Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/248

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, Ц.Жавзандулам

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл, Д.Цолмон

Шүүгдэгч Ю. ******, Т. ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ю н Н , Б овогт Т н М  нарт холбогдох эрүүгийн 2339000000110 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Т. ****** ,  Ю. ******  нар  нь  “модон  шон  дээр  тоггүй  цахилгааны

хөнгөн цагаан утас байгаа хоёулаа очиж авъя” гэж урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн ******  сумын 5 дугаар баг “Хогийн хонхор” гэх газарт байрлах “Мэдээлэл холбоо сүлжээ хязгаарлагдмал хариуцлагатай компани Хэнтий аймгийн газрын өмчлөлийн цахилгааны шонгийн модыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу **-** УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан чирч газарт унаган 1,050,000 (нэг сая тавин мянга) төгрөгийн үнэ бүхий “Ас 35” маркийн хөнгөн цагаан цахилгааны 1,050 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, тухайн цахилгааны утсыг хулгайлахдаа 562,500 (таван зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий 7 метрийн урттай 5 ширхэг шон, 675,000 (зургаан зуун далан таван мянга) төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 5 ширхэг бетонон шон, 22,500 (хорин хоёр мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны лонх, 22,500 (хорин хоёр мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны утас тогтоох дэгээ, 375,000 (гурван зуун далан таван мянга) төгрөгийн хөл ороосон утас, 30,000 (гучин мянга) төгрөгийн үнэ бүхий АС гуурс зэргийг эвдэж нийт 2,737,500 (хоёр сая долоон зуун гучин таван мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т. ******шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ю. ****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газарт камер шугамын инженер ажилтай. Манай газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 28/11 дугаартай албан бичгээр намайг тус газрын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Манай ******  сумын салбар буюу ******  сумаас 206 РРС станц хүртэл татсан цахилгаан эрчим хүчний шугамаас 5 ширхэг шон хоорондын цахилгаан эрчим хүчний шугам хулгайд алдагдсан байсан. Тус шугамын утсыг хулгайлахдаа багана болон бетонон хөлийг хугалж эвдсэн байсан. Тухайн багана болон цахилгааны утсыг манай ажилтан болох ******  нь хариуцдаг ба ******  12 дугаар сарын 30-ны өдөр очиж шалгахад бүрэн байсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн биеэр харахад бүрэн байсан. Харин 01 дүгээр сарын 20-ны өдөр шалгахад алдагдсан байсан. ...Ас35 маркийн хөнгөн цагаан цахилгааны утас 1,050 метр алдагдаж, 5 багана, 5 бетонон хөл хугарч эвдэрсэн байсан. Дээрх эд зүйлийг авахад шон дээр байсан лонх, дэгээ, хөлийн боолт нь эвдэрч гэмтсэн. Манай зүгээс цахилгааны утсыг 1 метрийг нь 1,000 төгрөгөөр бодож нийт 1,050,000 төгрөг, багана 1 ширхэг нь 150,000 төгрөг нийт 750,000 төгрөг, бетонон хөл 1 ширхэг нь 180,000 төгрөг нийт 900,000 төгрөг, хөлийн боолт 1 метр нь 7,500 нийт 50 метр 375,000 төгрөг, лонх, дэгээ хоёр 1 ширхэг нь 1,500 төгрөг нийт 30 ширхэг 45,000 төгрөг, АС гуурс 6 ширхэг 1 ширхэг нь 5,000 төгрөг нийт 30,000 төгрөг. Нийт материалын үнэ 3,150,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал нь 3,570,000 төгрөг, засварлах ажлын хөлс нь 3,687,310 төгрөг гэж нэхэмжилж байна. ...Тухайн эд зүйлс нь холбоход ажиллахад бэлэн байсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. ...Хохирлоо барагдуулж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй.” гэжээ. (1-р хх-ийн 16-17)

Иргэний нэхэмжлэгч Э. ******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар хотын Багануур дүүрэг 5 дугаар хороо Рашаантын 12-10 тоотод хувиараа цөцгийний үйлдвэр эрхэлдэг, 3-аас 4 ажилтантай. Ингээд хавартаа хөдөө явж ноолуурын падан бичих бас хөдөөний айлаас сүү худалдаж авах гээд дээрх 82-87 УБЗ улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгслийг 2022 онд Улаанбаатар хотын Налайх дүүргээс хүнээс худалдаж авч байсан юм. Би дээрх 82-87 УБЗ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг цөцгийний бизнес эрхэлж олсон мөнгөөрөө ажилчдаа цалинжуулаад үлдсэн мөнгөөр нь дээрх машиныг худалдаж авсан. 82-87 УБЗ улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахад нөхөр маань ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй. Би өөрийнхөө хөлс хүчээр олсон орлогоороо дээрх машиныг худалдаж авсан...” гэжээ. (1-р хх-ийн 22)

 

Гэрч Ц.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би Хэнтий аймгийн ******  сумын мэдээлэл холбоо сүлжээний салбар ажилтан албан тушаалд ажилладаг. ******  суманд хуучин радио телевизийн суваг татах чиглэлээр ажиллуулж байсан. ******  сумаас 206 дугаар станц хүртэл 5 орчим км газарт байх бетонон хөлтэй, модон шон дээр холбоотой байдаг хөнгөн цагаан гэртэй төмөр голтой 3 пааз утас байдаг юм. Тухайн утаснуудаар 2017 оноос хойш цахилгаан дамжуулаагүй байсан. Тухайн утас болон шон нь 202 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би хогийн цэг рүү хог асгахаар явж байх үед бүрэн бүтэн байсан ба 2023 оны 01 дүгээр сарын 20-нд очиж шалгахад 5 шонгийн мод унасан байсан. 2 шонгийн мод нь хугарсан байсан мөн 5 бетон хөл дундуураа хугарсан байсан. Тэгээд 5 тулгуурын хоорондох 1,050 метр утас алдагдсан байсан. Тэгээд бид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хөнгөн цагаан гэртэй, төмөр голтой цахилгаан дамжуулах утас. Түүхий эд авах цэгт тушааж болно. Мөн цахилгаан дамжуулах зорилгоор ашиглаж болно. 7 метр урттай модон шон 2 ширхэг хугарсан, 5 ширхэг 4 метрийн урттай бетонон шон хугарсан, 1,050 метр урттай хөнгөн цагаан гэртэй төмөр утас алдагдсан...” гэжээ. (1 хх-ийн 33-34)

 

Гэрч О. ****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн найз болох ****** аас “Портер”-оороо 2 тонн нүүрс ачаад хамт Хурх яваад ирээч нүүрсээ Хурхад буулгачихаад буцаж ирэхдээ малын тэжээл, будаа ачаад ирье гээд гуйхад за гээд хамт явахаар болсон юм. Тэгээд би ээлжийн ажил хийдэг учир нүүрсээ 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Портер” дээрээ ачиж хоночихоод маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн үед ажлаасаа буугаад ****** ын гэр лүү эхнэр ****** аар хүргүүлж очоод ****** ын хамт нүүрс ачсан машинаа унаад “Гор газ” гэдэг шатахуун түгээх станц ороод Хурх явах түлшээ хийчихээд байж байхад тэнгэр нэг л эвгүйрхээд байсан. Тэгээд ******  нэг хүн рүү зам асуугаад “портер явахын эцэсгүй байна гэнэ” гэхээр нь бид хоёр тэр өдрөө явахаа болиод байж байхад манай эхнэр ******  замдаа хоол ид гээд авч ирж өгөөд явсан юм. Тэгээд тухайн өдрөө бид хоёр явахаа болиод би ****** аас чи нэг заваараа мосттой машинтайгаа Хурх яваад даахаар нь тэжээл ачаад ирээч гээд гуйсан чинь ******  зөвшөөрсөн юм. Тэгээд ******  2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж санаж байна Хурх руу “пажеро”-тойгоо явсан хэнтэй явсан талаар нь би сайн мэдэхгүй байна хүнтэй явна гэж надад хэлээгүй. Тэгээд байж байхад тухайн өдрийн үдээс хойш 15-16 цагийн үед ******  “пажеро” мост нь эвдрээд явахаа болилоо гээд над руу залгахаар нь би “за одоо буцахаас яах вэ” гээд тасалсан юм…” гэжээ. (1 хх-ийн 41-42)

 

Гэрч Б.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай төрсөн эгч Даваажав нь Хурхын сангийн аж ахуйд тариалан эрхэлж ажиллаж амьдардаг юм. Тэгээд манай нөхөр ******  Хурх руу Даваажав эгчийнд нүүрс буулгаж өгөөд оронд нь малын тэжээл авч ирэх гээд найз ****** ын хамт “портер” машинтай яваад ирэх гэж байсан юм. Манай нөхөр нь ээлжийн ажил хийдэг учраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр машинд авч явах нүүрсээ ачиж бэлдээд маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08-09 цагийн үед ажлаасаа буухаар нь би ажлаас аваад ****** ын гэрт хүргэж өгөөд гэртээ харьсан юм. Тэгээд замд идэх хоол цайг нь хийчихээд нөхөр лүүгээ ярихад одоо хөдөллөө Гор газын гадаа бензин хийгээд зогсож байна гэхээр нь колонк дээр хоол цай аваачиж өгчихөөд харьсан юм. Тэгээд гэртээ хариад байж байхад манай нөхөр “явахаа больчихлоо, цас ороод аймар шуураад байна, дараа л явъя даа” гээд ярьсан юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр ****** ын портерт ачсан байсан нүүрсээ манай ажлын газрын хүндээ зарж байсан юм. Би яг хэзээ ******  “пажеро”-тойгоо “Хурх” явсан талаар нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан Хурх явбал энэ дугаар луу залгаарай гээд жижиг цаасан дээр эгчийнхээ дугаарыг бичиж өгч байсан юм...” гэжээ. (1 хх-ийн 45-46)

 

Гэрч А.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ******  суманд мал маллан амьдардаг юм. Тэгээд намайг ******  сумын төвд гэртээ байж байхад манай найз болох ******  нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өглөө цаг яг хэд болж байсныг санахгүй байна 10-11 цагийн хооронд л байх над руу залгаад Хурх орох зам хэр байгаа вэ? ******  Хурх руу нүүрстэй “портер”-той явах гэж байгаа юм гэхээр нь би “Портер” ч явахгүй байхдаа зам нэлээн цастай байгаадаа гээд тасалсан юм. Тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Дахиж над руу ******  залгаагүй...” гэжээ. (1 хх-ийн 49-50)

 

Гэрч Т.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх эд хөрөнгүүд нь Төрийн өмч гэж явдаг. Тус эд хөрөнгүүдийг “Мэдээлэл холбоо сүлжээ компани” бүрэн бүтэн байдлыг нь хариуцдаг ба ******  сумандаа ажилладаг гэрээт ажилтан мөн өөрийн биеэр үзэж хяналт тавин бүрэн бүтэн байдлыг хариуцдаг юм. Тэгэхээр тус эд хөрөнгө нь манай компанийн эд хөрөнгө гэж явна. Манай тооллого хагас жил болон жилийн эцсийн тооллогоор тоолж бүртгэдэг. Хуучнаар бол радио релены станц гэж явдаг байсан. 206, 207, 208, 209, 210 нэршилтэй станцууд байдаг ба гадуураа торон хашаатай, дотроо төмөр цамхагтай, цахим дээрээ антенаа байршуулдаг юм. Дээр алдагдсан 206 дугаар станц нь мөн адил төмөр цамхагтай станц байгаа. Хулгайд алдагдсан дээрх эд зүйл тухайн 206 дугаар станц руу очсон өндөр хүчдэлийн шугамыг хэсэгчлэн унагааж, утас шонгуудыг нь хулгайлсан байгаа юм. Тухайн өндөр хүчдэлийн шугамууд нь дээр хэлээд байгаа “Ас 35” маркийн хөнгөн цагааны цахилгааны утас, “Ас 35” гэдэг хөнгөн цагаан шугам гэсэн утгатай нэр төрлийг нь хэлж байгаа юм. 5 ширхэг шон гэхээр хөнгөн цагаан шугамаа өлгөдөг зориулалтын тулгуур баганыг хэлж байгаа юм. Харин 4 метрийн урттай 5 ширхэг бетонон шон гэхээр нь модон шонгийн бетонон хөлийг хэлж байгаа юм. 15 ширхэг цахилгааны лонх, дэгээ нь болохоор хөнгөн цагаан утсаа өлгөж тогтоодог зориулалттай, хөл ороосон утас нь болохоор модон шугам болон бетонон хөлөө ороодог төмөр утсыг хэлж байгаа юм. АС гуурс гэдэг нь хөнгөн цагаан шугамаа хооронд нь холбож өгөх зориулалттай зүйлийг гуурс гэж байгаа юм. 206 дугаар станцын өндөр хүчдэлийн шугам ****** ы зүүхэн талаас салаад 206 дугаар станц руугаа очдог. Хэрэг болох үед бол тухайн өндөр хүчдэлийн шугамууд ажиллаж байгаагүй. Манай байгууллагын нөөцийн хөрөнгө гэж явдаг. Тухайн нөөцийн станцыг Үүрийн холбоо ихэвчлэн ашигладаг юм. Тухайн станцыг үүрийн холбоо ашиглахаар бол манай байгууллагатай гэрээ хийсний үндсэн дээр ашигладаг. 2022 оны үндсэн хөрөнгийн тооллогын дэлгэрэнгүй жагсаалтаар 206 дугаар станц нь 1985.12.29-ний өдөр ашиглалтад орсон. Тухайн үеийн ашиглалтад орсон үнийн дүнгээрээ 3,050,000 төгрөгийн үнэтэй, дээр хэлсэн шиг шон төдөн ширхэг утас төдөн метр гэж задаргаа хийж тоолдоггүй. Хэрэв задаргаа хийж тоолбол замбараагүй их юм тоологдох болно. Тэгэхээр 206 дугаар станц радио релен буюу өндөр хүчдэлийн шугам гээд багцаар тоологдог юм...” гэжээ. (2 хх-ийн 8-9)

 

Гэрч Б.******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээр хэлсэн эд хөрөнгүүд нь манай байгууллагын эд хөрөнгө байгаа юм. Эд хөрөнгийн тооллогыг жил болгоны оны эцсээр байгууллагын даргын тушаалаар тооллогын комисс байгуулагдаж хөрөнгийн тооллого хийж байгууллагын даргад танилцуулагддаг. Би 2022 оны 10 дугаар сард тухайн байгууллагад ажилд орсон. Намайг ажилд орсноос хойш бол ямар нэгэн Улсын тооллогын комисс гэж ирж байгаагүй. Хэрэв тухайн хэрэг маань 2023 оны 01 дүгээр сард гарсан хэрэг бол тухайн алдагдсан эд хөрөнгө нь 2022 оны жилийн эцсийн тооллогод бүртгэгдсэн байх, дээрх эд хөрөнгийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэхдээ жишээ нь 1 шон 5 шон гэхгүйгээр багцаар буюу 206 дугаар станцын өндөр хүчдэлийн шугам гэж бүртгэдэг байх. Би өөрөө нягтлан болохоор яг мэргэжлийн үг хэллэгээр нь мэдэхгүй байна...” (2 хх-ийн 11)

 

Шүүгдэгч Т. ******мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны хавьцаа гэртээ байж байхад манай найз ******  эхнэр ****** ын хамт манайд ирсэн. Тэгээд ******  намайг “Портер” маркийн машинаараа Багануурын уурхайгаас 2 тонн нүүрс ачаад найз тэрийгээ Хурхад очиж буулгаад ирэхдээ малын тэжээл, овьёос ачаад ирье гэхээр нь за гэсэн юм. Тэгээд маргааш өглөө нь манай гэрт ******  хүүгийн хамт жижиг “приус” маркийн машинтай дахин ирсэн. Тэгээд би өөрийн “портер” маркийн машинаа унаад Багануурын нүүрсний уурхай руу ирэхэд араас ******  хүүгийн хамт жижиг машинтайгаа ирсэн. Тэгэхээр нь би ****** ын жижиг тэргэнд сууж үлдээд ******  нүүрс авахаар миний **-** ХЭҮ улсын дугаартай “портер” маркийн машиныг бариад уурхай руу орж нүүрс ачаад гараад ирсэн юм. Тэгээд тэр өдөртөө Хурх явах гэсэн чинь цас ороод хүйтрээд байхаар нь “өнөөдөртөө больё, маргааш явъя” гээд больсон юм. Тэгээд маргааш нь өглөө 08 цаг өнгөрч байхад ******  манайд эхнэрийн хамт машинтай ирсэн. Тэгсэн эхнэр ******  нь ажилтай гээд ****** ыг үлдээгээд явсан. Тэгээд бид хоёр нүүрс ачсан машинаа асаагаад түлш хийхээр “Гор газ” клонк дээр очоод түлшээ хийгээд байж байхад эхнэр ******  нь колонк дээр хоол цай аваад ирсэн. Тэгээд машиндаа хоол цай идэж байх хоорондоо нөгөө тэжээл авах хүн рүүгээ ярьсан. Тэгээд тухайн үед өөрийн ****** д байдаг найз ******  руу залгаж “Хурх, Өмнөдэлгэр явах зам хэр байна” гэж асуухад “зам гараагүй явахын аргагүй байгаа” гэсэн юм. Тэгээд “портер” машин мостгүй учраас хоёулаа явбал цас ухаад хөлдөж үхэх юм байна гээд больсон. Тэгээд эхнэр ******  нь ажлынхаа хүн рүү яриад “портер”-т ачсан байсан нүүрсээ зарсан. Тэгээд ******  чиний “пажеро” машинд чиргүүл чирээд явъя гэхээр нь за гээд явахаар болсон. Тэгээд портерт байсан түлшээ буцааж аваад “Пажеро” маркийн машинд авч хийгээд явах гээд бэлдээд 2, 3 хоногоос явъя гэсэн юм. Тэгсэн ******  “миний ажил амжихгүй байна, чи явчихаад ирээч, Хурхын шар талд байдаг айл” гээд утасны дугаарыг нь цаасны булан дээр эхнэр ******  нь бичиж өгсөн. Тэгээд би ганцаараа явах болчихоод манай хөрш айлд байдаг ****** ыг хамт яваад ирээч гээд гуйхад за гэсэн. Тэгээд бид хоёр явахаар болоод цас ихтэй гэхээр нь 2 хүрз аваад 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үдээс өмнө Хурх руу гарсан. Тэгээд бид хоёр ******  сум өнгөрөөд Өмнө явдаг чиглэлийн шороон зам салаад 10 км орчим цасаар явахад сүүлдээ машины мост эвдрээд явахаа больсон. Тэгээд бид хоёр буцахаар болоод буцаад ******  сум руу засмал зам нийлээд явж байхад би ****** д “энд өмнө намайг автобусаар явж байхад утас нь тасарсан шонгүй байсан, хоёулаа энэнээс авч яваад мөнгө болохоор бол мөнгө болгочих уу” гэхэд “тэгье” гэсэн. Тэгээд тухайн шон руу очих гэсэн зам нилээн цастай байсан учир цас тойрч явсаар байгаад 21 цагийн үед очсон. Очиход шонгийн 1 утас газар унжчихсан 2 утас нь байхгүй байсан. Тэгэхээр нь унасан үзүүрээс нь машинаар татаад 2 шонгийн мод унагаад нийт 5 шонгийн модны утас аваад чиргүүл машин хоёртоо хувааж ачаад 00 цаг өнгөрөөд Багануур луу хөдөлсөн. Тэгээд машин хурдан явахаар тосоо цацаад байхаар нь удаан явсаар байгаад Цэнхэрмандал сумын гуанзнуудын тэнд байдаг “МТ” шатахуун түгээгүүрээс түлш хийгээд түлшээ авчихаад замын хажууд жоохон нүдний хор гаргая гээд унтаж байхад цагдаа ирээд Цэнхэрмандал сумын төв цагдаагийн гадаа очоод ачсан утаснуудын зургийг аваад яв гээд явуулсан юм. Тэгээд бид хоёр Цэнхэрмандал сумаас Багануур хөдлөөд үдээс хойш гэртээ очсон. Тэгээд тухайн өдрөө гэр гэртээ амраад маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тухайн утаснуудаа хөнгөн цагаан төмрөөр нь ялгаад машиндаа сэлбэг авахаар хот руу явахдаа хотын наана замын хажуугаар түүхий эд авна гэсэн машинууд зогсож байхаар нь 1 килограммыг нь 3,500 төгрөгөөр бодож нийт 780,000 төгрөгөөр зараад ******  бид хоёр мөнгөө хувааж авсан юм...” гэжээ. (1 хх-ийн 77-79)

 

Шүүгдэгч Ю. ****** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хашаандаа явж байхад ******  “хоёулаа “Хурх” явчихаад ирэх үү, манай найз ******  хамт явах гэж байсан амжихгүй болчихлоо, “Хурх” явж тэжээл авч ирэх гэж байгаа юм” гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. 2 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ жоохон халамцуу сууж байхад ******  гэрт орж ирээд “гэнэт явах уу” гэхээр нь за гээд явахаар болсон юм. Тэгээд бид хоёр ****** ын “Пажеро” маркийн ардаа чиргүүл чирсэн машинд суугаад хэдэн цаг болж байсныг санахгүй байна үдээс өмнө хөдөлсөн. Тэгээд ******  Хурх, Өмнөдэлгэрийн зам цас ихтэй 2 хүрз авчих гэхээр нь 2 хүрз аваад хөдөлсөн юм. Тэгээд Хэнтий аймгийн ******  сумын засмал зам өнгөрөөд засмал замаас гарж Өмнөдэлгэр, Хурх явдаг шороон зам руу ороод цас ихтэй байсан учир машинаа мостондоо хийгээд нэмэргүй цасанд хий эргээд арай гэж 9 км орчим яваад буцъя гээд эргээд ****** ы засмал зам руу ороод ******  сум орох гээд явж байхад ******  “энд шон нь уначихсан цахилгааны моднууд байгаа хоёулаа тэр утаснуудаас жоохон авчих уу” гэхээр нь би “за” гээд замаасаа гараад цас ихтэй байсан учраас замаасаа гарсан. Тэгээд цас ихтэй байсан учраас цас тойрч явсаар байгаад хурдан очиж чадаагүй. Тэгээд тухайн газар очсон чинь шонд 3 утас байдгаас 2 утас нь байхгүй нэг утас нь газар уначихсан байсан. Унасан шон бол зөндөө байсан. Тоолоогүй, утасгүй ч шон байсан. Тэгээд ******  бид хоёр 5 шонгийн утсыг авсан. Газар байсан унасан утаснаас нь унаж явсан машинаараа чангааж унагааж утсыг нь авсан. Тэгээд утсаа бөөгнүүлээд чиргүүл машин хоёртоо хувааж ачаад буцаж засмал зам руугаа ороод Цэнхэрмандал сум чиглэлтэй явсан. Тэгээд тухайн үед машины мост эвдэрсэн байсан учир тос хаяад байсан, хурдан явахаар тосоо цацаад байхаар нь удаан явсан. Тэгээд Цэнхэрмандал сумын гуанзнуудын хажууд байдаг шатахуун түгээгүүрээс түлш аваад нүдний хор гаргах гээд гуанзнуудын урдхан талд унтаж байхад цагдаа ирээд сэрээгээд ачаа шалгаад Цэнхэрмандал сумын төв орно гээд ******  бид хоёрыг аваад явсан. Тэгээд цагдаагийн хашаанд аваачаад ачиж явсан цахилгааны утасны зургийг аваад утасны дугаар тэмдэглэж аваад явж болно гээд явуулсан юм. Тэгээд бид хоёр машиндаа тос нэмсээр байгаад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Багануур орсон. Тэгээд ****** ын хашаанд ачиж явсан утсаа буулгаад тухайн өдрөө амраад  маргааш нь ******  бид хоёр утаснуудын доторх ган утсыг нь салгаж аваад түүхий эд авдаг хүнд нийт 780.000 мянган төгрөгөөр зараад мөнгөө тэнцүү хувааж авсан юм...” гэжээ. (1 хх-ийн 87-89)

 

Гэрч Г.****** гийн мэдүүлэг (1 хх-ийн 37-38)

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШД-37 дугаартай “...гэрлийн шон, хөл, цахилгааны утас зэрэг эд зүйл, шон суурилуулж холбоход гарах зах зээлийн үнэлгээг 6,337,500 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1 хх-ийн 55-58)

 

            Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШД-59 дугаартай “...чиргүүл 960,000 төгрөг, **-** УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,792,321 төгрөгийг бүхэлчлэн 4,800,000 төгрөг нийт 5,760,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1 хх-ийн 65-68)

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх-ийн 1)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 6-10)

Т. ****** ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа  (1 хх-ийн 95, 96, 108)

Т. ****** ын Төрийн банкны харилцах дансны хуулга (1 хх-ийн 97)

Хасбанкны 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 04/192 дугаартай тодорхойлолт (1 хх-ийн 98)

Т. ****** ын Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга (1 хх-ийн 99-107)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хх-ийн 110, 142)

Ю. ******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа  (1 хх-ийн 141, 144)

Төрийн банкны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42/207 дугаартай тодорхойлолт (1 хх-ийн 145)

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1 хх-ийн 146)

Ю. ******ын Хасбанкны дансны хуулга  (1 хх-ийн 147)

Ю. ******ын Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга (1 хх-ийн 148-150)

Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний сунгалт (2 хх-ийн 14-21)

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ (2 хх-ийн 22-39)

Тээврийн хэрэгслийн лавлагаа (2 хх-ийн 42)

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаартай тушаалын хуулбар, МХСүлжээ Хэнтий салбарын үндсэн хөрөнгийн жагсаалтын хуулбар (2 хх-ийн 43-47)

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28/79 дугаартай тодорхойлолт, Үндсэн хөрөнгийн тооллогын жагсаалтын хуулбар (2 хх-ийн 48-50)

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28/83 дугаартай 6,337,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай тодорхойлолт, Н.****** , Н.******  нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.****** , Н.******  нарын Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, М.****** , Г.****** , Г.****** нарын төрсний бүртгэлийн лавлагаа болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст  хэрэгт  цугларсан  нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ю. ******, Т. ******нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой

байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Т. ****** , Ю. ****** нар нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн ******  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хогийн хонхор” гэх газарт байрлах “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын өмчлөлийн цахилгааны шонгийн модыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу **-** УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан чирж газарт унаган 1,050,000 (нэг сая тавин мянга) төгрөгийн үнэ бүхий “Ас 35” маркийн хөнгөн цагаан цахилгааны 1,050 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, тухайн цахилгааны утсыг хулгайлахдаа 562,500 (таван зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий 7 метрийн урттай 5 ширхэг шон, 675,000 (зургаан зуун далан таван мянга) төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 5 ширхэг бетонон шон, 22,500 (хорин хоёр мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны лонх, 22,500 (хорин хоёр мянга таван зуу) төгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны утас тогтоох дэгээ, 375,000 (гурван зуун далан таван мянга)  төгрөгийн хөл ороосон утас, 30,000 (гучин мянга) төгрөгийн үнэ бүхий АС гуурс зэргийг эвдэж нийт 2,737,500 (хоёр сая долоон зуун гучин таван мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ю. ******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хашаандаа явж байхад ******  “хоёулаа “Хурх” явчихаад ирэх үү, манай найз ******  хамт явах гэж байсан амжихгүй болчихлоо, “Хурх” явж тэжээл авч ирэх гэж байгаа юм” гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. 2 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ жоохон халамцуу сууж байхад ******  гэрт орж ирээд “гэнэт явах уу” гэхээр нь за гээд явахаар болсон юм. Тэгээд бид хоёр ****** ын “Пажеро” маркийн ардаа чиргүүл чирсэн машинд суугаад хэдэн цаг болж байсныг санахгүй байна үдээс өмнө хөдөлсөн. Тэгээд ******  Хурх, Өмнөдэлгэрийн зам цас ихтэй 2 хүрз авчих гэхээр нь 2 хүрз аваад хөдөлсөн юм. Тэгээд Хэнтий аймгийн ******  сумын засмал зам өнгөрөөд засмал замаас гарж Өмнөдэлгэр, Хурх явдаг шороон зам руу ороод цас ихтэй байсан учир машинаа мостондоо хийгээд нэмэргүй цасанд хий эргээд арай гэж 9 км орчим яваад буцъя гээд эргээд ****** ы засмал зам руу ороод ******  сум орох гээд явж байхад ******  “энд шон нь уначихсан цахилгааны моднууд байгаа хоёулаа тэр утаснуудаас жоохон авчих уу” гэхээр нь би “за” гээд замаасаа гараад цас ихтэй байсан учраас замаасаа гарсан. Тэгээд цас ихтэй байсан учраас цас тойрч явсаар байгаад хурдан очиж чадаагүй. Тэгээд тухайн газар очсон чинь шонд 3 утас байдгаас 2 утас нь байхгүй нэг утас нь газар уначихсан байсан. Унасан шон бол зөндөө байсан. Тоолоогүй, утасгүй ч шон байсан. Тэгээд ******  бид хоёр 5 шонгийн утсыг авсан. Газар байсан унасан утаснаас нь унаж явсан машинаараа чангааж унагааж утсыг нь авсан. Тэгээд утсаа бөөгнүүлээд чиргүүл машин хоёртоо хувааж ачаад буцаж засмал зам руугаа ороод Цэнхэрмандал сум чиглэлтэй явсан. Тэгээд тухайн үед машины мост эвдэрсэн байсан учир тос хаяад байсан, хурдан явахаар тосоо цацаад байхаар нь удаан явсан. Тэгээд Цэнхэрмандал сумын гуанзнуудын хажууд байдаг шатахуун түгээгүүрээс түлш аваад нүдний хор гаргах гээд гуанзнуудын урдхан талд унтаж байхад цагдаа ирээд сэрээгээд ачаа шалгаад Цэнхэрмандал сумын төв орно гээд ******  бид хоёрыг аваад явсан. Тэгээд цагдаагийн хашаанд аваачаад ачиж явсан цахилгааны утасны зургийг аваад утасны дугаар тэмдэглэж аваад явж болно гээд явуулсан юм. Тэгээд бид хоёр машиндаа тос нэмсээр байгаад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Багануур орсон. Тэгээд ****** ын хашаанд ачиж явсан утсаа буулгаад тухайн өдрөө амраад  маргааш нь ******  бид хоёр утаснуудын доторх ган утсыг нь салгаж аваад түүхий эд авдаг хүнд нийт 780.000 мянган төгрөгөөр зараад мөнгөө тэнцүү хувааж авсан юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т. ****** ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тэгээд би ганцаараа явах болчихоод манай хөрш айлд байдаг ****** ыг хамт яваад ирээч гээд гуйхад за гэсэн. Тэгээд бид хоёр явахаар болоод цас ихтэй гэхээр нь 2 хүрз аваад 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үдээс өмнө Хурх руу гарсан. Тэгээд бид хоёр ******  сум өнгөрөөд Өмнө явдаг чиглэлийн шороон зам салаад 10 км орчим цасаар явахад сүүлдээ машины мост эвдрээд явахаа больсон. Тэгээд бид хоёр буцахаар болоод буцаад ******  сум руу засмал зам нийлээд явж байхад би ****** д “энд өмнө намайг автобусаар явж байхад утас нь тасарсан шонгүй байсан, хоёулаа энэнээс авч яваад мөнгө болохоор бол мөнгө болгочих уу” гэхэд “тэгье” гэсэн. Тэгээд тухайн шон руу очих гэсэн зам нилээн цастай байсан учир цас тойрч явсаар байгаад 21 цагийн үед очсон. Очиход шонгийн 1 утас газар унжчихсан 2 утас нь байхгүй байсан. Тэгэхээр нь унасан үзүүрээс нь машинаар татаад 2 шонгийн мод унагаад нийт 5 шонгийн модны утас аваад чиргүүл машин хоёртоо хувааж ачаад 00 цаг өнгөрөөд Багануур луу хөдөлсөн. Тэгээд машин хурдан явахаар тосоо цацаад байхаар нь удаан явсаар байгаад Цэнхэрмандал сумын гуанзнуудын тэнд байдаг “МТ” шатахуун түгээгүүрээс түлш хийгээд түлшээ авчихаад замын хажууд жоохон нүдний хор гаргая гээд унтаж байхад цагдаа ирээд Цэнхэрмандал сумын төв цагдаагийн гадаа очоод ачсан утаснуудын зургийг аваад яв гээд явуулсан юм. Тэгээд бид хоёр Цэнхэрмандал сумаас Багануур хөдлөөд үдээс хойш гэртээ очсон. Тэгээд тухайн өдрөө гэр гэртээ амраад маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тухайн утаснуудаа хөнгөн цагаан төмрөөр нь ялгаад машиндаа сэлбэг авахаар хот руу явахдаа хотын наана замын хажуугаар түүхий эд авна гэсэн машинууд зогсож байхаар нь 1 килограммыг нь 3,500 төгрөгөөр бодож нийт 780,000 төгрөгөөр зараад ******  бид хоёр мөнгөө хувааж авсан юм...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Номин-Эрдэнийн “.... Манай ******  сумын салбар буюу ******  сумаас 206 РРС станц хүртэл татсан цахилгаан эрчим хүчний шугамаас 5 ширхэг шон хоорондын цахилгаан эрчим хүчний шугам хулгайд алдагдсан байсан. Тус шугамын утсыг хулгайлахдаа багана болон бетонон хөлийг хугалж эвдсэн байсан. Тухайн багана болон цахилгааны утсыг манай ажилтан болох ******  нь хариуцдаг ба ******  12 дугаар сарын 30-ны өдөр очиж шалгахад бүрэн байсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн биеэр харахад бүрэн байсан. Харин 01 дүгээр сарын 20-ны өдөр шалгахад алдагдсан байсан. ...Ас35 маркийн хөнгөн цагаан цахилгааны утас 1,050 метр алдагдаж, 5 багана, 5 бетонон хөл хугарч эвдэрсэн байсан. Дээрх эд зүйлийг авахад шон дээр байсан лонх, дэгээ, хөлийн боолт нь эвдэрч гэмтсэн. Манай зүгээс цахилгааны утсыг 1 метрийг нь 1,000 төгрөгөөр бодож нийт 1,050,000 төгрөг, багана 1 ширхэг нь 150,000 төгрөг нийт 750,000 төгрөг, бетонон хөл 1 ширхэг нь 180,000 төгрөг нийт 900,000 төгрөг, хөлийн боолт 1 метр нь 7,500 нийт 50 метр 375,000 төгрөг, лонх, дэгээ хоёр 1 ширхэг нь 1,500 төгрөг нийт 30 ширхэг 45,000 төгрөг, АС гуурс 6 ширхэг 1 ширхэг нь 5,000 төгрөг нийт 30,000 төгрөг. Нийт материалын үнэ 3,150,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал нь 3,570,000 төгрөг, засварлах ажлын хөлс нь 3,687,310 төгрөг гэж нэхэмжилж байна. ...Тухайн эд зүйлс нь холбоход ажиллахад бэлэн байсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх, гэрч Ц.****** гийн “...******  сумаас 206 дугаар станц хүртэл 5 орчим км газарт байх бетонон хөлтэй, модон шон дээр холбоотой байдаг хөнгөн цагаан гэртэй төмөр голтой 3 пааз утас байдаг юм. Тухайн утаснуудаар 2017 оноос хойш цахилгаан дамжуулаагүй байсан. Тухайн утас болон шон нь 202 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би хогийн цэг рүү хог асгахаар явж байх үед бүрэн бүтэн байсан ба 2023 оны 01 дүгээр сарын 20-нд очиж шалгахад 5 шонгийн мод унасан байсан. 2 шонгийн мод нь хугарсан байсан мөн 5 бетон хөл дундуураа хугарсан байсан. Тэгээд 5 тулгуурын хоорондох 1,050 метр утас алдагдсан байсан. Тэгээд бид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хөнгөн цагаан гэртэй, төмөр голтой цахилгаан дамжуулах утас. Түүхий эд авах цэгт тушааж болно. Мөн цахилгаан дамжуулах зорилгоор ашиглаж болно. 7 метр урттай модон шон 2 ширхэг хугарсан, 5 ширхэг 4 метрийн урттай бетонон шон хугарсан, 1,050 метр урттай хөнгөн цагаан гэртэй төмөр утас алдагдсан...” гэх, гэрч Т.****** , Б.****** , Б.****** , Ө.****** , А.******  нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  “Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШД-37 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШД-59 дугаартай дүгнэлтүүд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаартай тушаалын хуулбар, МХСүлжээ Хэнтий салбарын үндсэн хөрөнгийн жагсаалтын хуулбар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28/79 дугаартай тодорхойлолт, Үндсэн хөрөнгийн тооллогын жагсаалтын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цолмонгийн “...тухайн газарт манаач байхгүй, хараа хяналтгүй байсан эд зүйлийг авсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү”, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэлийн “...Мэдээлэл холбоо сүлжээний өмч гэдгийг эргэлзээгүй тогтоогоогүй, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтүүдийг  хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.   

 

Шүүгдэгч Т. ****** , Ю. ****** нар нь машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Мөн түүнчлэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байхаас гадна шүүгдэгч Ю. ******, Т. ******нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ю. ******, Т. ******нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ю. ******, Т. ******нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ю. ******, Т. ******нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч Ю. ******, Т. ******нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Ю. ******, Т. ******нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Д.Цолмон нарын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ю. ******, Т. ******нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Ю. ******, Т. ******нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5,760,000 төгрөгийн үнэлгээтэй, **-** УБЗ улсын дугаартай, Mitsubishi Pajeroмаркийн тээврийн хэрэгсэл, чиргүүл зэрэг нь иргэний нэхэмжлэгч Э. ****** ийн өмчлөлд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ю. ******, Т. ******нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5,760,000 төгрөгийг шүүгдэгч Ю. ******, Т. ******нараас хувь тэнцүүлэн тус бүр 2,880,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ю. ******, Т. ******нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймгийн газарт 6,337,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШД-37 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлөхөөр завсарласан хугацаанд хохирогчид учруулсан 6,337,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ю. ******, Т. ******нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Ю н Н , Б овогт Т н М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Юндэнгийн ****** , Төмөрийн ******  нарт тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю. ******, Т. ******нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Mitsubishi Pajero” маркийн **-** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,760,000 (таван сая долоон зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч Ю. ******, Т. ******нараас хувь тэнцүүлэн тус бүр 2,880,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю. ******, Т. ******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах  шатны  шүүхэд  тус  шүүхээр  дамжуулан  гомдол  гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ХОСБАЯР