Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/810

 






 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

   2023          10            16                                         2023/ШЦТ/810

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч: З.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт З******* Х*******т холбогдох эрүүгийн 2305000001143 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, халх, Хөвсгөл аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ах, 3 дүү, ээжийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хилчин хотхон ******* дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Б******* овогт З******* Х******* /РД:*******/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Х******* нь “...2023 оны 05 дугаар сарын 21-нээс *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Сот-ын байрны орчимд хохирогч Д.Э******* биед тодорхой шалтгаангүйгээр халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун хацрын төвгөр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи цус хуралт, баруун шанаа, баруун хөлийн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.Х******* нь “...2023 оны 05 дугаар сарын 21-нээс *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Сот-ын байрны орчимд хохирогч Д.Э******* биед тодорхой шалтгаангүйгээр халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун хацрын төвгөр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи цус хуралт, баруун шанаа, баруун хөлийн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Х******* “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000001143 дугаартай хэргээс:

20******* оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Д.Э******* хохирогчоор өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед найз эмэгтэй Энхжаргал миний дугаар руу залгаад “танихгүй хүн хаалга нүдээд байна чи хүрээд ир” гэхээр нь 23 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сот-ынбайр орчимд очиход манай найз эмэгтэй Энхжаргал гадаа байж айсан, тэгээд бид 2 гадуур явж байгаад шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрны 2 тоот өрөөнд ороод байж байсан чинь нийтийн байрны хүмүүс чимээ гаргаад, хаалга нүдээд байхаар нь найз Энхжаргалын хамт гэрээсээ гараад Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Сот-ын байрны орчимд алхаад явж байсан чинь Хурцаа, Оргил, үл таних залуу нар хүрч ирсэн. Хурцаа манай найз эмэгтэйү үг хэлээр доромжлоод байхаар нь би түүнд хандаж чи явчих би найз эмэгтэйгээ аваад явлаа гэж хэлсэн чинь Хурцаа гараараа миний толгой, нүүр хэсэг рүү цохих үед хамт явсан 2 эрэгтэй нь салгаад цаашаа явсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр гомдол гаргаж байна. Би тоолгүй байрнаас гараад Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Сот-ын байрны орчимд алхаж явсан чинь Х******* араас хүрч ирээд миний нүүр хэсэг рүү цохисон. Би 140,000 төгрөгөөр зураг авхуулсан. Мөн ажилд яваагүй 450,000 төгрөгийн хохирол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13-14 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6907 дугаартай шинжээчийн “...Д.Э******* биед баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун хацрын төвгөр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи цус хуралт, баруун шанаа, баруун хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр З.Х*******ийн яллагдагчаар өгсөн “...Удалгүй тэр 2 байрнаас гараад явах гамдаа намайг үгээр дайрч доромжлоод байсан тул би түүний араас нь очиж толгой хэсэг рүү нь цохих үед хамт явсан Оргил, Ганзориг 2 намайг салгаж цааш авч явсан. Энхжаргал намайг хэл үгээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд нөхрийг нь цохисон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 тал/,  

 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Х*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.Х******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоногэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч З.Х*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч З.Х******* нь хохирогч Д.Э******* биед баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун хацрын төвгөр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи цус хуралт, баруун шанаа, баруун хөлийн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 20-21 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6907 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6907 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/4******* дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 6907 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч З.Х******* “...2023 оны 05 дугаар сарын 21-нээс *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Сот-ын байрны орчимд хохирогч Д.Э******* биед тодорхой шалтгаангүйгээр халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун хацрын төвгөр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи цус хуралт, баруун шанаа, баруун хөлийн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Д.Энхтайван нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 140,000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 460,286 /дөрвөн зуун жаран мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг нийт 600,286 /зургаан зуун мянга хоёр зуун наян зургаа/-н төгрөгийг нэхэмжилснээс ажилгүй байсан хугацаа цалин хөлс гэх 460,286 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч З.Х*******оос 140,000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Д.Энхтайванд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйл, 510 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин орлого болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч З.Х******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч З.Х*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч З.Х*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Х******* нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 11 /арван нэг/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Х******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдэж, З.Х*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 11 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт З******* Х*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Х*******ийг 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х*******ийн цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж тооцон биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 412 /дөрвөн зуун арван хоёр/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Х******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.Х*******т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Хохирогч Д.Энхтайван нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 600,286 /зургаан зуун мянга хоёр зуун наян зургаа/ төгрөг нэхэмжилснээс 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацаа цалин хөлс гэх 460,286 /дөрвөн зуун жаран мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйл, 510 дугаар дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Х*******оос 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Энхтайванд олгож, хохирогч Д.Энхтайван нь ажилгүй байсан хугацаа цалин хөлстэй холбоотой хохиролыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч З.Х******* нь цагдан хоригдсон 11 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд З.Х*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол З.Х*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ