Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00076/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...аймаг, ... сумын ... баг, ... тоотод оршин суух ... овогт Б.Б /РД:.../-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...аймгийн ... сум, ... баг, ... тоотод оршин суух ... овогт Г.Б /РД:.../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б, Г.Б нар нь 2006 онд танилцаж, 2008 онд том охин Б.Хыг, 2010 онд бага хүү Б.Бийг төрүүлсэн. Миний хүү Б.Б нь 2019 оны 10 дугаар сараас хойш Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаа. Б.Б, Г.Б нар 2017 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Б.Б нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Том охин Б.Х нь 12 настай, бага хүү Б.Б 10 настай бөгөөд хүүхдүүд одоо ээжийнхээ асрамжид байгаа. Иймд Б.Б, Г.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Г.Бгийн асрамжид үлдээж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б нь 12 настай , 10 настай хоёр хүүхэдтэй. Нөхөр Б.Б нь сүүлийн жилүүдэд архи ууж, агсам тавьдаг байсан бөгөөд Б.Быг Бүгд Найрамдах Солонгос улс руу явахаас өмнө тусдаа амьдарч эхэлсэн. Хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээхээр нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцсон, Б.Б нь 2 хүүхдэдээ тэтгэмжийн мөнгө өгдөг, хоорондоо ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Гэрлэгчид нь 2006 онд танилцаж, 2007 оны 03 сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 11 сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2008 оны 01 сарын 22-ны өдөр охин Б.Х, 2010 оны 05 сарын 25-ны өдөр хүү Б.Б нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.   

 

Гэрлэгчид нь 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа, цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй зэрэг байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэрлэгчид нь 2008 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Х, 2010 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Г.Бгийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байх тул гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Б.Х, Б.Б нарыг эх Г.Бгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б /РД:.../, Г.Б /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Х, 2010 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Г.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.  

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг зохигчдод тайлбарласугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ