| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0220/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/384 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0220/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч *** өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч *** өмгөөлөгч Б.Содболд,
Шүүгдэгч *** , *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** , *** нарт холбогдох эрүүгийн 2318000000237 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 04-ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр *** төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** /РД:*** /,
Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** /РД:*** /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** , *** нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн *** хажуу талын хоосон хашаанд очиж, тус хашаан дотроос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх 2 44-45/, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1731 дугаартай дүгнэлт /хх 51-53/, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1732 дугаартай дүгнэлт /хх 58-60/, Сэтгэц эмгэг судлалын магадалгаа /хх 81/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 113/, ял шалгах хуудас /хх 133/, гэрч *** мэдүүлэг, Дархан-Уул аймагд дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *** , *** нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд *** ямар улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Шарын гол явах замын хажуу талын хоосон хашаанд очиж тус хашаан дотроос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/,
-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх 13-14, 19-20/,
-Гэрч *** өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд *** гэх найзтайгаа уулзаад гадаад явах гэж байгаа гэхээр нь гаргаж өгөх гээд уулзаад ганц нэг пиво ууж байгаад архи уугаад согтоод гэртээ орох гэхээр ээжээс санаа зовоод *** гэх найзынхаа гэрт очсон юм. Тэнд согтуу ороод унтаад өгсөн чинь унтсан хойгуур миний машины түлхүүрийг аваад гараад явсан байсан. Би *** гарч явж байгааг сайн мэдээгүй нэг сэрээд харсан чинь *** гэрт би ганцаараа хэвтэж байсан. Босоод гарах гэсэн чинь намайг цоожлоод гарсан байсан. Өглөө *** орж ирсэн би “хаачаад ирсэн вэ” гэсэн чинь “найз нь чиний машиныг чинь найз *** бариулаад өвс түүж хэрэглэж явж байгаад цагдаа нарт баригдсан машиныг чинь журмын хашаанд хийлгэсэн” гэж надад хэлсэн... *** өдөр намайг цагдаа дээр дуудаж шээснээс дээж авч тест тавьсан ямар нэгэн зүйл гарахгүй байна гээд буцаагаад явуулсан байгаач... Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны орой *** , *** нартай хамт архи уусан зүйл байхгүй гадаад явах гэж байгаа манай найз *** хамт уусан тэгээд тэдний гэрт орж амарсан байгаа... 3 миний машиныг *** , *** нар унаад явна гэж бодоогүй. Тэр *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн машин бол манай ихэр ах болох *** гэх хүний нэр дээр байдаг.” гэх мэдүүлэг /хх 27/,
-Гэрч *** өгсөн: “...*** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг машин юмаа энэ машиныг би эзэмшдэг юмаа. Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дүү *** Өмнөговь аймаг Гурван тэс суманд байх “*** ийн уурхай руу ажилдаа явахдаа үлдээгээд явсан юмаа, яагаад гэхээр манай ээж тэргэнцэртэй хүн байдаг юм, ойрд бие нь өвдөөд байнга эмнэлэг яваад байгаа тэгээд ээжийг үзүүлээд байж байгаарай гээд машинаа үлдээсэн юм.” гэх мэдүүлэг /хх 29/, -“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “...Тоёота Приус -30” маркийн *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 10,500,000 төгрөг байна.” /хх 32/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1733 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2023.03.29 дагавар" гэж хаягласан цаасан хайрцагтай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 117.0 грамм байна. /хх 44-45/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1731 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "*** 2023.03.25" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. /хх 51-52/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. *** 2023.03.25" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. /хх 58-59/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 34/23 дугаартай магадлагаа: *** овогтой *** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. *** овогтой *** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. *** овогтой *** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. /хх 76/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38/23 дугаартай магадлагаа: *** овогтой *** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. *** овогтой *** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. *** овогтой *** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. /хх 84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** *** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч *** , *** нарын үйлдлийг Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан ба Сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг өөрөөр хэлбэл, мансууруулах бодисыг гарган авах, түүний дотор бусад нийлмэл бодисоос цэвэршүүлэх, нэг төрлийн мансууруулах бодисоор өөр төрлийн мансууруулах бодис гарган авч байгаа бүх үйл явц, байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж,
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзнэ.
Шүүгдэгч *** , *** нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр *** замын хажуу талын хоосон хашаанд очиж тус хашаан дотроос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзлээ.
Харин шүүгдэгч нар нь иргэн *** өмчлөлийн *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар гэрч *** “...Сүүлд бодоод байхад намайг *** гэрт амрахаар ороход *** надаас машиныг чинь унаад ойрхон юманд явчхаад ирж болох уу гэж асууж байсан, би болно гэж хэлж байснаа санасан...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч *** , *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Шүүгдэгч *** *** нарыг гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *** , *** нарт 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 135 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дугаар хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 10,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулан улсын орлого болгуулах саналтай байна. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураан авсан 115 грамм хатаж шаралсан өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход устгуулах саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгч *** өмгөөлөгч “Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болж байна. Маргаан байхгүй, цагдан хоригдож байхдаа гэм буруугаа ойлгож ухаарсан байдал нь харагдаж байна.
Шүүгдэгч нь айлын ганц хүүхэд аав, ээж нь нас барсан гэдгээ хэлж байна. Цаашид ажил хийгээд амьдрах боломжтой, хэрэгт холбогдохгүй, сахилга баттай байж чадах шүүгдэгчийн хандаж байгаа хандлагаас мэдрэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүнд хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү. Өмнөх 1 жилийн хорих ялыг оногуулж, хариуцлага хүлээж байсан учраас түүнээс илүү гарахгүй байх гэж бодож байна. Уг хэргийн нэмэлт ажиллагааны дараа түүнээс дээш эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй.
Уг хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураахаас өөр зохицуулалт байхгүй ч тухайн машин нь хүний тээврийн хэрэгсэл тул шүүгдэгч нараас 5,250,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Өмнөх шийтгэх тогтоолын дагуу нэмж нэгтгэх, тусад нь тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна” гэх саналыг,
Шүүгдэгч *** өмгөөлөгч “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талд маргаагүй, ял шийтгэлийн тал дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зарчмыг баримтлах ёстой байх.
Тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Хөнгөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 д заасныг журамлах, эсвэл 7.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг журамлах боломжтой, шүүгдэгч *** 136 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд олон удаагийн шүүх хуралдаанд гэмт хэрэгт үйлдсэндээ гэмшсэн байдлаа удаа дараа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдсэн гэдгийг анхаарч үзэх байх.
Хавтас хэрэгт анх хэрхэн хөлөө гэмтээсэн талаар мэдүүлэг болон баримтууд авагдсан байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар илэрхийлж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлах боломжтой байна. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж хэлж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэх нөхцөл байдал байна.
Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” боломжтой гэж заасан байна.
Өнөөдрийн энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч *** хувийн байдал, эрүүл мэндийн шалтаантай, цаашид анхаарч харж хандах эцэг эх нь байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлах саналыг гаргаж байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дугаар хэсэгт зааснаар машин механизм ашигласан гэдэгт тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос мэдүүлэг авснаар дээрх машиныг хулгайлаагүй болох нь тогтоогдож байгаа.
Гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг тогтоох шаардлагатай. Миний үйлчлүүлэгч тухайн машиныг аваад явах санаа зорилго байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн найз нь машин бариад өгөөч гэх хүсэлтийн дагуу машиныг жолоодож явсан. Хашааны гадаа машинаа үлдээгээд хашаа руу орж түүсэн гэдгээ хэлсэн. Г.Мөнгөнбаганын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ машин ашиглах санаа сэдэл нь харагдахгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэзээ эхлээд хэзээ төгсөж байгааг нь харах ёстой байх. Хашаа руу давж ороод 173 грамм ургамалыг машинтай ч машингүй халаасандаа хийх боломжтой. Машинаар очиж байгаа нь машин ашиглаж байгаа гэж үзэх боломжгүй. Тухайн ургамалыг түүгээд авснаар тухайн гэмт хэрэг төгсөж байна. гэмт хэрэг үйлдээд төгссөнөөс хойш ашигласан машин механизмыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэхгүй гэж Улсын дээд шүүхийн тайлбар байгаа тул машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн 6.10 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** , *** нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 115, 119, 131, 133/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *** , *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** , *** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, шүүгдэгч *** эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар *** тоотоос гадагш зорчихгүй байх, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь тэдний хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Урьд шүүгдэгч *** Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *** оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн *** өмчлөлийн 6*** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан, уг тээврийн хэрэгсэлд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан болох нь нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 10,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэв.
2.Хохирол, хор уршиг:
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол тогтоогддоггүй боловч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй юм.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч*** , *** нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 195 грамм хатаж шарласан өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** , *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч *** 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *** оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн *** тоотоос гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолохыг шүүгдэгч *** мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** нарын цагдан хоригдсон нийт 135 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт төлүүлсүгэй.
9. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 195 грамм хатаж шарласан өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ