Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2020/00453

 

 

 

 

 

 

 2020            07                                                        10*******/ШШ2020/0045*******

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ******* хот ******* дүүрэг дүгээр хороо, дугаар байр 5*******9 тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 2005 онд тэй танилцаж хамтран амьдрах хугацаанд би 2 удаа жирэмслээд хүүхэд маань бүтээгүй юм. Ингээд 2007 онд охин үрчилж авч өсгөсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 онд гэрлэлтээ цуцалж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш миний асрамжинд өсч торниж байна. Энэ хугацаанд охиндоо ямар ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй. Одоо охин том болж байна.

Сургалтын төлбөрийн  хуримтлал үүсгэмээр байна. Бид тус тусын амьдралтай болсон тул охин Г.т хүүхдийн  тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн овогтой миний бие ******* 2005 онд гэр бүл болж  2008 онд гэх охин өргөж аван амьдарч байгаад 2010 онд зан харилцааны таарамжгүй байдлаас хоёр тийш болсон. Тухайн үед энэ хүн өөрөө хүүхдээ аваад явна чи зүгээр салаад өг гээд байхаар би холдсон. Би охиндоо огт юуч өгдөггүй байгаагүй тодорхой хэмжээгээр мөнгөн тусламж өгч байсан. Одоо нь хүүхдийн тэтгэмж тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргасантай  танилцсан. Би өөрөө тогтсон ажил төрөлгүй, улирлын чанартай ажил олдвол хийдэг. Эхнэр ******* хүүхдийн хамт амьдардаг, эхнэр жирэмсэн. Би өөрөө хувийн  хашаа байшин болон машингүй, хүний хашаанд хөлс төлж амьдардаг. Иймд хөрөнгө санхүүгийн байдал тааруу тул ******* нэхэмжилсэн хүүхдийн тэтгэмжийг 100 хувь барагдуулж чадахгүй, амьдралын боломжийг харгалзан бага хэмжээний хүүхдийн тэтгэлэгийг төлнө гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Г. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч Г. нар нь 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч байхдаа 2007 оны 11 сарын 01-ний өдөр охин үрчлэн авч, эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 2010 оны 01 сарын 04-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ******* дүүргийн шүүхийн 2010.01.04-ний өдрийн *******4 дүгээр шийдвэр, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

ийн төрсний гэрчилгээгээр түүний эцэг овогт , эхээр ******* овогт ******* Ариунтуяа нар бүртгэгдсэн байх бөгөөд ийг өөр овоглон авсан байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар ийн эцгийг захиргааны журмаар тогтоожээ.

Хариуцагч Г. нь 2007 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн охин ийг өөрийн үрчилж авсан хүүхэд мөн хүүхдийн тэтгэлэгийг тал хувиар төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

          Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” .5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ”, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт ”эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүүхэд болох охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.

Хариуцагч Г. охин ийг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрч, тэтгэлэгийг тал хувиар төлнө гэж маргаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт 11 насанд хүрээгүй хүүхдэд тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт 11-нээс дээш насны хүүхдэд тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төлнө гэж хуульчилсан тул хариуцагч 2007.11.01-нд төрсөн 1******* настай охин ийн тэтгэлэгийг тал хувиар төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.   

Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, *******8.******* дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.өөс хүүхдийн тэтгэлгийг гаргуулж охин тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална”, 4.5 дахь хэсэгт “хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт  “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох,  хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.******* дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар эцэг Г. нь охин тэй байнгын харилцаа, холбоотой байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59.110 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  59.110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2007 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн охин 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол нас хүртэл/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт өөр тэжээн тэтгүүлсүгэй.   

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өөс 59.110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д  олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО