Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 557

 

                  

 

 

 

     2020         5              5                                           2020/ДШМ/557                                 

Б.Э, Ч.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Баярсайхан,

шүүгдэгч Б.Э, Ч.М,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/516 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Баярсайнханы бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Э, Ч.М нарт холбогдох 2006011430587 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Батууд овгийн Б.Э, 1961 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 39 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод оршин суудаг, /РД:ЧМ61032411/;

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

2. Өөлд овгийн Ч.М, 1965 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 77 дугаар гудамжны 874 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 369 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХК65032313/;

1. Б.Э нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Ч.Мтай маргалдан, улмаар харилцан зодолдож “хамарт зүсэгдсэн шарх, уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Ч.М нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Этай маргалдан, улмаар харилцан зодолдож “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод үүдэн баруун 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Э, Ч.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Батууд овогт Б.Э, Өөлд овогт Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ч.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ч.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э, Ч.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э, Ч.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э, Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор О.Баярсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э, Ч.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Шүүгдэгч Батууд овогт Б.Э, Өөлд овогт Чжааюнвэйн Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ч.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ч.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн.

Шүүх шийдвэртээ “...шүүгдэгч Б.Э, Ч.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, ... Б.Э, Ч.М нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ..." гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дэх заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй. ...” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 516 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э: “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ч.М: “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Э нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Ч.Мтай маргалдан, улмаар харилцан зодолдож “хамарт зүсэгдсэн шарх, уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Ч.М нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 43-2196а тоотод 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Этай маргалдан, улмаар харилцан зодолдож “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод үүдэн баруун 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Б.Эын хохирогчоор өгсөн  “...Миний хадам аав болох Ч.М гэрт орж ирээд архи нэхсэн бөгөөд, надтай маргалдаад миний нүүрэн хэсэгт олон удаа цохисон. Би тэр үед Ч.Мыг болиулах гэхэд салахгүй байхаар нь хамарнаас нь хазсан бөгөөд Ч.М гараад явсан. ...” /хх-13-15, 16-17/,

Ч.Мын хохирогчоор өгсөн “...Би Эрдэнэбаттай хамт архи ууж байгаад  маргалдсан. Би Эрдэнэбаттай муудалцаж, ноцолдож байх явцдаа түүнийг цохисон бөгөөд яг хаана нь яаж цохисон талаараа сайн санахгүй байна. Миний хамар болон уруул язарсан байсан. ...” /хх-8-10, 11-12/,

Б.Эын яллагдагчаар өгсөн “...Миний нүүрэн хэсэгт Мөнхбаяр олон удаа цохисон бөгөөд аргагүйн эрхэнд би хамрыг нь хазаж гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Би хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-43-44/,

Ч.Мын яллагдагчаар өгсөн “...Эрдэнэбат согтуу агсраад байсан. Түүнээс болж маргалдаад үүдний коридорт гаргаж зодолдож эхэлсэн бөгөөд нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. ...” /хх-38-39/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Эын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод үүдэн баруун 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” 1473 дугаартай /хх-18-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ч.Мын биед хамарт зүсэгдсэн шарх, уруулд зулгаралт, сарвуунд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” 1335 дугаартай /хх-24-29/ гэх дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Э, Ч.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Б.Э, Ч.М нарын харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Э, Ч.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тус тус тохирсон байна.

Харин прокурор О.Баярсайханы бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь, шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...Б.Э, Ч.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, ... Б.Э, Ч.М нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/516 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/516 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ч.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,   

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ч.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Ч.М тус бүрт шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ