Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/789

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    

   2023          10            10                                       2023/ШЦТ/789

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч: Г.Онон /томилолтоор/

Шүүгдэгч: Б.М*******, түүний өмгөөлөгч О.Санчирбал /ҮД:2580/

Гэрч Ж.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө******* овогт Б******* М*******д холбогдох эрүүгийн 2205031210166 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, урьд

Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан

Ө******* овогт Б******* М******* /РД:ЕВ800*******819/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М******* нь “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сандэй” худалдааны төвийн гадна хохирогч Н.Б*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд 2-р шүдний булгарал, зүүн 3-р шүд цөгцний хугарал, буйл, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, буйланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.М******* нь “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сандэй” худалдааны төвийн гадна хохирогч Н.Б*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд 2-р шүдний булгарал, зүүн 3-р шүд цөгцний хугарал, буйл, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, буйланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*******ын “...би гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205031210166 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Бат-Эрдэнийн хохирогчоор өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төв рүү орохоор өөрийн эзэмшлийн УНН улсын дугаартай приус-20 маркын автомашинтай явж байхад замаар явган зорчигч гарахаар нь өнгөрөөх гээд зогсож байтал ард явсан хар өнгийн машины жолооч дуут дохио өгөөд байсан. Тэгээд би цааш жаахан явж байгаад эхнэрээ буулгаад ахиад хөдлөх гэтэл араас дахин дуут дохио өгөөд байхаар нь би бууж очоод “чи яах гээд байн байн дуут дохио өгөөд байгаа юм бэ, олон нийтийн газар болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эрэгтэй машинаасаа бууж ирээд миний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би нөгөө залууг өөдөөс нь заамдаад авсан чинь нэг гаргүй хүн байхаар нь цааш нь түлхэж холдуулсан. Энэ үед манай эхнэр ирээд “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь манай эхнэрийн цээж хэсэгт нь хоёр гурван удаа нэг гараараа нудраад авсан. Би эхнэртээ “наадах чинь балай юм байна, боль” гээд салгасан бөгөөд энэ үед нөгөө эрэгтэй машиндаа суугаад яваад өгсөн. Би буцаж машиндаа сууж хөдлөөд, Сандэй худалдааны төвийн хойд хаалгаар машинаа байрлуулахаар ухрахад манай охин ард сууж байснаа “аав амнаас чинь цус гараад байна” гээд хэлэхээр нь машины дунд толинд харсан чинь миний зүүн дээд соёо болон хажуугийн үүдний шүд нь хугарсан байсан. Тухайн үед тэр залуу машинаасаа бууж ирээд нэг удаа хамрын зүүн талд цохисон. Тэгэхээр нь би түүнийг холдуулах гээд түлхтэл дахин нэг удаа уруулын дээд хэсэгт цохисон. Би тэр залууг зөрүүлээд цохиогүй ба харин намайг цохиод авахаар нь түүний гараас бариад автал ханцуй нь сул байхаар нь түүнийг түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12,*******- 38, 41 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Гийн гэрчээр өгсөн “...Миний бие өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сандэй худалдааны төв орохоор өөрийн нөхөр, охины хамт явсан бөгөөд захын зогсоол орох гээд явж байхад ард явж байсан машин хүн гаргаж өнгөрөөхөд хүртэл дуут дохио өгөөд байсан юм. Манай нөхөр зам шахаж зогсож байгаад хөдлөх гэтэл нөгөө ард байсан машины жолооч дахин дуут дохио өгөөд байхаар нь манай нөхөр буугаад очиж байсан. Энэ үед би Сандэй худалдааны төв рүү орох гээд алхаж байсан. Нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд манай нөхрийн шууд нүүр хэсэгт нь гараараа цохисон бөгөөд би хажуугаас нь очоод салгах үед намайг мөн адил баруун гарын булчин хэсэгт хоёр удаа гараараа цохисон. Цохисон газарт нь өвдөөд байсан ба энэ үед манай нөхөр Б******* намайг боль, явъя гээд салгасан. Би нөгөө жолоочийг машинаа байрлуулж байхаар нь “наанаа байж бай, би цагдаад дуудлага өгсөн байгаа” гэж хэлсэн чинь нөгөө эрэгтэй намайг хараад “хөөе цагдаагаасаа юм олж долоогоорой” гэж хэлээд дотогшоо яваад орсон. Энэ үед би нөхөр хүүхдээ хаана байгааг асуухад манай охин “аавын амнаас цус гараад байна” гэхээр нь очоод нөхрийнхөө амыг нь харахад хоёр шүд нь хугарсан байсан. Тэгээд нөгөө залууг хайсан чинь машинаа хөдөлгөөд гараад явсан байсан ба би тэр залууг өмнө нь харж байсан хүн байсан. Тэр эрэгтэйг Сандэй худалдааны төвийн 7 давхарт 7016 дагууртай лангуу ажиллуулдаг гэдгийг мэдэх тул шууд яваад очсон чинь ирээгүй байна гэж хэлсэн. Ингээд бид нар Сандэй худалдааны төвийн гадаа гарч ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12808 дугаартай шинжээчийн “...Н.Бат-Эрдэнийн биед дээд 2-р шүдний булгарал, зүүн 3-р шүдний цөгцний хугарал, буйл, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, буйланд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн “...Иргэн Н.Б******* нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр ирж үзүүлэхдээ 2 удаа цохиулсан гэж мэдүүлж байсан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 73 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М******* болон түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримттай маргаж хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ба шүүгдэгчийн  мэдүүлгийн эх сурвалжийг дэмжсэн, баталсан ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг хохирогчийн мэдүүлгээс илт зөрүүтэй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн болох гэрч Ж.Мөнхцэцэгийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч гэрчийг асууж үйл баримтыг сэргээн тодруулсан хэдий ч гэрчээс тодруулсан мэдүүлгээр хохирогч шүүгдэгч нарын хоорондын маргааныг үгүйсгэсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч учруулаагүй  гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон гэж шүүх дүгнээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Иймд, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.Гийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12808 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч хохирогч нар нь таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч нь 12808 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтлийг хохирогч Н.Бат-Эрдэнийн биед учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12808 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

20******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/*******2 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 12808 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.М*******ын “2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сандэй” худалдааны төвийн гадна хохирогч Н.Б*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд 2-р шүдний булгарал, зүүн 3-р шүд цөгцний хугарал, буйл, уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, буйланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй, хэрэв гэм буруутай гэж шүүх дүгнэвэл аргагүй хамгаалалт байсан гэж өмгөөллийн  дүгнэлтийг гаргасан ба өмгөөлөгчийн энэ дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Учир нь аргагүй хамгаалалтын тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан довтолгооныг няцаах  үйлдэл байх ба хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь шүүгдэгчийн эрхэд халдсан ямар нэг үйл баримт тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Б.М******* нь хохирогчийн биед огт халдаагүй гэсэн байр суурьтайгаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон болохыг тэмдэглэж байна.

 

Иймд өмгөөлөгчийн тайлбар, үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүйг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Н.Б******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол 30,000 /гучин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Б.М*******аас нэхэмжилснийг хангаж, шүүгдэгч Б.М*******аас гаргуулж хохирогч Н.Б*******д олгож шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Н.Б******* нь Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.М*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө******* овогт Б******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.М*******аас 30,000 /гучин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б*******д олгосугай.

 

5. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд  зааснаар хохирогч Н.Б******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Б.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ