних маргалдаж байсан залуугийн биед пивоныхоо шилээр халдаж би гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 8******* тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 92 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж хоёр, түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч О.Б******* нь хохирогч Т.Х биед цээжинд шарх бүхий гэмтэл учруулсан болох нь, хохирогч С.Жын биед нуруунд сээрний нугалмын түвшинд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 77-81 дахь талд авагдсан шинжээч эмчийн 202******* оны 0******* дугаар сарын 28-ны өдрийн 4156 дугаартай дүгнэлт, 154-159 дугаар талд авагдсан шинжээч эмчийн 202******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5792 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 202******* оны 0******* дугаар сарын 28-ны өдрийн 4156 дугаартай дүгнэлт, 202******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5792 дугаартай дүгнэлтүүдэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчдод дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 4156, 5792 дугаар дүгнэлтүүд энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч О.Б “202******* оны 0******* дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Хар хорин” захын автобусны буудал авто зам дээр “замын хөдөлгөөнд соёлгүй оролцож урдуур шахаж орж ирлээ” гэх шалтгаанаар Т.Хын баруун цээжин тус газарт хутгаар хатгах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь цээжинд шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдрөөс  05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “XS” баарны гадна маргалдсан гэх шалтгаанаар хохирогч С.Жын биед халдаж ирмэгтэй зүйлээр нуруун тус газарт цохиж нуруунд сээрний нугалмын түвшинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс дээш хүнийг” үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч С.Ж нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Бг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогч С.Жт төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Харин хохирогч Т.Х нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд 1,775,*******50 /нэг сая долоон зуун далан таван мянга гурван зуун тавь/-н төгрөг нэхэмжилсэн байх ба үүнээс  280.400 /хоёр зуун наян мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2500 /хоёр мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сургалтын төлбөрт  нэхэмжилсэн 1.482.000 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэлийг хохирогч Т.Х нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

            Мөн хохирогч Т.Х нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авч   1,747,000 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга/ төгрөгийг түүний эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан байх тул энэ төлбөрийг  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 18.2 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч О.Б*******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь *******0900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч С.Ж нь цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс дээш хүнийг” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж ялын хязгаарыг Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Б*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт О.Б*******д холбогдох 2*******05019*******51*******6 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Шүүгдэгч О.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйл, *******6.4 дүгээр зүйл,  *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.*******-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Арчин овогт О******* Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу  “хоёр, түүнээс дээш хүнийг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Бг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж ялын хязгаарыг Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

*******. Шүүгдэгч О.Б*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

5. Хохирогч Т.Хын нэхэмжилсэн 1.775.*******50 /нэг сая долоон зуун далан таван мянга гурван зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 280.400 /хоёр зуун наян мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2,500 /хоёр мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сургалтын төлбөрт  нэхэмжилсэн 1.482.000 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэлийг хохирогч Т.Х нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Б*******эс 280.400  / хоёр зуун наян мянга дөрвөн зуу /  төгрөгийг гаргуулж хохирогч Т.Хт олгож, 1,747,000 /нэг сая долоон зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь *******0900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

 

7. Хохирогч С.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч О.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт О.Б*******д холбогдох 2*******05019*******51*******6 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1, *******8.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ