| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2023/0741/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/853 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г. Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/853
2023 11 01 2023/ШЦТ/853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,
Улсын яллагч: Г. Намжил,
Шүүгдэгч Г.Шинэхүү, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир /ҮД:2766/,
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Шинэхүүд холбогдох эрүүгийн 2305009621082 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер технологич мэргэжилтэй, “Нарны богц” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн 4 зам гудамж, 1 дүгээр байр, 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт Ганбаатарын Шинэхүү /РД:ГЮ84032418/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Шинэхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2023 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар гудамжны 1296 тоот хашаанд байрлах Б.Оюунцэцэгийн амьдрах байшинд эхнэр Б.Цолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж, тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор оролцсон биеэ хамгаалж чадахгүй ахмад настай хадам ээж Д.Цэндсүрэнгийн нүүрэн тус газарт олон удаа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар гудамжны 1296 тоотын хашаанд байрлах гэрт унтаж байсан хадам ээж Д.Цэндсүрэнгийн хамтран амьдрагч, биеэ хамгаалж чадахгүй ахмад настай О.Батмөнхийг шалтгаангүйгээр зуухны дэгээ төмрөөр олон удаа нүүр, бие хэсэгт цохиж, халуун зуух руу түлхэж, эрүүл мэндэд нь зүүн эгэм, баруун 9, 10 дугаар хавирга, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн даланд шарх, дух, баруун мөр, баруун гарын сарвуу, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт, дух, зүүн дээд зовхи, зүүн чамархай, баруун, зүүн дал, баруун зүүн бугалга, мөр зүүн шуунд цус хуралт, зүүн даланд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд түлэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Шинэхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2023 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар гудамжны 1296 тоот хашаанд байрлах Б.Оюунцэцэгийн амьдрах байшинд эхнэр Б.Цолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж, тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор оролцсон биеэ хамгаалж чадахгүй ахмад настай хадам ээж Д.Цэндсүрэнгийн нүүрэн тус газарт олон удаа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар гудамжны 1296 тоотын хашаанд байрлах гэрт унтаж байсан хадам ээж Д.Цэндсүрэнгийн хамтран амьдрагч, биеэ хамгаалж чадахгүй ахмад настай О.Батмөнхийг шалтгаангүйгээр зуухны дэгээ төмрөөр олон удаа нүүр, бие хэсэгт цохиж, халуун зуух руу түлхэж, эрүүл мэндэд нь зүүн эгэм, баруун 9, 10 дугаар хавирга, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн даланд шарх, дух, баруун мөр, баруун гарын сарвуу, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт, дух, зүүн дээд зовхи, зүүн чамархай, баруун, зүүн дал, баруун зүүн бугалга, мөр зүүн шуунд цус хуралт, зүүн даланд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд түлэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шинэхүүгийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж мэдүүлэг,
2305009621082 дугаартай эрүүгийн хэргээс
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Цэндсүрэнгийн хохирогчоор өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Цолмон нь хүрч ирсэн. Би юу болсон талаар асуух үед манай нөхөр Г.Шинэхүү намайг зодсон гэж хэлсэн. 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 28 дугаар гудамжны 1296 тоотод гэртээ охин Б.Цолмон, хамтран амьдрагч О.Батмөнх нарын хамт байж байхад Г.Шинэхүү согтуурсан, байдалтай орж ирсэн. Цолмон, Шинэхүү 2 гэрээс гараад явсан. Удалгүй түүний хүү орж ирээд “ээжийг аав зодоод байна” гэж хэлэхээр нь би гэрээс гараад охин Оюунцэцэгийн гэрт орох үед үүдний өрөөнд нь Шинэхүү Цолмонг зодож байсан. Би Шинэхүүд “яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэж асуусан чинь “авгай минь чамайг газар дээр чинь ална шүү” гэж хэлээд над дээр хүрч ирээд нүүр хэсэг рүү гараараа цохиж газар унагаад унасан байх үед гараараа дахин нүүр хэсэг рүү цохисон. Би гэртээ буцаад орох үед хамтран амьдрагч О.Батмөнхийг Шинэхүү зодчихсон толгой дал хэсгээс нь цус гарсан байсан. Шинэхүү төмрөөр зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Батмөнхийн хохирогчоор өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 28 дугаар гудамжны 1296 тоотод оршин суух Д.Цэндсүрэнгийн гэрт ирэх үед Д.Цэндсүрэн, охин Б.Цолмон нар байсан. Тэр хоёртой юм ярьж байгаад унтаад өгсөн. 00 цаг өнгөрч байхад Шинэхүү төмөр гартаа барьчихсан зүүн гар болон зүүн дал, толгой, цээж хэсэг рүү цохих үед толгой болон дал хэсгээс цус гарсан. Тэгээд би түүнийг дийлэхгүй байсан тул гарч зугтаад Б.Оюунцэцэгийн гэрт орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Оюунцэцэгийн гэрчээр өгсөн “...Манай гэрийн үүдэнд хүмүүс маргалдаад байх шиг байсан. Гараад хартал эгч Цолмон, нөхөр Шинэхүүтэй муудалцаж байсан. Манай ээж Цэндсүрэн орж ирээд “чи одоо яах гээд байгаа юм бэ, хүүхдийг минь зодож хөөж явуулчихаад, одоо бас үлдсэн 2 хүүхдээ үлдээх гэж байна уу” гэж хэлэхэд Шинэхүү ах уурлаж, ээж, эгч хоёрыг түлхээд ээжийг багалзуурдаж аваад түүний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Шинэхүү ах гараад явчихсан. 10-20 минутын дараа ээжийн хамтран амьдрагч О.Батмөнх ах цустайгаа холилдоод ороод ирсэн. Гэрт унтаж байхад нэг хүн орж ирээд зодчихлоо гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2569 дугаартай шинжээчийн “Д.Цэндсүрэнгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн тус тус нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-ийн 31-32 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2568 дугаартай шинжээчийн “О.Батмөнхийн зүүн эгэм, баруун 9, 10 дугаар хавирга, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн даланд шарх, дух, баруун мөр, баруун гарын сарвуу, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт, дух, зүүн дээд зовхи, зүүн чамархай, баруун, зүүн дал, баруун зүүн бугалга, мөр зүүн шуунд цус хуралт, зүүн даланд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шилбэний түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шинэхүүгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68 тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Г.Шинэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах байр суурьтайгаар оролцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийж шүүгдэгч Г.Шинэхүү нь хохирогч Д.Цэндсүрэнгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх бүхий гэмтэл учруулсан болох нь,
хохирогч О.Батмөнхийн биед зүүн эгэм, баруун 9, 10 дугаар хавирга, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн даланд шарх, дух, баруун мөр, баруун гарын сарвуу, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт, дух, зүүн дээд зовхи, зүүн чамархай, баруун, зүүн дал, баруун зүүн бугалга, мөр зүүн шуунд цус хуралт, зүүн даланд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд түлэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 31-32 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2569 дугаартай дүгнэлт, 34-35 дугаар талд авагдсан шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2568 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2569 дугаартай дүгнэлт, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2568 дугаартай дүгнэлтүүдэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчдод дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 2568, 2569 дугаар дүгнэлтүүд энэ журамд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Шинэхүүгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “2023 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар гудамжны 1296 тоот хашаанд байрлах Б.Оюунцэцэгийн амьдрах байшинд эхнэр Б.Цолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдаж, тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор оролцсон биеэ хамгаалж чадахгүй ахмад настай хадам ээж Д.Цэндсүрэнгийн нүүрэн тус газарт олон удаа цохин түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус хангаж үйлдэгдсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийн хохирогч Д.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Учир нь хохирогч Д.Цэндсүрэн нь 56 настай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон энэ нь Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд буюу ахмад настан гэдэгт 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж заасан үндэслэлд хамаарах ба ахмад настан хохирогч Д.Цэндсүрэн нь шүүгдэгчийн довтолгооны эсрэг биеэ хамгаалж чадахгүй этгээд гэдгийг шүүгдэгч Г.Шинэхүү мэдэх ёстой байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй мөн хохирогч Д.Цэндсүрэн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан шүүгдэгч Г.Шинэхүүтэй гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, шүүгдэгч Г.Шинэхүү нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар гудамжны 1296 тоотын хашаанд байрлах гэрт унтаж байсан хадам ээж Д.Цэндсүрэнгийн хамтран амьдрагч, биеэ хамгаалж чадахгүй ахмад настай О.Батмөнхийг шалтгаангүйгээр зуухны дэгээ төмрөөр олон удаа нүүр, бие хэсэгт цохиж, халуун зуух руу түлхэж, эрүүл мэндэд нь зүүн эгэм, баруун 9, 10 дугаар хавирга, баруун ухархайн доод хананд цөмөрсөн хугарал, зүүн даланд шарх, дух, баруун мөр, баруун гарын сарвуу, зүүн бугалга, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт, дух, зүүн дээд зовхи, зүүн чамархай, баруун, зүүн дал, баруун зүүн бугалга, мөр зүүн шуунд цус хуралт, зүүн даланд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд түлэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйл баримт нотлогдон тогтоогдсон энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаж үйлдэгдсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийн хохирогч О.Батмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Хохирогч О.Батмөнх нь 66 настай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон энэ нь Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд буюу ахмад настан гэдэгт 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж заасан үндэслэлд хамаарч байх ба ахмад настан хохирогч О.Батмөнх нь шүүгдэгчийн довтолгооны эсрэг биеэ хамгаалж чадахгүй этгээд гэдгийг шүүгдэгч Г.Шинэхүү мэдэх ёстой байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн зүйлчлэлд хамааруулах нь зүйтэй байна.
Иймд, шүүгдэгч Г.Шинэхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай тус тус тооцож шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруутай эсэх дээр маргаагүй болохыг дурдаж байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.Цэндсүрэн, О.Батмөнх нар нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Шинэхүү нь хохирол О.Батмөнхөд эмчилгээний зардалд 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Г.Шинэхүүг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Шинэхүү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар
үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Шинэхүүд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Шинэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3500 /гурван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шинэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан1,500,000/нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5000 /таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000/таван сая/-н төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Шинэхүүд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг түүнд даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нар хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Шинэхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаарүйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүдэгч Г.Шинэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар 3500 / гурван мянга таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000/нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шинэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар оногдуулсан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 5.000.000 /таван сая/-н төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Шинэхүүд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Шинэхүү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Шинэхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хохирогч нар хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгч нь хохирогч О.Батмөнхөд 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Шинэхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ