Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/902

 

 

 

 

 

 

    2023          11           27                                   2023/ШЦТ/902

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх

Шүүгдэгч: Д.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С******* овогт Д******* Н*******д холбогдох 23050000019*******4 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны ******* дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, хувиараа кузов засварын ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******-253 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

С******* овогт Д******* Н******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Н******* нь “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “караоке, паб” нэртэй газраас үйлчүүлэх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Х*******г “нүүр рүү нулимсан” гэх шалтгаанаар гараараа цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “дээд баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний 1 дүгээр зэргийн сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам хуруу, баруун гарын алга, зүүн гарын бугуй, эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Н******* нь “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “караоке, паб” нэртэй газраас үйлчүүлэх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Х*******г “нүүр рүү нулимсан” гэх шалтгаанаар гараараа цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “дээд баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний 1 дүгээр зэргийн сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам хуруу, баруун гарын алга, зүүн гарын бугуй, эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******гийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 23050000019*******4 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Х*******гийн хохирогчоор өгсөн “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудалд байрлалтай кароаке паб нэртэй газрын пабад нөхөр Н******* түүний найз Заяа, Бямбасайхан нарын хамт ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тасарчихсан бөгөөд нэг сарахад ажил дээрээ сэрсэн. Сэрээд толинд харахад миний баруун нүд хөхөрсөн уруул хавдсан байсан. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд хамрын савхан яс гэмтсэн байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Сүүлд нөхрөөсөө асуухад манай нөхөр намайг зодсон байсан өөрөө тэгэж хэлсэн. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.З******* гэрчээр өгсөн “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Бямбасайхан, найз Х*******, Н******* нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караоке паб нэртэй пабад ороод 3 шил, 1 литр хэмжээтэй архи аваад хувааж ууцгаасан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01 цагийн үед гарах болоод тооцоогоо төлөх гэхэд тооцоон дээр маргаан гараад яасан юм мэдэхгүй Х******* уурлаад ширээн дээрх зүйлсийг унагаагаад байсан, гэхдээ ямар нэгэн эд зүйл гэмтээгүй. Тэгээд Х******* уурлаад нөхөр Н******* нь тайвшруулах гэж оролдоод болохгүй Х******* сүүлдээ Н*******гийн нүүр рүү нулимхад Н******* Х*******гийн нүүрэн тус газарт нь 3 удаа гараараа цохисон. Сүүлд өөрөөс нь асуухад хамрын савхан яс хугарсан зүүн нүд хөхөрсөн, уруул нь хавдсан гэж хэлсэн. Х*******гийн биед учирсан гэмтлийг Н******* гараараа цохиж учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 12*******54 дугаартай “Ц.Х*******гийн биед дээд баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний 1 дүгээр зэргийн сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам хуруу, баруун гарын алга, зүүн гарын бугуй, эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэлнь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийхэд саад учруулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Н*******гийн яллагдагчаар өгсөн “Миний нүүр лүү 2-3 удаа нулимсан, яг иймэрхүү байдлаар 2 цаг үргэлжилсэн. Миний үгэнд орохгүй байсан болохоор нь эхнэр Х*******гийн нүүр лүү 3 удаа хүчтэй алагдсан. Эхнэрийн маань нүдний хэсэг нь хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан, уруул хавдсан. Би эхнэртээ гар хүрсэн миний буруу, алдаагаа ойлгож, ухамсарлаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Н*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.Н******* нь “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “караоке, паб” нэртэй газраас үйлчүүлэх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Х*******г “нүүр рүү нулимсан” гэх шалтгаанаар гараараа цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “дээд баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний 1 дүгээр зэргийн сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам хуруу, баруун гарын алга, зүүн гарын бугуй, эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Д.Н*******гийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 12*******54 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Д.Н******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Н******* нь “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “караоке, паб” нэртэй газраас үйлчүүлэх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Х*******г “нүүр рүү нулимсан” гэх шалтгаанаар гараараа цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “дээд баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний 1 дүгээр зэргийн сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам хуруу, баруун гарын алга, зүүн гарын бугуй, эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Н*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хамаарч байх хэдий ч шүүгдэгч Д.Н******* нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.Х*******г урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн дарамтад байнга байлгаж байгаагүй гэх тайлбарыг улсын яллагч гаргасан, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.Н******* нь хохирогч Ц.Халиунд төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Н******* нь “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “караоке, паб” нэртэй газраас үйлчүүлэх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Х*******г “нүүр рүү нулимсан” гэх шалтгаанаар гараараа цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “дээд баруун 1,2, зүүн 1,2 дугаар шүдний 1 дүгээр зэргийн сулрал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаанд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, духанд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун тохой, баруун гарын долоовор, дунд, ядам хуруу, баруун гарын алга, зүүн гарын бугуй, эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Д.Н*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Д.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 5******* тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Д.Н*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.*******, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт Д******* Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*******г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Н*******д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, ******* дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ