Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/851

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    

   2023           11           01                                          2023/ШЦТ/851

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч: Г.Онон

Шүүгдэгч: С.П******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт С******* П*******д холбогдох эрүүгийн 2305000001659 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б******* овогт С******* П******* /РД:*******/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.П******* нь “...2023 оны 08 дугаар  сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кровн” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна пивоны шилээр хохирогч А.Ц******* толгойн тус газар нь цохих, хоолойг нь хагархай пивоны шилээр зүсэх зэргээр халдаж, түүний биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

 

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.П******* нь “...2023 оны 08 дугаар  сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кровн” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна пивоны шилээр хохирогч А.Ц******* толгойн тус газар нь цохих, хоолойг нь хагархай пивоны шилээр зүсэх зэргээр халдаж, түүний биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П*******ын “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000001659 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Ц******* хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Ж******* хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Кровн бааранд орсон. Ороод бид 2 хүний 2 шил пиво аваад ууж байгаад тамхи татах гээд гарахад тухайн баарны үүдэнд Ж******* найз А******* гэх эмэгтэй таарсан. Тэгээд танилцаад юм ярихад тухайн эмэгтэй 2 эмэгтэй найзын хамт явж байна гэхээр нь Жасрай бид хоёр хамт нэг ширээнд сууж ууцгаасан. Тэгээд 03 цагийн үед тухайн баарнаас гарах гэхэд тухайн 3 охины нэг нь болох А найз гээд нэг үл таних залуу бид хэдтэй юм яриад байсан бөгөөд баарнаас гарахад тухайн үл таних залуу араас гарч ирээд тухайн үл таних залууг Пүрэвээ гээд байсан бөгөөд Пүрэвээ нь Ж******* найз А*******тай маргалдаад байсан. Тэгээд Жасрай өмөөрөөд тухайн Пүрэвээ болон хамт явсан 2-3 залуутай маргалдахад тухайн Пүрэвээ нь пивоны шил хаанаас ч юм бүү мэд гаргаж ирээд миний толгой дээр цохиж хагалаад, миний зүүн талын хүзүүг зүссэн. Тэгээд надаас баахан цус гарсан. Миний биед Амин-Эрдэнэ гэх охины найз болох Пүрэвээ гэх залуу пивоны шилээр миний толгойг хагалаад, тэгээд миний хүзүү рүү зүссэн. Пүрэвээ гэх хүн л миний биед гэмтэл учруулсан. Би Пүрэвээтэй маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10-11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Ж******* гэрчээр өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Цэрэнтогтохтой уулзаад бид хоёр Кровн гэх бааранд 12 цаг өнгөрөөд орсон. Бид хоёрыг бааранд сууж байх үед миний таньдаг найз болох А*******тай мөн А*******ын 2 найз байсан. Бид нар шөнө 03 цагийн орчимд баарнаас гараад алхаж байхад Кровн баарнаас зүүн эргээд явж байхад урд талд хэдэн залуус байсан. Тэгээд манай найз А*******ыг нэг залуу нь явуулахгүй байсан. Би найзыгаа аваад явъя гэхэд тухайн залуу надад хандан чи одоо юу гээд байгаа юм гэхэд А******* намайг чи маргалдаж яах гээд байгаа юм гээд намайг хойшоо аваад явсан. Би Цэрэнтогтох дээр очиход цээж хэсэг нь цус болчихсон, хоолойноос нь цус гоожиж байсан. Тэгээд бид нар шууд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ц******* хоолойг Пүрвээ гэх залуу зүссэн. Тухайн залуу нь цээс хэсгээрээ нүцгэн байсан. Хувцсаа тайлахаасаа өмнө цагаан судалтай футболктой байсан. Пүрэвээ гэх залуу нь Цэрэнтогтохтой хойно үлдсэн. Пүрэвээ нь гартаа пиво барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.А*******ын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би хоёр найзын хамт Кровн гэх бааранд сууж байсан Бааранд сууж байхад Жасрай нэг найзтайгаа байсан. Тэгээд бид нар нэг ширээн дээр хамт сууж байгаад баарнаас 04 цагийн орчимд гарсан. Гараад урт талаасаа хойшоо чиглэлтэй алхаж байсан. Алхаж байх үед Пүрэвээ гэх зүс таних залуу надтай хэрүүл өдөж намайг нэг удаа алгадсан. Миний дургүй хүрээд хэрэлдсэн. Тухайн үед Жасрай намайг өмөөрч Пүрэвээтэй муудалцсан. Манай найз болох Ариунзул нь Жасрайг хэрүүл маргаанаар яах гээд байгаа юм гээд Пүрэвээгээс салгасан. Би тухайн үед Пүрэвээтэй хамт явж байсан залуучуудтай нь хэрэлдэж байсан Нэг мэдэхэд л Ж******* найз болох Цэрэнтогтох нь битүү цус болчихсон зам дээр куртикээрээ хоолойгоо ороосон байдалтай байсан. Тэгээд би Амин-Эрдэнэ, Цэрэнтогтох хоёрыг түрүүлээд гэмтэл явуулсан. Би үлдээд Пүрвээг дуудаад чи хүний хоолой ам зүсчихсэн байна гэхэд Номин гэх охин ирээд би Пүрэвээгийн найзынх нь найз охин байгаа юм, янз бүрийн асуудал байвал над руу залгаарай гээд надад дугаараа өгсөн. Би яг зүсэж байхыг хараагүй. Пүрэвээ, Цэрэнтогтох хоёр хойно үлдсэн, Пүрэвээ пивоны шил барьсан байсан Мөн зүснэ шүү гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.А гэрчээр өгсөн “...Кровн нэртэй бааранд ороход уг бааранд А*******ын найз гээд 2 залуу байсан. Тэгээд бид 5 нэг ширээнд суугаад бүжиглэж байхад манай хуучны найз болох Пүрэвээ гэнэт гараад ирсэн. Тэгээд надтай мэндлээд зөрсөн. Тэгээд бид 5 тухайн баарнаас гарах гэтэл уг баарны үүдэнд Пүрэвээ зогсож байсан бөгөөд намайг татаад надтай юм яриад байсан. Тэгтэл А******* ирээд би найзыгаа аваад явчихъя гэхэд Пүрэвээ А*******тай маргалдсан. Тэгээд би А*******ыг аваад явахад А*******ын хоёр найз гэх залуучууд Пүрэвээтэй маргалдаад бөөн зодоон болсон байсан. Тухайн үед би найз Ариунзулыг аваад машин руугаа явсан байсан. Тэгэхэд Пүрэвээ дээгүүрээ цамцаа тайлаад орилоод байсан бөгөөд удалгүй А*******ын найз гэх 2 залуугийн нэг нь ирээд над руу заагаад танай найз Пүрэвээ чинь миний хоолойг зүчихлээ гээд над руу дайраад байсан. Би яг тэр зодооныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10401 дугаартай шинжээчийн “...А.Ц******* биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсоон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.П*******ын яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан хохирогчтой маргалдаад өмсөж явсан цамцаа тайлаад түүнийг араас нь хааж байсан, тэгээд цааш санахгүй байна. Нэг ухаан ороход би таксинд суусан явж байсан бөгөөд Жавхлангийн найз охин Номинжин нь намайг загнаад байсан ба чи хүнтэй маргалдаад, мөн зодоон хийлээ энэ зодоон чамаас л эхэллээ гэх зэргээр намайг загнаад байсан. Би бүх буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 71 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.П******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоногэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч С.П*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч С.П******* нь хохирогч А.Ц******* биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 47-48 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10401 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10401 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 10401 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.П******* нь “...2023 оны 08 дугаар  сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кровн” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна пивоны шилээр хохирогч А.Ц******* толгойн тус газар нь цохих, хоолойг нь хагархай пивоны шилээр зүсэх зэргээр халдаж, түүний биед духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч А.Цэрэнтогтох нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.П******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч С.П*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.П*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.П*******ыг 300 /гурван зуун/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.П*******д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн  хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.П******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.П*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт С******* П*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.П*******ыг 300 /гурван зуун/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.П*******д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн  хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.П******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч С.П******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй хохирогч хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол С.П*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ