Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 29

 

                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                             

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би ***-ийн нэхэмжлэлтэй ОАУБХ-т холбогдох

“Орхон аймгийн Улсын бүртгэлийн татгалзсан үйл ажиллагааг хүчингүйд тооцож, Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот үл хөдлөх хөрөнгийг ***өмчлөх эрхтэй болохыг тогтоож, ОАУБХ-т өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч ***-ийн “Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ***нь тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ОАУБХ-т холбогдуулан улсын бүртгэл хийхээс татгалзсан шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай, өмчлөгчөөр /*** тоот орон сууцны/ бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019.11.20-ны өдрийн Орхон аймаг дахь ШШГГ-ын 437-р ангиас иргэн ***-т холбогдуулан бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас буюу 19140114 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг ШШГүйцэтгэх хуулийн 29-р зүйлийн 29.1.9-т заасны дагуу гүйцэтгэх баримт бичигт заагдсан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 11/707 тоот тогтоол гарч иргэн ***-т мэдэгдсэнийг иргэн *** нь надад авчирч үзүүлсэн тул дээрх албан ёсны бичиг тоотыг үндэслэн УБХ-ээс нь иргэн ***миний өмчлөгчөөр бүртгэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэсэн тул би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.  Иймд хүсэлтийг хүлээн авна уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч ***нь ОАУБХ-т холбогдуулан “Орхон аймгийн Улсын бүртгэлийн татгалзсан үйл ажиллагааг хүчингүйд тооцож, Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот үл хөдлөх хөрөнгийг ***өмчлөх эрхтэй болохыг тогтоож, ОАУБХ-т өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас иргэн ***-т холбогдуулан бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас буюу 19140114 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т заасны дагуу “гүйцэтгэх баримт бичигт заагдсан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/707 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, энэхүү албан ёсны бичиг тоотыг үндэслэн ОАУБХ Орхон аймаг Баян-Өндөр сум *** тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ***-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Улсын бүртгэлийн татгалзсан үйл ажиллагааг хүчингүйд тооцож, Орхон аймаг Баян-Өндөр сум ***... тоот үл хөдлөх хөрөнгийг ***өмчлөх эрхтэй болохыг тогтоож, ОАУБХ-т өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2019/0012/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч ***болон түүний өмгөөлөгч нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

  

 

ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ