Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0334

 

“МОЭНКО” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Оюунчимэг, нэхэмжлэгийн өмгөөлөгч Д.Батсүх

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “МОЭНКО” ГХОХХК

          Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Ц.Мөнхзул, Ч.Сувдаа, Ц.Тогосмаа, Ц.Одончимэг, Э.Энхбаяр, Б.Хүсэлчимэг   

          Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Ц.Мөнхзул, Ч.Сувдаа, Ц.Тогосмаа, Ц.Одончимэг, Э.Энхбаяр, Б.Хүсэлчимэг нарын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-36240000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0032 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэндмаа, Р.Мөнхжаргал, Б.Амарбат, Ө.Намуунбаяр, Э.Энхтуул

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Ж.Түвшинзаяа

          Хариуцагч Б.Мандалбаатар, Ц.Мөнхзул, Э.Энхбаяр, Ц.Одончимэг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, С.Дашдаржаа

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

          Хэргийн индекс: 128/2025/0773/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. “МОЭНКО” ГХОХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Ц.Мөнхзул, Ч.Сувдаа, Ц.Тогосмаа, Ц.Одончимэг, Э.Энхбаяр, Б.Хүсэлчимэг нарт холбогдуулан "Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Ц.Мөнхзул, Ч.Сувдаа, Ц.Тогосмаа, Ц.Одончимэг, Э.Энхбаяр, Б.Хүсэлчимэг нарын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-36240000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах"-аар маргасан.

             НУУЦТАЙ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0032 дугаар шийдвэрт “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.Мандалбаатар, Ц.Мөнхзул, Ч.Сувдаа, Ц.Тогосмаа, Ц.Одончимэг, Э.Энхбаяр, Б.Хүсэлчимэг нарын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-36240000003 дугаартай нөхөн ногдуулалтын актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл буюу зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Оюунчимэг, нэхэмжлэгийн өмгөөлөгч Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Оюунчимэг, нэхэмжлэгийн өмгөөлөгч Д.Батсүх нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                            Д.ОЮУМАА

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР