Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/855

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          11            02                                       2023/ШЦТ/855

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

улсын яллагч Ц.Цэрэнбалжир, 

шүүгдэгч С.Н*******,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э******* нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б******* овогт С******* Н*******т холбогдох 2303004810408 дугаартай эрүүгийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Завхан мандал суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд

-1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 342 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялаар,

-2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн

Б******* овогт С******* Н******* /РД:УЖ611*******610/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Н******* нь “...2023 оны 07 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ард аюушийн өргөн чөлөө Элбэг их дэлгүүрийн хойд зам явган хүний гарцан дээр Toyota Pruis маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Toyota Pruis ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Н******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Н******* нь “...2023 оны 07 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ард аюушийн өргөн чөлөө Элбэг их дэлгүүрийн хойд зам явган хүний гарцан дээр Toyota Pruis маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Toyota Pruis ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Н******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Н*******ын “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2303004810408 дугаартай хэргээс

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.А өгсөн “...Би осол болох өдөр хороололд найз нартайгаа уулзаад эмээгийн гэрлүүгээ явах гээд хорооллын Сэнтозагаас такси барих гээд Элбэг их дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар урдаасаа хойш чиглэлтэй зам хөндлөн гарч байхад замын 2 тал руугаа харж байгаа машинууд хол байхаар нь гарсан. Тэгсэн нэг машин ирээд хаанаас мөргөснийг нь мэдэхгүй байна нэг гарцаас нэлээн хол шидэгдсэн байсан. Тэгээд хартал пүүз, цүнх замын гол хэсэгт шидэгдсэн байсан босоод цүнх гутлаа өмсөөд яг юу болсныг нь сайн мэдэхгүй байсан нэг мэдсэн түргэний машин ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Түргэний машин дотор миний дух, нүүрийг цэвэрлээд баруун нүд хавдсан байсан харж болохгүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн гэмтэлд очоод үзүүлэхэд хөл, тохойны зургаа авхуул гэсэн тэгээд зургаа авхуулахад аарцаг гэмтсэн байна гэсэн. Томограф хийлгээрэй гэсэн тэгээд томограф хийлгэсэн тэгтэл аарцгийн яс цуурсан байна гэсэн, бас давсаг хавиар шингэнтэй байна гэж байсан тэгээд гэртээ харихад бүх бие хөндүүрлээд, алхаж гишгэж, явж чадахгүй байсан, тэр орой хамаг бие өвдөөд, бие салгалаад байсан тэгээд гэртээ 2,3 хоноод өвдөөд байхаар нь MBG гэх нэртэй хувийн гэмтлийн эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн ******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э*******ийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр осол болох үед  би өөрөө цуг байгаагүй. Манай дүү Б.А нь тухайн осолд ороод MBG гэх нэртэй гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь мэдсэн. Б.А ээж нь хөдөө орон нутагт ажилладаг. Мөргөсөн жолоочоос мөнгө өгөөгүй, эмчилгээний зардалд нийт 2,500,000 төгрөг гарсан байна. Баримт нь бол байгаа заримыг нь хаясан байна одоо байгаа 1,897,000 төгрөгийн баримт байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Г иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Дээрх гэмтлийн улмаас Б А /РД:/ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 257,000 /хоёр зуун есөн мянга/ төгрөг гарсныг яллагдагч С.Н*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9477 дугаартай “Б.А биед баруун суудал ясны зөрүүгүй хугарал, баруун дунд чөмөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, зүүн тохой, өвдөг, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруу, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, баруун чамархай, дух зовхинд зөөлөн  эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,

Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 999899 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн “Toyota Pruis  маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Н******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийн хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрдсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Б.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэх магадалгаа /хх-ийн 77 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Н*******ын яллагдагчаар өгсөн “...Элбэг дэлгүүрийн хойд замд явж байтал гарцаар гэнэт хүн гарч ирснийг мэдэлгүй машины урд хэсгээр мөргөсөн. Тэгээд би буугаад 102 тоот утсанд дуудлага өгөөд, мөргүүлсэн эмэгтэйн найз залуу гэх залуу гэмтэлд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 100 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 98 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Н******* нь “...2023 оны 07 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ард аюушийн өргөн чөлөө Элбэг их дэлгүүрийн хойд зам явган хүний гарцан дээр Toyota Pruis маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Toyota Pruis ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Н******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч Б.А мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э*******ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Г мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9477 дугаартай дүгнэлт, авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 999899 дугаартай дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын “Мөрдөгчийн магадалгаа” зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч С.Н*******ын Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч Б.А эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э******* нь баримтаар 1,897,000 /нэг сая найман зуун ерөн долоон мянга/-н төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг гэмт хэргийн улмаас бий болсон хохирол төлбөрт нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Н*******оос уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

 

Мөн, насанд хүрээгүй хохирогч Б.А нь гэмтлийн улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 257,000 /хоёр зуун тавин долоон мянга/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн *******.1.1-д заасны дагуу шүүгдэгч С.Н*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э******* гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Н******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч С.Н*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл шүүхээс оногдуулсан ял биелэгдэх эсэх зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялыг сонгож 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчид оногдуулж  зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж байсан байх ба энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа  нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч С.Н*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт, жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд тус тус даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс  хугацааг тоолохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт С******* Н*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н*******ыг 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял тус тус оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч С.Н*******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд тус тус даалгасугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч С.Н*******оос нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А эрүүл мэндэд учирсан хохирол болох 1,897,000 /нэг сая найман зуун ерөн долоон мянга/-н төгрөгийг гаргуулж Б.Ад олгож, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 257,000 /хоёр зуун тавин долоон мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

 

6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол С.Н*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ