Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2019/0028

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би А Ө Э ХХК-иас Төв аймгийн С сумын З Д холбогдуулан гаргасан Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 захирамжийн А Ө Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А Ө Э ХХК-ийн захирал Л.Н, хариуцагч Төв аймгийн С сумын  З Д  Э.Э нар 2019 оны 10 сарын 10-ны өдөр харилцан тохиролцож хийсэн эвлэрлийн гэрээндээ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг үндэслэн энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 ны 12 сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжийн А Ө Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох захирамж гаргах

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн холбогдох захирамжийг 14 хоногийн дотор гаргаж нэхэмжлэгчид хүргүүлнэ.

3. Хариуцагч захирамж гаргасантай холбогдуулан мөн эзэмшиж байсан газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж гэрчилгээ шинээр олгох

4. Энэ гэрээ талуудын хүсэлт зоригоор, харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

5. Энэ гэрээ нь гэрээний 1-т заасан үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлснээр, хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

6. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахих арбитр болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А Ө Э ХХК-ийн Төв аймгийн С сумын З Д холбогдуулан гаргасан Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/645 захирамжийн А Ө ЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч А Ө ЭХХК-ийн захирал Л.Н, хариуцагч Э.Э нар харилцан тохиролцож 2019 оны 10 сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно мөн хуулийн 68.2-д Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Гуравдагч этгээд, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан А Ө ЭХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн С сумын З Дхолбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч А Ө ЭХХК-ийн захирал Л.Н, хариуцагч Төв аймгийн С сумын  З Д Э.Э нар нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР