Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/899

 

 

 

 

 

 

 

   2023         11           24                                   2023/ШЦТ/899

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Л.З******* оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Л******* З*******т холбогдох эрүүгийн 2305000001492 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ******* дугаар хорооллын ******* тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Кингтовер хотхоны 11*******-2*******3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

            -Баянгол дүүргийн шүүхийн 200******* оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 20******* тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар ******* жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж өршөөлд хамрагдсан,

            Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 204 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 90******* тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5*******5 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

            Б******* овогт Л******* З******* /РД:УП91011*******54/.

           

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.З******* нь “...2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” нэртэй сүлжээ дэлгүүрийн баруун талд гэр лүүгээ явж байсан иргэн Э.Э үүргэвчтэй цүнхнээс “Айфоне 14 про макс” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны 7 дугаар сарын 05-наас 0*******-нд шилжих шөнө 0******* цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан гадас” нэртэй рестораны гадна таксинд суух гэж байсан иргэн Н.С гар цүнхнээс “Айфоне 11” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,*******0,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2021 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монген сургуулийн урд талын автобусны буудал орчимд хохирол М.Б халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 дугаар зүйлд зааснаар        

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.З******* нь “...2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” нэртэй сүлжээ дэлгүүрийн баруун талд гэр лүүгээ явж байсан иргэн Э.Э үүргэвчтэй цүнхнээс “Айфоне 14 про макс” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны 7 дугаар сарын 05-наас 0*******-нд шилжих шөнө 0******* цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан гадас” нэртэй рестораны гадна таксинд суух гэж байсан иргэн Н.С гар цүнхнээс “Айфоне 11” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,*******0,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2021 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монген сургуулийн урд талын автобусны буудал орчимд хохирол М.Б халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.З*******ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000001492 дугаартай хэргээс:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн *******8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Э хохирогчоор өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” сүлжээ дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд машинаас буугаад өөрийн оршин суух Баянгол дүүргийн 33 дугаар хороо, 27 дугаар байрны чиглэлд зүүн гартаа сетка өндөг баруун гартаа тортой хүнсний бүтээгдэхүүн бариад явж байсан бөгөөд гэртээ орж ирээд өөрийн үүрч явсан жижиг цүнхэнд  байсан гар утсаа шалгахад байхгүй байсан тул 102 дугаарт дуудлага өгсөн. Би гар утсаа хамгийн сүүлд өөрийн машинаас буух үедээ цүнхэндээ хийж түгжээд явсан. Айфоне 14 про макс загварын ягаан өнгөтэй 2023 оны 3 дугаар сард 5,300,000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан. Хяналтын камерт миний цүнхнээс авч байгаа нь тод харагдаж байсан би тэр хүнийг хараад танина...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 87-89 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 90-97 тал/,

Эд зүйл буюу гар утсыг Л.З*******аас хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 100 тал/,

Эд зүйл буюу гар утсыг иргэн Э.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 101 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай ТХҮ-723-7485 дугаартай “...нийт үнэ 3,800,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 79-84 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 3 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.С хохирогчоор өгсөн “...Би өөрийн ажлын хамт олонтойгоо 2023 оны 7 дугаар сарын 0*******-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Алтан гадас” рестораны доод талд байрлах караокед үйлчлүүлчхээд гэртээ харих гээд тухайн байгууллагын гаднаас такси барих гээд зогсож байгаад гар утсаа алдсан. Миний үйлчлүүлсэн газрын гадна хяналтын камер байсан шүүж үзэх гэхээр тухайн караоке нь маргааш ирж хяналтын камераа шүүлгэчих гээд байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Караокены гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд намайг өөрийн найз Заяагийн хамт таксинд суух гээд зогсож байхад цагаан өнгийн цамц, цайвар жинсэн өмд, цагаан пүүзтэй 25-30 орчим насны эрэгтэй хүн миний гар цүнхэнд хийсэн байсан гар утсыг аваад явж байгаа бичлэг байсан. Би сайн харвал танина гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 28-30 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-42 тал/,

Эд зүйл буюу гар утсыг Л.З*******аас хүлээн авсан тухай тэмдэглэл /1р хх-ийн 43 тал/,

Эд зүйл буюу гар утсыг иргэн Н.Сайнжаргалд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 44 тал/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай ТХҮ-723-7249 дугаартай “...нийт үнэ 1,*******0,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн *******-18 тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Б хохирогчоор өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр 19 цаг 55 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо Монген сургуулийн автобусны буудал руу очих гээд зам гараад явж байхад мөнгөлөг саарал өнгийн хариер маркийн автомашин миний урдуур өнгөрөөд автобусны буудал дээр ирж зогссон. Тус машины урд талын зүүн талын их гэрлийн хажууд хонхойлгосон байсан. Тэгээд би тухайн хариер маркийн автомашины хажуугаар өнгөрөхөд жолооч талын цонх нь онгорхой дунд зэргийн махлаг, бор царайтай хүн намайг харж байсан. Намайг автобусны буудал дээр очоод автобус ирж байгаа эсэхийг харахад тухайн автомашины жолооч бууж байгаа харагдсан. Тэгээд удалгүй 37 номерын Улаан хуаран 4 дүгээр хороолол гэсэн чиглэлтэй 91-31 гэсэн автобус ирээд тухайн автобусанд суусан. Тухайн автобус хөдлөхөд өөрийн куртикний гадна талын зүүн халаасанд айсан Айфоне 8 плас загварын гар утсыг авах гэсэн боловч байгаагүй. Тухайн автобусанд жолоочоос өөр ямар ч хүн байгаагүй. Гар утсаа алдсаны дараа Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Фарис” нэртэй караокены гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд автобусны буудал дээр зогсож байсан мөнгөлөг саарал өнгийн хариераас бууж ирсэн махлаг, бараан өнгийн хувцастай хүн ирээд намайг автобусанд сууж байх үед миний халааснаас авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн *******8-1*******0 тал,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2021 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн “Айфоне 8 плас загварын гар утсыг 800,000 төгрөгөөр үнэлсэн” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 195-198 тал/,

Баянгол дүүргийн 18 дугаар хороо Фарис караокены ойр орчмыг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 187-189 тал/,

Л.З*******аас гар утас хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 1*******5 тал/,

Хохирогч М.Борхонд гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 1************** тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Зоригбаатарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 102 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 118 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 119 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 120 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.З*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч Л.З******* нь “...2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” нэртэй сүлжээ дэлгүүрийн баруун талд гэр лүүгээ явж байсан иргэн Э.Э үүргэвчтэй цүнхнээс “Айфоне 14 про макс” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны 7 дугаар сарын 05-наас 0*******-нд шилжих шөнө 0******* цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан гадас” нэртэй рестораны гадна таксинд суух гэж байсан иргэн Н.С гар цүнхнээс “Айфоне 11” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,*******0,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2021 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монген сургуулийн урд талын автобусны буудал орчимд хохирол М.Б халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогч Э.Эрдэнэцэцэг, Н.Сайнжаргал, М.Борхон нарын мэдүүлгүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн ТХҮ-723-7485 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-723-7249 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Дамно ХХК-ийн 2021 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

 

Шүүгдэгч Л.З******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.З*******ын  2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед иргэн Э.Э үүргэвчтэй цүнхнээс “Айфоне 14 про макс” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг,

-2023 оны 7 дугаар сарын 05-наас 0*******-нд шилжих шөнө иргэн Н.С гар цүнхнээс “Айфоне 11” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,*******0,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг,

-2021 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр  иргэн М.Б халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан...”  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Л.З*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.З******* нь түүнд холбогдуулан ирүүлсэн хэргийн үйл баримттай болон цаг хугацаатай маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдэл тус бүрд яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэж, хэргүүдийг нэгтгэсэн байх тул шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хэргийг/үйлдлийг/ хэрэгсэхгүй болгох үндэслэлийг хүлээн авах боломжгүй, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь нэр бүхий хохирогч нарын эд зүйлд хууль бусаар халдсан болох нь тогтоогдсон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Л.З******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эрдэнэцэцэгт 3,800,000 /гурван сая найман зуун мянга/-н төгрөгийн үнэ бүхий Айфоне 14 про макс загварын гар утас,

 

Хохирогч Н.Сайнжаргалд 1,*******0,000 /нэг сая нэг зуун тавин мянга/-н төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 загварын гар утас,

 

Хохирогч М.Борхонд 800,000 /найман зуун мянга/-н төгрөгийн үнэ бүхий Айфоне 8 плас загварын гар утсыг тус тус буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.З*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Л.З******* нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.З*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал зэрэгт дүгнэлт хийж түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн *******.*******-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.З*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

   Энэ хэрэгт эрүүгийн 230502533*******00, 210501054*******4******* дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогч нарын эд зүйл буцаан олгогдсон болохыг дурдаж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт Л******* З*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.З*******т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.З*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эрүүгийн 230502533*******00, 210501054*******4******* дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогч нар нь эд зүйлээ буцаан авсан болохыг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.З*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ