Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/246

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан

Шүүгдэгч Н. *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Н ын Э т холбогдох эрүүгийн 2339000000355 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н. *******  нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 06 цагийн орчимд ******  аймгийн ******  сумын 5 дугаар баг ****** ын ***  тоотод байх Д. ******* ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдэн, хууль бусаар нэвтэрч, 200,000 төгрөг, 2 ширхэг гадаад архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан хохирогчид 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н. *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

 

Хохирогч Д. *******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******  аймгийн ******  сумын Онон 5 дугаар баг ******  ***  тоотод оршин суудаг. Би гэртээ ганцаараа байдаг болохоор ийш, тийшээ юманд явах болохоороо байшингаа түгжээд явдаг. Ингээд би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 6 цагийн үед машинтайгаа хувийн ажлаар хөдөө явсан юм. Ингэхдээ байшингаа гаднаас нь жижгэвтэр цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан. Ингээд цаг гаран болоод 7 цаг өнгөрч байхад ирэхэд манай байшингийн цоожийг эвдлээд хулгай орсон байсан. Ингээд би юм аа бүртгэж үзэхэд миний улаан өнгийн түрүүвчний дотор байсан бэлэн 200,000 төгрөг, 2 ширхэг гадаад архи алдагдсан байсан. Гэрт маань хулгай орсон болохоор цагдаагийн газарт хандсан юм. ...Н. *******  алдагдсан мөнгийг маань буцааж өгсөн. Харин 2 ширхэг гадаад архийг маань уучихсан байсан тэрнийхээ мөнгийг надад өгөөд, нэгийг нь харин уугаагүй байсан болохоор буцааж өгсөн байгаа. Хохирлыг маань бүрэн барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, санал, гомдол байхгүй...” гэжээ. (хх-ийн 13-16)

 

Шүүгдэгч Н. *******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” нэртэй архи аваад ******  сумын баруун талын хөшөөн дээр ганцаараа гарч уусан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчим архиа ууж дуусаад эхнэр бид 2 өмнө нь амьдарч байсан ******  эмчийн хашаанд очиж эхнэрийн хуучин амбаарт нь орж унтсан. Тухайн үед манай эхнэр ******  сумаас урагшаа хөдөө айлын мал харж байсан. Би болохоор сумын төв орж архи уусан юм. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод ам цангаад өлсөөд байхаар нь ******  эмчийн гэр лүү нь очсон чинь гэр нь цоожтой байхаар нь жоотуугаар төмөр цоожийг нь хөшиж онгойлгоод орсон. Тэгээд байшин дотор том өрөөний буюу цонхны урд байдаг ширээн дээр улаан өнгийн эмэгтэй хүний түрийвч байхаар нь дотор талаас нь бэлэн 200,000 төгрөг авсан, цаана нь өшөө мөнгө байсан. Би өөр мөнгө аваагүй. Тэгээд ширээн доор нь ам нь онгорхой хайрцагтай архи байхаар нь 2 шил архи аваад гарсан. ******  эмчийн гэрээс гарахдаа буцаагаад цоожийг нь зүүгээд орхисон. Тэндээс гараад ******  суманд байх “Тайга” нэртэй буудал орж хоол авч идсэн. Тэгээд өдөр нь гадаа гараад тамхи татаад байж байхад цагдаа нар ирсэн...” гэжээ. (хх-ийн 47-48)

 

Гэрч Д. ****** ийн мэдүүлэг (хх-ийн 25-26)

Гэрч Т. ****** ийн мэдүүлэг (хх-ийн 29-30)

Хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШД-223 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 80,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 35-37)

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл (хх-ийн 1)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-9)

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 17-18)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 81)

Н. ******* ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52, 53)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж өсвөр насны шүүгдэгч Н. ******* т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч У овогт Н ын Э  нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 06 цагийн орчимд ******  аймгийн ******  сумын 5 дугаар баг ****** ын ***  тоотод байх Д. ******* ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдэн, хууль бусаар нэвтэрч, бэлэн 200,000 төгрөг, 2 ширхэг гадаад архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Н. ******* ын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” нэртэй архи аваад ******  сумын баруун талын хөшөөн дээр ганцаараа гарч уусан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчим архиа ууж дуусаад эхнэр бид 2 өмнө нь амьдарч байсан ******  эмчийн хашаанд очиж эхнэрийн хуучин амбаарт нь орж унтсан. Тухайн үед манай эхнэр ******  сумаас урагшаа хөдөө айлын мал харж байсан. Би болохоор сумын төв орж архи уусан юм. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод ам цангаад өлсөөд байхаар нь ******  эмчийн гэр лүү нь очсон чинь гэр нь цоожтой байхаар нь жоотуугаар төмөр цоожийг нь хөшиж онгойлгоод орсон. Тэгээд байшин дотор том өрөөний буюу цонхны урд байдаг ширээн дээр улаан өнгийн эмэгтэй хүний түрийвч байхаар нь дотор талаас нь бэлэн 200,000 төгрөг авсан, цаана нь өшөө мөнгө байсан. Би өөр мөнгө аваагүй. Тэгээд ширээн доор нь ам нь онгорхой хайрцагтай архи байхаар нь 2 шил архи аваад гарсан. ******  эмчийн гэрээс гарахдаа буцаагаад цоожийг нь зүүгээд орхисон. Тэндээс гараад ******  суманд байх “Тайга” нэртэй буудал орж хоол авч идсэн. Тэгээд өдөр нь гадаа гараад тамхи татаад байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д. ******* ийн “...Би ******  аймгийн ******  сумын Онон 5 дугаар баг ******  ***  тоотод оршин суудаг. Би гэртээ ганцаараа байдаг болохоор ийш, тийшээ юманд явах болохоороо байшингаа түгжээд явдаг. Ингээд би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 6 цагийн үед машинтайгаа хувийн ажлаар хөдөө явсан юм. Ингэхдээ байшингаа гаднаас нь жижгэвтэр цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан. Ингээд цаг гаран болоод 7 цаг өнгөрч байхад ирэхэд манай байшингийн цоожийг эвдлээд хулгай орсон байсан. Ингээд би юм аа бүртгэж үзэхэд миний улаан өнгийн түрүүвчний дотор байсан бэлэн 200,000 төгрөг, 2 ширхэг гадаад архи алдагдсан байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Бодит Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШД-223 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н. *******  нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эд хөрөнгөнд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Н. ******* , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч Н. ******* т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******  аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н. ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н. ******* т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч Н. ******* ын мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н. ******* ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д. ******* д 280,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д. *******  нь алдагдсан эд зүйлээ буцаан авсан, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н. ******* ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н. ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У овогт Н ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ********** **********1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. ******* т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д. *******  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н. ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Э.ХОСБАЯР