Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 146/ШШ2020/00338

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б- овогтой Н-гийн Г-, Л- овогтой Г-гийн Ц- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2009 оны ___ дугаар сарын ___-ны өдөр төрсөн хүү Ц.Э-, 2011 оны ___ дүгээр сарын ___-ний өдөр төрсөн хүү Ц.М-, 2013 оны ___ дүгээр сарын ___-ний өдөр төрсөн ихэр хүү Ц.Д-, Ц.Д- нарыг эх Н.Г-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Ц.Э-, Ц.М-, Ц.Д-, Ц.Д- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Ц-аар тэжээн тэтгүүлсүгэй

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Н.Г-т даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг Г.Ц-д энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Г-т тус тус даалгасугай.

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар 38 034 000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-т олгосугай

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524 840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 418 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Г.Ц-аас хүү Ц.Э-, Ц.М-,  Ц.Д-, Ц.Д- нарын нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 6 180 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 183 830 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.САРАНТУЯА