Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/852

 

 

 

 

 

 

    2023          11             01                                         2023/ШЦТ/852

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨСОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч: Д.Батзаяа

шүүгдэгч: Б.Г******* түүний өмгөөлөгч П.Буманзаяа /ҮД:2000/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г******* овогт Б******* Г*******д холбогдох эрүүгийн 2205035780217 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, охины хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Сэлбэ хотхоны ******* дүгээр байр ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд

            -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 20******* оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн,

            -Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгож, торгуулийг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ялаа эдэлж дууссан.

            -Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,500,000 төгрөгийн торгуулийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ялаа эдэлж дууссан,

            -Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 ооны 8 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгож торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ялаа эдэлж дууссан,

            Г******* овогт Б******* Г******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б.Г******* нь үргэлжилсэн үйлдлээр “...2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Ч******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байран байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,772,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Х.Д******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байранд байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,584,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.О Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дугаар байр тоотод байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,592,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г******* нь үргэлжилсэн үйлдлээр “...2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Ч******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байран байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,772,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Х.Д******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байранд байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,584,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.О Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дугаар байр тоотод байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,592,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******гийн “...гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205035780217 хэргээс шинжлэн судалсан:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ч хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр би эхнэр Н хамт Анагаахын шинжлэх ухааны их сургууль дээр резидент эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын шалгалтад ороод бид хоёр тэнцээгүй. Тэгээд ирэх жил өгнө дөө гээд байж байтал 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр их сургуульд хамт сурч байсан Э.О манай эхнэр лүү залгаад резидентэд найдвартай оруулаад өгөх хүн байна. Манай ахын найз гэнэ 1,000,000 төгрөг өгчихвөл найдвартай оруулаад өгий гэж байна та хоёр орох уу гэж асуухаар нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад би орохоор болоод Э.Од хэлээд мөнгөө Хаан банкны дугаартай дансаар 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.О нуд руу залгаад үнэмлэхийн мөнгө болон гэрчилгээний мөнгө гэж 48,000 төгрөг болж байна тэр мөнгийг над руу шилжүүлээрэй гэхээр нь би өмнө данс руу 48,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөр 824,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр үзлэгийн мөнгө 100,000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй бүх бичиг баримтыг чинь гаргуулаад болчихно 3 дахь өдрөөс хичээлдээ сууж болно гэхээр нь хүлээж байтал дараагийн 7 хоногийн хичээлдээ суу гэж байна гэж хэлсэн бөгөөд резидент эмчийн сурталтандаа орж чадаагүй. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э.О над руу залгаад нөгөө оруулж өгөх хүн маань худлаа болчихлоо би өөрөө ч холбогдож чадахгүй байна гэж хэлээд надад 500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Э.О ахынхаа найзаар дамжуулан Г******* гэх эмэгтэйтэй уулзуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Д*******ийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр АШУИС-аас авсан мэргэжил дээшлүүлэх шалгалтад хамрагдсан бөгөөд тэнцээгүй. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхад хамт ажилдаг Э.Чт шалгалтдаа унасан талаар хэлэхэд Ч манай нэг танил найз хүнээрээ дамжуулаад сургалтад шууд оруулж өгөх боломжтой гэсэн чи тэрэнд орох юм уу гэхээр нь тэгье гэсэн. Ч тухайн үед найз Э.О руу залгаад дахиад нэг хүн байна оруулаад өгөх боломжтой юу гэж асуухад боломжтой гэсэн. Тэгээд би Э.Отой холбогдоход эхний ээлжид 1,000,000 төгрөг бэлдэж бай намайг залгахаар миний данс руу мөнгөө шилжүүл гэсэн. 2022 оны 10 дугаар сарын 07-ны орой Огийн дансыг аваад 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө 21 цагийн үед сургалтын төлбөр гэх 736,000 төгрөгийг мөн Огийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. 10 дугаар сарын 09-ний өдөр үнэмлэх гэрчилгээний мөнгө 48,000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний  өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд Отой холбогдож байгаад цаашаа дамжуулж өгч байгаа хүнтэй нь уулзахаар болоод АШУИС-н гадна Ч бид хоёр Г******* гэх эмэгтэй хүнтэй танилцсан. Би сургалтанд хамрагдахаа болилоо гэдгээ хэлсэн. Тэр өдрөө О миний дансанд 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдлийг нь өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Огийн хохирогчоор өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Б.Г******* над руу залгаад зар оруулж өгч болох юм байна эхний ээлжид 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 320,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би тэр өдрөө шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үнэмлэхийн мөнгө 48,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөр 824,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинжилгээний төлбөр 100,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр багш нарын цайллагын мөнгө 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд уг сургалт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн бөгөөд АШУИС-с над руу ярихгүй байхаар нь гайхаад асуухад одоо удахгүй бүтээнэ гээд байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яриад та оруулж өгч чадахгүй бол миний мөнгийг өгчих гэхэд удахгүй уулзъя гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134 тал/,

 

Хаан банкны дугаартай дансны хуулга /хх-ийн 38-41 тал/,

 

Хас банкны дугаартай дансны хуулга /хх-ийн 50-56 тал/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 164-165 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 68 тал/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох:

1. Хавтаст хэргийн 21-23 дугаар талд авагдсан Б.Г*******гийн мэдүүлэг,

2. Хавтаст хэргийн 239 дүгээр талд авагдсан Б.Г*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт,

3. Хавтаст хэргийн 241-242 дугаар талд авагдсан Б.Г*******гийн жирэмсэн талаах баримт,

4. Хавтаст хэргийн 248-*******0 дугаар талд авагдсан хохирол төлсөн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Г*******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Г******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Ч******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байран байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,772,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Х.Д******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байранд байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,584,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.О Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дугаар байр тоотод байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,592,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, Хаан банк, Хас банкны дансны хуулга, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Г******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Г******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Ч******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байран байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,772,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Х.Д******* Баянгол дүүргийн 5 дугаар хороо “” эмнэлгийн байранд байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,584,000 төгрөг,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.О Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо дугаар байр тоотод байхад нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1,592,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Г*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж шүүх дүгнэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Б.Г*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 248-*******0 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Г******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 4.948.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Г*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Г*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүх гэмт хэргийг шинж, шүүгдэгчийн хувийн байдал, өөртөө дүгнэлт хийхгүй байгаа байдал, залилах төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож буй  зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Б. Г*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г*******гийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 10 /арав/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаад тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* овогт Б******* Г*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч” Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Г*******г  2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г*******гийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ