Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/809

 

 

 





                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

   2023           10            16                                          2023/ШЦТ/809

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: С.Бичинхүү,

Шүүгдэгч: Д.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дүүриймаагийн Баясгаланд холбогдох эрүүгийн 2305005041101 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 17 дугаар гудамжны 422 тоотод суух хаягтай боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хорооллын 9а байрны 59 тоотод оршин суух хаягтай, урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Боржигон овогт Дүүриймаагийн Баясгалан /РД:ШГ85032618/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Баясгалан нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Мөрөн” зочид буудалд хохирогч М.Нандин-Эрдэнийг хардалтын улмаас зодож, түүний биед зүүн сарвуунд язарсан, бэлгийн уруул, зүүн гуянд зулгаралт, 2 нүдний доод зовхи, 2 хацар, баруун бугалга, шуу, гуя, өвдөг, зүүн шуу, бөөрний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Баясгалан нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Мөрөн” зочид буудалд хохирогч М.Нандин-Эрдэнийг хардалтын улмаас зодож, түүний биед зүүн сарвуунд язарсан, бэлгийн уруул, зүүн гуянд зулгаралт, 2 нүдний доод зовхи, 2 хацар, баруун бугалга, шуу, гуя, өвдөг, зүүн шуу, бөөрний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баясгалангийн “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305005041101 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Нандин-Эрдэнийн хохирогчоор өгсөн “...Би найз Уянга, Баясгалан нарын хамтаар эхлээд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Мөрөн нэртэй зочид буудалд Баясгалан нь надтай маргалдаж намайг зодож цохиж эхэлсэн. Тухайн буудалд Баясгалан нь намайг үсдэж гараар цохих зэргээр зодож байсан намайг яг хаашаа хэдэн удаа цохисныг би санахгүй байна, ямар ч байсан Баясгалан нь намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. Дараа нь буюу энэ асуудал гарсан буудлаас гараад бид 3 замын эсрэг талд буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Secret Garden” нэртэй буудалд орсон уг буудалд Баясгалан нь намайг гэмтэл учруулахаар зодоогүй бид 2 маргалдаж эхэлсэн. Баясгалан нь намайг “Мөрөн” зочид буудалд л зодсон энэ буудалд бид 2 зүгээр хэрэлдэж маргалдсан. Баясгалан нь надтай өмнө нь үерхэж уулздаг байж байгаад бид 2 салсан. Өмнө бол хэд хэдэн удаа хэн хэн нь зөвшөөрсний үндсэн дээр бэлгийн харилцаанд орж байсан. Надад тухайн гэмтлийг Баясгалан нь шууд хуруу гараа чихэж учруулаагүй, бид 2 Мөрөн зочид буудалд маш их маргалдаж Баясгалан нь намайг зодож цохиж үсдэж байсан. Энэ үед миний гуя, бугалга, шуу зэрэг хэсэг газарт шалбарсан байсан тэгэхэд л хумсаараа урсан байх гэж би бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би энэ хэргийн шүүх хуралд биеэр оролцохгүй. Мөн энэ хэргийн талаар дахин цагдаагийн байгууллага болон өөр ямар нэгэн байгууллагад хандахыг хүсэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14, 16-17, 19-20, 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Уянгын гэрчээр өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би Нандин-Эрдэнэтэй уулзаж караоке орчихоод тухайн газраас гарч гэртээ харих гэтэл гэр хол байсан учир Нандин-Эрдэнэ Баясгалан бид хоёр Мөрөн зочид буудалд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би 1-2 удаа архи амссан ба Баясгалан нэг шил архи ганцаараа уусан тэгээд юм яриад байж байтал Нандин-Эрдэнэ Баясгалан хоёр миний мэдэхгүй зүйлийг ярилаа гээд унтаад өгсөн. Тэгээд бид хоёр зүүрмэглэж байтал Нандин-Эрдэнийн утас дугараад нэг залуутай ярьтал Баясгалан уурлаад Нандин-Эрдэнэ рүү уурлаж Нандин-Эрдэнэ оронд байхад нь хөнжлийг нь татаад чиний найз залуу утсаар яръя гээд байна гээд утсыг нь чихэнд нь тавиад утсаар яриадах гээд орилоод байсан. Ингээд Баясгалан Нандин-Эрдэнийг тухайн залуутай хардаж уурлаад чи угаасаа янхан биз дээ гэж уурлаад шууд Нандиагийн нүүр гэдэг хөл гар руу нь маш олон удаа дээрээс нь цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Алтанчимэгийн гэрчээр өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө би охин Нандин-Эрдэнийн утас руу залгатал Баясгалан гэх залуу утас аваад танай охин нэг залуутай янхандах гээд гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Баясгалан гэх залуу манай охиныг урьд өмнө зодож байсан тул дахиад зодож магадгүй гээд би өөрийн дунд охин Баасансүрэнг дагуулаад Нандин-Эрдэнийн найз Уянгатай нь яриад Нандин-Эрдэнийг хаана байгааг асуутал Мөрөн зочид буудалд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-107 тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1247 дугаартай шинжээчийн “...М.Нандин-Эрдэнийн биед зүүн сарвуунд язарсан, бэлгийн уруул, зүүн гуянд зулгаралт, 2 нүдний доод зовхи, 2 хацар, баруун бугалга, шуу, гуя, өвдөг, зүүн шуу, бөөрний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баясгалангийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Баясгалан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Д.Баясгалан нь хохирогч М.Нандин-Эрдэнийн биед зүүн сарвуунд язарсан, бэлгийн уруул, зүүн гуянд зулгаралт, 2 нүдний доод зовхи, 2 хацар, баруун бугалга, шуу, гуя, өвдөг, зүүн шуу, бөөрний хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 23 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1247 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1247 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1247 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Баясгалан нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Мөрөн” зочид буудалд хохирогч М.Нандин-Эрдэнийг хардалтын улмаас зодож, түүний биед зүүн сарвуунд язарсан, бэлгийн уруул, зүүн гуянд зулгаралт, 2 нүдний доод зовхи, 2 хацар, баруун бугалга, шуу, гуя, өвдөг, зүүн шуу, бөөрний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч М.Нандин-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 2,060,850 /хоёр сая жаран мянга найман зуун тавь/ төгрөгийг баримтаар нэхэмжилснээс 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг /А92 шатахууны төлбөр төлсөн баримт/ хэрэгсэхгүй болгож үлдэх 2,015,850 /хоёр сая арван таван мянга найман зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийн А92 шатахууны төлбөр төлсөн баримтыг хавсаргасан байх ба энэ нь гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан зардал гэж нотлогдохгүй байх тул шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Д.Баясгалан нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчид төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Баясгалангаас 515,850 /таван зуун арван таван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Нандин-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Баясгалан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Баясгаланд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баясгалан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлж шүүхээс торгох ял оногдуулахыг хүссэн ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдлийг ухамсарлахгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Баясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дүүриймаагийн Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Баясгаланг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Баясгаланд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баясгалан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч М.Нандин-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохиролд нийт 2,060,850 /хоёр сая жаран мянга найман зуун тавь/ төгрөгийг нэхэмжилснээс 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2,015,850 /хоёр сая арван таван мянга найман зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

6. Шүүгдэгч Д.Баясгалан нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчид төлсөн болох нь тогтоогдож байх тул 515,850 /таван зуун арван таван мянга найман зуун тавь/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Нандин-Эрдэнэд олгосугай.

 

7. Шүүгдэгч Д.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Д.Баясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ