Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/788

 

 

 

 

 

 

   2023          10           10                                    2023/ШЦТ/788

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Э.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Алагадуун овогт Элбэгдоржийн Мягмарсүрэнд холбогдох 2305000001617 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Угтаал өгөөмөр” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 11 гудамжны 39а тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч эх, эхнэр, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 9-62 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Алагадуун овогт Элбэгдоржийн Мягмарсүрэн /РД:ИЛ90022015/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь “2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” нэртэй бааранд Б.Цогбадрахыг эхнэр рүү ойртлоо гэх шалтгаанаар түлхэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь дагж ясны шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хуйханд язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь “2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” нэртэй бааранд Б.Цогбадрахыг эхнэр рүү ойртлоо гэх шалтгаанаар түлхэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь дагж ясны шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хуйханд язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мягмарсүрэнгийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000001617 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Цогбадрахын хохирогчоор өгсөн “...тухайн үед эхнэр маань гадаадаас ирээд удаагүй байсан. 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай гэр бүлийн найзууд Мөнх-Эрдэнэ, Соёлмаа нар гэртээ уриад Баянгол дүүргийн Модны 2 орчим гэр нь байсан. Караоке орсон, тэндээс шөнийн 01 цагийн үед гараад ойрхон “White House” буудлын ойролцоо нэг баар орсон. Хэсэг залуучууд эхнэрийг өдөөд байсан. Тухайн залуучуудад хандаж манай эхнэрээс холдооч ээ, манай эхнэр байгаа юм аа гэсэн. Удалгүй нэг залуу манай эхнэр рүү ойртоод байхаар нь би бухимдаад холдооч ээ гээд түлхсэн. Тэгээд тухайн залуу намайг цохиж биеэрээ орж ирсэн. Тэгээд юу ч санахгүй байна. Нэг мэдсэн толгой боож, нэг эмнэлэгт орон дээр байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн “...Би Цогбадрахтай хамт байсан, яг цохиулаад унаж байхыг нь харсан. Цогбадрах нь газар унаад шууд таталт өгөөд татагнаад тэгээд эмнэлэг дуудаад түргэн ирээд тухайн газраас тархийг нь боогоод түшээд аваад гарсан. Эхнэр нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмнэлгийн машинтай хамт явсан. Тухайн хүнийг цагдаа дээр харахад 175 см өндөртэй, тарган, бор царайтай залуу байсан. Зодоон хийсэн зүйл байгаагүй, бааранд тэр залуу цохиулаад газар унаад татсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Мөнхсайханы гэрчээр өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг шилжих шөнө Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын “Оскар” нэртэй баараар нөхөр Д.Цогбадрах найзуудын хамтаар үйлчлүүлсэн. Тэгээд бид нар бүжгийн талбайд бүжиглэж байсан, энэ асуудал их хурдан болсон. Нэг харсан чинь манай нөхөр бүжгийн талбай дээр газар унасан байсан. Манай нөхрийн биеийн байдал хэвийн багаа, бид хоёрт ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9681 дугаартай “...Б.Цогбадрахын биед дагз ясны шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-45 тал/,

 

Хяналтын  камерийн бичлэгийг хүлээн авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18, 19-22 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Мягмарсүрэнд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь 2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” нэртэй бааранд Б.Цогбадрахыг эхнэр рүү ойртлоо гэх шалтгаанаар түлхэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь дагж ясны шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хуйханд язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, хохирогч Б.Цогбадрахын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9681 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Мягмарсүрэнгийн “2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” нэртэй бааранд Б.Цогбадрахыг эхнэр рүү ойртлоо гэх шалтгаанаар түлхэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь дагж ясны шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хуйханд язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Э.Мягмарсүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь хохирогч Б.Цогбадрахад хохирол төлбөрт 5,000,000 /таван сая/ төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мягмарсүрэнг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. /хх-ийн 61 тал/

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь “2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” нэртэй бааранд Б.Цогбадрахыг эхнэр рүү ойртлоо гэх шалтгаанаар түлхэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь дагж ясны шугаман хугарал, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны зүүн хуйханд язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Э.Мягмарсүрэнд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 63 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Э.Мягмарсүрэнд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Э.Мягмарсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Мягмарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алагадуун овогт Элбэгдоржийн Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мягмарсүрэнг 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Э.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мягмарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ