Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/854

 

 

 

 

 

 

  

 

   2023         11           02                                  2023/ШЦТ/854

 

                                                       

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Н.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* овогт Н******* Д*******ид холбогдох эрүүгийн 2305023501426 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, Булгийн *******-565 тоотод оршин суудаг, урьд

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/992 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

            О******* овогт Н******* Д******* /РД:УХ931*******054/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Н.Д******* нь “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчим 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед хохирогч У.Н******* халааснаас түүний эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчимд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед хохирогч У.Н******* 550,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс маркийн гар утсыг газарт унагаж, хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон устгасан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Д******* нь “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчим 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед хохирогч У.Н******* халааснаас түүний эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчимд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед хохирогч У.Н******* 550,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс маркийн гар утсыг газарт унагаж, хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон устгасан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д*******ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305023501426 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд У.Н******* хохирогчоор өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 19-нд 20 цагийн үед ажлаа тараад ажлын газрын хүний хамтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын ойролцоо Екатрина онлайн шоп орж хувцас авах гээд явж байсан чинь машинтай зам дээр зогсож байсан хоёр залуу хөөе наад гар утсыг чинь аваад явчихлаа гэхээр нь эргээд харсан чинь нэг залуу миний гар утсыг барьчихсан байсан. Би өөрийн гар утсаа булааж аваад хөөе чи яагаад миний гар утсыг авч байгаа юм би чиний зургийг чинь авна, гар утсаа гаргасан чинь миний гар луу цохиж миний гар утсыг унагаагаад цаашаа зам руу хөлөөрөө өшиглөж миний гар утсыг эвдэлсэн. Миний гар утас ямар ч ажиллагаагүй болсон. Миний Айфоне икс гар утсыг миний нөхөр 2023 оны 6 дугаар сард 550,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Би гар утасны хохирол төлүүлж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 22-23 тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/7023 дугаартай “Айфоне икс маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ 550,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 32-38 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Анарчулууны гэрчээр өгсөн “...Би Номинчимэг эгчтэй хамт явж байсан. Номинчимэг эгч бид хоёр хорооллын Өргөөгөөс Екатрина онлайн шоп орж юм авахаар алхаж явсаар байгаад Ардын хоршооны буудлын ойролцоо сугадалцсан алхаад явж байсан чинь гэнэт Номинчимэг эгч хүүе хаая болоод орилж хашхираад миний утсыг авчихлаа гээд нэг залууг барьж аваад утсаа тэр залуугаас авснаа утсаараа бичлэг хийгээд зургийг нь дарна гээд эхэлсэн тэгсэн чинь утсыг нь авсан залуу бичлэг хийлгэхгүй зургаа даруулахгүй гэсэн байх Номинчимэг эгчийн утасны камерыг гараараа хааж байснаа зугтаах гээд байсан чинь Номинчимэг эгч намайг утсаараа зургийг нь дараадах гээд байсан би утсаараа зургийг нь дарах гээд утасныхаа кодыг гаргах гээд оролдож байх хооронд Номинчимэг эгч тэр залуутай зууралдаж байгаад машины цаагуур яваад орчихсон удалгүй Номинчимэг эгчийн утас нь машин зам дээр унаж байгаа харагдсан тэгээд хүмүүс ирээд салгасан. Номинчимэг эгч цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү явцгаасан ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Д*******ид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч Н.Д******* нь “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчим 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед хохирогч У.Н******* халааснаас түүний эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчимд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед хохирогч У.Н******* 550,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс маркийн гар утсыг газарт унагаж, хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон устгасан...”  болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Анарчулууны мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/7023 дугаартай дүгнэлт, хохирогчийн гар утасны үнэ болох 550,000 төгрөгийг хохирогч төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх мэдүүлэг  зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.           

 

Шүүгдэгч Н.Д******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Д******* нь “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчим 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед хохирогч У.Н******* халааснаас түүний эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын орчимд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед хохирогч У.Н******* 550,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне икс маркийн гар утсыг газарт унагаж, хөлөөрөө өшиглөж дахин ашиглах боломжгүй болгон устгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Н.Д*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Н.Д*******ийн үйлдсэн хулгайлах, эд хөрөнгө устгах гэмт хэргийн улмаас хохирогч У.Номинчимэгт 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгийг хохирол учирсан ба шүүгдэгч нь 570,000 /таван зуун далан мянга/-н төгрөгийг хохирогчид өгсөн  /хх-50 тал/  талаар мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Н.Д*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Д******* нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Д*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдууллаа.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хорих ялыг сонгон оногдуулахдаа түүний удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон  байдал, өөртөө дүгнэлт хийгээгүй байдал, засарч хүмүүжээгүй байдал зэрэгт дүгнэлт хийсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ.

 

Н.Д******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ 579 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 253 /хоёр зуун тавин гурав/ хоногтой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан үлдэгдэл 253 /хоёр зуун тавин гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 253 хоногийн хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Н.Д*******ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногоор тогтоож шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д*******ид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг зэргийг   харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Д*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О******* овогт Н******* Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүдэгч Н.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Д*******ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 253 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан 253 хоногийг хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Д*******ид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын 13 /арван гурав/ хоногоор тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Д*******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Д*******ид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Н.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Д*******ид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ