Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч Т.Нансалмаа

 шүүгдэгч Х.Б*******

 шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, /2728/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт Х******* Б*******ид холбогдох эрүүгийн 2031000060135 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х******* овогт Х******* Б*******, Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Е******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Е******* сум, Б*******н 2 дугаар баг, Б******* т******* гудамж 2-05 тоотод оршин суух, урьд 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

-мөн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Б******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 2 дугаар баг, Энхталын 6-3 гудамжны 01 тоотод оршин суух иргэн Г.Г өмчлөлийн эд зүйлээ хадгалах зориулалттай амбаарын хаалганы уяаг тайлж, нэвтрэн орж цахилгаан хө******* 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.Г******* 70,000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.М эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машинаас гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын холбогч уртасгагч утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.М 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Б******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 2 дугаар баг, Энхталын 6-3 гудамжны 01 тоотод оршин суух иргэн Г.Г өмчлөлийн эд зүйлээ хадгалах зориулалттай амбаарын хаалганы уяаг тайлж, нэвтрэн орж цахилгаан хө******* 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.Г******* 70,000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.М эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус” маркийн авто машинаас гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын холбогч уртасгагч утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.М 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

 2. Хохирогч Г.Г 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 07 цагийн үед Е******* сумын 2-р багийн нутагт байх гэрээсээ гарч Дархан-Уул аймаг руу өөрийн эхнэр Ш.Оюуны хамт гэрээ түгжээд явсан юм. Тэгээд Дархан-Уул аймагт ажил төрлөө зохицуулаад 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Е******* суманд гэртээ ирэхэд манай байшингийн хаалга нь онгорхой байдалтай, амбаарын хаалга онгорхой байдалтай байсан юм. Тэгээд байшин руугаа орж унтлагын ө******* хэсэг рүү ороход ор хөнжлийн гудас сөхсөн байдалтай, мөнгө төгрөг хайсан юм уу гэмээр байдалтай, байшингийн хаалганы түгжээг мулталж онгойлгосон байдалтай байсан юм. Байшин дотроос эд зүйл хулгайлаагүй байсан. Харин байшинтай залгаа амбаарын хаалга онгорхой байсан ба амбаараас 1 ширхэг БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн цэнхэр тагтай, хар мани******* 1 ширхэг дружба хө******* алдагдсан байсан юм. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Миний хулгайд алдсан хө******* нь хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн үрдэсний хамгаалалт нь цэнхэр, бусад зүйл нь хар өнгөтэй, бариул хэсгийг даавуугаар боосон байдалтай байсан юм. Тухайн хө*******г 2017 онд 150,000 төгрөгөөр Дархан-Уул аймгаас худалдаж авч байсан юм. Би өөрийн хулгайд алдсан хө*******г буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Х.Ц 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед намайг гэртээ байхад Х.Б******* манай урдуур мод хө*******дчихөөд явж байна гэж хэлээд хар өнгийн цахилгаан хө*******г үүрсэн байдалтай явж байсан юм. Тэгээд тухайн хө*******гөө манай амбаарт үлдээсэн юм. Тэгээд Х.Б******* сумын төв рүү миний машинтай Адууч гэх айлд очно гэж хэлээд машинаас буусан юм. Тэрнээс хойш Х.Б*******той уулзаагүй. Тухайн хө*******г хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Х.Б*******ийн өөрийнх нь гэж бодсон юм. Тухайн үед Х.Б******* нэлээн согтуу байдалтай явж байхаар нь “хө*******гөө энд үлдээчихье” гэж хэлэхээр нь би хашаандаа оруулж тавьсан юм. Х.Б******* нь тухайн үед надаас мөнгө нэхээд байсан юм. Х.Б******* нь тухайн үед шар, саарал өнгийн куртиктэй, хө*******ний бензин асгарсан байдалтай, саравчтай цэнхэр малгайтай байсан. Өмд, гутлыг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг[3],

4. Хохирогч Д.М 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Приус 20 маркийн 1942 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Е******* сумын 2 дугаар багийн нутагт 22 цагийн үед Уугий гэх айлд очсон юм. Тухайн айлдаа ороод 23 цагийн үед машинтайгаа гэртээ ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь машинаас цэнхэр өнгийн гагнуурын аппаратаа авах гээд хойд багаж хэсгийг онгойлгоод харсан чинь миний гагнуурын аппарат байхгүй болсон байсан юм. Мөн гагнуурын аппаратны 2 ширхэг, 4 метрийн урттай массын утас алга болсон байсан юм. Би Уугийгийн гэр лүү орохдоо машинаа түгжихээ мартаад орсон байна лээ. Миний гагнуурын аппарат машины арын багааж хэсэгт байсан юм. Би өө******* гагнуурын аппаратаар энд тэнд ажил хийдэг учраас машиндаа хадгалдаг юм. Би өөрийн гагнуурын аппаратаа Дархан-Уул аймгаас аваад удаагүй шинээрээ байгаа юм. Гагнуурын аппарат нь 280.000 төгрөгөөр, 2 ширхэг, 4 метрийн урттай массын утас тус бүр нь 15000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би өөрийн хулгайд алдсан гагнуурын аппарат болон 2 ширхэг 4 метрийн урттай массын утас зэргийг бүрэн бүтэн буцааж хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч З.А 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын дундуур санаж байна, яг он сарыг нь сайн санахгүй байна. Намайг Е******* сумын 1 дүгээр багт гэртээ байж байхад өглөө 10 цагийн үед Х.Б******* манай хашаанд ганцаараа явган орж ирээд бид хоёр сайн муугаа мэндлэхэд Х.Б******* “...би ажилд явах гэж байгаа юм, надад явах зардал байхгүй болчихоод байна ах, таньд нэг гагнуурын аппарат зарах гэсэн юм..." гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “...надад гагнуурын аппарат хэрэггүй...” гэж хэлэхэд Х.Б******* гуйгаад байхаар нь би тухайн гагнуурын аппаратыг авахаар өөрийн Портер машинтай Е******* сумын 2 дугаар баг нэлээн урагш яваад нэг ногоон хашаатай айлын гадна зогсоход Х.Б******* нь надад шинэ цэнхэр өнгийн гагнуурын аппарат 2 ширхэг урт залгуур зэрэг эд зүйлтэйгээ байсан. Тэгээд би Х.Б*******ид зардлын мөнгө 40.000 төгрөг өгөөд тухайн газарт нь үлдээгээд явсан юм. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Таньдаг хүүхэд гуйгаад байхаар нь 40.000 төгрөг өгөөд авсан юм...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Х.Б 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Х.Б******* нь 1983 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Е******* суманд манай аав, ээжийнхээ 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Айлаас 5-лаа бөгөөд дээрээ 2 ах, 1 эгчтэй, доороо 1 дүүтэй. Х.Б******* нь аав, ээжийн гар дээр өсөөд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 10 жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгсөж байсан. Тэгээд илгээлтээр трактор комбайнчаар Е******* суманд ажиллаж байсан. Цэргийн албыг дүйцүүлэхээр хааж байсан бөгөөд 2006 оноос эхлэн ХХК-нд ажиллаж байгаад 2015 онд ажлаасаа гарсан. Тэрнээс хойш хувиараа ажил хөдөлмөр эрхэлж ажилласан. Х.Б******* нь 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүдийг нь ээж Ц хардаг. Эхнэр Б нь гэр бүлийн асуудлаас болоод салсан. Х.Б******* зан аашны их даруухан, нийтэч, олондоо нэр хүндтэй, машин механизм, техникт сайн, ямар нэгэн ажил төрөлд мундаг сайн ажилладаг юм. Ойрын хэдэн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа болохоос биш ямар нэгэн элдэв муу зуршил байхгүй. ХХК-наас олон шагнал авч байсан. Урьд өмнө санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдож одоогоор тэнсэн харгалзах ялтай байсан. Тэрнээс өө*******р санаатайгаар гэмт хэрэг хийгээд, үйлдээд байдаггүй юм. Х.Б*******ийн зүрх, бөөр нь их өвддөг, өө*******р ямар нэгэн өвчин байхгүй, эмнэлгийн байгууллагын хяналтад байдаггүй...” гэх мэдүүлэг[6]

9.2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “ ” ХХК-ний №ТХҮ/518-126 дугаартай үнэлгээний тайлан хэсэгт:

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

БНХАУлсад үйлдвэрлэгдсэн модны гар хө*******

 

          Ш

 

      1

 

70.000

 

70.000

 

Хуучин

 

 

Нийт дүн

 

 

70.000

 

гэх тайлан[7]

10. Шүүгдэгч Х.Б*******ийн 2020 оны 09 дүгээр сарын сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Гантөмөр гэдэг айлд очтол эзэнгүй, байшин цоожтой байсан. Цоожийг татаж хугалаад хаалгыг онгойлгоод гэрт нь орж гудсыг сөхөөд ус уугаад хажууд байх амбаар луу орсон. Амбаарын хаалгыг цэнхэр өнгийн уяагаар уясан байсныг тайлаад ортол цахилгаан хө******* газар байхаар нь аваад гарсан. Тэгээд тэндээс гараад Цогтбат гэдэг хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би ганцаараа байсан. Иргэн Г байшин, амбаарт хууль бусаар орсноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[8],

11.2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “ ” ХХК-ний №ТХҮ/518-125 дугаартай үнэлгээний тайлан хэсэгт:

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

220W хүчин чадалтай  гагнуурын аппарат

 

          Ш

 

      1

 

280.000

 

280.000

 

БНХАУлсад үйлдвэрлэсэн шинэ

2

Гагнуурын холбогч уртасгагч утас

         Ш

      2

15.000

30.000

Шинэ

 

 

Нийт дүн

 

 

310.000

 

гэх тайлан[9]

12.Яллагдагч Х.Б*******ийн 2020 оны 09 дүгээр сарын сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчим хуучин хө******* рам ажиллуулдаг байсан Уугий гэдэг айлын хашаанд ороод цонхоор нь хартал Мөнхбаатар, Уугий, бас нэг залуутай архи уугаад байж байхаар нь оролгүйгээр буцаад гараад М “Приус-20” маркийн машин зогсож байхаар нь жолоочийн эсрэг талынх нь хаалгыг таттал онгорхой байсан. Тэгээд гагнуурын аппарат байхаар нь аваад явсан. Тэгээд хүүхдийн тоглоомын саад дээр өглөө болтол унтсан. Гагнуурын аппарат хажууд байсан. Өглөө босоод Аюуш гэдэг айлд очоод 40.000 төгрөгөөр зараад архи авч уусан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг[10],

13. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[13], Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл[14], 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 19. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17], зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Б*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Гантөмөр, Д.Мөнхбаатар нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Х.Б*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өд*******с өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

        Энэ гэмт хэргийн улмаас Х.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* овогт Х******* Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ял оногдуулсугай.

        3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялд, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х******* Б*******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өд*******с өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

        7.Шүүгдэгч Х.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

        9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 51 дүгээр  тал

[5] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 55  дугаар тал

[7] Хавтаст хэргийн 24-28  дугаар тал

[8] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 58-60  дугаар тал

[10] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 01-02 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 04-05 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 06-10 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 11-13 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 29-30, 61-62  дугаар тал

[16] Хавтаст хэргийн 88 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 123-125 дугаар тал